2019 оны 12-р сарын 6
12 цаг 00 минут

Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн багтай хамтран "Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, боломж” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ гадаадын зарим улсын туршлага, сүүлийн үеийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар шүүх, хуулийн байгууллага, хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөллүүд мэдээлэл солилцож, бодлого тодорхойлогчдод санал зөвлөмж хүргүүлэх нь энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго юм.

Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын шүүхэд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, тодорхой амжилтад хүрснийг дурдлаа. Тухайлбал, шүүхийн шийдвэрийг shuukh.mn цахим санд байршуулж, шүүхийн үйлчилгээнд гэрэгэ киоск төхөөрөмж ашиглаж эхэлсэн зэрэг ил тод байдлыг хангах алхамууд хийсэн. Мөн онлайн шүүх хурал, иргэн, эрүү, захиргааны хэргийн мэдээллийн нэгдсэн санг ашиглаж байгаа, "ХУР” нэгдсэн системээс 18 төрлийн лавлагаа, мэдээллийг шүүхэд ашиглахаар туршилт хийж эхэлсэн зэрэг цахим шүүхийн суурь тавигдсаныг мэдээлсэн. Цаашид цахим шүүх бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байгааг мөн хэллээ. Шүүхэд мэдүүлэхээс эхлээд хэрэг маргаанаа шүүхээр шийдүүлэх хүртэлх үйл ажиллагаанд мэдээлэл технологийн хөгжлийг ашиглах нь цахим шүүхийн зорилго гэдгийг тэрбээр онцлов.

Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна

Хэлэлцүүлгийн үеэр шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн хөгжлийг танилцуулж, цахим шүүх бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүллээ. Цахим шүүх бүрдүүлэхэд хууль эрх зүйн орчноос гадна хүний нөөц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудал байгааг мэдээлсэн юм.

Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтад анхаарах асуудал, зарим улсын туршлагын талаар Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн мэдээллээ. Тухайлбал, Эстони улсын цахим шүүхийн системийг танилцуулахдаа цахим хавтаст хэргийг цахим болон цаасан суурьтай байдлаар хадгалахыг хуульчилсан, цахим хавтаст хэргийн систем ашигладаг, цахим нотлох баримтыг ашиглах, цахимаар шүүхэд мэдүүлэхэд зардал бага байдаг зэрэг давуу талыг танилцуулав.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын шүүхэд мэдээллийн технологийн хөгжлийг ашиглахад багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн сүүлд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад зориулж 1.5 тэрбум төгрөгийн техник, технологийн хөрөнгө оруулалт хийсэн. Шүүх, хуулийн байгууллагуудыг цахимжуулах туршлага, баримталж буй бодлого, хэтийн төлвийн талаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн Удирдагч Л.Заяа мэдээлэл хийсэн. Шүүхийг цахимжуулахад хүний нөөцөө бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болж байгааг тэрбээр онцлов.

Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж байгаа талаар хариуцсан албан тушаалтнууд нь мэдээлэл хийнэ.

"Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, боломж” хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцож байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтын ажиллагаатай олон улсын болон төрийн бус байгууллага, хуульч, судлаачдын төлөөлөл хэлэлцүүлэгт урилгаар оролцож байна.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ3 цаг 59 минутын өмнөАавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ4 цаг 4 минутын өмнө“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд4 цаг 9 минутын өмнөФото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг4 цаг 14 минутын өмнөАнглийн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа4 цаг 19 минутын өмнө“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ4 цаг 24 минутын өмнөФото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага4 цаг 29 минутын өмнөНууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав4 цаг 34 минутын өмнөГрета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй4 цаг 39 минутын өмнөВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа4 цаг 44 минутын өмнөЧандлер Парсонс авто тээврийн осолд оржээ4 цаг 49 минутын өмнөХаниаднаас салсан өчүүхэн туршлагаас4 цаг 54 минутын өмнөТурк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ4 цаг 59 минутын өмнөАяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис5 цаг 4 минутын өмнөОскар 2020: Орос гаралтай Холливудын одод5 цаг 9 минутын өмнөПамела Андерсон дахиад л нүцгэллээ5 цаг 14 минутын өмнөВенесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ5 цаг 19 минутын өмнөХос гавьяатын 37 жилийн өмнөх зураг5 цаг 24 минутын өмнөХэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?5 цаг 29 минутын өмнөNBA-ын шилдэг 10 (20-01-21)5 цаг 34 минутын өмнөАТМ болон интернэтгүй улс5 цаг 39 минутын өмнөР.Чойном: Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээр5 цаг 44 минутын өмнөДагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ5 цаг 49 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ5 цаг 54 минутын өмнөЛего тоглоомоор ОУ-ын сансар судлалын станцыг бүтээжээ5 цаг 59 минутын өмнө"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно6 цаг 4 минутын өмнөБейлийг зээлээр явуулахгүй6 цаг 9 минутын өмнө“Boeing” компани шинэ загварын онгоцоо туршина6 цаг 14 минутын өмнөАвстралийг нөмөрсөн аюул6 цаг 19 минутын өмнөБНХАУ-д дэлгэрсэн шинэ вирусийн вакциныг Орос хагас жилийн дотор гаргана6 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.