2019 оны 12-р сарын 3
10 цаг 50 минут

Мэдэгдэл

КАПИТАЛ БАНКИНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН МӨНГӨН ХӨРӨНГӨ БАЙРШУУЛСАН ТУХАЙ:

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн. Тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө 2012 онд 31.4 тэрбум төгрөг, 2013 онд 126.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 105.0, 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190.0, 2015 онд 238.0 тэрбум, үүнээс хадгаламж нь 185.0, 2016 онд 224.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 180.0, 2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20.0,  2018 онд 105.3, үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг тус тус байсан.

НДЕГ нь 2016 оны наймдугаар сараас Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд 2017-2018 онд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн болно.

Тодруулбал, Капитал банкинд байсан 79.0 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-нд дууссан тул гэрээг сунгалгүйгээр мөнгөө буцааж татах зорилгоор зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн хүсэлтийг удаа дараа  хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй.

Гэрээ сунгагдаагүй байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байнгын хорооноос чиглэл өгсөн болно.

Байнгын хорооноос өгсөн чиглэлд “...банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”, “...хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах”  гэж заасан байсан.

Энэ чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны зургадугаар сард хугацаа дуусч  харилцах дансанд шилжүүлсэн 79.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлэн 15.2 хувийн хүүтэй, есөн сарын хугацаатай байршуулах, ингэхдээ хүүг дөрөвдүгээр сарын 1-нээс тооцон нөхөж авах нөхцөлтэйгээр гэрээг сунгасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг тухайн банкны дотор данс хооронд шилжүүлсэн.

 

Дээрх 79.0 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд гэрээг сунгаагүй тул мөнгөн хөрөнгө  харилцах дансанд шилжсэн. Энэ хугацаанд НДЕГ-аас Капитал банкинд удаа дараа  төлбөрийн хүсэлт хүргүүлж зарлагын гүйлгээ хийхийг шаардсан боловч шаардлагыг хангахгүй байсаар 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр Капитал банк татан буугдсан болно.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд арилжааны бүхий л банктай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эх үүсвэрийг тухайн банкаар үйлчлүүлдэг тэтгэвэр авагчдын тоо, тэтгэврийн зээлийн дүнгээс хамааруулан байршуулж ирсэн.  

Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сард ХААН болон Төрийн банктай, гуравдугаар сард тэтгэвэр олгодог бусад банктай “Хамтран ажиллах гэрээ”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулан 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгон бууруулсан.

Тухайн үед Капитал банкаар 38038 иргэн тэтгэврээ авч, 11 815 тэтгэвэр авагч 26.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан бол Худалдаа хөгжлийн банкаар 551 хүн тэтгэврээ авч, 114 тэтгэвэр авагч 0.3 тэрбум төгрөгийн  зээлийн үлдэгдэлтэй, Чингис хаан банкаар 251 иргэн тэтгэвэр авч, 194 тэтгэвэр авагч 0.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Голомт  банкаар 1559 иргэн тэтгэвэр авч, 320 тэтгэвэр авагч 1.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Улаанбаатар хотын банкаар 3290 хүн тэтгэвэр авч, 1899 тэтгэвэр авагч 4.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Капитрон банкаар 2321 иргэн тэтгэвэр авч, 1170 тэтгэвэр авагч 3.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Үндэсний  хөрөнгө оруулалтын банкаар 107 иргэн тэтгэвэр авч, 80 тэтгэвэр авагчийн зээлийн үлдэгдэл 0.3 тэрбум төгрөг тус тус  байсан.  

Дээрх зээлийн судалгаа, тэтгэвэр авагчдын тооноос хамааруулан Капитал банкинд тэтгэврийн зээлийн хүү бууруулах эх үүсвэрт зориулан 2.4 тэрбум төгрөгийг хугацаа дуусч харилцах дансанд шилжсэн мөнгөн хөрөнгөөс шилжүүлэн гэрээг байгуулсан болно.

Өөрөөр хэлбэл, тухайн банкаар үйлчлүүлэгч тэтгэвэр авагчдын тоо, мөн тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэдийн тооноос хамаарч зээлийн хүү бууруулах эх үүсвэрийг ялгаатай тогтоож байршуулсан.

Түүнээс биш хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичиж байгаа шиг банкинд зориудаар мөнгөн хөрөнгө нэмж байршуулсан, давуу байдал олгож бусад банкнаас илүү их хөрөнгө байршуулсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.188.116Зочин   • 2019, 12 сарын 4. 7 цаг 54 минут

Нийгмийн даатгалынхан талийгаачдыг ашиглан мөнгийг нь завшиж байсан шүү дээ. Наад мэдэгдэл чинь худлаа.

