2019 оны 12-р сарын 5
12 цаг 50 минут

Ш. Цогзолмаа: Татвар төлөгчдийн цагийг хэмнэж, маргаан таслах зөвлөл нэг шатлалтай болж байгаа

Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль энэ онд шинэчлэгдэн батлагдсан. Татварын хуулийн шинэчлэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс улс даяар албан ёсоор мөрдөнө. Уг хуулийн хүрээнд 35 журмыг шинэчилсэн. Үүнээс маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд ямар өөрчлөлт гарсныг Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч Ш.Цогзолмаагаас тодрууллаа.

- Татварын хуулийн шинэчлэлээр маргаан таслах зөвлөл нэг шатлалтай болж байгаа гэж байна. Үүнийг товч тайлбарлана уу?

- Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Энэ  зөвлөл нь татварын акттай холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцдэг шүүхийн өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж ойлгож болно. Маргаан таслах зөвлөл нэг шатлалтай болсноор татвар төлөгчдийн цаг хугацааг хэмнэсэн ач холбогдолтой шийдвэр болсон. Өмнө нь аймаг, нийслэлийн татварын газартай харьцдаг татвар төлөгчийн татварын улсын байцаагчийн акттай холбоотой гомдлыг аймаг, нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд, уг зөвлөлөөс гаргасан шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрвөл Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргадаг байсан бол одоогийн шинэчлэгдэн батлагдсан хуулиар шууд захиргааны шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй болсон.   

- Татвар төлөгчдөөс жилд хичнээн гомдол ирүүлдэг вэ?

- Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд жилд дунджаар 50-60 гомдол ирдэг. Үүнээс 45-50 гомдлыг хянан шийдвэрлэж байна.

- Татвар төлөгчид татварын байцаагчийн акттай холбоотой гомдлыг ямар хугацаанд гаргах ёстой байдаг вэ. Энэхүү гомдлыг буцаах тохиолдол байдаг уу?

- Татвар төлөгч татварын улсын байцаагчийн актыг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор харьяалах маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Татвар төлөгчийн гомдлыг харьяалах чиг үүргийн бус, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, ТЕХ-ийн 17 дугаар зүйлд заасан “харилцан тохиролцох журам”-ын хүрээнд хүсэлт гаргасан зэрэг тохиолдолд хүлээн авахаас татгалзаж болно. Жишээ нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн харьяалах гомдлыг бид хүлээн авахаас татгалзана.

- Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинэчилсэн журмаар ямар өөрчлөлт оруулсан бэ?

- Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий хуулийн 46.5.1, 46.5.2-т маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар, ямар байгууллагын төлөөллийг оруулахыг тусгайлан заасан. Тухайлбал, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллага, татварын албаны төлөөлөл, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл оруулна гэж нарийвчлан зохицуулж өгсөн байгаа юм. 

Г.Сүрэн

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

NBA-гийн 13 дахь долоо хоногийн шилдэг дамжуулалтын бичлэг6 минут 6 секундын өмнөСаудын Араб эмэгтэйчүүдээс бүрдсэн цэргийн анги хэлтэстэй болжээ11 минут 6 секундын өмнө“Автомашиныг ачихаас өмнө мэдэгд” гэх шийдвэрийг “Ачсаны дараа мэдэгд” болгон өөрчилсөн үү16 минут 6 секундын өмнөӨвчтэй ажилчнаа шалгах гэж эмч илгээдэг компани21 минут 6 секундын өмнөХунтайж Харри эхнэр, хүүхэдтэйгээ хамт байхаар Канадыг зорьжээ26 минут 6 секундын өмнөМҮБХ: Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй31 минут 6 секундын өмнөАвстралид Хятадаас ирж буй зорчигчдыг шалгана36 минут 6 секундын өмнө2019 онд эрдэс баялгийн салбараас 2.9 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлжээ41 минут 6 секундын өмнөЦ.Нямдорж: Казино ороод гардаг л газар шүү дээ46 минут 6 секундын өмнөБНХАУ-ын ДНБ өнгөрсөн онд 6.1 хувиар өсжээ51 минут 6 секундын өмнөД.Сумъяабазар: А-92 шатахууны үнэ одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй56 минут 6 секундын өмнөАвстралид шинэ төрлийн вирусний тохиолдол бүртгэгдлээ1 цаг 2 минутын өмнөТэтгэврийн зээлийг цагаан сараас өмнө тэглэхээр ажиллаж байна гэв1 цаг 7 минутын өмнөУкраины онгоцыг "Тор-М1"-ээс хөөргөсөн пуужингаар сөнөөжээ1 цаг 12 минутын өмнөТөрийн банк гадаад худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг санал болгож байна1 цаг 17 минутын өмнө“Bad Boys for Life” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ1 цаг 22 минутын өмнөДЭМБ коронавирусын асуудлаар шуурхай хурал зарлажээ1 цаг 27 минутын өмнө3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр Европ тивийг зорилоо1 цаг 32 минутын өмнөЭнэ зууны шилдэг киноны жагсаалтыг танилцуулжээ1 цаг 37 минутын өмнөМалайз улс 150 чингэлэг хуванцар хаягдлыг чинээлэг орнууд руу буцаалаа1 цаг 42 минутын өмнөРоналду 14 улирал дараалан 15-аас дээш гоол оруулсан анхны тоглогч болов1 цаг 47 минутын өмнөИраны Гадаад хэргийн сайд Давосын уулзалтад оролцохгүй1 цаг 52 минутын өмнөСогтуу жолоочийн гайгаар автобусанд зорчиж явсан гурван хүүхэд гэмтжээ1 цаг 57 минутын өмнөОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ2 цаг 2 минутын өмнөХ.Нямбаатар: Казино тоглоогүй гээд байгаа хүмүүст яаж хариуцлага тооцох вэ2 цаг 7 минутын өмнөШинэ вирусний халдварын улмаас нас барсан дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ2 цаг 12 минутын өмнөЛеброны өмсгөл борлуулалтаараа №12 цаг 17 минутын өмнөАНУ-ын ЭСЯ-ы дэргэд хэд хэдэн пуужин дэлбэрчээ2 цаг 22 минутын өмнөРианна тэрбумтан амрагаасаа салжээ2 цаг 27 минутын өмнөЭнэ өдөр түүхэнд: Кристиан Диор эмэгтэй хүнийг бүтээсэн2 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.