2019 оны 12-р сарын 6
10 цаг 20 минут

“ОйлГОЁ ХҮНдэлье” аяны хүрээнд жүжигчин Ж.Алтаншагай, Т.Бархүү тэргүүтэй эрхмүүд ЛЕКЦ уншина

Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сард 30.011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 970 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 39 хэргээр буюу 4.2 хувиар өсч, бүх хэрэгт эзлэх хувийн жин 3.2 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.5 нэгжээр өссөн.

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, хүчирхийлэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, эерэг мэдээллийг өгч хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Ойлгоё Хүндэлье” урьдчилан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний  байгууллагын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хороо зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Мөн дээрх арга хэмжээний хүрээнд дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулдаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн “Цагаан туузтан” аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг ихэвчлэн 25-35 насны хүмүүс үйлдэж байгаа бөгөөд цагдаагийн байгууллага энэ сарын 6-ны өдөр “Ub Palace” төвийн их танхимд боловсрол, урлаг соёлын олны танил хүмүүсийг оролцуулан гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн үнэт зүйл, эерэг харилцаа, Монгол эр хүний үлгэр дуурайлал, гэр бүлд ээж, эхнэр хүний нөлөө зэрэг сэдвээр “Event” хийж байна. 

Дээрх арга хэмжээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд, их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлвэрлэлийн төвийн аюутан сурагчид, иргэд идэвхтэй оролцож, хамтран ажиллалаа.

Гэр бүлийн аз жаргал, эерэг харилцаа, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, ялангуяа эрэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь энэ арга хэмжээ онцлог болж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Ойлгоё Хүндлэе” урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд, олон нийтийг идэвхтэй дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.114.254jinxene xun   • 2019, 12 сарын 6. 11 цаг 23 минут

id shidiin opon sanaachlagch zaluug opuul

103.26.194.225зочин   • 2019, 12 сарын 6. 10 цаг 31 минут

Хүчирхийлэл ,алга ,болж ,олон ,авгай ,нар ,ажилгүй ,болж ,төсөв ,хэмнэгдэх ,сайн талтай байна. Нийгэм ,тэр ,чигээрээ ,ийм ,болсон ,гэж ,хараар ,сурталчлах ,сайн биш ,бололтой.Мянга ,давтахаар ,үнэн ,болж ,дөжирдөг. сөрөг ,талтайг ,бодох ,толгой ,байна уу.

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.