Татвар нэмэх нь зөв, тэр мөнгөөрөө нийтийн тээврээ хөгжүүл

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр хуралдаж, хотын дарга С.Амарсайханы саналын дагуу авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр боллоо.  Машинтай хүн бүр жилдээ 10-60 мянган төгрөгийг авто зам ашигласны төлбөрт өгдөг байсан. Тэгвэл ирэх жилээс хамгийн багадаа 50, ихдээ 350 мянган төгрөгийн татвар төлөх нь. Суудлын автомашинтай хүмүүс 100 мянгыг өгнө. МАН-ынхан 2016 оны сонгуулийн өмнө шинэ татвар бий болгохгүй. Ганц төгрөгийн татвар нэмэхгүй гэж амалж байсан.  “Татвар нэмж төсөв бүрдүүлдэг улс гэж байхгүй”, “Улсын данс улайсан ч татвараа нэмэхгүй” гэх мэтээр амалж, хулхин дээр цэцэг ургуулж байлаа.  Гэвч тэд татварыг тултал нь нэмлээ. Нэмээгүй үлдсэн татвар бараг л алга. Бүр хадгаламжийн хүүнээс хүртэл татвар авч байгаа. Үүнийг л молиго үмхүүлэх гээд байгаа юм.

Гэхдээ авто зам ашигласны татварыг нэмж байгаа нь зөв. Сардаа 10 хүрэхгүй мянган төгрөгийн татвар төлөөд, машин унаж чадахгүй бол яая гэхэв. Сардаа хэрэглээ багатай хүн л гэхэд дунджаар 25 мянган төгрөгийн нэгж хэрэглэж, утасны төлбөр төлж байгаа.  Кабелийн телевиз үзэхэд, хамгийн багадаа 9000 төгрөг төлдөг. Шилэн кабельтай айлууд дунджаар 30 гаруй мянгыг төлнө. Яагаад утсаар ярих, зурагт үзэхдээ сардаа ийм хэмжээний мөнгө төлж байгаа хүмүүс авто зам ашигласныхаа төлөө өгч болохгүй гэж. Хотын удирдлагууд татвараа сар сардаа л авчих, хэнд ч мэдэгдэхгүй. Нэг дор 100 мянгыг авснаас хамаагүй дээр.

Түгжрэлийг шийдэх тодорхой шийдэл ч энэ байж болно.  МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор (PhD), дэд профессор А.Энхбат “Дэлхийн улс орнууд хотын авто замын түгжрэлийг янз бүрийн менежментийн аргаар шийдвэрлэх гэж оролдож байна, шийдвэрлэж ч байна. Тухайлбал, Сингапур улсын жишээ байна. Газар нутаг нь ердөө 641 км.кв, нэг км.кв талбайд 220 авто машин ногдож, Тайландын дараа (1 км.кв талбайд 260 авто машин) орж байна. Сингапур авто тээврийн хэрэгсэлд өндөр татвар ноогдуулах замаар түгжрэлийн асуудлыг шийдвэрлэж байна” хэмээн ярьж.  Сингапур шиг цогц байдлаар шийдчихэж чаддаггүй юм гэхэд тодорхой нөлөөлөл өгч байвал аятай юу. 

