2019 оны 12-р сарын 2
18 цаг 05 минут

Малчид, иргэдэд зориулсан мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.

2019 оны 12 дугаар сарын 02-ны 20 цагаа­с 12 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 хэм, бусад нутгаар  18-23 хэм, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв

5,7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи 4-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Хугацааны эхээр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 10. 18:05Ц.Дунжид: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байгууллагуудыг 3.8 сая төгрөгөөр торгосон12 сар 10. 18:01В.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй12 сар 10. 18:00Хятадад хар тамхитай тэмцэх үндэсний кампанит ажил эхэллээ12 сар 10. 17:55Хулгана жилийг ямар даашинзтай угтах вэ12 сар 10. 17:50Чихрийн шижинтэй хүмүүсийг даарахгүй байхыг зөвлөж байна12 сар 10. 17:45Оросууд үүнийг хүслээ гэж үү?12 сар 10. 17:40Замын тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагдах, эвдэрч сүйдэх явдал гарсаар байна12 сар 10. 17:35Их Британийн тагнуулч эр Иванка Трамптай ямар холбоотой вэ12 сар 10. 17:30Ялаа яагаад хөлөө үрдэг вэ12 сар 10. 17:25Өнгөрсөн долоо хоногийн шилдэг багаар Милоуки Багс12 сар 10. 17:20“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчид12 сар 10. 17:15ОХУ: Алслагдсан бүс нутгийн оршин суугчид хоёр хувийн ипотек авах боломжтой болов12 сар 10. 17:10Б.Амархүү давж заалдах хүсэлтээ гаргажээ12 сар 10. 17:06Хүүхдээ сонсдог утас ажиллуулж эхэлжээ12 сар 10. 17:05Дэлхий: 2019 онд тохиосон таатай 50 үйл явдал12 сар 10. 17:00ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд уулзана12 сар 10. 16:55Таван одтой зочид буудлуудаас орны матрасыг нь хулгайлжээ12 сар 10. 16:50Норвеги улс амьдралын чанарын үзүүлэлтээр тэргүүллээ12 сар 10. 16:45"Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" сургалт зохион байгуулагдлаа12 сар 10. 16:40Өмнөд туйл руу нисэж байсан Чилийн онгоцыг сүйрсэнд тооцжээ12 сар 10. 16:40Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ12 сар 10. 16:35Пеп Гвардиола: Бид бууж өгөх болоогүй12 сар 10. 16:30Ч.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй12 сар 10. 16:29Сульшер багтаа Саул болон Холанд нарыг авчирна12 сар 10. 16:25Алга болсон эмэгтэй айлд байжээ12 сар 10. 16:25Үзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай12 сар 10. 16:15Нэймар хаашаа хөдлөхийг завдана вэ12 сар 10. 16:10НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана12 сар 10. 16:05“BTS” шинэ цомогтой иргэн ирнэ12 сар 10. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.