103.229.122.140Зочин   • 2019, 12 сарын 3. 17 цаг 32 минут

ta nariin hariutslagatai medegdel ch dee.hudlaa yum bgaa.boon mongo ideh suljeegee bii bolgodog humuus bna lee shdee

202.72.247.30зочин   • 2019, 12 сарын 3. 14 цаг 13 минут

Ундармаа ичихгүй их хуралд инээгээл хон хэрээ шиг хамартай муухай авгай сууж байх даанч дээ ард түмний мөнгөөр тоглоод...

192.42.116.13Зочин   • 2019, 12 сарын 3. 14 цаг 08 минут

2016 оны 8 сараас хойш мөнгө байршуулаагүй өмнө нь байршсан мөнгөө авахын тулд арга хэмжээ аваад ч бүрэн авч чадаагүй гэж ойлголоо харин ч арга хэмжээ авсан юм биш үү

109.169.23.82Зочин   • 2019, 12 сарын 3. 13 цаг 12 минут

эргүү үхэр монголчуудаа сайн унш хэнтэй гэрээ байгуулсаныг хар чингис хаан бна

122.201.31.243зочин   • 2019, 12 сарын 3. 13 цаг 07 минут

Эрдэнэ ,сайд ,байхад ,хамгийн ,ядуу ,банкийг ,сонгосон ,нь ,нэгийг ,хэлээд ,хэн ,бэ. гэдгийг , харуулаад байна.Одоо ,том ,нам ,толгойлоод , цаашид ,улс орныг Ерөнхий ,сайд болж ,удирдана ,гэсэн ,мөрөөдөлтэй ,явж ,байдаг.

202.131.246.118зочин   • 2019, 12 сарын 3. 12 цаг 58 минут

тийм их судалгаан дээр үндэслэдэг юм бол 450 мянган тэтгэвэр авагчийн 38 мянга буюу 8,4 хувь нь л байхад яахаара хэдэн тэрбумаар нь хадгалуулдаг юм. Капитал банк 2017 оны 6 сараас л эхлэн хүндэрсэн, ямар ч мэдрэмжгүй ийм юм бичихээ ичээч.

103.80.211.112Зочин   • 2019, 12 сарын 3. 12 цаг 54 минут

ЗҮГЭЭР Л ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭХ ТАКТИК

202.21.118.138НДШ төлөгч   • 2019, 12 сарын 3. 12 цаг 45 минут

Одоо та нар алдсан мөнгөө нөхөх гэсэндээ жирийн цалингаа аваад явж байгаа иргэдийн татварын хэмжээг 1% нэмж, татвар төлөгчдийн хоол хүнснээс хороож байгаа биз дээ. Та нарын буруу ш дээ, Түүний оронд хурдан шүүхдээд, хурдан шийдвэр гаргуулаад Ундармаагийн бусад хөрөнгөөр төлүүлээч. Худлаа энэ мэдэгдлээр татвар төлөгчдийг хуурах санаатай юу. Та нар тэгж ярих юм бол энгийн ААН-г хэдхэн хоног хугацаа алдаж НДШ төлөхөд л бөөн алданги энэ тэр тооцоод, хууль журам яриад торгууль оногдуулдаг. Түүн шигээ хулгайч банкны эздийн хөрөнгийг хурааж төлүүлээч

202.179.26.63Зочин   • 2019, 12 сарын 3. 12 цаг 40 минут

НИЙГМИЙН ГЭЖ НЭРЛЭЭД БАЙГААН ХЭДЭН ХУЛГАЙЧЫН ИДДЭГ ТАТВАР ШҮҮДЭЭ. АН МАН ГЭЖ ДОЛИДОГОНОДОГ ЛАЛРУУД ТА НАР ӨӨРСДӨӨ ЭНЭ ТАТВАРАА ТӨЛӨӨРЭЙ

202.70.33.242Зочин   • 2019, 12 сарын 3. 12 цаг 17 минут

Тэнэг хүн ч ойлгохоор байхад юу гээд ХУДЛАА ЦАГ ХОЖСОН юм бичээд байдаг бнаа,ДАНС НЭЭЖ БАЙРЛУУЛСАН ГЭЭД БГАА бол хангалттай мэдээлэл бна шдээ,Зээлийн үлдэгдэл гэж толгой эргүүлж байхаар Дансанд бн мөнгөө аль банкинд татаж авсанаа хэлээчээ

202.126.89.71Zochin   • 2019, 12 сарын 3. 12 цаг 16 минут

Undarmaa ulsiin mungiig ulsad butsaaj tushaa!!!!!!!