 “Хотын хөдөлгөөнд оролцож байгаа суудлын тээврийн хэрэгслийн дор хаяж 30 гаруй хувь нь бидний хэллэгээр халтуурын машинууд байгаа. Үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай” гэдгийг ч тэрбээр ярьсан. Олон ч санаа гаргасан байна билээ. Авто зам ашигласны татвар нэмэх нь тэдэнтэй хийх тэмцлийн нэг хэсэг ч байж болох юм.  Татвар нэмсний дараа түгжрэл тодорхой хувиар буурч л байвал сайн. Хамгийн гол нь нийтийн тээврээ л хөгжүүл. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан шийдвэр гарсны дараа “Дараа жил нийтийн тээврийн 50 хувийг бүрэн шинэчлэхээр болсон. Сүүлийн 10 гаруй жил нэг ч автобус нэмэгдээгүй. Хувийн компаниуд дээр л  ганц, хоёр нэмэгдсэн байх. Нэг ёсондоо иргэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хэрэглэх боломжийг гаргаж өгч байгаа учраас авто зам ашигласны татварыг нэмж байгаа юм. Ирэх жил автобусаа 500-аар нэмэгдүүлнэ. Монгол Улсын төсөв автобус худалдан авах зардлын 50 хувийг шийдэж, нийслэлийн төсвөөс үлдсэн хувийг гаргахаар болсон. 2020 онд үлдсэн парк шинэчлэлээс хугацаа нь дуусаж байгаа автобуснуудыг 2021 онд солих боломжтой болж байгаа юм. Нийтийн тээврээ шинэчлэх ажилд хотоос ихээхэн анхаарал хандуулж, Сангийн яам, Засгийн газарт хандах болно” хэмээн ярьсан.

Шийдэл нь зөв байна. Яг л энэ шийдэлдээ авто зам ашигласны татвараас олох мөнгөө зарцуулбал сайн. Бүр зам засах, нийтийн тээврийн хөгжилд л энэ мөнгийг ашиглаад, өөр зүйл зарцуулахгүй байх журам гаргачихвал сайн. Тэгэхгүй бол жил бүр сольж, “мөнгө иддэг” явган хүний замдаа, тендер будилуулж “цусалдаг” элдэв хөтөлбөртөө зарцуулаад дуусгавал. Тэтгэврийн сан шиг хувхай хоослоод дуусгачихвал. “Зам засах гэсэн нөгөө татварын мөнгийг чинь өөр зүйлд зарцуулчихсан. Хөрөнгөгүй учраас замаа засаж чадахгүй нь. Нийтийн тээврийн хөлдөөгч шиг хэдэн автобусаа сайжруулах гэсэн мөнгөгүй байна” гээд сууж байвал сардаа 1000 төгрөгийн ч татвар төлмөөргүй байна. 

46
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

46 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.47иргэн   • 12 сарын 3. 13 цаг 25 минут

эшш чааваас даа Монголчууд маань хэзээ нэг Хууртагдаж Шулуулахгүй амьдрах юм бол доо, Энэ Мөнгөөр Зам тээврээ сайжируулах уу тэгээд, Үгүй л байхгүй юу, Ирэх жилийн Сонгуульд ашиглаад өнгөрнө, НДШ-ын мөнгө шиг Яасан нь мэдэгдэхгүй Хариуцах Эзэнгүй Иргэд Бид л Хохироод л үлдэж байна шүү дээ, Монголчууд эсвэл ийм Тэнэг юмуу, үгүй бол ийм их Баян болчихсон юмуу сонин ямар Хүлцэнгүй Ноомой Улс вэ, Цаадуул нь Даварцгаагаад л, Яана даа

202.9.46.32Зочин   • 12 сарын 3. 13 цаг 08 минут

НИИТИИН ТЭЭВРЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ГЭЖ БАИГАА БОЛ ЭХЛЭЭД ТҮЦ НЭРТЭИ БОР АМБААРНУУДААСАА АВТОБУСНЫ БУУДАЛАА ЧӨЛӨӨЛЧИХӨӨ Ч ... НИИТИИН ЭЗЭМШЛИИН ТАЛБАИ ДЭЭР ЧИНЬ ЗОРЧИГЧИД ЗОГСОХ ЗАИ ТАЛБАИ АЛГА НИИЛ ТҮЦ БАИНА !!!!

