"ОйлГОЁ ХҮНдэлье" аян хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага багассан"

Улаанбаатар-НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг "ОйлГОЁ ХҮНдэлье" уриан доор явуулж байгаа билээ. Тэгвэл энэхүү аяны талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Цэенрэгзэнгээс тодрууллаа. 

-"Ойлгоё, хүндэлье" аяныг зохион байгуулаад өндөрлөх гэж байна. Аяны талаар мэдээлэл өгөөч?

-ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсээс "Ойлгоё хүндэлье" аяныг зохион байгуулж байгаа. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэхүү аяныг хүмүүст ойлгуулах зорилгоор хэвлэл мэдээллийнхэн, ЕБС-ийнхан, дүүргийн урьдчилсан сэргийлэх хэлтэс, хорооны хэсгийн ахлагч, иргэдтэй хамтарч ажиллаж, сурталчилж байна. Энэхүү аяныг Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, Засгийн газраас Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх маягаар санаачилж, ЦЕГ-аас хамтарч ажиллаж байгаа юм. Жил бүр хүчирхийллийн эсрэг тодорхой уриалга дэвшүүлэн, аян зохион байгуулдаг. Энэ жил арваннэгдүгээр сарын 20-оос арванхоёрдугаар сарын 6-ны хооронд 16 хоногийн хугацаанд "Ойлгоё, хүндэлье" уриан дор болж байна. 

-Аяны хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх талаас нь ажиллаж байгаа биз дээ?

-Мэдээж энэ аяны зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг. Гэр бүлийн хүчирхийллийг ихэнхдээ далд орчинд, нууцаар үйлддэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд ажиллаж байна.  НҮБ-аас 1991 оноос эхэлж жендерт суурилсан хүчирхийллийн аяныг зохион байгуулж эхэлсэн юм билээ. Манай улс 1997 оноос эхэлж жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг жил бүр өөр өөр уриатайгаар зохион байгуулж ирсэн. Энэ жил цагдаагийн байгууллага тэргүүлэх чиглэлтэй оролцож, "Ойлгоё, хүндэлье" аяныг зохион байгууллаа.  Тэгээд ч гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийнхаа дагуу манай хэрэг бүртгэх албанд харьяалагдана. Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу энэ төрлийн гэмт хэргийг дагнан шалгадаг юм. 

-Цагдаагийн байгууллагаас явуулж буй үргэлж дэмжмээр, зөв зүйтэй аяныг арай л цөөхөн хугацаанд явуулаад байна уу гэж хардаг.  Арай олон хоног явуулж болдоггүй юм уу?

-ЦЕГ-ын урьдчилсан сэргийлэх хэлтсээс өмнө "Нэг хором" аяныг явуулсан. Тээврийн цагдаагийн албанаас "Яараад яахав дээ", "Дураараа биш дүрмээрээ" гэх мэт олон аяныг зохион байгуулсан. Одоо "Ойлгоя, хүндэлье" аяныг явууллаа. Аяныг тодорхой хугацаанд, үр дүнтэй явуулах хэрэгтэй учраас тодорхой хоног зааж өгдөг. Түүнээс биш удаан үргэлжлээд байвал үр дүнд хүрэх гэхээсээ илүү улиг болно. Тэгээд ч цөөн хоногт хүмүүсийн сэтгэлд хүрч, нөлөөлж чадвал зорилго биеллээ гэсэн үг. 

-Аяны хугацаанд үр дүн мэдэгдсэн үү. Жирийн өдөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тэдэн дуудлага ирдэг байсан бол аян хэрэгжиж буй өдрүүдэд буурсан ч гэдэг юм уу?

-Халуун цэг дээр нь ажилладаг, 102 утсанд ирж буй дуудлагын дагуу очдог алба хаагчдад илт мэдрэгдэж байгаа. Одоохондоо нэгдсэн дүн мэдээ гараагүй байна. Аян дууссаны дараа албан ёсны тоон мэдээлэл гарна. Гэхдээ аян өрнүүлсэн өдрүүдэд энэ төрлийн дуудлага харьцангуй багасч байгаа нь мэдрэгдсэн. Хүмүүс ойлгоод, юу хэлэх гээд байна гэдгийг мэдэрч байгаа юм шиг санагдсан. Хүмүүст их хүрч байгаа. 

