Мөрөөдлийн байшингаа өөрсдийн гараар босгож, өрх тусгаарласан хөдөлмөрч ХОСУУД

Олон нийтийн сүлжээнд буюу фэйсбүүк хуудсанд өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн бүсгүй гэр хороололд нөхөртэйгээ хамт орон сууцнаас дутуугүй тав тухтай байшин барьсан тухайгаа зургийн хамтаар оруулж цахим найзуудтайгаа хуваалцсан юм. 

Тодруулбал, бүсгүй "Бид 2018 онд хоосон газар авч өөрсдийн зурж, төсөөлж, мөрөөдөж байсан байшингаа барьсан. Энэ хичнээн аз жаргал гээч байшингийн ширхэг мод хадаас бүрийг хайрт минь өөрийн гараар барьж би ч бас өөрийн чадах чинээгээрээ гар бие оролцсон гэж бодхоор юутай сайхан. Хэдий бид нэгдсэн инженерийн шугам сүлжээгүй газар байгаа ч гэсэн орон сууцнаас дутахгүй тохитой, дулаан бас хананаасаа халуун хүйтэн усаа авч байна шүү дээ. Хамгийн мундаг нь гэрийнхээ бүх зүйлийг цахилгаан, дулаан, сантехникийг нөхөр маань зөвхөн өөрөө хийсэн явдал юм шүү дээ. Энэ л надад дэндүү бахархалтай санагдаад байгаа юм. Ирэх хавраас хашааны тохижилтоо гоё хийнэ ээ гээд л төлөвлөөд байна. Хашаагаа тохижуулаад дахиад пост оруулна аа. Үргэлж биднийгээ гэдэг аав ээжүүддээ маш их баярлалаа" хэмээн өөрийн нүүр номондоо нийтэлсэн.

Тус пост нь орсон даруйдаа олон мянган хүнд хүрч, маш олон залуус тэднээс үлгэр дуурайлал авч, бахархаж байгаагаа илэрхийлэн нүүр номондоо хуваалцаж байсан юм. 

Тиймээс бид олон мянган залууст сайн жишгээр үлгэрлэсэн залуу хостой холбогдож цөөн хором ярилцлаа. Тэд Хөвсгөл аймагт амьдардаг бөгөөд өөрсдийн хүчээр амьдралаа босгож буй залуу гэр бүлүүдийн зүй ёсны төлөөлөл юм.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач?

-Сайн сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Золбоо гэдэг. Харин манай нөхрийг Р.Даваадорж гэдэг. Бид Хөвсгөл аймагт ажиллаж амьдардаг жирийн залуу гэр бүл. Энэ жил хөөрхөн охинтой болсон. Одоо охин маань найман сар хүрч байна.

-Нөхөртэйгээ анх танилцаж байсан үеэ эргэн дурсаач?

- Бид танилцаад долоон жил өнгөрсөн байна. Анх 2013 оны хоёрдугаар сарын 14-нд гэгээн хайрын баяраар танилцаж байлаа. Бид 2-ын хувьд энэ өдрөө ихэд бэлэгшээдэг. Түүнээс хойш өдий хүртэл бүхий л цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн байна.

-Нүүр номондоо нийтэлсэн пост нь ийм олон хүнд хүрнэ гэж төсөөлж байв уу. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Огт бодоогүй ээ. Зүгээр л бусадтай хуваалцмаар санагдаад орой нь биччихээд өглөө үзэхэд маш их хандалт авсан байсан. Бас миний постыг харсан нэлээд хүмүүс хувийн чатаар холбогдсон. Маш олон залуучууд бидэн шиг өөрсдөө байшингаа бариад амьдрахыг хүсч мөрөөддөг юм байна лээ. Мөн бодож мөрөөдөж байгаа ч гэсэн хийж эхлээгүй байгаа, учраа хараахан олоогүй байгаа олон залуу гэр бүлүүдэд бага ч болов дэм өгсөн юм байна гэж бодоод бид маш их баяртай байгаа.

-Одооны залуус байрны урьдчилгаагаа цуглуулж, найман хувьд хамрагдаад байртай болохыг хүсдэг болсон. Харин та хоёр байрнаас дутахааргүй байшин барихыг илүүд үзсэн байна. Учир юу вэ?

-Бидний хамтын мөрөөдөл зорилго маань хамгийн том түлхэц болсон гэх үү дээ. Эртнээс л ярьж, зурж мөрөөддөг байлаа. Манай гэр бүлийн хувьд Хөвсгөл аймагт амьдардаг. Энд орон сууцнаас илүү хувийн байшинтай байх нь илүү дээр гэж үзсэн юм. Байр авах мөнгөнөөс хамаагүй бага мөнгөөр илүү том орон зай мөн эрх чөлөөг эдэлнэ шүү дээ. Гэр хороололд ч гэсэн дулаахан, тохитой байх боломжтой.

