2019 оны 12-р сарын 5
8 цаг 30 минут

Яндангаа хөөлж, пийшингээ шавардчихаад төрөө муул

Өнгөрсөн сарын дундуур Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудтай хамт тус дүүргийн 4 дүгээр хорооны зарим нэг айл өрхөөр орлоо. Дүүргээс галлагааны улирал дуустал ажиллах 10 хүний бүрэлдэхүүнтэй засварын бригад ажиллуулж байгаа ажээ. Энэ бригадынхан  айл өрхүүдийн зуух,  пийшингийн аюулгүй байдлыг хангаж, иргэдийг шахмал түлш хэрэглэх аргад сургах үүрэгтэй. Шаардлагатай бол айлуудын янданг ч хөөлж өгнө.  Энэ нөхдүүд хэрхэн ажиллаж байгааг газар дээр нь үзэж харахаар  ийн явсан хэрэг.

Засварчид тус хорооны Арцатын гудамжны нэгэн айлын пийшинг ханан зуухтай нь холбохоор ажиллаж байхтай таарлаа. Зуухныхаа бүхээгийг ханан пийшин рүүгээ зүгээр шургуулчихсан, хажуу завсраар “заан” ч багтахаар шахуу зайтай юм. Ингэж битүүмжлэлгүй байх нь угаартахаас эхлээд оч цог үсрэх аюултай. Тийм учраас засварын хоёр залуу тэр хэсгийг битүүмжлэхээр гадаа шавар зуурч байхв.  Тэд тэр өдөр хоёр дахь айлдаа ирээд байгаа нь энэ байв. Өглөө нэг айлын пийшин хазгай байсныг тэгшилж,  ханан пийпин нь халахгүй байсан шалтгааныг тогтоож зассан гэцгээж байв.

Засварын бригадынхан хоёр хоёроороо таван хэсэг болон айл өрхүүдээр явж байгаа аж. Тэд шаардлагатай засвар үйлчилгээг хийж, хоёр ч айлын  янданг хөөлсөн тухай ярьж байсан.

...Өнгөрөгч амралтын өдөр Ногоон нуурын хажуудах задгай талбай дээр баахан хүмүүс сайжруулсан түлш савлаж байхтай таарав.  Тэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн оффисын ажилтнууд гэв. Өөрөөр хэлбэл,  төрийн албан хаагчид аж. Тэгээд амралтын өдрөөрөө сайжруулсан түлш савлаж буй нь энэ. Сайжруулсан түлш савлах 1.2 сая төгрөгийн цалинтай ажлын байрны зарлал тавиад цөөнгүй хонож байхад яагаад төрийн албаныхан нь ингэж түлш савлаад зогсч байгаа билээ хэмээн гайхвал “Зарлалын дагуу хүн бараг ирэхгүй байна. Ирсэн нэг нь ганц хоёр өдөр ажиллаад  сураггүй болчихдог” гэнэ. Тэглээ гээд гэр хорооллынхныг гал алдуулалтай биш, шаварт унасан шарын эзэн гэгчээр толгой компанийн албан хаагчид нь ийнхүү амралтын өдрөөрөө түлш савлаж байгаа нь энэ ажээ.

Арваннэгдүгээр сарын сүүлчээр  “Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аяны хүрээнд Хан-Уул дүүргийн төрийн 11, хувийн хэвшлийн есөн байгууллагын 887 ажилтан, албан хаагчид сайн дураараа утааны эсрэг нэгдэн нийт 12201 шуудай, 305 тонн шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн 163 айл өрхөд сайжруулсан шахмал түлш хандивлажээ.

2018 онд нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж,  41900 гаруй айл өрхийг 4.0кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд тухайн айл өрхүүдийн гаднах утас кабелийг үнэ төлбөргүй сольж өгсөн. Харин одоо зарим айл өрх "Манай гэрийн доторхи шугам цахилгаан халаагуур дийлэхгүй ээ,  засаг зардал гаргаад солиод өгнө байх"  гэсэн шүү юм яриад утаагаа саагиулж сууцгаана.

Саяхан Чингэлтэй дүүргийн 7-р хороонд  ашиглалтад орсон “Дэд бүтцийн төв” бүтээн байгуулалтын хүрээнд тухайн хэсгийн 270 гаруй айл өрхийн хашааг мөн л үнэ төлбөргүй сольж сайжруулахын хамт  гудамжийг нь засмал замтай болгосон.  Гэтэл зарим нэг айл халуун, хүйтэн ус,  бохирын шугамыг гэрийнх нь хаалга руу оруулж өгсөөр байтал гэрийн доторхи суултуур, ванн, халаалтын паар зэрэг санхтехникийн  хэрэгслээ бас улсаар авахуулах санаа  оноо илэрхийлж байсан гэх.

