2019 оны 12-р сарын 4
12 цаг 30 минут

“ТАНЫ СОНГОХ-76”: Хан-Уулд залуу улстөрчид өнгөлөв

Газар нутаг, хүн амын тоогоороо толгой цохих дүүргийн нэг нь Хан-Уул. Энэ ч утгаараа 2016 оны УИХ-ын сонгуулиар дөрвийн дөрвөн мандаттай тойрог байв.

ZALUU.COM сайтаас явуулсан “Таны сонгох-76” үндэсний хэмжээний санал асуулгад Хан-Уул дүүрэгт ирэх 2020 оны сонгуулиар нэр дэвших магадлалтай  18 улстөрчийн нэр бичигдсэн. Тэдгээрээс өнөөгийн байдлаар 5 хүн эхний 76 дотор багтаж эрэмбэлэгдээд байна. Тодруулбал, Г.Дугаржав, Б.Түвшин, Т.Батжаргал, Д.Сарангэрэл, Ц.Оюунгэрэл гэсэн нэр байна.

Г.Дугаржав, Б.Түвшин, Т.Батжаргал нар  улстөрчийн хувьд олонд танигдаагүй шинэ хүмүүс, шинэ нэр гэдгийг анзаарч байгаа байх.  Харин УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар эхний таван хүнээр нэрлэгдээд байна.

 2016 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргээс  Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Л.Болд, Б.Энх-Амгалан сонгогдож байв.  Харин энэ удаагийн санал асуулгаар Д.Сарангэрэлээс бусад нь эхний 76 дотор эрэмбэлэгдэж чадсангүй. Гэхдээ энэ тойрогт дархан  суудалтай нэг хүн байдаг нь УИХ-ын гишүүн Л.Болд. Тэрбээр эндээс хэдэнтээ сонгогдсон, тойрог сольж гүйгээд байдаггүйг бодоход Хан-Уулын сонгогчид түүнээс хэзээ ч нүүр буруулж байгаагүйнх байх.

Хан-Уулын жагсаалтыг тэргүүлж байгаа Г.Дугаржав бол судлаач, доктор хүн. Тэрбээр одоо Орхон Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, профессороор ажиллаж байгаа, үндсэндээ  ном эрдмийн хүн.  Жагсаалын аман хүзүүд бичигдэж байгаа Б.Түвшин эдийн засагч мэргэжилтэй, урьд нь Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан болхоор дүүргээ сайн мэдэх хүний нэг гэж тодотгож болно. Тэрбээр Ардчилсан намаас тус дүүрэгт нэр дэвших магадлалтай. 

Энэ дүүрэгт эхнээсээ өндөр дэмжлэг авч байгаа Т.Батжаргал гэж хүн бий. Тэр бол сөнөөгч онгоцны  мэргэжлийн нисэгч. Т.Батжаргал одоо ИНЕГ-т захиргаа Удирдлагын газрын даргаар ажиллаж байна. Ажил амьдрал нь ерөнхийдөө энэ дүүрэгтэй ойр холбоотой явж ирсэн нэгэн.

Хан-Уул дүүрэгт  ирэх жилийн сонгуулиар шинэ залуу улстөрчид өнгөлөх боломжтойг санал асуулгын дүнгээс ажиглаж болмоор байна. Эхний тавд бичигдсэн эдгээр таван хүнээс гадна  дүүргийн одоогийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ирэх сонгуулиар иргэдээсээ дэмжлэг авах боломж ихтэй. Тэрбээр энэ дөрвөн жилд муугүй ажилласан, Хан-Уулыг эко дүүрэг болгож чадсан. Нийтийн эзэмшлийн хэд хэдэн талбайг компани хувь хүнээс эргүүлэн авч тэнд иргэдийн ая тухыг хангасан цэцэрлэгт хүрээлэн байгуулсан гээд эрч хүчтэй, зоригтой ажилласан залуу.

