2019 оны 12-р сарын 6
8 цаг 26 минут

“ӨВЛИЙН ИДЭШ”: Хонины мах кг нь  5500-6000, үхрийн мах 6500-7000 төгрөг байна

 Өнгөрөгч наймдугаар сард болсон Улсын Онцгой комиссын хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайдад хандаж,  “Махны экспортыг нэмэгдүүлэх нь сайн ч дотоодын хэрэгцээг сайн хангах хэрэгтэй. Ард түмэн нь 14 мянган төгрөгөөр нэг килограмм мах авч байхад махны экспорт хийгээд явах вэ”  гэдгийг сануулж мах, гурилыгн үнэ нмэгдвэл Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцана шүү хэмээн анхааруулж байсан.

Сайдын толгойгоороо хариуцах махны үнэ харин энэ намар тогтвортой байна.  “Хүчит шонхор” захын махны наймаачдын хэлж байгаагаар энэ жил Хятадууд мах авахгүй байгаа болохоор нийлүүлэлт сайн байна. Тиймээс үнэ тогтвортой байна гэдгийг хэлж байсан.

Тус захад энэ намар хонины гулууз кг нв 5300-6000 төгрөгт хэлбэлзэж байсан бол үхрийн өрөөл болон бүтэн мах кг нь  6500-7000 төгрөгөөс хэтрээгүй.  Энэ үнэ одоо ч хэвээр байна.

Энэ жилийн өвлийг цасархуу хүйтэн байна гэсэн цаг агаарын төлөв байдлаас хамааран малчид малаа цөөлж байгаа. Нөгөө талаас хятадууд мах бараг авахгүй байгаагаас хангамж нэмэгдсэн хэмээн Сүхбаатар аймгаас ирсэн махны худалдаачин онцолж байсан.  Гэхдээ хөдөө орон нутагт, тухайлбал, Сүхбаатар аймгийн сумдуудаар намар орой болтол Хятад компаниуд малыг амьдаар нь авч байсан гэв.

Өчигдрөөс /2019.12.05/ эхлэн нийслэл хотод “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг хотын хэд хэдэн зах, дэлгүүрүүдэд  зохион байгуулж эхэллээ. Өргөтгөсөн худалдаагаар махыг дундын ямар нэг ченжгүйгээр шууд  худалдах учраас үнэ хямд байна гэж тодотгож байгаа. Өөрөөр хэлбэл,  малчид өөрсдөө борлуулах юм.

Махны энэ өргөтгөсөн худалдаа энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хамгийн гол нь мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан байх юм.  

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа Хан-Уул дүүргийн Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүргийн Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрт  тус тус болж байна.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд  Булган, Дорноговь, Төв, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай аймгийн иргэд малын мах, дайвар бүтээгдэхүүнээ худалдаалж байна.

Тухайлбал. Хан-Уул дүүргийн  “Сансар” худалдааны төвд  Дундговь, Өмнөговь аймгаас ирсэн махыг худалдаалах бөгөөд өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд  Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцож байгаа харагдсан.  

Өчигдөр эхэлсэн “Өвлийн идэш” худалдаанд мах ямар үнэтэй байгааг хүргэе.

 “Скай” их дэлгүүрт

 Үхрийн мах - 6600 төгрөг (1 кг)

Хонины мах - 6000 төгрөг (1 кг)

Ямааны мах - 4500 төгрөг (1 кг)

Адууны мах - 5800 төгрөгийн (1 кг) үнэтэй байна.

 “Саруул” худалдааны төвд

Үхрийн мах - 7000 төгрөг

Хонины мах - 5500 төгрөг

“Өвлийн идэш” худалдаанд сахыг жижиглэнгээр бус  гулуузаар, бодын махыг өрөөл болон бүтнээр нь худалдаж байна билээ.

Г.Тулга

 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.210Зочин   • 2019, 12 сарын 6. 17 цаг 25 минут

STUPID PEOPLE

139.5.216.154Зочин   • 2019, 12 сарын 6. 11 цаг 35 минут

Малчид гэрээсээ авчирч талбайн түрээс төлөхгүй зарж байж ямар үнэтэй зарж байнаа . Лангуу талбайн түрээс төлдөг Хүчит шонхорын үнээс илүү үнээр зараад байхдаа яахав дээ .

202.179.31.32Зочин   • 2019, 12 сарын 6. 11 цаг 18 минут

Булган аймгийн төвд бөөний үнээрээ бүх төрөл төрөл дээр1000 төгрөг илүү байна

202.179.27.13Зочин   • 2019, 12 сарын 6. 10 цаг 53 минут

овоо бууж бсн махны жижиглэнгийн үнийг өсгөчөөгүй биз энэ бөөний ханш үнэтэй бна шд

103.26.194.225зочин   • 2019, 12 сарын 6. 10 цаг 19 минут

Шонхор ,зах ,дээр ,өглөө ,эрт ,хонины ,мах 4000, үхэр 5000 байхад ,түүнээс ,дээш ,үнээр ,зарж ,байгааг ,ойлгохгүй ,байна. Хятадууд ,мах ,авахгүй ,бол , улам ,бүр ,унана ,аа.