192.82.68.222Зочин   • 12 сарын 3. 12 цаг 51 минут

Уучлаарай тэр өндөр хөгжилтэй орны чинь нийтийн тээвэр нь хөгжсөн байна. Цахилгаан галт тэрэг, метро гээд юм юм нь хөгжсөн цалин мөнгө нь өндөр байна. Татвар нэмлээ гээд автомашин нь багасах уу үгүй харин татвараа олно гээд халтуурын такси л олон болно. Уучлаарай дараа жил парк шинэчилэх үү бас л үгүй. Хэдхэн эвдэрхий автобус л оруулж ирнэ. Тэр нь бараг шинэ автобусны үнээр. Мөн дараа жил нийтийн тээврээ хөгжүүлэх үү бас л үгүй. Наад яриа чинь бол ёстой нээрээ ",,,олс олж найзыгаа уснаас гаргаж авна" гэдэг үлгэр шиг юм болно.

203.91.115.52Зочин   • 12 сарын 3. 12 цаг 43 минут

ТАТВАР НЭМЭЭД ТҮГЖРЭЛ БУУРАХГҮЙ. ХАРИН ХОТЫН ТӨВ ОРЧМЫН БҮХ ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОН БАЙЖ ТҮГЖЭЭ БАГАСНА.

209.89.142.82зочин   • 12 сарын 3. 12 цаг 41 минут

улс орн маань дэлхийд эдийн засгаар хаана байна яаж 1 оорныг гүйцэхсэн одоо юу хийх вэ гэх хийж байна гэж ер бичихгүй юм. Хошин шог үзэж бөхийн өргөөний дуу сонсож би Би Чингисийн Монгол гэж дэмий орилж байхаа больё оо. Миний мэдхийн ЖДҮ гээд эсгий таавчиг ширэн оосор л байсан одоо хэвээрэй. Тэр Нацаг гээд төрийн шагналтай залуу хаана байна юу хийж байна одоо ????

202.179.26.63ХҮРЭЛСҮХ   • 12 сарын 3. 12 цаг 37 минут

НИЙТИЙН ТЭЭВЭРЭЭ АНХНААС НЬ САЙН БАЙЛГАХ НЬ ЯАСЫН ЭНЭ ХУЛГАЙЧ НАР. ӨВЛИЙН ХҮЙТЭНД ХҮҮХДЭЭ ТЭВЭРСЭН ХҮН ЦАГ АВТОБУС ЗОГСОЖ БАЙНА. ЭДНИЙ ХИЙСЭН ХУЛГАЙН ҮР ДҮНГ ИРГЭД ТӨЛӨХ ЁСТОЙ ЮУ. НАМ НАМ ГЭЖ ДОЛИДОГОНОСОН ЛАЛРУУДАА. ТА НАРТАЙ АЛАЛЦИЙ ШҮҮ ШЭЭСНҮҮД МИНЬ

202.179.24.103Зочин   • 12 сарын 3. 12 цаг 27 минут

TEGEED NALAIH BAGANUURAA HUGJUULMEER BAINAA..HEZEE VE? ALI ESVEL BAYANHOSHUUG TER CHIGEER NI ORONSUUTSJUULAHGEED BAIGAAM UU?,TEGEED ERGEED L NUGUUTUVLURUL CHINI UUSNESHUUDEE,,ANGLID BUR HOT DOTOROO MASHINTAI OROHOD BAS TATVAR TULDUG BOLSON BAIHAD..

202.179.24.103Зочин   • 12 сарын 3. 12 цаг 25 минут

ZUV

192.82.68.195Зочин   • 12 сарын 3. 12 цаг 23 минут

Ийм төлбөр төлж чадахгүй бол машин унаад яахав дээ. Бүүр хотод амьдраад ч яадаг юм. Нутагтаа очсон дээр.

