Л.Сүх-Очир: Ах дүү, хамаатнуудаа ажилд авах нь ашиг сонирхлын зөрчил гэдгийг мэддэг ч алдаа гаргаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2019 оны 3 дугаар улиралд иргэдээс албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 553 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Сүүлийн саруудад албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан гомдлын тоо илт нэмэгдсэнийг АТГ-аас мэдээлж байна. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очиртой ярилцлаа.

-АТГ-т ирж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдол илт өссөн гэлээ. Шалтгаан нь юу вэ. Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг улам ихээр үйлдэгдэж байна гэсэн үг үү?

-АТГ-аас авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлыг шалгадаг. Иргэдээс энэ дагуу төрийн байгууллагын алба хаагч болон байгууллагатай нь холбоотой өргөдөл гомдлуудыг ирүүлдэг. 2019 оны хувьд хувьд энэ төрлийн өргөдөл гомдол ирэх нь нэмэгдсэн. Энэ нь хоёр хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, АТГ-аас авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдол хүлээж авах 110 гэсэн тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн. Нөгөө талдаа иргэд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал иргэдийн өдөр тутмын ажил амьдралд нь тулгардаг болчихсон учраас бухимддаг. Улмаар манайд гомдол гаргадаг. Жишээлбэл,  газрын асуудлыг нь шийдвэрлэхгүй удлаа. Цаана нь ашиг сонирхол байна. Надаас мөнгө нэхэж байна гэдэг. Одоо бол бухимдаад өнгөрөх биш АТГ-т мэдээлэл өгөх бүрэн боломжтой болсон. Тийм учраас өссөн гэж үзэж байна.

-Нийт хэчнээн өргөдөл гомдол ирсэн юм бэ. Тэдгээрээс хэдийг нь хянаж шалгаж шийдвэрлэсэн бэ?

-Энэ жилийн хувьд нийт 588 өргөдөл гомдол ирсэн. Эндээс 553 өргөдөл,  гомдлыг шийдвэрлэсэн. 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар эрх бүхий субъектэд шаардлага хүргүүлж ажилласан. Мөн 50 орчим өргөдөл гомдол дээр зөвлөмж хүргүүлж шийдвэрлэсэн.

-37 албан тушаалтанд яг ямар хариуцлага тооцуулсан бэ. Үлдсэн 400-аад гомдлыг яасан юм бэ?

-37 албан тушаалтанд сануулах, цалингийн хувиар торгох, албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байна. Үлдсэн өргөдөл гомдлуудын хувьд харьяаллын дагуу холбогдох газруудад шилжүүлсэн. Тодруулбал, манай харьяаллын бус өргөдөл гомдлууд биш байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл,  өргөдөл гомдолд дурдагдсан албан тушаалтан уг асуудлыг шийдвэрлэх боломжтой, хариу өгчих боломжтой байвал тухайн асуудлыг холбогдох газруудад нь шилжүүлсэн гэж ойлгож болно. АТГ арга хэмжээ тооцохдоо гол нь биш. Тухайн иргэнийг сэтгэл ханамжтай байлгах талаас нь, өргөдлийг нь шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

-Тухайлбал, 37 албан тушаалтан ямар ямар ашиг сонирхлын зөрчил гаргасан юм бэ?

-Энгийн үгээр хэлэхэд, хувийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа асуудалд төрийн албан хаагчид алдаа, дутагдал гаргаж байна. Жишээлбэл,  Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Солонго гэж хүн нөхрийнхөө аж ахуй нэгжтэй гэрээ байгуулаад, дансанд нь мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал гаргасан. Ингэхдээ мэдэгдэл тайлбар, хориглолт хязгаарлалтыг баримталж ажиллах ёстой байсан. Гэтэл хэрэгжүүлж ажиллаагүй. “Завхан Азза” авто зам арчлалтын компанийн захирал Болдбаатар гэж хүн эгчийнхээ хүүхдийг ажилд авахын тулд нэг жилийн техник мэргэжлийн сургуульд компани, аж ахуй нэгжээс мөнгө гаргаад сургачихсан байгаа юм. Ингээд нөгөө хүүхдээ төгсөөд ирэнгүүт аж ахуй нэгждээ механикаар аваад ажиллуулчихсан. Ингээд цаана нь энэ ажлын байранд орох хүсэлтэй байсан 10 хүүхдээс сонголгүйгээр өөрийн хамаатнаа оруулсан нь хувийн ашиг сонирхлын зөрчил болсон. Мөн Хэнтий аймгийн Ханхэнтий цогцолбор сургуулийн захирал өөрийнхөө дүүгийн эхнэрийг ажилд авчихсан байх жишээтэй. Хөдөө орон нутагт  ах дүү,  хамаатан саднаа галчаар, жолоочоор, няраваар, туслах багшаар авдаг. Ах дүү нарын бөөгнөрөл үүсгэдэг байдал их байна. Энэ талаар өргөдөл гомдол түлхүү манайд ирдэг.

