Н.Батнасан: Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 100 сая тонн хүрэх боломжтой

“Евразийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт бага хурал энэ сарын 3-ны өдөр Шангри Ла зочид буудалд болсон билээ. Энэ үеэр МУИС-ийн профессор Н.Батнасантай цөөн хором ярилцлаа.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилж буй энэ үед хийн хоолойн асуудлыг түлхүү ярьж байна. Ач холбогдлынх нь талаар ч багагүй ярьж байгаа.  Хятадын тал зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг асуудал ч бас бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Оросуудын өөрсдийнх нь хийсэн тооцоогоор Монголоор хийн хоолойг дамжуулбал 2000 орчим км-ээр богино, дөт байх юм билээ. Манай улсын хувьд хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулбал, бид борлуулалтын үйл ажиллагаанаас нь тодорхой хэмжээний орлого олох ёстой. Монголын эдийн засагт бага ч болов хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Ерөнхий сайдын айлчлалаас гол хүлээгдэж байгаа зүйл нь хоёр орны хамтын ажиллагаа аль алинд нь илүү ашигтай байх ямар арга зам юу вэ гэдгийг л хайх. Монголын гаралтай бараа бүтээгдэхүүн Орос руу гарахад маш өндөр татвар төлж байгаа. Бидний хувьд хамгийн түрүүнд татварыг бууруулах, бараа бүтээгдэхүүнээ Орос руу гаргах боломжийг яаж бүрдүүлэх вэ гэдгийг сайтар ярих байх.

Мөн зам тээвэртэй холбоотой асуудал байна. Хятад өнгөрсөн жилээс эхлээд АНУ-тай худалдааны дайн хийж байгаа. Тиймээс Хятад худалдааны чиглэлээ өөрчлөх магадлалтай боллоо. Монголоор дамжин өнгөрөх тээвэрлэлт нэмэгдэх боломжтой. Хэрвээ тэгвэл манай эдийн засагт чухал. Хятадын дараагийн том зах зээл нь Европын холбоо. Европ руу гарах дөт замыг хайж байгаа. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хувьд Монгол Улсын байр суурь тодорхой. Аль болох өөрийнхөө нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийг явуулж, тэндээс орлого олох боломжийг хайж байна. Хоёр хөршийн хувьд хоорондоо зөрчилтэй асуудал бий. Оросууд өөрсдийнхөө төмөр замаар ачаа тээврээ явуулах хүсэлтэй. Хятадууд болохоор дөт гэдэг утгаар нь Монголын нутгаар дамжуулан тээвэрлэхийг хүсч байна. Гурван талын түвшинд ярилцаад, энэ асуудалд ойлголцолд хүрч чадвал дамжин өнгөрөх тээвэрлэлт хөгжих боломжтой гэж харж байгаа. 

-Евразийн эдийн засгийн коридорын төсөлд манай улс амжилттай оролцож чадвал эдийн засаг яаж тэлэх, ачаа тээвэрлэлт хэрхэн нэмэгдэх вэ?

-Манай улс төмөр замын ганцхан л шугамтай. Жилдээ 25 сая тонн ачаа тээвэрлэдэг. Дамжин өнгөрч байгаа ачааны хэмжээ 3-4 сая тонн л байгаа. Хэрвээ хос шугамтай болчихвол дамжин өнгөрөх ачааны хэмжээ 100 сая тонн хүрэх боломжтой. Оросын төмөр замны жишгээр бодоход шүү дээ. Энэ маш том тоо. Одоогийн төмөр замын олж байгаа ашиг орлого 4-5 дахин нэмэгдэнэ. Эдийн засагтаа айхтар том хувь нэмэр оруулж чадахгүй юм гэхэд, төмөр зам өөрийнхөө мөнгөөр асуудлаа шийдээд, үйл ажиллагаагаа явуулчих боломжтой болно.

-Авто замд гэхэд дандаа олон улсын санхүүжилтээр төсөл орж ирж, хэрэгжиж байгаа гэсэн. Манай талын хариуцах үүрэг нь юу юм бэ. Дандаа л гадны хөрөнгө оруулалтыг татаад, эсвэл зээлээд яваад байх нь зөв үү?

-Зээлээр хийж байгаа ч гэсэн Монголын л хөрөнгөөр л барьж байгаа замууд. Замын хувьд эдийн засгийн үр өгөөж чухал. Нөгөө талаар нийгмийн ач холбогдол бас бий. Эмнэлгийн болон нийгмийн бусад үйлчилгээг хүргэх. Зам байж л хөгжил урагшилна. Тиймээс зөвхөн эдийн засгийн үр өгөөжөө бодоод байхгүй нийгмийн асуудлыг ч бодолцох хэрэгтэй.

-Хилийн боомтуудын нэвтрэх хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай байх. Дан ганц манайхаас хамаарахгүй, хоёр хөрштэйгээ ойлголцох ёстой зүйл маш их байгаа байх?

-Тээврийн коридорт оролцох оролцоо үүн рүү чиглэж байгаа гэж ойлгож болно. Бид ямар ч хөзөргүй мөртлөө хөзөртэй хүмүүстэй адилхан тоглох гээд хэрэггүй. Тийм учраас өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр хөрш хоёр улсынхаа ачаа барааг явуулдаг. Явуулж байгаа ачаа барааныхаа хэмжээгээр тодорхой хэмжээ харилцаа, хамтын ажиллагааг үүсгэх боломж бүрдэх байх гэж харж байгаа.