202.21.105.186Zochin   • 2019, 12 сарын 3. 11 цаг 40 минут

Undarmaa avgaig barivchlaachee

202.126.89.205Зочин   • 2019, 12 сарын 3. 11 цаг 27 минут

ta nariig medehgui bish. bankuud ih mungu bairshuulahiin tuld ta nariig guij doligonoj amaar chin hahtal mungu ugdug bizdee. ta nar mungu avahdaa hurtel hamaraa suhdug bizdee

202.179.31.94Зочин   • 2019, 12 сарын 3. 11 цаг 19 минут

Тийм бол Капитал банкны мөнгө төлөхгүй байсан эзнийг зарла.Энэ Ундармаа гишүүнд ямарч хамаагүй юу

66.181.160.101Зочин   • 2019, 12 сарын 3. 11 цаг 14 минут

zugeer l huuli uilchileh heregtei ter gisguun ezen geed bga avgaigaas ard tumnii mongiig tor garguulj avah estoi..end zovhon huuli l heregjih l estoi

202.9.43.243Зочин   • 2019, 12 сарын 3. 11 цаг 10 минут

absan bol og

66.181.170.130Зочин   • 2019, 12 сарын 3. 11 цаг 03 минут

НД мөнгөө Капитал рүү байршуулсан уу байршуулсэн.. Капитал банкинд байсан уу байсан. мөнгө алга болсон уу болсон.

64.119.16.90Зочин   • 2019, 12 сарын 3. 10 цаг 55 минут

капитал банкны эзэн хэн гэдэг нөхөр байнаа,,, нийгмийн даатгалд нөлөөлж даатгалын мөнгийг угаагаад зайлсан нөхрийг шүүх хэрэгтэй НДЕГ -н тухайн үеийн удирдлага бас шүүхэд очих цаг болсон

Шинэ мэдээ

Коронавирусийн халдвар авсан иргэн Япон улсад бүртгэгдлээ4 минут 18 секундын өмнөNBA-гийн 13 дахь долоо хоногийн шилдэг дамжуулалтын бичлэг9 минут 18 секундын өмнөСаудын Араб эмэгтэйчүүдээс бүрдсэн цэргийн анги хэлтэстэй болжээ14 минут 18 секундын өмнө“Автомашиныг ачихаас өмнө мэдэгд” гэх шийдвэрийг “Ачсаны дараа мэдэгд” болгон өөрчилсөн үү19 минут 18 секундын өмнөӨвчтэй ажилчнаа шалгах гэж эмч илгээдэг компани24 минут 18 секундын өмнөХунтайж Харри эхнэр, хүүхэдтэйгээ хамт байхаар Канадыг зорьжээ29 минут 18 секундын өмнөМҮБХ: Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй34 минут 18 секундын өмнөАвстралид Хятадаас ирж буй зорчигчдыг шалгана39 минут 18 секундын өмнө2019 онд эрдэс баялгийн салбараас 2.9 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлжээ44 минут 18 секундын өмнөЦ.Нямдорж: Казино ороод гардаг л газар шүү дээ49 минут 18 секундын өмнөБНХАУ-ын ДНБ өнгөрсөн онд 6.1 хувиар өсжээ54 минут 18 секундын өмнөД.Сумъяабазар: А-92 шатахууны үнэ одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй59 минут 18 секундын өмнөАвстралид шинэ төрлийн вирусний тохиолдол бүртгэгдлээ1 цаг 5 минутын өмнөТэтгэврийн зээлийг цагаан сараас өмнө тэглэхээр ажиллаж байна гэв1 цаг 10 минутын өмнөУкраины онгоцыг "Тор-М1"-ээс хөөргөсөн пуужингаар сөнөөжээ1 цаг 15 минутын өмнөТөрийн банк гадаад худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг санал болгож байна1 цаг 20 минутын өмнө“Bad Boys for Life” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ1 цаг 25 минутын өмнөДЭМБ коронавирусын асуудлаар шуурхай хурал зарлажээ1 цаг 30 минутын өмнө3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр Европ тивийг зорилоо1 цаг 35 минутын өмнөЭнэ зууны шилдэг киноны жагсаалтыг танилцуулжээ1 цаг 40 минутын өмнөМалайз улс 150 чингэлэг хуванцар хаягдлыг чинээлэг орнууд руу буцаалаа1 цаг 45 минутын өмнөРоналду 14 улирал дараалан 15-аас дээш гоол оруулсан анхны тоглогч болов1 цаг 50 минутын өмнөИраны Гадаад хэргийн сайд Давосын уулзалтад оролцохгүй1 цаг 55 минутын өмнөСогтуу жолоочийн гайгаар автобусанд зорчиж явсан гурван хүүхэд гэмтжээ2 цагийн өмнөОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ2 цаг 5 минутын өмнөХ.Нямбаатар: Казино тоглоогүй гээд байгаа хүмүүст яаж хариуцлага тооцох вэ2 цаг 10 минутын өмнөШинэ вирусний халдварын улмаас нас барсан дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ2 цаг 15 минутын өмнөЛеброны өмсгөл борлуулалтаараа №12 цаг 20 минутын өмнөАНУ-ын ЭСЯ-ы дэргэд хэд хэдэн пуужин дэлбэрчээ2 цаг 25 минутын өмнөРианна тэрбумтан амрагаасаа салжээ2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.