-Хэр хугацаанд барьсан бэ?

- 2018 оны зургадугаар сараас эхлээд энэ оны есдүгээр сарын 13-нд дуусгаж, байшиндаа орсон. Хугацаа ингэж удсанд мэдээж санхүү их нөлөөлсөн.

-Байшин нь хэдэн метр квадрат талбайтай вэ.  Нууц биш бол хэчнээн төгрөгөөр боссон юм бол?

-Манай гэрийн нийт ашигтай талбай нь 120мкв. Нийт хөрөнгө оруулалт нь 50 орчим сая төгрөг болсон. Үүнд мэдээж дан ганц бид биш аав ээжүүдийн дэмжлэг байсан.

-Энэ мөнгө залуу гэр бүлийн хувьд бага мөнгө биш байх. Хэдэн жилийн хөлс хөдөлмөрийн үр шим бэ?

-Бид одоогоос бараг 3 жилийн өмнөөс л үндсэн зургаа зурж төлөвлөж, сэтгэлдээ багтаагаад түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, мөнгөө цуглуулж байгаад эхлүүлсэн.

-Байшингаа барьж дуусгачихаад гэртээ орох тэр мэдрэмж юутай ч зүйрлэшгүй сайхан байсан байх?

-Энэ бол амьдралдаа авч байсан сайхан мэдрэмжүүдийн хамгийн гайхалтай нь. Бид өөрсдөө чадах бүхнээ зориулж бүтээж босгосон юм шүү дээ гэж бодох бүрт нэг тийм сайхан мэдрэмж төрдөг дөө.

-Анх байрандаа юу юутай нүүж орж ирж байв?

-Нөхрийн маань өвөөгийн гараараа хийж, хээлсэн үе дамжсан 2 авдар, шагнуулсан зурагт бас нэг хивстэй л орсон. Харин одоо тавилгануудаа нэг нэгээр нь хийх санаатай зургийг нь гаргаж байна даа.

-Тавилгуудаа бас өөрсдөө хийх юм уу?

-Тэгнэ.

-Байшингаа барихаасаа өмнө хаана амьдардаг байсан бэ?

- Аав ээжийнхээ гэрт амьдардаг байсан.

-Танай гэр бүлийн цаашдын зорилго, хамгийн том мөрөөдөл нь юу вэ?

-Хамгийн ойрын зорилго бол хашаагаа тохижуулж гэрээ илүү гоё болгох. Ирээдүйн мөрөөдөл гэх юм бол хүүхдүүдэд зориулсан тоглоомын төвтэй болох. Бид 2 ажлынхаа хажуугаар аймгийнхаа төв талбай дээр хүүхдийн машин болон унадаг дугуй унуулдаг юм. Харин энэ нь зөвхөн дулааны улиралд ажилладаг үүнийгээ л улам өргөжүүлж 4 улиралд ажиллах боломжтой гэр бүл, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын төв, цэцэрлэгтэй болохыг л зорьж байна. Харин үүнд маань хамгийн том асуудал нь тоглоомын төвийн байр барих л байна даа.

-Таны бодлоор гэр бүлийн аз жаргал, утга учир юунд оршдог гэж боддог вэ?

-Гэр бүлийн хамгийн их аз жаргалыг би элэг бүтэн, эрүүл байх л гэж боддог. Мөн хосууд хоорондоо байнга ярилцаж бие биенийхээ хүсэл мөрөөдлийг сонсож,  нэгнээ ойлгож дэмжиж байх нь харилцааны хамгийн том суурь нь юм уу даа.

-Үе тэнгийн залуу гэр бүлүүддээ хандаж юуг уриалмаар байна?

-Бие биенийхээ хамгийн сайн найз нь байгаарай л гэж хэлмээр байна. Хүн хамгийн сайн найздаа л бүх зүйлээ ярьж, ойлголцож, зөвлөгөө авдаг шүү дээ.

