“ЖИНХЭНЭ ЖДҮ”: Монгол уламжлал, бэлгэдэл, утга учрыг “үйлдвэрлэгч”

Жинхэнэ утгаар нь үйлдвэрлэл эрхэлж, амьжиргаандаа хувь нэмэр оруулдаг үйлдвэрлэгчдээ урьж оролцуулдаг “Жинхэнэ ЖДҮ” булангийнхаа энэ удаагийн зочноор Ю.Должинсүрэн бүсгүйг урилаа. Төрөөд хүүхдээ хараад  гэртээ сууж байгаа ээжүүдээс маш гоё санаанууд гарч, түүнийгээ хөгжүүлж, цаашид үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэсэн амжилттай яваа мундгууд ч бий.

Ю.Должинсүрэн бүсгүйн хувьд түүний ээж нь дөнгөж төрсөн ач охиндоо зориулж   монгол ёс, бэлгэдлийн тээг тоглоом өөрийн гараар урлаж  бэлэглэсэн нь гэртээ энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж эхлэх санааг өгчээ. Ю.Должинсүрэн  хүүхдийн тээг тоглоомыг 100 хувь гараараа оёдог бөгөөд аривжих болон дэлгэрэхийг бэлэгдэж таван өнгийн торгоор хийдэг юм байна.

Монголчууд эрт дээр үеэс энэ тоглоомыг үр хүүхэддээ хийж өгдөг байжээ. Тээг нь хүүхдийг эсэн мэнд, эрүүл саруул байлгаж, цагаан хар хэл амнаас хол байлгах бэлгэдлийн утгатай. Мөн газар лус огторгуйгаас нөлөөлөх далд муу юмнаас хамгаалдаг. Тээгийг нярай хүүхдийн дээр зүүхэд анхаарал төвлөрч, хараа сайжрах, өнгө дүрс ялгах, оюун ухааны зөв хөгжилтэй байх ач холбогдолтой. Мөн цаашдаа үе дамжин уламжлагдаж буян хишиг эд баялагийг нь аривжуулж байдаг домогтой. Тийм ч учраас торго хоргойгоор хийдэг аж.

Тэрбээр тээгнээс гадна хүүхдийг тайван амгалан унтуулахыг бэлгэддэг эсгий үнэг хийдэг. Үнэгийг аав нь юмуу авга ах болон нагац ах нь хийж өгдөг домтой. Тийм учраас Ю.Должинсүрэн үнэгний бэлдцийг нь хийж тээгтэйгээ хамт өгдөг юм байна. Түүнчлэн суран бүс хийж эхэлжээ. Суран бүс нь хүүхдийг аюул ослоос хамгаалдаг. Мөн ааш омгийг дарж, буруу замаар явахаас хамгаалдаг байна. Ийм ч учраас айл гэрт сур байх ёсон байдаг нь учиртай биз ээ.

Уншигч та бүхэн ойр дотны найз нөхөд, ах дүү, хамаатан садныхаа дөнгөж нярайлсан бяцхан хүүхдийг эргэж очдог л биз дээ. Энэ үедээ элдэв чихэр жимс, хувцас хунар гэхээсээ илүүтэй эрт дээр үеэс өвөг дээдэс маань бэлгэдэж, муу муухай бүхнээс хамгаалагч хэрэгсэл болгож ирсэн тээг тоглоом, суран бүс бэлэглэж яагаад болохгүй гэж. Энэ бол хамгийн гоё, мөн утга учиртай бэлэг юм шүү.

Утас☎: 99806280

 

 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.70.125Eegii   • 2019, 12 сарын 8. 21 цаг 35 минут

Торго чинь хятад солонгос солонгост ийм юм зардаг уул н хөөрхөн л юм харин тоо хэмжээ тэй наймаа

66.181.178.16гананэнөө   • 2019, 12 сарын 6. 5 цаг 13 минут

заа энэ бол үйлдвэрлэл бол биш юм ...гар урлал болж бол чадахгүй .,,тийм л нэг юм бол байна.

84.75.212.226Зочин   • 2019, 12 сарын 6. 4 цаг 00 минут

Enuugeer hun sardaa amidralaa zalguulah uu. Yun jinken jdu ve

202.9.46.170Зочин   • 2019, 12 сарын 5. 20 цаг 24 минут

юу ч хийж чаддаггүй монголчуудад жижиг дунд үйлдвэрлэл томдоно.

202.179.24.86Зочин   • 2019, 12 сарын 5. 19 цаг 07 минут

ENE SITE CHINI HUJAA SITESHUUDEE ALBAAR HENCH OILGOH YUMIIG DOROMJILJ GARGAJAAGUYUDA

202.9.46.170Зочин   • 2019, 12 сарын 5. 15 цаг 13 минут

Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авчихаад ийм хог үйлдвэрлээд байвал жижиг дунд үйлдвэрлэлийн зээл нь ямар ч ашиггүй чанаргүй зээл болж хувирна. Үхэр Монголчууд эсгий тоглоом эсгий таавчиг эсгий бээлий хийхээс өөр юу ч хийж чадахгүй байна. Эхлээд дотоодын жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж дэлхийн жишигт хүргэчихээд дараа нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээ өгөх нь зөв.

202.179.24.86Зочин   • 2019, 12 сарын 5. 19 цаг 05 минут

ESGIIGEECH HIIJ CHADAHGUI BAIGAASHDE,HUJAAGAAS ESGII AVDAG BOLSON,NUGUU IH NOOS NOOLUUR NI GADAA HOG DEER HAYAGDAJ BAIHAD.