Дээр дурдсан жишээ баримтууд бол бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл, нийт нь нэгийн төлөө  гэх уриа дуудлагын биелэл юм. Гэр хорооллынхныг галтай дулаан байлгах гэж төрийн албан хаагчид амралтын өдрөөрөө түлш савлаад зогсч байна гэдэг сайны жишээ. Хэн нэгнийг угаартчих вий гээд айлын яндан хөөлж, зуух пийшинг нь засч янзлаад явж байна гэдэг яалт ч үгүй хүний төлөөх сэтгэл зүтгэл. Харин энэ бүхний цаана хэн нэгэн амаа ангайж, алгаа тосоод сууж байна гэсэн үг. Бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг чинь жинхэнэ дүрээрээ байж байгаа нь тэр.

Хэсэг бүлгийнхний  бэлэнчлэх сэтгэлгээний золиос болж, амралтын өдрөөрөө “торгуулж”, таньж мэдэхгүй нэгний янданг ухаж, хөхөө өвлийн хүйтнээр шавар зуураад зогсч байна гэдэг хэний төлөө, юуны юуны тулд билээ.

Хүн гэгч хэн нэгний өмнөөс амьдрах гэж хорвоод ирдэггүй. Амьдралынхаа хариуцлага, алдаа оноогоо өөрөө үүрэх учиртай. Тэгснээс Доржоор түлшээ бэлтгүүлж, Дондогоор яндангаа хөөлүүлж, Засгийн хөрөнгөөр ая тухаа хангуулах эрх дарх хэнд ч үгүй.

Тэжээлгэх тэтгүүлэх, өөрийн үүргийг өрөөлд үүрүүлэх, бусдын буянд булхалзах хүсэлтэй хүмүүс нийгэмд дэндүү олон болчихож. Энэ бүхэн бол бэлэнчлэх сэтгэлгээ биеллээ олчихсон явж байгаа гэсэн үг.

“Бэлэнчлэх”  хэмээх сэтгэлгээний ядуурал Монголыг үүл мэт бүрхэж байна.  Харамсалтай нь үүн дээр дөрөөлсөн улс төрийн попрол, тоглолтууд явагдаж,  буяны элч, бурхны дүрээр  иргэдийн сэтгэлд хоногших гэсэн улстөрчид цөөн биш болчихож. Энэ бүр харамсалтай.

Г.Хантулга  

74
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

74 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.194uchka   • 1 сарын 2. 9 цаг 13 минут

Тийм шүү эхлээд өөрсдөө гэрээ засчихаад бусдыг буруутгадаа ямар ч л байсан утаагүй л сайхан байна. Өчнөөн олон жил цэвэр агаар сан гээд өчнөөн хөрөнгө үрсэн энэ удаа ямар ч л байсан ахицтай байгаа. Зарим нэг улс төрчид ард түснээ манкурт боол шиг болгох санаатай

202.131.234.194Зочин   • 2019, 12 сарын 23. 18 цаг 02 минут

Би ч гэсэн гэр хороололд амьдардаг хавар блохоор нүүрсний хогоо үхэртэй айлаас үхрийн баасыг нь өөрөө цэвэрлэж аваад хооронд нь холиод л шахмал түлш хийгээд авдаг байсан зуны бороотой өдөр намар орой болтол түлш хийгээд болоод л байдаг байсан. хашаандаа ирсэн дулааны шугам, цахилгааны шугамаа гэртээ оруулаад тухтай амьдарч чадахгүй, нийтийн жишиг дагаж чадахгүй бол хотоос албадан гаргах хэрэгтэй ш дээ ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ҮХЭР МОНГОЛЧУУД МИНЬ

202.9.46.129Зочин   • 2019, 12 сарын 23. 15 цаг 47 минут

buruutan ni hudla amlaltaa uene bolgoh gej gujirden dairagch Huuk.

49.0.130.132Зочин   • 2019, 12 сарын 19. 11 цаг 56 минут

Энэ бүхний буруутан нь худлаа амалж, мөнгө тарааж, хоногийн хоол өгч улстөрд гарч ирдэг УИХ-ын гишүүд, тэдний гар хөл бологчид. Тэд ийм хүмүүст хэрчим талх өгөөд, үлдсэний н хуу хамдаг луйварчид, авилгачид. Ийм арчаагүй иргэдтэй байх нь төрийн түшээдийн хүсэл мөрөөдөл болжээ. Яндангий нь хөөлж өгөөд, бас дээр нь шуудай нүүрс, хоногийн хоол өгөөд саналы нь худалдаж авах нь тэдний зорилго. Амьдрахын төлөөх тэмцэлгүй болгож байна гэсэн үг. Арчаагүй, тэмцэлгүй амьдрал улс орны мөхөл сүйрэл болжээ.