36
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.215Зочин   • 12 сарын 4. 10 цаг 30 минут

үнэхээр мундаг залуус байна хийж зорьж бүтэээж хүсэж мөрөөдөж.байгаа бүхэн нь.биелэх болтугай аз жаргал хүсье

84.226.29.76Unshigch   • 12 сарын 4. 0 цаг 56 минут

Mundag saihan zaluus baina. Ta byhend az jargal, eryyl enh, amjilt hysen erooe

103.229.121.68Зочин   • 12 сарын 3. 21 цаг 49 минут

Мундаг залуус бна. Амжилт хүсье. Нийтийн орон сууц нэртэй нийтийн байрнаас хамаагүй дээр шүү

212.253.18.86Зочин   • 12 сарын 3. 20 цаг 47 минут

болж байнаа.мундаг.ийм хөдөлмөрч хүмүүсийн тухай олон оруулж сурталчилж байвал бас л олон хүнд үлгэр жишээ, урам болох байх шүү

192.82.75.18amjilt   • 12 сарын 3. 17 цаг 50 минут

goe mundag baina aa

202.9.40.28Зочин   • 12 сарын 3. 17 цаг 11 минут

Сайхан залуу гэр бүл байна. Амьдрал нь өөдөө дээшээ сайн сайхан байна аа. Аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье.

202.179.24.81zochin   • 12 сарын 3. 17 цаг 01 минут

mundag umaa amjilt chuseei

192.82.64.157Az jargal husie.   • 12 сарын 3. 16 цаг 40 минут

Dorjoo

202.179.25.24yostoi gaihaltai avilgal avc   • 12 сарын 3. 16 цаг 28 минут

GAIHALTAI avilgal avch tendereer bayajaagui hulgai hiigeegui

73.92.79.253Зочин   • 12 сарын 3. 15 цаг 29 минут

Татвараа төлсөн юм уу? Зурагнаас чинь материалын үнийг зах зээлийн үнээр тооцоолоод татвар ноогдуулна. Том байшинтай, орлого ихтэй, харагдаж байна.

59.153.115.131зочин   • 12 сарын 4. 16 цаг 48 минут

хахахаха орлого ихтэй харөгдаж байна этр алхымаа 🤣🤣🤣🤣

122.201.26.210Зочин   • 12 сарын 3. 15 цаг 43 минут

yadargaatai ataarhaj uhlee l dee hahahah

202.55.191.194Зочин   • 12 сарын 3. 13 цаг 43 минут

mundag zaluus bna. Amjilt az jargal sain saihan buhniig husie

103.9.90.98иргэн   • 12 сарын 3. 13 цаг 30 минут

амжилт хүсье, ийм мундаг залуус хажууд ньбайжээ.

202.179.24.103KKK   • 12 сарын 3. 13 цаг 10 минут

ZA YAASAN NUGUU ALDARTAI SURJIN DARJIN BALAR ERTNII CHINGISIIN "HU" NEOFASHIST HAMTLAG CHINI TEGEED AMERIKED ODOO 1-R BAIRAND ORTSON BAIH YUM UU TEGEED??????

202.179.24.103KKK   • 12 сарын 3. 13 цаг 17 минут

ZA YAASAN NUGUU ALDARTAI SURJIN DARJIN BALAR ERTNII CHINGISIIN "HU" HUJAA NEOFASHIST HAMTLAG CHINI TEGEED AMERIKED ODOO 1-R BAIRAND ORTSON BAIH YUM UU TEGEED??????

103.111.68.3Зочин   • 12 сарын 3. 12 цаг 38 минут

За ийм л өөрдсөө гараараа амьдралаа босгож бга залуус л мундаг даа

202.179.24.103Зочин   • 12 сарын 3. 12 цаг 47 минут

5 JIL BOLGON ZASVAR HIIH BOLOH BAIHDA

122.201.23.84зочин   • 12 сарын 3. 12 цаг 35 минут

Болоошдээ. ХҮний гар харалгүй өөрийсдийн гараар сайхан байшин барьсан байна. Аз жаргал хүсье

202.179.24.103KKK   • 12 сарын 3. 12 цаг 24 минут

KARTONON BAISHIN

203.91.119.42зочин   • 12 сарын 3. 12 цаг 14 минут

Та нарт аз жаргал хүсье, энэ нийгэмд ийм л залууёс олноороо хэрэгтэй байна даа, үлгэр жишээч мундаг юмаа

174.193.220.20Zochin   • 12 сарын 3. 11 цаг 37 минут

Hoorhon duu nartaa az jargal husie ! Ul tanih ah los angeles.

66.181.170.229Зочин   • 12 сарын 3. 11 цаг 21 минут

Amidrald ni az jargal sain saihan buhniig huseye. Setgeld gal bhad tulgand gal asnaa gej uuniig l heleh bh daa.