202.9.46.170Зочин   • 2019, 12 сарын 5. 14 цаг 30 минут

үхэр монголчууд юу ч хийж чадахгүй гэдэг нь харагдаж байна. ийм хачин хогийн юм хийчихээд ичихгүй үндэсний үйлдвэрлэлээ дэмж гээд байх юм. Энэ муухай юмаа олон улсын үзэсгэлэн худалдаа нь дээр тавьж монголоо онигоонд оруулав даа. үүнийг үйлдвэрлэсэн хүмүүс ч гэсэн ийм юм хийж байгаагаасай ичиж зовдоггүй юм байх даа. Тэр эсгий таавчиг эсгий бээлий бүр хэрэг байхгүй. Наадахыг чинь гадны иргэд бүү хэл монгол хүн ч тоож авахааргүй хог байна.

69.206.255.33Зочин   • 2019, 12 сарын 5. 14 цаг 26 минут

Ene yu ve. Tuvdiin shashin shig

59.153.112.233Зочин   • 2019, 12 сарын 5. 14 цаг 23 минут

Хөөрхөн юм хийж байгаа юм байнаа. Дэмжих хэрэгтэй

66.181.176.134Зочин   • 2019, 12 сарын 5. 12 цаг 42 минут

Odoo arai uur yum hiimeer bnaa. Esgii taavchik ntr ee bolio onigo

202.9.46.170Зочин   • 2019, 12 сарын 5. 14 цаг 52 минут

өөр юу хийх юм. чадахгүй юм чинь.

202.179.24.86Зочин   • 2019, 12 сарын 5. 13 цаг 47 минут

UGAAJ BOLDOGGUI ESGII TAVCHIKUU,TEGEED TAVCHKAA UGAALGAH GESIIN GEED HIMI TSEVERLEGEE YAVAH UU??,YADAJ PALTO BOL UUR HEREG

202.179.24.86Зочин   • 2019, 12 сарын 5. 12 цаг 37 минут

TER HOTJILT BARILGIN KOMPANIUDAA DEMJEECHEE YUUN HACHIN HEND CH HEREGGUI YUMAAR UILDVERLEL ENE TER BE,GUTAL HUVTSAS HIIHNE GOL NI BISH ,HAMGIIN CHUHAL NI UNDSEN BUTEEGDEHUUN,DAAVUU REZIN,NYLON NI CHUHALSHUUDEE,,,AALI DEEREES L HELEED BAISANDAA NEFT NUURSNII IULDVER BAIGUULCHIHVAL TERIIGEEREE ASAR IH NYLON DAAVUU,SYNTFON,BARILGIN BUH MATETRIALUUD GEED ASAR IH UR ASHIGTAI JIJIG DUND UILDVERUUD GARCH IRNESHUUDEE

203.91.115.41Зочин   • 2019, 12 сарын 5. 11 цаг 28 минут

хаа сайгүй л байдаг хүн болгон л хийдэг зүйлшдээ нэх сонин содон юм шиг сүртэй бичихийн

103.229.123.18Зочин   • 2019, 12 сарын 5. 11 цаг 23 минут

Энийг хэн ч хийнэ . Өрөвдмөөр юм . Монголчууд малнаасаа дор болжээ . Тэгээд зээл авах уу ?

64.119.20.167Зочин   • 2019, 12 сарын 5. 11 цаг 00 минут

Тэнэг юм

202.179.24.86Зочин   • 2019, 12 сарын 5. 10 цаг 50 минут

NAADAH CHINI TEGEED TER DAAVUU ESGII ENE TEREE UURUU HIIDEGIIM UU,BODVOL HUJAA YUMAAR L HIIDEG BIZDE

202.21.113.238Зочин   • 2019, 12 сарын 5. 9 цаг 02 минут

ямар гоё юм бэ

Шинэ мэдээ

Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ4 цаг 48 минутын өмнөАавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ4 цаг 53 минутын өмнө“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд4 цаг 58 минутын өмнөФото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг5 цаг 3 минутын өмнөАнглийн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа5 цаг 8 минутын өмнө“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ5 цаг 13 минутын өмнөФото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага5 цаг 18 минутын өмнөНууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав5 цаг 23 минутын өмнөГрета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй5 цаг 28 минутын өмнөВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа5 цаг 33 минутын өмнөЧандлер Парсонс авто тээврийн осолд оржээ5 цаг 38 минутын өмнөХаниаднаас салсан өчүүхэн туршлагаас5 цаг 43 минутын өмнөТурк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ5 цаг 48 минутын өмнөАяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис5 цаг 53 минутын өмнөОскар 2020: Орос гаралтай Холливудын одод5 цаг 58 минутын өмнөПамела Андерсон дахиад л нүцгэллээ6 цаг 3 минутын өмнөВенесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ6 цаг 8 минутын өмнөХос гавьяатын 37 жилийн өмнөх зураг6 цаг 13 минутын өмнөХэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?6 цаг 18 минутын өмнөNBA-ын шилдэг 10 (20-01-21)6 цаг 23 минутын өмнөАТМ болон интернэтгүй улс6 цаг 28 минутын өмнөР.Чойном: Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээр6 цаг 33 минутын өмнөДагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ6 цаг 38 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ6 цаг 43 минутын өмнөЛего тоглоомоор ОУ-ын сансар судлалын станцыг бүтээжээ6 цаг 48 минутын өмнө"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно6 цаг 53 минутын өмнөБейлийг зээлээр явуулахгүй6 цаг 58 минутын өмнө“Boeing” компани шинэ загварын онгоцоо туршина7 цаг 3 минутын өмнөАвстралийг нөмөрсөн аюул7 цаг 8 минутын өмнөБНХАУ-д дэлгэрсэн шинэ вирусийн вакциныг Орос хагас жилийн дотор гаргана7 цаг 13 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.