112.72.15.6Зочин   • 2019, 12 сарын 19. 9 цаг 50 минут

ЭНЭ СЭТГҮҮЛЧ ЛАВ ГАЛЗУУ БАЙХ ДА. 14 ХОНОГ ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРЧ ҮЗЭЭГҮЙ АМЬДРАЛ МЭДХГҮЙ МАЛУУД БИЧИЖ ДЭ. БАЙРНЫ МАНГАР БАЦААНУУД БААХАН КОММЕНТ БИЧИЖ.

202.131.249.202ss   • 2019, 12 сарын 13. 11 цаг 52 минут

ЗАЛХУУ МОНГОЛ, ЗАВААН МОНГОЛ, АРЧААГҮЙ МОНГОЛ, АРХИЧИН МОНГОЛ, ХУЛГАЙЧ МОНГОЛ, ХУДАЛЧ МОНГОЛ, ӨӨНТӨГЧ МОНГОЛ, ӨСӨРХӨГ МОНГОЛ ЭНЭ БҮГД НИЙЛЭЭД "МУУХАЙ МОНГОЛ ХҮН", БУЮУ "ТАМЫН ТОГООНЫ МОНГОЛ" ЮМ. БИДНИЙ ЯС МАХ ЦУСАНД НЬ ШИНГЭСЭН ТУЛ ЭНЭ НЬ ХЭЗЭЭЧ АЛГА БОЛОХГҮЙ, ТИЙМЭЭС ХӨГЖИЖ ЧАДДАГГҮЙ.

202.131.249.202ss   • 2019, 12 сарын 13. 11 цаг 44 минут

ТАМЫН ТОГООНЫ МОНГОЛ, АРЧААГҮЙ МОНГОЛ, ЗАЛХУУ МОНГОЛ, ХУЛГАЙЧ МОНГОЛ, АТААРХУУ МОНГОЛ, ХОВООР ХООЛЛОДОГ МОНГОЛ, ХОРСДОГ МОНГОЛ, ӨСӨРХӨГ МОНГОЛ, ӨӨНТӨГЧ МОНГОЛ-ЭНЭ БҮГД НИЙЛЭЭД ДЭЛХИЙД БИД МУУРАЙ МОНГОЛ ХҮН НЭРТЭЙ БӨГӨӨД ЭНЭ НЬ БИДНЭЭС ХЭЗЭЭ Ч САЛАХГҮЙ БӨЛГӨӨ,

202.179.24.233Зочин   • 2019, 12 сарын 11. 10 цаг 24 минут

У.Хүрэлсүхийн Засгийн газар ард иргэдийнхээ төлөө ажиллаж байна. Ерөнхийлөгчийн асар их санаачилга гаргаж хөөцөлдсөн хийн хоолойг монголоор дайруулах асуудлыг Ерөнхий сайд саяын Орост хийсэн айлчлалаараа баталгаажуулчихлаа гэх мэт Гэтэл ёстой тэр нэг иргэний бичсэн төрөөр дүүрчихсэн Энхболд, Элбэгдорж нарын гар хөл болсон луйварчдын үзүүлэх асар их саад бэрхээлтэй тулгарч байгаа нь ард иргэд бидэнд мэдрэгдэж байна.

59.153.87.251Зочин   • 2019, 12 сарын 11. 1 цаг 10 минут

Muu orkuud uheesee

64.119.16.26з   • 2019, 12 сарын 9. 16 цаг 53 минут

залхуу нь үхээд дуусвал амар болно ш дээ

202.131.234.194Зочин   • 2019, 12 сарын 23. 17 цаг 57 минут

тэд нар чинь амь бөхтэй үхэж дуусахгүй ш дээ хотоос албадан гаргах хэрэгтэй

202.179.26.92иргэн   • 2019, 12 сарын 9. 15 цаг 01 минут

Би ч гэсэн Баянхошуунд амьдарч байгаад байранд ороод амьдарч байна.202,126,89,113 чи юу бичээд байгаа тэнэг вэ. Нүүрс мод түлсэн ч хөө гардагийн .хөөлдгийн .Аминдаа арчаагүй айлууд зөндөө л байдаг шүү дээ. Өөрсдөө хийж чадахгүй байж хийж байгаа хүмүүсээ битгий доромжлоод бай.

202.179.26.92иргэн   • 2019, 12 сарын 9. 14 цаг 53 минут

Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг загнахын.Өөрсдөө яндангаа хөөлөөд. пийшингээ засхад юу нь хэцүү байдаг байнаа. Манай монголчууд ажил хийж байгаа нэгнээ дандаа тамын тогооруу түлхэж байхын.Арай л дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихжээ.Хөдөө орон нутагт ч ялгаагүй ажил хийх хүн олдохгүй байна.Эхлээд өөрсдөө хариуцлагатай байлдаа.Чингисийн монгол гээд цээжээ дэлдэхээ өөр юу хийж байгаа юм бэ.