2016 онд Хан-Уулаас сонгогдсон “архаг” улстөрчдийн хувьд энэ удаагийн санал асуулгаар эхний 76-д багтсангүй. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Л.Болд, Б.Энх-Амгалан нар. Гэхдээ тэд тойрогтоо эргээд ирж таарна. Хашир улстөрчид энэ зуур иргэдийнхээ итгэлийг үргээгүй  гэдэг нь тодорхой. Ингэж харвал  2020 оны сонгуулиар Хан-Уулд ахмад болон залуу үеийн улстөрчдийн ухаанаа уралдуулж, бяр заах талбар болох магадлал тун өндөр байна.

Г.Тулга

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.213Erden   • 2019, 12 сарын 12. 15 цаг 04 минут

Bitgii shaa.......zaluu.com bas tulga gej baasaa

103.111.68.3ЗОЧИН   • 2019, 12 сарын 6. 8 цаг 58 минут

БАТЖАРГАЛ ЁСТОЙ ДАЙЧИН ШУДРАГА ХҮН, ХЭЛЭХ ГЭСЭН ҮГИЙГ ХЭНД ХЭЛЖ ЧАДДАГ, УРВАЖ ШАРВААД БАЙДАГГҮЙ НЭГ ЗАНГААРАА ЯВДАГ, ХЭНИЙГ Ч ЯЛГАВАРЛАДАГГҮЙ, ИРГЭНИЙ НИСЭХЭД ИХ УДАЖ БАЙГАА МЭРГЭЖЛИЙН НИСГЭГЧ ХҮН. МАН ИЙМ Л ШУДРАГА ХҮМҮҮСЭЭ ЭРТ ГАРГАЖ ИРХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ.

103.111.68.3zochin   • 2019, 12 сарын 12. 9 цаг 13 минут

zov

203.169.50.109Зочин   • 2019, 12 сарын 5. 21 цаг 51 минут

Хамгийн боломжтой хүн бол Нийслэлийн ИХ-ийн төлөөлөгч Ц.Байгалмаа гэдэг доктор бүсгүй бий

202.70.34.130Зочин   • 2019, 12 сарын 5. 13 цаг 04 минут

үхсэн ацныхан судалгаа байхав дээ

122.201.23.226Зочин   • 2019, 12 сарын 5. 11 цаг 00 минут

Батжаргал шударга, хувийн сонирхолгүй хүн байгаа юмдаа уул нь

1.25.148.113Зочин   • 2019, 12 сарын 5. 1 цаг 00 минут

түвшин нэр шигээ тулгатай эр хүн.

66.181.182.206Бямбаа   • 2019, 12 сарын 4. 17 цаг 35 минут

Батжаргалыг нисэхийнхэн "НОЁН СОЛИОТ" гэдгийг Тулга мэддэггүй юм байхдаа.

202.131.239.190Зочин   • 2019, 12 сарын 4. 16 цаг 52 минут

Үлий балайны судалгаа байхав.Сарангэрэл авгайн захиалга л байна.

119.40.98.177зочин   • 2019, 12 сарын 4. 14 цаг 16 минут

та бүхний ам цуураад сэтэрчихвий дээ... эмнэлэг эн тр гээд хэцүү л бхдаа хөөрхийс...

192.82.65.120Зочин   • 2019, 12 сарын 4. 13 цаг 06 минут

Сарангэрэл самраач,Оюунгэрэл хулхидаач энэ 2 шуналтай авгайчууд идэж ууж ханаж цаддаггүй хөгшин хар авгай нар вэ? Болимоор ичмээр газрын гаваар орох болтугай

202.126.89.120Зочин   • 2019, 12 сарын 4. 12 цаг 45 минут

Сунгаанд өнгөлөх ямар үнэтэй вэ гөлөгнүүдээ.