202.21.116.171Зочин   • 12 сарын 3. 11 цаг 17 минут

Маш их баярлалаа.Ямар сайхан залуус вэ? Цааш зогсолтгүй зүтгээд байгаарай.Амжилт

202.179.31.94зочин   • 12 сарын 3. 11 цаг 05 минут

Гайхамшигтай мундаг залууст ажлын амжилт

66.181.168.8b   • 12 сарын 3. 11 цаг 00 минут

barag l ataarhchihlaa, sain baina shuu

202.9.43.243har sy   • 12 сарын 3. 11 цаг 00 минут

saihan ger buld az jargal husie

202.55.188.43Зочин   • 12 сарын 3. 10 цаг 57 минут

ээээн бахархал хүндлэл минь 💌❣

202.55.191.194uchka   • 12 сарын 3. 10 цаг 50 минут

Ёстой мундаг бахарахмаар залуучууд байна баяр хүргэе амжилт хүсье.

202.179.11.50болор   • 12 сарын 3. 10 цаг 43 минут

мундаг залуус юм аа хүн бүр ийм сэтгэлтэй зүтгэлтэй байвал Монгол улс мандан бадрана да улс төрийн гахайнуудаас юу ч хүлээгээд нэмэргүй тэдэн рүү буруугаа чихээд архи уугаад явахын оронд өөрсдөө ямар ч ажлыг гололгүй хийж хөдөлмөрлөх хэрэгтэй залуучууд

172.58.142.234Иргэн   • 12 сарын 3. 10 цаг 38 минут

Сайхан амьдрал өөрсдийн хичээл зүтгэлээс эхэлдэг. Ажилсаг залуустаа аз жаогал хүсье. Нийгмээ муулах биш өөрсдөө хичээвэл мөрөөдөл биелнэ.

104.131.217.234Zochin   • 12 сарын 3. 10 цаг 34 минут

Mongoliin zaluus bugd iim setgelgeetei bdag bol ireeduuid sanaa zovoh yum alga. Zaluu ger buld az jargal, eruul enhiig husie

43.242.242.77Аугаа зүйл энгийнээс эхэлдэг   • 12 сарын 3. 10 цаг 28 минут

Гэрээ засаад төрөө зас гэж энэ шүү дээ. Бидэнд манай залуучуудад ийм л сэтгэлгээ хандлага маш их дутаж байна. 3 хан жилийн дотор хөдөлмөрлөөд 50 сая төгрөгөөр ийм гоё байшинтай болсон байна. Мундаг хосууддаа улам их амжилт аз жаргал хүсье

59.153.115.132zochin   • 12 сарын 3. 10 цаг 25 минут

Saikhan ger bul baina, Ulam ikh amjilt sain saikhaniig khusye.

202.131.225.150Мундаг залуус   • 12 сарын 3. 9 цаг 52 минут

Мундаг залуучууддаа хамгийн сайн сайхныг хүсье.

103.9.90.98Зочин   • 12 сарын 3. 12 цаг 23 минут

ЗҮГЭЭР Л ХӨДӨЛМӨРЧ, ЖИНХЭН ХАМТДАА ТЭМҮҮЛЭХ ХҮСЭЛ ЗОРИЛГОТОЙ ЗАЛУУС БАЙНА. ҮЛГЭР ЖИШЭЭ ГЭР БҮЛД НЬ ӨНӨР ӨТГӨН БОЛЖ ХӨГЖИН ДЭВШИЖ БАЙГААРАЙ

Шинэ мэдээ

World Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ2 цаг 40 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ3 цаг 30 минутын өмнөБразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ3 цаг 35 минутын өмнөСидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа3 цаг 40 минутын өмнөЭрүүл байх 5 зарчим3 цаг 45 минутын өмнөШинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ3 цаг 50 минутын өмнөЕсөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ3 цаг 51 минутын өмнөBoeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна4 цагийн өмнөГ.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ4 цаг 2 минутын өмнөБэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье4 цаг 10 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ4 цаг 20 минутын өмнөШивээс хийлгэхээс өмнө анхаарах зүйлс4 цаг 30 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна4 цаг 40 минутын өмнөШанхайн Диснейлэнд “Zootopia” “хот”-той болно4 цаг 50 минутын өмнөАНУ-д 2019 онд 1,500 CEO ажлаасаа халагдсан болон гарчээ5 цагийн өмнөБразилын ерөнхийлөгч арьсны хавдартай байж магадгүй5 цаг 10 минутын өмнөСансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой5 цаг 20 минутын өмнө"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ5 цаг 22 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно5 цаг 25 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг5 цаг 30 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв5 цаг 35 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа5 цаг 40 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой5 цаг 45 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв5 цаг 47 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа5 цаг 50 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана5 цаг 54 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина6 цагийн өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ6 цаг 3 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ6 цаг 10 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо6 цаг 15 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.