119.40.103.3ххххх   • 2019, 12 сарын 8. 14 цаг 00 минут

иргэн хүн өөрийхөө эрүүл мэнд амь насаа хамгаалах үүрэгтэй бүх юмаа төр засагаа харааж хийлгэсээр дэндүү даварсан арчаагүй амьдарч байхаа болих хэрэгтэй иргэдэд хайр зарлаж залхуу арчаагүй амьдруулж байгаа төр ч буруутай

192.82.68.227Зочин   • 2019, 12 сарын 7. 20 цаг 06 минут

чингэсийн монгол тийм муу ажил хийхгvй ээ!! айл бvрийг муу ажил хийх зарцтай болгомоор бн!!

202.55.188.86зочин   • 2019, 12 сарын 7. 1 цаг 06 минут

Хүйтэн сэрүүний улирал эхлэнгүүт цахилгааны үнийг нэмсэн, энд тэндгүй л "агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" гэсэн уриа лоозонг асар их хөрөнгө үрж байрлуулсан нь агаарын бохирдлыг арилгахын төлөө үнэнээсээ ажиллаагүйг нь л харуулаад байгаа юм.

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 6. 16 цаг 58 минут

Germand teevriin jolooch nar zamyn karttai. Zuv ter zamaar l yavdag. Yamar negen baigali, tsag agaaryn berhsheel tohioldson ved ene tuhaigaa darga nartaa medeeldeg. Ted zuvshuurvul marshrutaa uurchilj boldog. Vgvi bol ugsun marshrutaar l yavdag. Manaid bol hvn bvhen barilgachin, piishenchin, thahilgaanchin... Wmyg mergejliin hvmvvs ni hiij bmaar. Ergen toiron bgaa modon hashaa, shavar tagznuudyg har daa. Ene bol bidnii bvhniig chadna gedeg aharhan setgehvin vr dvn

103.57.93.128Зочин   • 2019, 12 сарын 6. 10 цаг 18 минут

bi ter sawlah ajilig hiie ,yamar utasaar hend handah we/?

122.201.23.226Зочин   • 2019, 12 сарын 6. 8 цаг 51 минут

2 туйпуу сугалаад пийшингийн хоолойг цэвэрлэх,зуухныхаа онгорхойг ганц хүрз шавраар бөглөж яндангаа хөөлөх нь хүнд хүчир ажил бишдээ 30 минут шаардана. Хувь хүн иргэдийн хариуцлагаас хамаарна

202.126.88.163Зочин   • 2019, 12 сарын 5. 23 цаг 23 минут

ҮНЭН ҮҮНЭЭС ӨӨР ҮНЭН БАЙХГҮЙ

150.129.142.34Зочин   • 2019, 12 сарын 5. 15 цаг 32 минут

Үнэн шүү дээ. Энд улс төр болоод байх шаардлагагүй. өөрсдийнхөө төлөө бас хариуцлагатай байх хэрэгтэй. Утаатай байна гээд жагсаад байсан холбоод хаана байна. Одоог утааг нь бага ч гэсэн багасгах ажил хмйхээр нүүрсээ түлж утаатай байя гээд байх. Арай чдээ.

202.131.230.162Зочин   • 2019, 12 сарын 5. 15 цаг 28 минут

ҮНЭН ЗӨВ ХЭЛЛЭЭ ... ХАШАА НЬ ХӨРӨӨНИЙ ИР МЭТ МУРУЙ САРУЙ ... ДОТОР НЬ ДҮҮРЭН ШАРИЛЖ ... ЯНДАНГАА ХӨӨЛЖ МЭДЭХГҮЙ ЮМНУУД ... ХИЙЖ БҮТЭЭСЭН НЭГНЭЭ МУУ ХЭЛЖ ДУР ХАНАЦГААХ ХЭРЭГГҮЙ

64.119.25.90Зочин   • 2019, 12 сарын 5. 15 цаг 28 минут

Хотын дарга аа манай гэрийн зуух утаа багаад гал асахгүй бна гал асаадаг мэргэжилтэн явуулаа ч УИХ-ын Гишүүн ээ хотын даргад гал түлдэг мэргэжилтэн явуулаа ч гэсэн чинь хүн явуулахгүй бна бид үхэх нь бна яана аа цагийн дотор хүн явуулахгүй бол бид үхнэ шүү???хариуцалгын та нар хүлээ за юу

202.126.88.209Хоргүй түлш өгчихөөд иргэдээ   • 2019, 12 сарын 5. 15 цаг 24 минут

Иргэдийг утаанд живүүлж өөрсдийн кармаанаа түнтийлгэсэн том жижиг дарга нараа яаж ч чадахгүй байж иргэдээ муучилдаг гэнээ г

64.119.19.147Зочин   • 2019, 12 сарын 8. 15 цаг 25 минут

Тэгээд тэд утаагүй болсонд хонзогноод байна шүү дээ.

