2019 оны 12-р сарын 3
8 цаг 20 минут

Сонгуулийн 50:26 тогтолцоо: Жижиг 76-аас жийрхэж, том тойргийг тойглох шалтгаан

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, айдгүйгээ авдрандаа хийсэн эрх баригчид  Сонгуулийн хуулиа өөрчлөхөөр шуурхайлав. Үүнийг нь сөрөг хүчин хүч нэмэн дэмжихээ илэрхийллээ. Ингээд Сонгуулийн шинэ хуулийн зам  шулуудаж,  парламентын танхимд ногоон гэрлээр орж ирэхээр болж байна. Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилж байдаг болохоор  энэ нь сонгогчдын хувьд дэндүү танил сценари байж мэднэ. Гэхдээ  Сонгуулийн хуулийн төсөл  боловсруулах ажлын хэсгийнхний  хэлж байгаагаар одоогийн өргөн барьж буй төсөл нь мажоритар тогтолцооны таван хэлбэрээс том жижиг мажоритар тойрог буюу холимог тогтолцоо гэдгийг нь сонгон авч байгаа гэдгээрээ онцлог гэнэ.  Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 50 нэр дэвшигч нь одоогийн тогтолцоо буюу жижиг тойргоос нэр дэвшинэ.  Харин үлдэж буй 26 нэр дэвшигчийн хувьд Монгол Улс нэг тойрог байх бөгөөд тэд нийт иргэдээсээ шууд сонгогдоно гэсэн үг.

Монгол Улс парламентын засаглалд шилжсэнээс хойш ийм хувилбараар сонгууль явуулж байсан нь үгүй. Шинэ хуулийн шинэлэг тал нь энэ.  Аливаа шийдэл бүхэн 100 хувь төгс төгөлдөр биш, давуу хийгээд сул талтай.  Шинээр яригдаж байгаа Сонгуулийн талаар ч иргэд эерэг сөрөг санал бодол илэрхийлж байна.

Сонгуулийн   шинэ хуулийн төсөлд тухайн тойргийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож өгч байгаагаас гадна нэр дэвшигчдийн сурталчилгааны гарааг  жигд ижил түвшингээс  эхлүүлэх,  сонгуулийн маргааныг  тухайн жилд нь багтаж шийдвэрлэх болон хандив, зардлын тооцоог ил тод байлгах зэрэг заалтууд шинээр орж байгаа ажээ.

Тугалыг нь турааж, эхийг нь эцээхгүй 50:26 хувилбар

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улс цаашид сонгуулийн мажоритар тогтолцоотой байя гэдгээ тунхаглачихсан. Энэ нь УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгодог байна гэсэн үг. Сонгуулийн шинэ хувилбар буюу 50:26-г холимог тогтолцоо гэж нэрлэж байгаа ч энэ нь  том, жижиг мажориатор гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, энд нам дугуйлна гэсэн олйголт байхгүй, тухайн намуудын төлөөлөл болж  нэрсийн жагсаалтад бичигдсэн хэн нэгний төлөө санал өгнө.  Сонгогч ирэх сонгуульд оролцохдоо хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт,  улсын хэмжээний том тойрогт орж ирсэн 26-аас нэг хүнийг дугуйлна, хоёрдугаарт, өөрийнхөө тойрогт нэр дэвшигчийн төлөө  бас дугуйлна. Магадгүй, энэ хувилбар  эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй алтан дундаж байхыг үгүйсгэхгүй.

Сонгуулийн энэ 50:26 тогтолцоог шүүмжлэгчид нэлээд байгаа. Нэг дэх шүүмжлэл нь тойргоос гарч чадахгүй “хөгшчүүд”-ээ улс төрд дархлах гэсэн арга заль гэж тодорхойлж байна.  Гэхдээ ингэж харах шалтгаан бага. Яагаад гэвэл энэ бол улс төрийн намд бус, шууд хүний төлөө саналаа өгөх хувилбар. Тийм болхоор дургүй нэгнээ дугуйлахгүй байх эрх нь сонгогчдын гарт бий. Харин тухайн нам хэнийгээ том тойргийн жагсаалтад оруулах нь тэдний асуудал. Урьд нь намын төлөө санал өгөөд авсан хувиар нь суудал хуваарилахдаа тухайн нам хэнийгээ оруулахаа шийддэг байсан. 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар орж ирэгсэд гээд сонгогчгүй төлөөлөлүүд сулдаа ганхаж, НАМ гэдэг "оройн дээд Очирваань"-тай  байлаа. Одоо харин тийм байх бломжгүй. Шинэ хувилбараар хэнийг дэмжих нь ард түмний эрх мэдлийн асуудал.  Мөн тэдний сонголтоор эрэмбэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл,  том тойргоос хамгийн олон санал авсан эхний 26 нэр дэвшигч л аль нам, хэнийх байхаасаа үл хамааран орж ирнэ. Энэ бол асуудлын нэг тал.

