2019 оны 12-р сарын 6
14 цаг 20 минут

Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн  урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа билээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан, Б.Бямбадорж нарыг өнөөдөр /2019.12.05/ Москва хотын Думын гишүүн, Орлогч дарга, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга Стевенскова Людмила, Москва хотын Думын Соёл, түүхийн өв уламжлалыг хамгаалах хорооны дарга Герасимов Евгений, Москва хотын Думын Экологийн бодлогын хорооны дарга Соловиев Александр нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Москва хотын Думын төлөөлөгчид өөрийн байгууллагын бодлого үйл ажиллагааны талаар товч мэдээллийг Монголын төлөөлөгчдөд хүргэж, Москва, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Монголын төлөөлөгчдийг Думын хурлын танхимтай танилцуулж, Улаанбаатар хотын Захирагч Москва хотын Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ зурлаа.

Москва хотын ДУМ нь 12 дүүрэг, 125 хороотой, 2.55 мянган кв.метр газар нутагтай бөгөөд нийт газар нутгийн 54.5 хувийг ногоон байгууламж эзэлдэг байна. Хотын ДУМ-ын хувьд 12 дүүргээс 5 жилийн хугацаатай 45 гишүүд сонгогдон ажилладаг.

Хотын захирагч С.Амарсайхан “ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хэлэлцсэн хоёр улсын иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх гол ажлын нэг бол хотуудын хамтын ажиллагаа юм. Орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад дотоод худалдаа, эдийн засаг, соёлын харилцааг идэвхжүүлэх, хот байгуулалт, зам дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах, туршлага солилцох нь та бидний хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Улаанбаатар хотын хөгжил дэвшилд ОХУ, Москва хотын зүгээс оруулсан хувь нэмэр их” хэмээгээд олон жилийн түүхэн харилцаатай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийн тулд харилцан тодорхой саналуудыг хэрэгжүүлэх, хоёр хотын бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран санаачилгатай ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Москва хотын Думын удирдах албаны гишүүд болох Евгений Герасимов “Москва хотыг зорьж хүрэлцэн ирсэн эрхэм Хотын дарга та болон Улаанбаатар хотын удирдлагын төлөөлөл болсон та нөхдөд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярласнаа илэрхийлье. Мөн Монголын ард түмэнд талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлэхийг хүсэж байна. Эх орны дайны хүнд хэцүү цаг үед бидэнд тусалж, түүхэн ялалт байгуулахад томоохон тусламж дэмжлэг үзүүлснийг Москва хотын иргэд дурсан санаж явдаг. Монголын ард түмний бэлэг болох дулаан хувцас, эд хэрэгсэл, хүлэг морьд, хандивын хөрөнгөөр бүтээсэн техник хэрэгсэл дайны ялалтыг манай ард түмэнд авч ирэхэд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон хэлье. Та бүхэнтэй хамтран ажиллахад бид үргэлж баяртай байна” гэсэн бол Думын гишүүн, хатагтай Людмила Стевенскова “Бидний зүгээс монгол ахан дүүстэйгээ бүх талаар хамтран ажиллахад таатай байх болно. Та бүхний илэрхийлсэн саналыг бид Москва хотын Думын даргад болон хуралдааны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх болно” хэмээн хэллээ.

Москва хотын төвд байрлах Хүндэтгэлийн уулс хэмээх цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг тус газар байршуулахад Москва хотын Дум болон Москва хотын Думын Соёл, түүхийн өв уламжлалыг хамгаалах хорооны дарга Герасимов Евгений чухал хувь нэмэр оруулсан хүн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
 
5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.33.167nooooooovsh   • 2019, 12 сарын 6. 22 цаг 21 минут

ENE MUU HOG ZAMIIN TATVAR GEJ ARD IRGEDIIG STRESDUULCHEED ULEEGEE HIIJ TENEJ YAVAA UM, IREHEER N OGTSORTOL N TEMTSETSGEEY MONGOLCHUUDAA, TATVARIIG NEMSNIIG N BOLIULJ, UURIIG N OGTSORTOL JAGSAY ARD TUMEEEEN

202.9.40.177Зочин   • 2019, 12 сарын 6. 21 цаг 19 минут

Хятадууд яв гэхгүй бол энэ хэд дур мэдэж явахгүйл дээ

192.82.67.245Нямаа   • 2019, 12 сарын 6. 17 цаг 24 минут

15 сая хүн амтай Москва хот 45 иргэдийн хурлын төлөөлөгчдтэй 1сая хүн амтай Улаанбаатар хот 45 иргэдийн хурлын төлөөлөгчид бна

103.206.194.6мх   • 2019, 12 сарын 6. 14 цаг 44 минут

Ижил түвшний албан тушаалын хүмүүс Собянинтай л уулзаж барьмаар юм.

202.21.115.126иргэн   • 2019, 12 сарын 6. 14 цаг 41 минут

Бараг дайныбайдалд байгаа хотоо орхиод гадаадад зугаалж явах хэрэг юу байсан юм бэ?Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаач гэх шиг хэнд хэрэгтэй юм буцаад ирхэд чинь ажлаасаа хусуулах шийдвэр гаргасан биз дээ.Нийслэлийн АН хэдэн нөхөд юу хийгээд байна аа

Шинэ мэдээ

Б.Баатархүү: Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, хэлтэс дээр авч ирж тайлбар авсан8 цаг 4 минутын өмнөЧ.Улаан: Миний томилолт хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье8 цаг 21 минутын өмнөЖуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна9 цаг 53 минутын өмнөOxfam: 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү баян байна9 цаг 58 минутын өмнө“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ1 сар 21. 17:502019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ1 сар 21. 17:45“Альфа үеийнхэн” гэж хэн бэ1 сар 21. 17:40Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй1 сар 21. 17:40Хятадад нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хориглолоо1 сар 21. 17:35Тайчигчид “хүч хэрэглэн” мөнгийг нь “сэгсэрчээ”1 сар 21. 17:30“Ювентус”-ын Роналду, Дибала нар гоолын баяраа тэмдэглэн үнсэлцэв1 сар 21. 17:25“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ1 сар 21. 17:20Сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган долларын шагналтай1 сар 21. 17:15Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ1 сар 21. 17:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 17:05Месси шинэ амжилт тогтоов1 сар 21. 17:00Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна1 сар 21. 16:55М.Оюунчимэг: Гомдол гаргасан хүмүүс ХОМ-гийг маань буруу ойлгосон байна гэдгээ хэлсэн1 сар 21. 16:54Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ1 сар 21. 16:50Сарын дотор танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах 15 челленж1 сар 21. 16:45Л.Болд: ХҮН-ын Т.Доржханд л Ёс зүйн дэд хороонд сүртэй бичиг өгөөд яваад байна1 сар 21. 16:43Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ1 сар 21. 16:40БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ1 сар 21. 16:35Тахилч А.Алтан-Очир: Цаг үедээ зохирч арга барил өөрчлөгдлөө ч соён гэгээрүүлэх чигийг ямагт баримтална1 сар 21. 16:31Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ1 сар 21. 16:302020.03.01 өдрөөс мөрдөгдөх БНСУ-ын визний журам шинэчлэгдэхээр боллоо1 сар 21. 16:2740 секундэд сая доллар алдсан бизнесмен1 сар 21. 16:25Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна1 сар 21. 16:20Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо1 сар 21. 16:15Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ1 сар 21. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.