202.126.88.209Хоргүй түлш өгчихөөд иргэдээ   • 2019, 12 сарын 5. 15 цаг 21 минут

Түлшээ хоргүй болгочихоод иргэдээ муул хортой түлш шахчихаад өчнөөн хүн амиа алдчихаад хэдэн зуун хүн хордчихоод байхад тоглоом шоглоом хийгээд дарлаад дормоожлоод муулаад байх чинь засгийн хийх ажил уу

202.179.24.233Иргэн   • 2019, 12 сарын 5. 14 цаг 37 минут

Засаг төрийнхөө ард иргэдийнхээ төлөө хийж байгаа бүхнийг буруутгаж өөрсдийнхөө луйвар, хулгай бүхийгээ далдлах гэсэн МИ Энхболд, Цах.Элбэгдорж нарын гар хөл болсон бузрууд төрөөр дүүрчихсэн хаа сайгүй байгаа нөхцөлд сайн юм хийхэд саад бэршээлтэй их тулгарна. Энэ хоёр хүн тэдний гар хөл бологсод залилан, хулгай, луйвар, авилга гээд ёстой ёсөн шид нь бүрдсэн бүхнийг хийж монголчуудад дэндүү их гай хөнөөл авчирсан. Эд нарыг, гар хөлийг нь таслахгүйгээр энэ муухай үйл лайнаас монголчууд салж чадахгүй шүү

202.126.89.113C.Ганчимэг   • 2019, 12 сарын 5. 14 цаг 32 минут

Нүүрс түлэхэд хѳѳлдѳггүй байлаа. Энэ түлш чинь ханан пийшинг маш хурдан хѳѳ болгодог. Байранд амьдраад та нарын гоолиг, гоё биетэй, цэвэрхэн, царайлаг байсан чинь хаана байгаам? Шүдээ ч угааж чадахгүй диван дээр ургасан мод шиг эр, эм гахайнууд шд.

202.126.89.113C.Ганчимэг   • 2019, 12 сарын 5. 14 цаг 29 минут

За хуцаа. Танай байрныхнаас цэвэрхэн амьдардаг за. 14 хоног болоод дүү нараа дуудаж хѳѳлүүлдэг. Гэр хороололд ч байранд ч арчаагүй нѳхдүүд байдаг. Та нар ч гэсэн гэр хороололд амьдардаг бол угаартаж үхэх байсан. Байранд амьдардаг нэртэй илүүдэл жинтэй эр, эм гахайнууд

59.153.87.251Зочин   • 2019, 12 сарын 11. 1 цаг 07 минут

Gichii minn ugaartaj uhev

202.126.89.52С.Ганчимэг   • 2019, 12 сарын 11. 13 цаг 56 минут

Баас минь ѳѳрийгѳѳ хичээ. Чи байтугай хүүхэд, ач зээгийн чинь үед амьдарна гахай минь за. Би чамаас 1000 дахин арчаатай хүн.

203.91.116.118зочин   • 2019, 12 сарын 5. 14 цаг 10 минут

Маш зөв гарчиг байна, архи ууж байхаар зуух яндангаа арчлах хэрэгтэй. малнууд

203.217.139.225Иргэн   • 2019, 12 сарын 5. 13 цаг 39 минут

Дээр нь архидан согтуурч, хар тамхи хэрэглэчихээд гал хөсөө түлэх, хаалты нь хаах гэх мэтээр мангартахаа бас больчих

192.82.78.123Иргэн   • 2019, 12 сарын 5. 13 цаг 33 минут

Сэтгүүлч маш зөв асуудал хөндсөн байна.Зуух пийшин, түлээ түлшээ өөрсдөө бэлдэж, зөв галлаж байх хэрэгтэй шүү дээ. Ямарч түлшээр галлахад өөрсдөө л аюулгүй байдлаа хангавал угаартахгүй биз дээ. Арай ч хэтэрч байнаа.

124.158.88.13Зочин   • 2019, 12 сарын 5. 13 цаг 31 минут

Ёстой зөв гарчиг байна даа

103.10.23.254Зочин   • 2019, 12 сарын 5. 13 цаг 25 минут

Элдэв боов, боорцог, талхны өөдөр, түмпэн шанга, гурил будаа өгөхөөсөө илүү Аюулгүй, Зөв, Ухаалга, бас шаардлагтай мэдвэл зохих зүйлсийг хэрхэн олж мэдэх чадварт бүх ард түмнээ сургах хэрэгтэй байна аа. Мэддэг хүнд бол амархан, мэдэхгүй нэгнийгээ хархаар тэд тэнэг, мулгуй мэт харагдаад байгаа шүү дээ. Ард түмнээ элдвээр муулаад байгаа нэгэн нь.... өөрсдөө хэцүүхэн харагдаад байна шүү..