-Та залуусдаа хандаад нэгнээ хүндэлж, ойлгохыг уриалж өгөөч?

-"Ойлгоё, хүндэлье" гэдэг аян цаанаа гэр бүлийн уур амьсгал, үр хүүхэддээ хандаж байгаа хандлагаа өөрчлөхийг уриалж байгаа юм. Тиймээс гэр бүл, үр хүүхэд, хань ижлээ ойлгож, халамжилж, хүндэлж харилцацгаая залуус аа. 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.38зочин   • 2019, 12 сарын 12. 17 цаг 44 минут

Энэ улсад явагддаг аянууд хоршоолох, хамтралжуулах хөдөлгөөн, соёлын довтолгооны үеийн хуулбарууд юмаа. Үр дүнтэй сайхан боллоо гэж дандаа худал мэдээлнэ. Яасан ч үзэл бодлоо солидоггүй сонин орчлон бэ.

103.229.123.194Зочин   • 2019, 12 сарын 10. 14 цаг 05 минут

Эргүү малнуудаа нөхрийн авгайгийн аваачаад торгоно хэн төлөхөв Дараа нь ахиж дуудлага өх үү

66.181.161.20Novsh   • 2019, 12 сарын 6. 14 цаг 40 минут

Hogiin shulaachid,buursan gechijee! dalduur hvchirhiilel yawagdah zamiig ni nohtsoliig bvrdvvlj ogchood.

66.181.161.20Zochin   • 2019, 12 сарын 6. 14 цаг 39 минут

Yag l buurch haragdaach!!! duudlaga ogongvvt duudsan bol zaawal arga hemjee awna,zorchliin tuhai huuli geed torgood,shulaad bgaa yum chini.Gertee vr hvvhedteigee hohirood hvchirhiilvvleed l bj baigaa medee!!!

Шинэ мэдээ

Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ4 цаг 53 минутын өмнөАавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ4 цаг 58 минутын өмнө“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд5 цаг 3 минутын өмнөФото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг5 цаг 8 минутын өмнөАнглийн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа5 цаг 13 минутын өмнө“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ5 цаг 18 минутын өмнөФото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага5 цаг 23 минутын өмнөНууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав5 цаг 28 минутын өмнөГрета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй5 цаг 33 минутын өмнөВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа5 цаг 38 минутын өмнөЧандлер Парсонс авто тээврийн осолд оржээ5 цаг 43 минутын өмнөХаниаднаас салсан өчүүхэн туршлагаас5 цаг 48 минутын өмнөТурк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ5 цаг 53 минутын өмнөАяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис5 цаг 58 минутын өмнөОскар 2020: Орос гаралтай Холливудын одод6 цаг 3 минутын өмнөПамела Андерсон дахиад л нүцгэллээ6 цаг 8 минутын өмнөВенесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ6 цаг 13 минутын өмнөХос гавьяатын 37 жилийн өмнөх зураг6 цаг 18 минутын өмнөХэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?6 цаг 23 минутын өмнөNBA-ын шилдэг 10 (20-01-21)6 цаг 28 минутын өмнөАТМ болон интернэтгүй улс6 цаг 33 минутын өмнөР.Чойном: Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээр6 цаг 38 минутын өмнөДагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ6 цаг 43 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ6 цаг 48 минутын өмнөЛего тоглоомоор ОУ-ын сансар судлалын станцыг бүтээжээ6 цаг 53 минутын өмнө"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно6 цаг 58 минутын өмнөБейлийг зээлээр явуулахгүй7 цаг 3 минутын өмнө“Boeing” компани шинэ загварын онгоцоо туршина7 цаг 8 минутын өмнөАвстралийг нөмөрсөн аюул7 цаг 13 минутын өмнөБНХАУ-д дэлгэрсэн шинэ вирусийн вакциныг Орос хагас жилийн дотор гаргана7 цаг 18 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.