Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэн баталлаа. Төв банкны бодлого ирэх жил эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв саарч, гадаад орчинд тодорхой бус байдал нэмэгдсэн үед макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал зорилт болж байна. Монголбанк төсвийн бодлого болон санхүүгийн зуучлалын бизнесийн идэвхжилд үзүүлэх цэвэр нөлөөг харгалзан үнийн тогтвортой байдлыг хангах, түүнд нийцтэй эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтыг хэрэгжүүлнэ.

2019 онд инфляци Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдаж, эдийн засагт үнийн тогтвортой байдал хадгалагдаж байна. Монголбанк мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулахыг зорино. Монгол Улс эдийн засгийн харьцангуй өндөр өсөлтийн төлөвт шилжсэнийг үнийн түвшний өөрчлөлт илэрхийлж байна. Цаашид инфляцийн дарамтгүй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, инфляцийг алгуур буулгах нь мөнгөний бодлогын зорилт байх болно.

Төв банк макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх замаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлахаас сэргийлэх, олон нийттэй харилцааг өргөжүүлж  бодлогын үр нөлөөг дээшлүүлэхэд зорьж, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлнэ. 

Банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж, эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр оруулж байна. Төв банкны хуулиар заасан зорилтын хүрээнд Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэн банкны тогтолцооны эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг авч, хяналт шалгалтын стандартыг үргэлжлүүлэн сайжруулах хууль эрх зүйн реформыг хийнэ.

Төв банкны тухай хуулиар заасан үндсэн зорилтуудыг хангахад чиглэсэн ажлуудын зэрэгцээ 2020 онд Монголбанк бие дааж болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мөнгө угаах - терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, Монгол улсын валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, финтекийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.  

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.126.82Зочин   • 2019, 12 сарын 5. 17 цаг 36 минут

Za hicheegeerei MongolBank! Umnuh yerunhiilugchiinhuu ajliig urgeljluulen davuulj biyeluuleerei.

Шинэ мэдээ

Лондон дэлхийд тэргүүлэгч санхүүгийн төв байхаа больжээ7 цаг 14 минутын өмнөЕвропын холбоо бүх гар утсыг нэг л цэнэглэгчээр цэнэглэх тухай хууль гаргана7 цаг 19 минутын өмнө40 гаруй жил хадгалсан Rolex бугуйн цаг хагас сая ам.доллараар үнэлэгджээ7 цаг 24 минутын өмнөИх Британи “Huawei” компанитай хамтран ажиллана7 цаг 29 минутын өмнөХэвийн хэмжээнээс хэд дахин том шумуул7 цаг 34 минутын өмнөЖүдо бөхийн хүнд жингийнхний цэвэр савалтуудын түүвэр бичлэг7 цаг 39 минутын өмнөГар утас тань гадны халдлагад өртөж буй эсэхийг мэдэх аргууд7 цаг 44 минутын өмнөАббас Трампын төлөвлөгөөг хуйвалдаан гэв7 цаг 49 минутын өмнөЦаг зав гаргасанд баярлалаа /Сургамжит өгүүллэг/7 цаг 54 минутын өмнөДэлхийн хамгийн үнэтэй онгоц В-2 Spirit бөмбөгдөгчийг танилцуулж байна7 цаг 59 минутын өмнө“Жангар” тууль тайзны бүтээл болно8 цаг 4 минутын өмнөШинэ Зеландын бүх нийтийн сонгууль есдүгээр сард болно8 цаг 9 минутын өмнөАнжела Бейбигийн Уханьд өгсөн хандивыг голжээ8 цаг 14 минутын өмнөХалуун усны газарт түүхий нүүрс түлж байсныг илрүүлжээ8 цаг 19 минутын өмнөКармело Энтони: Яагаад чи гэж, ах минь? Яагаад Жижи гэж?8 цаг 19 минутын өмнөӨвчин хижигийн тухай өөрийн бодлоо илэрхийлье8 цаг 23 минутын өмнө500,000 ам.долларын үнэт эдлэлтэй цүнхээ хулгайд алджээ8 цаг 24 минутын өмнөШилдгийн шилдэг тамирчнаар сурагч Э.Амартөр тодорчээ8 цаг 29 минутын өмнөЭерэг хандлагыг та эхлүүлж чадна8 цаг 34 минутын өмнө“Philips” ахуйн техник үйлдвэрлэлээс татгалзана8 цаг 39 минутын өмнөЭнхрийхэн баялаг харагдахаар ягаан хувцасны эрин ирж байна8 цаг 44 минутын өмнө“Apple” компанийн улирлын орлого түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ8 цаг 49 минутын өмнөГоэйдо: Ояката болж, ёкозүна төрүүлнэ8 цаг 54 минутын өмнө“Nike”-н цахим хуудсан дахь Кобигийн нэрийн бүтээгдэхүүнүүд дуусжээ8 цаг 59 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчидийн анхааралд9 цаг 4 минутын өмнөЦагаасаа эрт хөгширч буйгаа хэрхэн яаж мэдэх вэ9 цаг 9 минутын өмнөӨнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй 13 хүнийг тусгаарлалаа9 цаг 12 минутын өмнөЕвроп дахь хэвлэлийн эрх чөлөөний талаарх тогтоолыг баталжээ9 цаг 14 минутын өмнөАвстралид нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна9 цаг 19 минутын өмнөМалайзад коронавирусээр халдварласан хүний тоо 7 болж нэмэгджээ9 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.