-Энэ дарга нарт ямар хариуцлага тооцуулсан юм бэ?

-Завханы алба хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн. Мөн Хэнтийн алба хаагчыг албан тушаал бууруулсан байна.

-Төрийн албан хаагчид ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагаа мэдэхгүйгээр, хуулийн мэдлэг мэдээлэл дутмагаас зөрчил гаргаад байна уу. Эсвэл мэдсээр байж зөрчил гаргаж байна уу?

-Зарим нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаад, бий болгоод байна гэдгээ ойлгодоггүй гэдэг юм уу. Зарим талдаа мэддэггүй. Заримдаа бүр санаатай үйлдэл ч гаргадаг. Миний дээр дурдсан жишээнүүд орон нутагт ихэвчлэн гарсан байна. Яагаад гэвэл орон нутаг жижиг учраас хэн ямар хамаатнаа ажилд авсан, ямар ашиг сонирхлын зөрчил гаргасан нь алган дээр тавьсан юм шиг ил харагддаг. Мэдээж хэн ч төрийн албанд ажиллаж болно. Гэхдээ хувийнхаа эрх ашгийг нийтийн эрх ашгаас илүү үзээд хөндөөд байгаа учраас хууль зөрччихөж байгаа юм. Дорж гэдэг хүн сургуульд  явах байтал өөрийнхөө дүүг чи яв гээд явуулж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчил болж байна. Ийм давуу байдал үүсгээд байна. Тэр утгаараа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлын дийлэнх нь орон нутгаас ирдэг. Авлига, ашиг сонирхлын хуулийнхаа дагуу бол иргэд, аж ахуй нэгж хаана ч байсан хууль зөрчсөн асуудал байх юм бол АТГ-т мэдээлэл өгөх үүрэгтэй.

 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.204Дашдаваад   • 12 сарын 3. 13 цаг 39 минут

Ийм мэдэн будилагч авилгачин дарга, комиссаруудаасаа салаач ээ. АТГ-хан одоо арай дэндлээ шүү дээ. Танай комиссаруудын ах дүү, хамаатан садангууд, амрагуудаа Төрийн байгууллага болон ТӨУҮГ-ын бүх нэгжид томилуулж, аалзны тор шиг хэрлээ. Тийм болохоор төрийн авилгач дарга нарыгаа байнга хаацайлсаар байна. Иймэрхүү байдлаар төрийн хяналтын ажлыг гүйцэтгэсээр байвал ард түмэнд АТГ-ын хэрэг байхгүй болж, татан буугдах байх шүү. Дашдаваа дарга аа Та үүнд анхаарлаа хандуулаач !!!

202.179.24.103Зочин   • 12 сарын 3. 12 цаг 09 минут

TURIIN AJILTAN GEJ BAINA,TER HUVIIN YUMANDAA HENIIGEECH AVSAN HAMAAGUI,ZUVHUN TURIIN AJLD AJILD GEJ BAINA,AMERIKIIN HUVIIN KOMPANIUD TURUL SADANGIN HUMUUSIIG 1 DOR AJILD ORUULAHGUI GEJ AJILIIN ZAR HURTEL TAVIDAG BOLSON BAIHAD...

59.153.112.159зочин   • 12 сарын 3. 12 цаг 07 минут

Төв Азийн өндөрлөгт Орос, Хятадын хооронд нэгэн зэрлэг омгинхон амьдардаг бөгөөд тэдийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчим гэсэн ойлголт огт байхгүй. Хамгийн хүчтэй, бяртай хүн Уул уурхайн сайд хийнэ. Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ. Бүх яам, агентлат нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа замгамжлан ажиллана. Үндсэн хуулийг нь МАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд нь хүүхний бөгс илнэ...???!!!

59.153.114.181ээ   • 12 сарын 3. 11 цаг 56 минут

Тэгэх л гэж тийшээ зүглэдэг биз

192.82.73.196JDU   • 12 сарын 3. 11 цаг 53 минут

TEGEX L GEJ TURD ORNO SHUU DEE

202.179.11.222Зочин   • 12 сарын 3. 11 цаг 34 минут

ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА БАЯРМАА ГЭЖ НӨХӨР ТӨРИЙН АЛБЫГ УТГААР НЬ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОЖ БАЙНА ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ТӨРСӨН АХ НЬ ЖОЛООЧ, БЭР НЬ БАЙЦААГЧ ГЭЭД ЦААШАА ХАМААТНУУДЫН ЖАГСААЛТ ҮРГЭЛЖИЛНЭ. ШАЛГАДАГ ГАЗАР НЬ ШАЛГААЧЭЭ