202.70.34.244Зочин   • 2019, 12 сарын 6. 10 цаг 01 минут

Хонины мах 4000, үхийн мах 5000 луу буугаад ирэхээр сүртэй ажил зохиосон нэр зүүж санаатайгаар махны үнийг өсгөдөг Яам, агентлаг байх юм даа новшнууд

103.57.93.128Зочин   • 2019, 12 сарын 6. 9 цаг 47 минут

mah unetei baina,ediid uhriin mah 4000-s hetrehgui baihad bolno,tiim l bolgoh heregtei baina

203.98.76.9Зочин   • 2019, 12 сарын 6. 8 цаг 54 минут

Үхрийн мах 6600, хонины мах 5500 гэдэг бол өдийд үнэтэй л байна. Хятад руу мах бзр мөсөн гаргахгүй байвал цаашид ч гэсэн махны үнэ буурч л таараа.

Шинэ мэдээ

Нийслэл соронзон галт тэрэг, цахилгаан автобус, агаарын такситай болно31 минут 36 секундын өмнөМонгол эмэгтэй Япон улсад гарцгүй зам дээр дайруулж амиа алджээ35 минут 11 секундын өмнөКоронавирусийн халдвар авсан иргэн Япон улсад бүртгэгдлээ40 минут 11 секундын өмнөNBA-гийн 13 дахь долоо хоногийн шилдэг дамжуулалтын бичлэг45 минут 11 секундын өмнөСаудын Араб эмэгтэйчүүдээс бүрдсэн цэргийн анги хэлтэстэй болжээ50 минут 11 секундын өмнө“Автомашиныг ачихаас өмнө мэдэгд” гэх шийдвэрийг “Ачсаны дараа мэдэгд” болгон өөрчилсөн үү55 минут 11 секундын өмнөӨвчтэй ажилчнаа шалгах гэж эмч илгээдэг компани1 цаг 1 минутын өмнөХунтайж Харри эхнэр, хүүхэдтэйгээ хамт байхаар Канадыг зорьжээ1 цаг 6 минутын өмнөМҮБХ: Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй1 цаг 11 минутын өмнөАвстралид Хятадаас ирж буй зорчигчдыг шалгана1 цаг 16 минутын өмнө2019 онд эрдэс баялгийн салбараас 2.9 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлжээ1 цаг 21 минутын өмнөЦ.Нямдорж: Казино ороод гардаг л газар шүү дээ1 цаг 26 минутын өмнөБНХАУ-ын ДНБ өнгөрсөн онд 6.1 хувиар өсжээ1 цаг 31 минутын өмнөД.Сумъяабазар: А-92 шатахууны үнэ одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй1 цаг 36 минутын өмнөАвстралид шинэ төрлийн вирусний тохиолдол бүртгэгдлээ1 цаг 41 минутын өмнөТэтгэврийн зээлийг цагаан сараас өмнө тэглэхээр ажиллаж байна гэв1 цаг 46 минутын өмнөУкраины онгоцыг "Тор-М1"-ээс хөөргөсөн пуужингаар сөнөөжээ1 цаг 51 минутын өмнөТөрийн банк гадаад худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг санал болгож байна1 цаг 56 минутын өмнө“Bad Boys for Life” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ2 цаг 1 минутын өмнөДЭМБ коронавирусын асуудлаар шуурхай хурал зарлажээ2 цаг 6 минутын өмнө3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр Европ тивийг зорилоо2 цаг 11 минутын өмнөЭнэ зууны шилдэг киноны жагсаалтыг танилцуулжээ2 цаг 16 минутын өмнөМалайз улс 150 чингэлэг хуванцар хаягдлыг чинээлэг орнууд руу буцаалаа2 цаг 21 минутын өмнөРоналду 14 улирал дараалан 15-аас дээш гоол оруулсан анхны тоглогч болов2 цаг 26 минутын өмнөИраны Гадаад хэргийн сайд Давосын уулзалтад оролцохгүй2 цаг 31 минутын өмнөСогтуу жолоочийн гайгаар автобусанд зорчиж явсан гурван хүүхэд гэмтжээ2 цаг 36 минутын өмнөОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ2 цаг 41 минутын өмнөХ.Нямбаатар: Казино тоглоогүй гээд байгаа хүмүүст яаж хариуцлага тооцох вэ2 цаг 46 минутын өмнөШинэ вирусний халдварын улмаас нас барсан дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ2 цаг 51 минутын өмнөЛеброны өмсгөл борлуулалтаараа №12 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.