202.131.230.90ЗОЧИН   • 2019, 12 сарын 4. 15 цаг 52 минут

хаха гоё хэлсэн

122.201.31.136Зочин   • 2019, 12 сарын 5. 15 цаг 16 минут

Оюунгэрэл боломжийн хүн

202.21.126.22fgg   • 2019, 12 сарын 10. 9 цаг 17 минут

hn gadaad eriin 666 balai avgai

Шинэ мэдээ

NBA-гийн 13 дахь долоо хоногийн шилдэг дамжуулалтын бичлэг5 минут 25 секундын өмнөСаудын Араб эмэгтэйчүүдээс бүрдсэн цэргийн анги хэлтэстэй болжээ10 минут 25 секундын өмнө“Автомашиныг ачихаас өмнө мэдэгд” гэх шийдвэрийг “Ачсаны дараа мэдэгд” болгон өөрчилсөн үү15 минут 25 секундын өмнөӨвчтэй ажилчнаа шалгах гэж эмч илгээдэг компани20 минут 25 секундын өмнөХунтайж Харри эхнэр, хүүхэдтэйгээ хамт байхаар Канадыг зорьжээ25 минут 25 секундын өмнөМҮБХ: Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй30 минут 25 секундын өмнөАвстралид Хятадаас ирж буй зорчигчдыг шалгана35 минут 25 секундын өмнө2019 онд эрдэс баялгийн салбараас 2.9 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлжээ40 минут 25 секундын өмнөЦ.Нямдорж: Казино ороод гардаг л газар шүү дээ45 минут 25 секундын өмнөБНХАУ-ын ДНБ өнгөрсөн онд 6.1 хувиар өсжээ50 минут 25 секундын өмнөД.Сумъяабазар: А-92 шатахууны үнэ одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй55 минут 25 секундын өмнөАвстралид шинэ төрлийн вирусний тохиолдол бүртгэгдлээ1 цаг 1 минутын өмнөТэтгэврийн зээлийг цагаан сараас өмнө тэглэхээр ажиллаж байна гэв1 цаг 6 минутын өмнөУкраины онгоцыг "Тор-М1"-ээс хөөргөсөн пуужингаар сөнөөжээ1 цаг 11 минутын өмнөТөрийн банк гадаад худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг санал болгож байна1 цаг 16 минутын өмнө“Bad Boys for Life” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ1 цаг 21 минутын өмнөДЭМБ коронавирусын асуудлаар шуурхай хурал зарлажээ1 цаг 26 минутын өмнө3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр Европ тивийг зорилоо1 цаг 31 минутын өмнөЭнэ зууны шилдэг киноны жагсаалтыг танилцуулжээ1 цаг 36 минутын өмнөМалайз улс 150 чингэлэг хуванцар хаягдлыг чинээлэг орнууд руу буцаалаа1 цаг 41 минутын өмнөРоналду 14 улирал дараалан 15-аас дээш гоол оруулсан анхны тоглогч болов1 цаг 46 минутын өмнөИраны Гадаад хэргийн сайд Давосын уулзалтад оролцохгүй1 цаг 51 минутын өмнөСогтуу жолоочийн гайгаар автобусанд зорчиж явсан гурван хүүхэд гэмтжээ1 цаг 56 минутын өмнөОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ2 цаг 1 минутын өмнөХ.Нямбаатар: Казино тоглоогүй гээд байгаа хүмүүст яаж хариуцлага тооцох вэ2 цаг 6 минутын өмнөШинэ вирусний халдварын улмаас нас барсан дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ2 цаг 11 минутын өмнөЛеброны өмсгөл борлуулалтаараа №12 цаг 16 минутын өмнөАНУ-ын ЭСЯ-ы дэргэд хэд хэдэн пуужин дэлбэрчээ2 цаг 21 минутын өмнөРианна тэрбумтан амрагаасаа салжээ2 цаг 26 минутын өмнөЭнэ өдөр түүхэнд: Кристиан Диор эмэгтэй хүнийг бүтээсэн2 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.