202.21.108.112ТЭЦ4-т аж ахуйн газар зарна   • 12 сарын 3. 11 цаг 17 минут

ТЭЦ4-ийн дэргэд аж ахуйн газар зарна. Утас 88145555

66.181.191.114Зочин   • 12 сарын 3. 10 цаг 52 минут

ах нь төрийн сайд дүү нь агентлагийн дарга байгааг чи мэдэх үү

103.29.144.170Зочин   • 12 сарын 3. 10 цаг 49 минут

Жараахай намнаачид

103.14.36.6Зочин   • 12 сарын 3. 10 цаг 17 минут

АТГ худлаа сүржигнэх юмаа. Баян-Өлгийн Засаг дарга. Баделхан гишүүн хоёрын хамаатан энэ аймгийн бүх нүх сүхийг эзэлсэн. Бас бүх тендерийг авсан . Юу ч хийж чаддагүй. Шалгаад таг. Мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй гэдэг нь үнэн юм байналээ

204.14.72.53zochin   • 12 сарын 3. 9 цаг 59 минут

Burhan ATG -t helehed Tanihgui burhanaas Tanidag chutgur deer gedeg um daa

183.81.171.2Зочин   • 12 сарын 3. 8 цаг 58 минут

АТГ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ..БҮХ ЦЭГҮҮДЭД ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЭХ АТГ-ЦЭГ БАЙНА .ИРГЭД МЭДЭЭЛЛЭЭ ӨГӨХ Л ХЭРЭГТЭЙ ..ШАЛГАЖ Л БН ..6ЦЭГ

103.111.68.3мммм   • 12 сарын 3. 8 цаг 48 минут

АТГ үлбэгэр ажиллаж байгаа шүү

64.119.16.120зочин   • 12 сарын 3. 8 цаг 41 минут

Ашиг сонирхлын зөрчил гээд таагүй юм юм л гарна. Ахан дүүс, хамаатан садан нийлсэн газар ажилд орсон хүмүүсийг захирал гэх хүний доод тушахлынх хүмүүс элдэвлээд ,хор хутгаж байдаг цусан тарөл нь ойртсон юмнууд л ш дээ.

66.181.165.246Та нар чадах уу???   • 12 сарын 3. 8 цаг 35 минут

Хөдөөгийн нэг муу жижигхэн байгууллагын эрхлэгч ахыгаа манаачаар авсаныг зөрчлийн хууль зөрчсөн гээд ахыг нь ажлаас нь халуулж байх юм, танайхан... ингээд бодохоор үнэхээр бузар лут ажилтай улсууд юм шиг!!! Тэгсэн мөртлөө том байгууллагын захирал ах дүү, хамаатан садангаа ажилд авчихаад, хэвлэл мэдээллээр зарлуулаад байж байхад дүлий дүмбэ оргиод таг чиг... ингээд бодохоор хийх ажилгүй улсууд ч юм шиг... танайхыг ойлгохгүй байна шо!!!

202.9.46.44Зочин   • 12 сарын 3. 9 цаг 11 минут

shudraga l bh ni ali ch tuvshind shudraga bh...

103.10.23.3Авилгаа шалгаач   • 12 сарын 3. 8 цаг 08 минут

жинхэн эзэн нь ард нь үлдэж тэр 1 мэргэжилтэн л хохирдог

103.10.23.3Авилгаа шалгаач   • 12 сарын 3. 8 цаг 07 минут

Авилгатай тэмцэх газар шалгадаг юм уу ирээд өөрсдөөс нь асуугаад л буцдаг уул нь хамт ажиллаж байгаа хүмүүсээс нь асуух ёстой баймаар. Тэгээд 1 нөхөрт ял үүрүүлээд л буцдаг

Шинэ мэдээ

World Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ2 цаг 38 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ3 цаг 27 минутын өмнөБразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ3 цаг 32 минутын өмнөСидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа3 цаг 37 минутын өмнөЭрүүл байх 5 зарчим3 цаг 42 минутын өмнөШинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ3 цаг 47 минутын өмнөЕсөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ3 цаг 48 минутын өмнөBoeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна3 цаг 57 минутын өмнөГ.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ3 цаг 59 минутын өмнөБэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье4 цаг 7 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ4 цаг 17 минутын өмнөШивээс хийлгэхээс өмнө анхаарах зүйлс4 цаг 27 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна4 цаг 37 минутын өмнөШанхайн Диснейлэнд “Zootopia” “хот”-той болно4 цаг 47 минутын өмнөАНУ-д 2019 онд 1,500 CEO ажлаасаа халагдсан болон гарчээ4 цаг 57 минутын өмнөБразилын ерөнхийлөгч арьсны хавдартай байж магадгүй5 цаг 7 минутын өмнөСансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой5 цаг 17 минутын өмнө"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ5 цаг 19 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно5 цаг 22 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг5 цаг 27 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв5 цаг 32 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа5 цаг 37 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой5 цаг 42 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв5 цаг 44 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа5 цаг 47 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана5 цаг 52 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина5 цаг 57 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ6 цагийн өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ6 цаг 7 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо6 цаг 12 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.