2019 оны 12-р сарын 3
9 цаг 10 минут

Хүннүгийн үеийн булш ухаж, эд зүйлсийг зарах гэж байсан этгээдүүдийг саатууллаа

 

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухагдаж, гэмт этгээдүүд нь булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байна гэх мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газар хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтэстэй хамтарч шалгалтын ажиллагааг хийж байна.

Хэрэг болсон гэх газар нь Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй эртний барилга архитектурын, археологийн төрлөөр тус тус бүртгэгдсэн байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг зэвэрч хөгзөрсөн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган худалдан борлуулах зорилгоор хадгалсан байна. Сэжигтэй этгээд “З”-г Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан.

Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авсан.

Хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд: Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрэлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоогдсон. Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогдсон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.1.224tur   • 12 сарын 4. 10 цаг 30 минут

tur uursduu uhaj oloogui baij jiriin irgeniig ingej bolohgui sh dee

139.5.216.244Irgen   • 12 сарын 4. 0 цаг 02 минут

Ziaaa neg nuh uhsan gariig yugii ni surjignedgiin harin ulsiin zardlaar uhaj ulsiin hamgaalaltand bdg sudlaach nerte ovoljin zunjin uhaj haij yvdag ter garuudiig neg sain uzmeer bgaamdaa jinhen avarguud bgada ted nar

66.181.161.111Зочин   • 12 сарын 3. 17 цаг 43 минут

олж өгсөн нь их юм

124.158.74.120Зочин   • 12 сарын 3. 15 цаг 11 минут

хураагдсан зүйлсээ хоосон даржин музейнүүдэд өгвөл таарна

203.91.115.56илуу угтэй ун   • 12 сарын 3. 10 цаг 00 минут

тэргууний археологч цол олго хосгуй унэт энэ тэр гэж товойлгоод яахав дээ хаа сайгуй нарантуул зах дээр байж л байдаг зэвтэй темрууд бна матаас ороогуй бол барьж чадахгуйдээ дайчлан баривчлав ч гэх шиг хар тамхичид архичидаа л хямгад

202.131.231.26Зочин   • 12 сарын 3. 9 цаг 45 минут

Түүхийн дурсгалын хувьд чухал боловч хосгүй үнэтэй зүйл биш л дээ

202.131.243.186зочин   • 12 сарын 3. 9 цаг 30 минут

төрд байгаа хулгайч луйварчдадаа шоронд нь явуулж чадахгүй байж иймэрхүү жижиг юман дээр битгий сүржигнэ хууль шүүхийхэн

66.181.166.70123   • 12 сарын 3. 9 цаг 21 минут

tur ni baylagaa gadnihand ogood oorsdoo ideed ard irgedeeree zeel meteer tuluulne.Ard irged ni oorsdoo avii geheer bolku ulsin umch,ulsiin baylag ntr geed hadgalah nerteigeer nuutsar zarna.Daraa ene hosgui zuils haragdah ch gui neg dargin nuuts business bolood l martagdana

Шинэ мэдээ

World Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ3 цаг 40 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ4 цаг 29 минутын өмнөБразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ4 цаг 34 минутын өмнөСидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа4 цаг 39 минутын өмнөЭрүүл байх 5 зарчим4 цаг 44 минутын өмнөШинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ4 цаг 49 минутын өмнөЕсөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ4 цаг 50 минутын өмнөBoeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна4 цаг 59 минутын өмнөГ.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ5 цаг 2 минутын өмнөБэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье5 цаг 9 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ5 цаг 19 минутын өмнөШивээс хийлгэхээс өмнө анхаарах зүйлс5 цаг 29 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна5 цаг 39 минутын өмнөШанхайн Диснейлэнд “Zootopia” “хот”-той болно5 цаг 49 минутын өмнөАНУ-д 2019 онд 1,500 CEO ажлаасаа халагдсан болон гарчээ5 цаг 59 минутын өмнөБразилын ерөнхийлөгч арьсны хавдартай байж магадгүй6 цаг 9 минутын өмнөСансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой6 цаг 19 минутын өмнө"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ6 цаг 22 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно6 цаг 24 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг6 цаг 29 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв6 цаг 34 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа6 цаг 39 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой6 цаг 44 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв6 цаг 47 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа6 цаг 49 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана6 цаг 54 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина6 цаг 59 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ7 цаг 3 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ7 цаг 9 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо7 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.