2019 оны 12-р сарын 5
10 цаг 25 минут

Шинэ хороодод зохион байгуулах Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ

НИТХ-ын 2019 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр хороод байгуулагдсантай холбогдуулан тус хороодод Өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах, салбарлуулан зохион байгуулж ажиллуулах талаар СХД, ХУД-ийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцлоо.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ хороодод ӨЭМТ-ийг зохион байгуулах, салбарлуулах талаар тухайн дүүргүүдийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд, шинээр байгуулагдсан хороодын Засаг дарга, хуваагдаж байгаа ӨЭМТ-ийн төлөөлөлтэй хамтарсан уулзалтуудыг зохион байгуулж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан тухай дүн, саналаа танилцуулсан юм.

Түүнчлэн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга, удирдлагууд өөрсдийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн бэлтгэл ажлын өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлтийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Энэхүү уулзалтаар өнөөдрийн нөхцөл байдалд шинээр байгуулагдсан хороодод ӨЭМТ болон салбарыг зохион байгуулах боломжгүй тул иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах хүрээнд шинэ хороодын дэргэд тухайн хорооны байр, гудамжийг хариуцсан эмч, сувилагч ажиллуулах, эмчийн үзлэг, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг эхлэн зохион байгуулах, цаашид үйл ажиллагааг шат дараатай өргөжүүлэх, холбогдох дүрэм, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар зөвшилцлөө.

Тус уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, СХД-ийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар, ХУД-ийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар болон бусад холбогдох удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцсон байна.  

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Баатархүү: Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, хэлтэс дээр авч ирж тайлбар авсан8 цаг 4 минутын өмнөЧ.Улаан: Миний томилолт хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье8 цаг 21 минутын өмнөЖуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна9 цаг 53 минутын өмнөOxfam: 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү баян байна9 цаг 58 минутын өмнө“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ1 сар 21. 17:502019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ1 сар 21. 17:45“Альфа үеийнхэн” гэж хэн бэ1 сар 21. 17:40Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй1 сар 21. 17:40Хятадад нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хориглолоо1 сар 21. 17:35Тайчигчид “хүч хэрэглэн” мөнгийг нь “сэгсэрчээ”1 сар 21. 17:30“Ювентус”-ын Роналду, Дибала нар гоолын баяраа тэмдэглэн үнсэлцэв1 сар 21. 17:25“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ1 сар 21. 17:20Сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган долларын шагналтай1 сар 21. 17:15Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ1 сар 21. 17:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 17:05Месси шинэ амжилт тогтоов1 сар 21. 17:00Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна1 сар 21. 16:55М.Оюунчимэг: Гомдол гаргасан хүмүүс ХОМ-гийг маань буруу ойлгосон байна гэдгээ хэлсэн1 сар 21. 16:54Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ1 сар 21. 16:50Сарын дотор танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах 15 челленж1 сар 21. 16:45Л.Болд: ХҮН-ын Т.Доржханд л Ёс зүйн дэд хороонд сүртэй бичиг өгөөд яваад байна1 сар 21. 16:43Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ1 сар 21. 16:40БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ1 сар 21. 16:35Тахилч А.Алтан-Очир: Цаг үедээ зохирч арга барил өөрчлөгдлөө ч соён гэгээрүүлэх чигийг ямагт баримтална1 сар 21. 16:31Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ1 сар 21. 16:302020.03.01 өдрөөс мөрдөгдөх БНСУ-ын визний журам шинэчлэгдэхээр боллоо1 сар 21. 16:2740 секундэд сая доллар алдсан бизнесмен1 сар 21. 16:25Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна1 сар 21. 16:20Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо1 сар 21. 16:15Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ1 сар 21. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.