-Манайх газар нутгийнхаа байршлын давуу талаа хөзөр болгож ашиглах боломжтой юм биш үү. Европ болон Азийн том орнууд манай газар нутгийг ашиглах сонирхол мэдээж байгаа байх?

-Хятадын эдийн засгийн гол бүсүүд яг манай улсын харалдаа байрладаг. Тэндээс гарч байгаа бүтээгдэхүүн зүүн талын Манжуураар биш Монголоор дайрч явбал илүү дөт, тээвэрлэлтийн зардал нь бага, хугацааны хувьд хэмнэлттэй. Тийм учраас Хятадын талын сонирхол манайхаар ачаагаа явуулах. Нэг ам.доллараар ч болов бага үнээр бүтээгдэхүүн нь зах зээлд очиж байвал ашигтай. Хятадын талаас тээврийн коридорт нэлээд ач холбогдол өгч байгаа. Оросын хувьд өөрсдийнхөө замыг ашиглах гэсэн сонирхолтой. Манай хувьд энэ хоёр орныг аль болох ойлголцуулаад, ачаа барааг нь дамжин өнгөрүүлэх сонирхолтой байгаа. Тэгэхээр гурван улс ойлголцолд хүрч байж л шийдэгдэх асуудал юм.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ё   • 2019, 12 сарын 6. 13 цаг 44 минут

Чихрийн набор гэдэг шиг хариуцлаггүй бүхнийг мэдэж ярьдаг хүмүүс

192.82.73.148Зочин   • 2019, 12 сарын 6. 12 цаг 50 минут

medeej 2 ursgaltai bol iluu nevtruulne. gevch yagaad udii boltol uuniig hiigeegui ve

156.56.137.245zochin   • 2019, 12 сарын 6. 12 цаг 21 минут

gants baihdaa achaallaa diilehgui tiim hund baigaa yum uu

202.72.245.122ё   • 2019, 12 сарын 6. 11 цаг 24 минут

60хувь худлаа хувь хүний бодол байна

Шинэ мэдээ

Дэлхийн хамгийн ҮЗЭСГЭЛЭНТЭЙ тамирчин Алиса Шмидт4 минут 54 секундын өмнөБНСУ биологийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлжээ9 минут 54 секундын өмнөСүүн ааруул хийх амархан арга14 минут 54 секундын өмнөСөүл хотод шинэ төрлийн коронавирусын анхны тохиолдол бүртгэгджээ19 минут 54 секундын өмнөБаяннуур сумын зарим айл өрх шар усны үерт автжээ24 минут 54 секундын өмнөД.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана29 минут 54 секундын өмнөАвстрали тив үерт автлаа34 минут 54 секундын өмнөНийслэл соронзон галт тэрэг, цахилгаан автобус, агаарын такситай болно39 минут 54 секундын өмнөМонгол эмэгтэй Япон улсад гарцгүй зам дээр дайруулж амиа алджээ44 минут 54 секундын өмнөКоронавирусийн халдвар авсан иргэн Япон улсад бүртгэгдлээ49 минут 54 секундын өмнөNBA-гийн 13 дахь долоо хоногийн шилдэг дамжуулалтын бичлэг54 минут 54 секундын өмнөСаудын Араб эмэгтэйчүүдээс бүрдсэн цэргийн анги хэлтэстэй болжээ59 минут 54 секундын өмнө“Автомашиныг ачихаас өмнө мэдэгд” гэх шийдвэрийг “Ачсаны дараа мэдэгд” болгон өөрчилсөн үү1 цаг 5 минутын өмнөӨвчтэй ажилчнаа шалгах гэж эмч илгээдэг компани1 цаг 10 минутын өмнөХунтайж Харри эхнэр, хүүхэдтэйгээ хамт байхаар Канадыг зорьжээ1 цаг 15 минутын өмнөМҮБХ: Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй1 цаг 20 минутын өмнөАвстралид Хятадаас ирж буй зорчигчдыг шалгана1 цаг 25 минутын өмнө2019 онд эрдэс баялгийн салбараас 2.9 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлжээ1 цаг 30 минутын өмнөЦ.Нямдорж: Казино ороод гардаг л газар шүү дээ1 цаг 35 минутын өмнөБНХАУ-ын ДНБ өнгөрсөн онд 6.1 хувиар өсжээ1 цаг 40 минутын өмнөД.Сумъяабазар: А-92 шатахууны үнэ одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй1 цаг 45 минутын өмнөАвстралид шинэ төрлийн вирусний тохиолдол бүртгэгдлээ1 цаг 50 минутын өмнөТэтгэврийн зээлийг цагаан сараас өмнө тэглэхээр ажиллаж байна гэв1 цаг 55 минутын өмнөУкраины онгоцыг "Тор-М1"-ээс хөөргөсөн пуужингаар сөнөөжээ2 цагийн өмнөТөрийн банк гадаад худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг санал болгож байна2 цаг 5 минутын өмнө“Bad Boys for Life” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ2 цаг 10 минутын өмнөДЭМБ коронавирусын асуудлаар шуурхай хурал зарлажээ2 цаг 15 минутын өмнө3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр Европ тивийг зорилоо2 цаг 20 минутын өмнөЭнэ зууны шилдэг киноны жагсаалтыг танилцуулжээ2 цаг 25 минутын өмнөМалайз улс 150 чингэлэг хуванцар хаягдлыг чинээлэг орнууд руу буцаалаа2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.