202.21.107.121Zochin   • 2019, 12 сарын 5. 13 цаг 24 минут

Urged ee, Bid bugdeeree irgenii erhee bieluulie. Bur hetehii halamj hussen zalhuu bgaa yum bishu. Uuriihuu, ger buliin tuluu neg udaa mungu, hurungu gargaad shaardlagad niitsen piishin avchih. Uuruus hamaaraltai buh zuilee hii. Harin daraa ni Gonshignoj boloh biz

103.10.23.254Зочин   • 2019, 12 сарын 5. 13 цаг 20 минут

Нэг сайхан ухаантай хүмүүс байх юм аа да. Өнөөдөрийг хүртэл, Бодлого барьж байгаа хүмүүсийн ажлынх нь үр дүн шүү дээ. биднийг ийм байлгаж байгаад баяжааж, баяжаад байх хүсэлтэй байгаа биз дээ. Дараа нь ард түмнээ тэнэг мулгуйгаар нь дуудаад байх юм.

203.91.115.46ОДОНХҮҮ   • 2019, 12 сарын 5. 13 цаг 18 минут

Би ямар нийгэмд амьдраад байгаагаа ойлгохоо байлаа,ХЭЛЖ туслаа ч,,,,,

66.181.176.94Зочин   • 2019, 12 сарын 5. 13 цаг 09 минут

заваарсан залхуу гуйлгачингууд

202.179.27.221Зочин   • 2019, 12 сарын 5. 13 цаг 07 минут

yag zuv sh dee bolj bgaa yumig hudlaa shaltag zaaj ugaar enter geed balai yum yariad utaagui saihan bgaa ni hun buhend haragdaj bna sh dee archaagui yumnuud l zalhuurch ugaartaj bgaa bhgui yu enenees iluu yalgah gej bgaa yum udiid buh humuus utaani masktai yavj bsan sh dee hiij bgaa devshilttei saihan ajild bayarlaj bna manaih oron suutsand amidardag gehed ene shahmal tulshnii ur dun haragdaj bna amjilt husiye

139.5.219.13Зочин   • 2019, 12 сарын 5. 12 цаг 00 минут

Хүн өөрийнхөө төлөө амьдарч байгаагаа ойлгох ёстой. Төр иргэнээ хайрлах ,асрах үүрэгтэй нь үнэн боловч гэрт нь очиж ,зуух яндан хөөлж галыг түлж өгөх хүртэл үйл ажиллагаа явуулж болохгүй ээ. Иймдээ тултал арчаагүй иргэд байгаа тэдний хохь нь. Гал ус,газар хөдлөлт, нийтийг хамарсан тахал гарсан биш.

124.158.113.3Зочин   • 2019, 12 сарын 5. 15 цаг 15 минут

YAAAAG unen

66.181.164.171Зочин   • 2019, 12 сарын 5. 12 цаг 49 минут

demjij bn

119.40.98.177Болд   • 2019, 12 сарын 5. 12 цаг 00 минут

Бодох л асуудал.

202.21.107.41УБ   • 2019, 12 сарын 5. 11 цаг 27 минут

Зөв зөв

122.201.23.84zochin   • 2019, 12 сарын 5. 11 цаг 21 минут

сэтгүүлч хүн гэсэндээ бас арай өөр өнцгөөс нь харсан байна. Нээрэн л бас бодох л асуудал байна шүү

202.55.188.46Зочин   • 2019, 12 сарын 5. 11 цаг 19 минут

Хүний амь үнэтэй!! Яагаад гэвэл хүн төрөл олдоно гэдэг зүүний үзүүр ганц дусал ус тогтохтой адил гэдэг. Тэр дундаа ХӨХ ТОЛБОТ МОНГОЛ!!энэ бүүрч ховор юм гэсэн үг байдаг. Тэр ховор, хүн гэдэг нэр зүүсэн бол хүн шиг л амьдармаар! Хэрэв эрүүл саруул, дөрвөн мөч нь хөдөлж байгаа бол бусдаад гай болж амьдармааргүй баймаар. Тэгж чадахгүй бол ч бусдад бас гай бололгүйгээр буцмаар. Бусдын өмнөөс л бүү амьдар!!! Арчаагүйчүүд минь!!!