Харин нөгөө талаас нь харвал том тойрогт олонд танигдсан хүнээ л оруулахгүй бол сонгогчид, ялангуяа зах хязгаар нутгийнхан  “таньдаггүй бурхнаас танил чөтгөр” гэсэн  зарчмаар хандах нь тодорхой. Тэгэхээр намууд хүссэн хүсээгүй нөгөө л хуучин “бурхи”-нуудаа, эсвэл олонд танигдсан залуучуудаа том тойргийн  галын фронт руу илгээж таарах гээд байгаа юм. Жишээ нь, хэний ч танихгүй Дорж, хуучин парламентич  Д.Лүндээжанцан хоёрын хэнийг дугуйлах нь хэлүүлтгүй тодорхой биз дээ.

Сонгуулийн энэ тогтолцоо улс орны жигд хөгжлийг хангаж өгөх давуу талтай. Учир нь  нийт ард түмнээсээ сонгогдсон улстөрчид тойргийн бус улс орны хөгжлийг том зургаар харж төлөвлөнө гэсэн үг. Нийт иргэдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээнэ. Хэрэв олон түмнийхээ итгэлийг эвдвэл тэр хүнд дараагийн удаад тойрог руу гулсах сонголт бараг үгүй болох байх.

Жижиг 76 тойргоос жийрхэх шалтгаан ийм

Монголын улстөрчдийн хамгийн хайртай хувилбар энэ байх.  Иргэдийн төлөөллийн зарчмыг жигд хангадаг, орон нутгийн  хөгжлийг тэнцвэржүүлдэг,  бодит амьдралын мэдээлэл хууль тогтоох байгууллагад шууд хүрдэг гэхчлэн давуу талтай хэмээн  саймширдаг. 

Гэхдээ ихэнх тойргийг нь улстөрчид зүслээд авчихсан, тэндээ бааварлаад сурчихсан, шинэ залуу хүний өдөлж жигүүрлэх, өөдөө гарах боломжийг нь хааж хавчдаг гэм жижиг тойрогт жин дардаг. 

Мөнгөтэй, бэлтэй нэгэнд жижиг тойргийг усалж тордоод, урвуулж хөрвүүлээд байх нь тийм ч хүнд хүчир биш. Тойрогтоо төсөв татахаас эхлээд аж ахуйн шинжтэй аар саархан ажлаар сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлдөг арга тактик одоо явуургүй болсон. Ингэх нь сонгох сонгогдохгүйдээ биш гол нь төсвийг тарамдуулдаг, Монголын хөгжлийг том зургаар харахын оронд зөвхөн тойргийнхоо хэмжээнд авч үздэг, бодлого ярихын оронд эмнэлэг, сургуулийн дээвэр шал ярьдаг, тойрог өмчилдөг гэхчлэн дурдаад байвал сөрөг тал цөөнгүй бий.

Жижиг 76-ийн өөр нэг сул тал нь мөнгөний хамаарал. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах “арилжаа” энэ жижиг тойрогт л жинхэнэ утгаараа цэцэглэдэг.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  Сонгуулийн шинэ хуулийн төслийн тухайд “Хамгийн гол үндсэн зарчим нь  мөнгөнөөс хамааралтай сонгуулийг больё гэдэг талаас нь зохицуулалт хийж байна. Мөнгөтэй холбоотойгоор урьд өмнө үүсч байсан зөрчлүүдийг хуулийн заалтуудаар хаах зохицуулалтыг хийж өгсөн” хэмээн тодотгож байгаа юм.

 

Г.Хантулга

 

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.75.61Зочин   • 12 сарын 3. 16 цаг 00 минут

MAN,AN aas 26 d orj irsen nohodiig duguilahgui baival bolchihono doo.

202.70.34.130Зочин   • 12 сарын 3. 15 цаг 39 минут

Улсын хэмжээний тойргийг нам улс төр гэхгүйгээр жирийн иргэд, бизнесмэн, эрдэмтэн, инженерийг оруулах талаас бодооч. Өөрөөр хэлбэл сурчилгааны мөнгөтэй хэн ч байсан болно гм. Ер нь иймэрхүү нарийн юмыг заавар хийж өгөхгүй бол бид Элбэгээ, Баярцогт,Ганзориг гм .... хүлээн зөвшөөрч байгаа юм. Түүний тарьсан гар хөлнүүд одоо сонгуульд аль хэдийн мөнгөө бэлдээд, телевиз, интернетийн гэрээгээ хийчихээд бэлтгэгдсэн хүлээж суугаа

103.26.195.133Зочин   • 12 сарын 3. 14 цаг 29 минут

Mongol gesen neg toirog iim uchirtai baij

192.82.72.191Зочин   • 12 сарын 3. 12 цаг 32 минут

Нөгөө Төв цэнгэлдэх орчмын газрыг хулгайлж Тост тосон бумбад уурхай ухаж байсан Увсын Б.Чойжилсүрэн санал асуулгыг бараг тэргүүлж байна гэнэ За тэгээд экс Ц.Элбэгдорж , УИХ-ын экс дарга М.Энхболд нар бас л торойж байна гэнээ шал худлаа "санал асуулга" байна