202.55.182.26иргэн   • 12 сарын 3. 12 цаг 18 минут

Монгол инженерүүдийн автобусны үйлдвэрийн дансанд 60% замын санд 40% хийж байж нийтийн тээвэр , зам 2 -г хөгжүүлэх хэрэгтэй

66.181.170.229Зочин   • 12 сарын 3. 12 цаг 13 минут

Сэтгүүлчид та нар мэдээллээ уншиж судалж байж тавиачээ. Татвар биш автозам ашигласны төлбөр гэж байгаа биз дээ

202.9.46.137мөнх   • 12 сарын 3. 12 цаг 03 минут

баячууд башийж барлаг нь сөхрөх нь ард түмний амьдрал ямар байгаагаа бодолцож баймаардаа эрх хэтэрхий эддлэгсэд нэг л өдөр унанаа ????????

192.82.73.196JDU   • 12 сарын 3. 11 цаг 50 минут

MAN XYWAAJ IDNE EE

202.21.116.171Зочин   • 12 сарын 3. 11 цаг 34 минут

Татвар нэмэх нь зөв харин нөгөө УИХ,НИТХ хулгайч нарын гараа ороод алга болохгүй байгаа айж байна шүү.Да хүрээ,Өгөөмөр,100 айл,Нарнтуул захуудыг хотын гадна гаргасан цагт түгжирэл саарна. мөн БУРУУ РУЛЬТЭЙ МАШИНЫГ 2020-ОНООС оноос хилээр оруулахгүй болгох одоо байгаа нь ашиглагдаад дуусдаг л юм байгаа биз.

192.82.65.89ХАХА   • 12 сарын 3. 11 цаг 16 минут

ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ УНАА УНАЖ ХОТЫН ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ ТУУЛАЙНУУД,НАРИЙН ГУДАМЖААР ТОМ ЖИП ХӨЛӨГЛӨСӨН ХУЛХИ БАЯЧУУД,ӨР ХИЙЖ АВСАН МАШИНАА ӨДӨРЖИН ТӨРИЙН АЛБАНЫХАН,ЗАХ ДЭЭР ГЯТАД ХОГ ЗАРАГЧДЫН МАШИНД ОНЦГОЙ ӨНДӨР АЛБАН ТАТВАР НООГДУУЛАХ НЬ ЗӨВ...5 ШАРААС ЗҮҮН 4 ЗАМД ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ АВТОМАШИНУУД БОЛ ДА ХҮРЭЭ,НАРНТУУЛЫН НАЙМААЧДЫН УНАА 80 ХУВЬ ЭЗЭЛДЭГ СУДАЛГАА БНА..ЭНЭ 2 ЗАХЫГ ЯАРАЛТАЙ ХААВАЛ ТӨВ ЗАМ ОНГОЙНО...

192.82.65.120Зочин   • 12 сарын 3. 11 цаг 12 минут

Зөв шийдэл орж ирэх хөрөнгийг түгжрэлээс гарах,шат дараатай зам барих,хорт утаа ялгаруулж байгаа ТХ-г явуулахгүй байх хөдөөнөөс халтуур гэх гай болж байгаа хууль бус ажлыг зогсоох хэрэгтэй өөр олон шийдэх шийдвэрлэх ажлууд байнаа олж харах бүтээх хэрэгтэй

122.201.24.110Зочин   • 12 сарын 3. 11 цаг 02 минут

Avch baigaa shigee erguuleed tiim hemjeenii uilchilgee uzuuldeg bol hench durguitsehgui.100 togrog zartsuulaad hiih zuild barag 50 togrogiig ni ch zoriulahgui huugaar ni idej uugaad baihaar Ard irged durguitseed baigaashdee

202.21.109.120H   • 12 сарын 3. 10 цаг 51 минут

Dundaas n hulgailj unagadag mongo n bagadaad 5 dahin nemj baigaalda, muu hujaa avtobus hedeer shahah boldoo sdanuud. Zamiin goloor tavisan shar tomor hed dahin unetei shahsan bsan.