202.21.100.210Энэ бол дормжлол шүү   • 2019, 12 сарын 5. 10 цаг 54 минут

Сайжруулсан түлш хэрэглэх шилжилтийн үе амь насаа алдсан 10 гаруй хүний гэгээн дурсгалыг хүндэтгэе. Хотын засаг даргын орлогч Батбаясгалан тэргүүтэй албан тушаалтанд хүний амь нас нэхэл хатуутай шүү та нарын дутуу бодож зохион байгуулсан ажлын үр дүнд амиа алдсан гэм зэмгүй иргэдийн эрхийн төлөө дугарах засаг төр гарах л байх

59.153.115.208Зочин   • 2019, 12 сарын 5. 10 цаг 59 минут

huts muu pizda hen ted nariig uh gesen yum archaagui muu sda nar

203.91.115.52иргэн   • 2019, 12 сарын 5. 10 цаг 40 минут

дэндүү арчаатай муутай хүмүүс зөндөө бна зөв сэдэв хөндөж бичсэн бна баярлалаа гар хөдөлж байж ам хөдлөн шүү ... гал голомтоо цэвэр сайхан ариун байлгаж байж айл өрх дээдэлж дэвшинэ

103.212.118.225Зочин   • 2019, 12 сарын 5. 10 цаг 22 минут

Дэндүү арчаагүй ажилгүй улстөрчдын уйвгүй амлалт анд хуураад гэртээ хөлдөж үхцэгээх нь л дээ

202.21.116.171Зочин   • 2019, 12 сарын 5. 10 цаг 13 минут

Хан уул дүүргийн 11-р хороо Зайсангийн баруун талд байдаг дэлгүүрийн уурын зуух, айлууд өглөө орой нүүрсний утаагаар орчиноо утдаг явдлыг хэзээ зогсоох вэ? ХУД даргааааааааа

202.21.108.112ТЭЦ4-т газар зарна   • 2019, 12 сарын 5. 10 цаг 13 минут

ТЭЦ4-ийн дэргэд аж ахуйн газар зарна. Утас 88145555

202.72.245.122ч   • 2019, 12 сарын 5. 10 цаг 04 минут

Гэрээ додомдох арчАагүй Архи ууж хөлдөж үхэж буй Иргэдийн тоо маш их

119.40.100.26зочин   • 2019, 12 сарын 5. 10 цаг 00 минут

хүний өмнөөс амьдарч байгаа биш зуух яндангаа янзлаач,өчнөөн айл түлээд болоод байхад,

202.21.109.123Иргэн бүр адил   • 2019, 12 сарын 5. 9 цаг 40 минут

Ажил хийх дургуй, бэлэнчлэх сэтгэлгээтэй залуус их болж. Иймд халамжийн бодлогоо цэгцлэн, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг албадан хөдөлмөрлүүлэх, ажилгүй татвар авдаг болох шаардлагатай. Үүний зэрэгцээ малчдын тэтгэвэр авах насыг бусад иргэдийн адил болгон, албан татвар авч, малын хөлийн татвартай болгох нь зүйд нийцнэ.

103.57.94.245Зочин   • 2019, 12 сарын 5. 9 цаг 38 минут

яаг үнэн ёстой зөв зүйл бичсэн байна айлд очиж галыгнь түлж өгдөг орон манайх л байна залуусын хэлдэгээр бол ёстой даварцийн өөрсдөө айл өрхүүд юмаа хийлдээ хэл ам нь болохоор дийлдэхгүй л юм

49.0.147.33Зочин   • 2019, 12 сарын 5. 9 цаг 36 минут

үхээнц амьдралаасаа салаачээ.зах зээл буюу чадвартай нь амьдар гэсэн нийгэмд орчихлоодоо.амиа бодож сурцгаа

139.5.217.46зочин   • 2019, 12 сарын 5. 9 цаг 31 минут

түлшнийхээ талаар судалгаа хийгээгүй сурталчилгаа хийгээгүй гээс10 хүн амиа алдлаа хийсэн ажлын дүн ийм л байна

202.126.89.98zichin   • 2019, 12 сарын 5. 11 цаг 07 минут

Ingej yarj bolohgvi herev ytaa umnuh shigee bsan bol vvnees olon hvn vheh magadlal undur bsan umnuhuu sana

183.81.171.2захиалга   • 2019, 12 сарын 5. 9 цаг 11 минут

Захиалгаар бичжээ. Даалгавраар эсвэл мөнгө авч бичиж Г. Хантулга гэдэг энэ хүний нэр нь хүртэл захиалгатай хаххаа

49.0.165.5зочин   • 2019, 12 сарын 5. 8 цаг 59 минут

Маш зөв өнцгөөс нь харсан байна. Хүний төлөө амьдарч байгаа юм шиг ялархдагаа болох хэрэгтэй.