202.179.26.63Зочин   • 12 сарын 3. 10 цаг 57 минут

ХӨДӨӨНИЙ 1 МАЛЫН САНАЛ ХОТЫН 4 ХҮНИЙ САНАЛТАЙ ТЭНЦЭЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ. ЗАЛУУЧУУД НЬ ЭРГҮҮ, НИЙГМИЙН ИДЭВХИГҮЙ, ОРОЛЦООГҮЙ ХЭДЭН ХӨГШЧҮҮЛ Л САНАЛ ӨГДӨГ, СОНГУУЛИЙН ЭНЭ ГАЖ ТОГТОЛЦООНООС БОЛЖ ҮНЭНДЭЭ НИЙТ АРД ТҮМНИЙ ЕРДӨӨ 5-6% -Н САНАЛ АВСАН НАМ ХУЛГАЙЧИД Л ТӨРД ГАРЧИХААД БАЙГАА.

66.181.168.81Зочин   • 12 сарын 3. 16 цаг 44 минут

Ёстой хуцна биз, хөдөөнийхөн харин амьдралтай сонголт хийдэг, хотын малууд харин тэнэг сонголт хийж байна, нэг их биеэ тоосон, өөрийгөө ихэд бодсон боловсролгүй мулгуунууд хотоор дүүрлээ. Хөдөөний 1 хүэтэй хотын 100 хүн тэнцэнэ.

59.153.115.132Zochin   • 12 сарын 3. 10 цаг 39 минут

Mongol ekh orniikhoo tuluu khen unench, khen zuv shudarga yum khiij baigaag bid medne. Irekh songuuliar jinchene ekh oronchdiig songoh bolno.

202.131.233.73Зочин   • 12 сарын 3. 9 цаг 44 минут

Тойргийг томсгох нь хэрэгтэй. Улс төр эрүүлжих нэг боломж нь энэ. Тойрог өмчилж улс төрд олон жил зайдагнасан худгайч нараа намууд дахин дахин дэвшүүлээд байвал Монголын парламент хэзээ ч өөд нар харахгүй

124.158.95.14ЗОЧИН   • 12 сарын 3. 9 цаг 29 минут

ЕР НЬ МАНАН ӨӨРСӨДДӨӨ АШИГТАЙ ГЭЖ ҮЗЭЭД Л ИЙМ ЮМ ХИЙЖ БАЙГАА, ТИЙМ БОЛОХООР ХЭДҮҮЛЭЭ УХААНТАЙ ШИГ БАЙЖ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ӨВГӨД, ХӨГШИД ОЮУНХОРОЛ ЗЭРЭГ ЭМЭЭ НАРЫГ ОРЖ ИРҮҮЛЭХГҮЙ, ТЭД НАРТ САНАЛ ӨГӨХГҮЙ ШҮҮ??

66.181.168.81Зочин   • 12 сарын 3. 16 цаг 45 минут

Оюунхоролын өрсөлдөгч тэрнээсээ доор юм байсан, эсвэл Оюунхоролын сонгогчид өөрсдөө унтаахай нар

66.181.188.116Иргэн   • 12 сарын 3. 9 цаг 05 минут

Сонгогч танд зөвлөе. МАНАН-гаас нэгийг ч бүү сонго.

202.21.108.203Зочин   • 12 сарын 3. 8 цаг 38 минут

Сонгож байгаа нь Монгол хүн болохоор юу ч байсан адилхан. Эцсийн дүндээ Монгол хөгжихгүй байдгаараа 100 жил үлдэнэ. В э энэ үнэн.

Шинэ мэдээ

World Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ2 цаг 35 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ3 цаг 25 минутын өмнөБразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ3 цаг 30 минутын өмнөСидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа3 цаг 35 минутын өмнөЭрүүл байх 5 зарчим3 цаг 40 минутын өмнөШинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ3 цаг 45 минутын өмнөЕсөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ3 цаг 46 минутын өмнөBoeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна3 цаг 55 минутын өмнөГ.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ3 цаг 57 минутын өмнөБэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье4 цаг 5 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ4 цаг 15 минутын өмнөШивээс хийлгэхээс өмнө анхаарах зүйлс4 цаг 25 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна4 цаг 35 минутын өмнөШанхайн Диснейлэнд “Zootopia” “хот”-той болно4 цаг 45 минутын өмнөАНУ-д 2019 онд 1,500 CEO ажлаасаа халагдсан болон гарчээ4 цаг 55 минутын өмнөБразилын ерөнхийлөгч арьсны хавдартай байж магадгүй5 цаг 5 минутын өмнөСансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой5 цаг 15 минутын өмнө"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ5 цаг 17 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно5 цаг 20 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг5 цаг 25 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв5 цаг 30 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа5 цаг 35 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой5 цаг 40 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв5 цаг 42 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа5 цаг 45 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана5 цаг 49 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина5 цаг 55 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ5 цаг 58 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ6 цаг 5 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо6 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.