202.179.26.63УУРТАЙ БАЙНА   • 12 сарын 3. 10 цаг 50 минут

нийтийн тээвэрийг иргэд хөгжүүлэхгүй байгаа юмуу. хог дээр хаячихсан хэдэн автобус үнэгүй шахуу авч шинэ автобусны үнээр шахаж, элдэв хөнгөлөлт,татаас нэрээр МАН-ы хэдэн хулгайч нар л баяжиж. иргэд нэртэй арчаагүйчүүд нь эсэргүүцэх ч юмгүй гадны хэрэглээнээс гарсан машин унаж амь зууж байгаа биздээ. арчаагүй, өлбөгөр, үхээнц, өөрийн хариуцлагаа бусдад даатгасан иргэдтэй улс хэзээ ч өөдлөхгүйлдээ АН МАН гэж хэрэлдсээр дуусна. пизда

122.201.31.243зочин   • 12 сарын 3. 10 цаг 49 минут

Нэгдүгээр ,эгнээгээр ,явлаа ,гэж ,дүрмийн ,бус ,торгуулаа ,зогсоо. Зам ,чөлөөтэй болно. Мөнгийг ,нь ,төлчихсөн ,зам,байх ,нь.

122.201.31.243зочин   • 12 сарын 3. 10 цаг 47 минут

Татвар ,нэмээд ,түгжрэл ,буурна ,гэж ,үү. Худлаа. Машинаа ,өвөлжин ,зогсоогоод , буян ,болж ,байгаа ,хүмүүсээ адилхан ,татвараар урамыг хугалах ,юм ,байна.Харин ч ,улам ,явж байх ,чиглэл ,рүү ,түлхэж ,байна. Харин дугаарын хязгаарлалтаа ,нэм.

182.160.38.193MANAN   • 12 сарын 3. 10 цаг 19 минут

ODOO ARDCHILSAN NAM UUNII ESREG BOSLOGO ZOHION BAIGUULJ, AMARSAIHANIIG OGTSRUULJ, SHIIDVERIIG HUCHINGUI BOLGOVOL IREH SONGUULIAR IH TOM ONOO TSUGLUULNA SHUU,

182.160.38.193noooooooooovsh   • 12 сарын 3. 10 цаг 17 минут

MONGOLCHUUDAA BOSOTSGOOYOO, EDNIIG 20 OND NEGIIG N CH GARGAHGUI SHUU, ODOO 1SARIIN 1-NEES HEN CH BUU TUL, HULSNII HUDALDAGDSAN BICHEECH NAR BICHDEGEE L HIIJ BNA, TA BID UURSDIINHUU TULUU TEMTSEYEE, HONGKONG, SOLONGOS-IIG HARDAA, YAJ TEMTSEJ BNA VE, MONGOL ZURH TSUS HAACHIV

66.181.191.243хот-түгжрэл   • 12 сарын 3. 9 цаг 52 минут

Хот дотроо захуудтай, бөглөрдөг гүүрнүүд нь / гурвалжингийн гүүр/ бас бус барилгын захуудтай. Хотынхоо 2 -3 зах руу машинууд нь 10 цагаас эхлээд чихэлдээд зогсчихдог. Зах нь амардаг өдөр түгжрэл илт багасдаг. Худалдаа наймаа хийдэг хүмүүс хотын түгжрэлийн 70-аас дээш хувийг бүрдүүлж байна.

103.10.21.38Зочин   • 12 сарын 3. 9 цаг 59 минут

захуудаа гаргахад түгжрэлгүй болно шүү

202.9.46.32GJKGJKG7I6   • 12 сарын 3. 9 цаг 47 минут

ЗУРГАН ДЭЭРХИ АВТОБУСАНД СУУЖ БАИГАА ХҮМҮҮСИИГ ХАРЖ БАИНА УУ ИХЭНХ НЬ ЗАМ ДЭЭРЭЭС АВТОБУСАНД СУУЖ БАИГАА БИЗ !!! ЯАГААД ВЭ ГЭХЭЭР АРД НЬ ДҮҮРЭН ТҮЦ БАИГАА .. ЭНЭ ОЛОН ТҮЦииг НИИТИИН ЭЗЭМШЛИИН ТАЛБАИГААС ЗАИЛУУЛМААР ЮМ.