103.111.68.3Зочин   • 2019, 12 сарын 5. 8 цаг 58 минут

УБ-ЫН ЕРӨӨСӨӨ АРИЛААГҮЙ БАЙНАА. ИРГЭД МЭДЭЖ БАЙГАА 3-4-Р ХОРООЛОЛ, 1,10-Р ХОРООЛОЛ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ ОРЧИМ, ТӨРИЙН ОРДОН , БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, НИСЭХ ЯАРМАГ БИТҮҮ ХОРТ УТАА

202.21.112.37Зочин   • 2019, 12 сарын 5. 9 цаг 13 минут

erguu har malaa arilna gj yamar shulmasaasaa sonschiv, bagasgana l gsn bagassan l bna.

183.81.171.2Зочин   • 2019, 12 сарын 5. 9 цаг 23 минут

хятадад улаан хамгаалагч гэж чам шиг новшнуудыг хэлдэг байсан юм

202.9.46.10Зочин   • 2019, 12 сарын 5. 8 цаг 51 минут

xvnii toloo amidarch bga yum shig garuud bx yuma. bvgd dor bvrne negnigee demjeed xicheevel boloxgui bvtexgui yum bxgui shde anduudaa

122.201.23.201Зочин   • 2019, 12 сарын 5. 8 цаг 45 минут

Төрийн албанд ч адилхан хүн ажилдаг юм битгий ялгаварал

66.181.191.133Зочин   • 2019, 12 сарын 5. 8 цаг 42 минут

Яг үнэн. Бусдын төлөө амьдарч буй мэт хүнэнцэрүүд их байна шүү.

103.9.90.98би   • 2019, 12 сарын 5. 8 цаг 41 минут

яааг үнэн. Төр хэзээ ч чиний янданг хөөлж, пийчинг чинь шавардаж өгдөггүй юм. Жаахан"Төр эрх зүйгээр философижмоор" байнаа, ккк

103.9.90.130bat   • 2019, 12 сарын 5. 8 цаг 37 минут

Энэ гашуун ч гэсэн маш үнэн шүү. Нийслэл Улаанбаатар хотод амьдрах дүрэм журам, стандартаа биелүүлж сурмаар юм. Ер нь гэр барьж нүүрс түлэн энд амьдрах албатай юу

202.126.89.98zichin   • 2019, 12 сарын 5. 11 цаг 10 минут

Vnen shvv huduu jargaltai amidrah bolomj bnaa huduu garch saihan amidar

202.72.245.122б   • 2019, 12 сарын 5. 8 цаг 32 минут

Улаанбаатарт амьдрах хүмүүсийн Эрх Үүргийн зүйн шаардлагыг баталмаар.

182.160.1.3hun   • 2019, 12 сарын 6. 12 цаг 14 минут

archaarui yumnuud .hel am hiih bolohoor heneesch iluu.hunii umnuus amidraad baigaamuu .

Шинэ мэдээ

Б.Баатархүү: Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, хэлтэс дээр авч ирж тайлбар авсан9 цаг 2 минутын өмнөЧ.Улаан: Миний томилолт хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье9 цаг 19 минутын өмнөЖуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 18:00Oxfam: 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү баян байна1 сар 21. 17:55“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ1 сар 21. 17:502019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ1 сар 21. 17:45“Альфа үеийнхэн” гэж хэн бэ1 сар 21. 17:40Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй1 сар 21. 17:40Хятадад нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хориглолоо1 сар 21. 17:35Тайчигчид “хүч хэрэглэн” мөнгийг нь “сэгсэрчээ”1 сар 21. 17:30“Ювентус”-ын Роналду, Дибала нар гоолын баяраа тэмдэглэн үнсэлцэв1 сар 21. 17:25“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ1 сар 21. 17:20Сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган долларын шагналтай1 сар 21. 17:15Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ1 сар 21. 17:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 17:05Месси шинэ амжилт тогтоов1 сар 21. 17:00Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна1 сар 21. 16:55М.Оюунчимэг: Гомдол гаргасан хүмүүс ХОМ-гийг маань буруу ойлгосон байна гэдгээ хэлсэн1 сар 21. 16:54Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ1 сар 21. 16:50Сарын дотор танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах 15 челленж1 сар 21. 16:45Л.Болд: ХҮН-ын Т.Доржханд л Ёс зүйн дэд хороонд сүртэй бичиг өгөөд яваад байна1 сар 21. 16:43Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ1 сар 21. 16:40БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ1 сар 21. 16:35Тахилч А.Алтан-Очир: Цаг үедээ зохирч арга барил өөрчлөгдлөө ч соён гэгээрүүлэх чигийг ямагт баримтална1 сар 21. 16:31Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ1 сар 21. 16:302020.03.01 өдрөөс мөрдөгдөх БНСУ-ын визний журам шинэчлэгдэхээр боллоо1 сар 21. 16:2740 секундэд сая доллар алдсан бизнесмен1 сар 21. 16:25Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна1 сар 21. 16:20Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо1 сар 21. 16:15Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ1 сар 21. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.