122.201.23.98Зочин   • 12 сарын 3. 9 цаг 37 минут

Үхсэний нь зөв байхав дээ, өнөө маргаашаа яая дээ гэсэн мөртлөө машин унасан хүмүүс Улаанбаатараар дүүрэн байна. Тэд харин шархаа нөхөх гээд км-ийнхаа тарифаа нэмж өдөр шөнөгүй хотоор нэг сүлжидэн түгжрэлийг бүүр ихэсгэж, утааг улам ихээр ялгаруулна.. Битгий мэдэмхийрч худлаа туйлшир.

202.179.31.46Иргэн   • 12 сарын 3. 9 цаг 33 минут

Зөвөө зөв утгагүй улс төр хийж шоудсаар байтал энэ улс чинь дампуурлаа ш дээ сонгуулийн өмнөх жил гэхэд харин зоригтой ирээдүйг харсан шийдвэр гаргаж байна шүү. Нөгөө улиг болсон увиагүй улс төрчид бол бараг 0 хувийн татвар гээд солиороод зогсож байх байсан.

192.82.65.89555   • 12 сарын 3. 12 цаг 27 минут

МАНАЙХАН АЙМХАЙ НЬ ДЭНДСЭН....ТАЛБАЙН ЗОГСООЛЫН ҮНЭЭ БУУ.ЖАГААГИЙН ХЭЛДГЭЭР ХАМТ ОРУУЛЖ ИРЖ ХАГА НЭМЭХ ХЭРЭГТЭЙ...ХОТЫН ТӨВИЙН ЗОГСООЛ ЦАГИЙН 20 МЯН.МАРГААШ НЬ ЗАМААР ЯВАХ МАШИН ОЛДОХГҮЙ БХ БЛАА...

203.91.119.42Зочин   • 12 сарын 3. 9 цаг 16 минут

Зөв л дөө

139.5.217.23zochin   • 12 сарын 3. 9 цаг 09 минут

jolooch naraas tatvar torguuli avhad hamgiin amarhan zamin tsagdaa nar baina shuu dee

116.34.146.47Зочин   • 12 сарын 3. 9 цаг 08 минут

Одоо автобус тэнгэрийн үнээр улсад шахнадаа энэ улс төрчдийн хийдэг сайхан ажил ккк

122.201.23.201Зочин   • 12 сарын 3. 9 цаг 07 минут

Монголчуудад Хар зам тохирохгүй Хурд хэтрүүлээд Үхэл Шороон зам л хангалттай

202.21.108.173Зочин   • 12 сарын 3. 9 цаг 07 минут

Би өгөхгүй шүү бараг явдаггүй,айн

202.21.108.173Зочин   • 12 сарын 3. 9 цаг 06 минут

20000×500000=10000000000,ямар байна Улаанбаатар чинь бага замтай,жижигхэн хот шүү,хүрэхгүй байна гэж байхгүй ээ

66.181.190.228Зочин   • 12 сарын 3. 9 цаг 06 минут

Tatvariin mongoniu zartsuulaltand mash sain hyanalt tavih heregtei.Mongiig zartsuulahdaa Ard irgeded il todoor taniltsuulj sanaliig ni avch, shilen danstai baih shaardlagatai

66.181.183.29Зочин   • 12 сарын 3. 8 цаг 55 минут

ӨӨРСДИЙН ИДЭХ МӨНГИЙГ Л БЭЛДЭЖ БАЙНА.

202.21.115.126иргэн   • 12 сарын 3. 8 цаг 53 минут

Та нар бол баялаг бүтээгч биш зүгээр л хулгайч нар шүү.Зугаа цэнгэл хөөцөлддөг хаан, хатны үлгэр дээр л ард түмнээсээ байнга татвар авдаг гэж гардаг байх аа.Ард түмний амьдралыг сайжруулахын тулд ингэж байгаа юм гэж худлаа ярихаа боль.Өөрсдийнхөө хулгай хийсэн мөнгөөрөө нэг удаа ч болов буян хийж нийтийн тээвэрээ сайжруул.

203.91.119.138зайл аа   • 12 сарын 3. 8 цаг 52 минут

наад мөнгөөр чинь зам тавихгүй ээ хулгайчууд идээл дуусна новшнууд идэж ханахгүй юм аа бүх төрлийн татвар нэмж байна түгжирээд явахгүй байж хаанаа зам тавих нь уу далд ороосой

202.21.98.154Зочин   • 12 сарын 3. 8 цаг 50 минут

МАН зайлуулахаа мэднэ бүх татварыг нэмж ард түмнээ ядуурал руу улам түлхэж байна. Сонгуулиар харна аа та нарыг

103.57.92.221Зочин   • 12 сарын 3. 8 цаг 47 минут

Татваргүй хөгжил гэж дэлхийн хаана ч байхгүй. Энэ татвар маш зөв харин их хожуу шийдвэрлэж байна.

122.201.23.98Зочин   • 12 сарын 3. 9 цаг 45 минут

Энэ татварыг бол боломжийн орлоготой иргэд, дээр нь төрийн хулгайчууд бол өөр шиг чинь тоохгүй дэмжих л байх. Нийт иргэдийн 80, 90 хувьд бол энэ шийдвэр маш хүнд цохилт болсон.

202.21.108.202Зочин   • 12 сарын 3. 8 цаг 41 минут

Шатлалтай нэмэх.2020-онд 5 дахин 2021 онд дахин 5 дахин 2022 онд 10 дахин...ингэвэл зам хангалттай барьж босгох болно

122.201.23.201Зочин   • 12 сарын 3. 8 цаг 29 минут

МАНАН д бүү санал өг Бид дууслаа.

192.82.74.138Зочин   • 12 сарын 3. 8 цаг 28 минут

Zuv

122.201.23.201Зочин   • 12 сарын 3. 8 цаг 26 минут

Энэ пиздагууд ард иргэдийгээ яаж амьдар гээд байгаа юм бол СОНГУУЛИАР танай намийг харнаа гайгүй.

Шинэ мэдээ

World Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ2 цаг 36 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ3 цаг 25 минутын өмнөБразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ3 цаг 30 минутын өмнөСидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа3 цаг 35 минутын өмнөЭрүүл байх 5 зарчим3 цаг 40 минутын өмнөШинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ3 цаг 45 минутын өмнөЕсөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ3 цаг 47 минутын өмнөBoeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна3 цаг 55 минутын өмнөГ.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ3 цаг 58 минутын өмнөБэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье4 цаг 5 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ4 цаг 15 минутын өмнөШивээс хийлгэхээс өмнө анхаарах зүйлс4 цаг 25 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна4 цаг 35 минутын өмнөШанхайн Диснейлэнд “Zootopia” “хот”-той болно4 цаг 45 минутын өмнөАНУ-д 2019 онд 1,500 CEO ажлаасаа халагдсан болон гарчээ4 цаг 55 минутын өмнөБразилын ерөнхийлөгч арьсны хавдартай байж магадгүй5 цаг 5 минутын өмнөСансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой5 цаг 15 минутын өмнө"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ5 цаг 18 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно5 цаг 20 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг5 цаг 25 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв5 цаг 30 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа5 цаг 35 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой5 цаг 40 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв5 цаг 43 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа5 цаг 45 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана5 цаг 50 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина5 цаг 55 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ5 цаг 59 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ6 цаг 5 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо6 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.