ЧУУЛГАН: Сонгуулийн хуулийн төслийг АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ шилжүүллээ

НЭМЭЛТ: 15:30 ЦАГ

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зөв гэж УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжлээ.  Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

15:00 ЦАГ

УИХ-ын өнөөдрийн /2019.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Бидний өргөн барьсан хуулиар цаашид тойрог байгуулахдаа хүн амынх нь тоог харгалзана. Газар нутаг, байршил зэргийг нь харгалзаж үзнэ. Өмнө нь АН-ыхан өөрсдөө тойргоо зурсан. Хүссэнээрээ зурсан шүү дээ. Энэ алдааг засах хэрэгтэй гэж бодсон. Сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хаана. Өмнөх хуулиас дэвшил гарч байгаа. Нэр дэвшигч давуу талаа урвуулан ашиглах асуудалд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхой. Хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулна.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: СЕХ 26 мандаттай тойрогт 26 нам нэр дэвшүүлнэ гэвэл 900 гаруй нэр дэвшигч бичигдэх юм байна. Энэ удаад 4 саналын хуудас хэвлэгдэх юм байна гэсэн тооцоо гарсан. 900 гаруй хүнээс 26-г тэмдэглэнэ гэдэг цаг хугацаа болон техникийн хувьд боломжгүй. 50 жижиг тойрог дээр нэг, 26 дээр мөн нэгийг тэмдэглэх нь зүйтэй гэсэн тооцоог хийсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сонгуулийг мөнгөний хүчин зүйлээс холдуулах хэрэгтэй. Сонгогчдын саналд мөнгө нөлөөлөхгүй байх бололцоог л шингээх ёстой. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудал байна. Хэвлэл мэдээлэл дээр тавих цагийн асуудлын хязгаарлалтыг яах вэ. Жишээ нь, нэг хэвлэл өдөрт 60 минут сонгуулийн сурталчилгаа явуулж болно. Нэр дэвшигч 25 минутаас хэтрэхгүй байх гэж тусгасан байна. Тэр олон цаас хог болдог. Үүнийг нэгдсэн хэлбэрээр болгож, мөнгөө хэмнэх боломжтой шүү. Багаар бодоход нэг тойрогт 500 сая төгрөг хөндөгдөнө. Тиймээс мөнгөний хүчин зүйлийг хязгаарлах хэрэгтэй. Энд нэг зүйл байна. Сэтгэцийн эмгэггүй байна гэж. Үүнийг хэн тодорхойлох вэ, чухал асуудал.

Ажлын хэсэг: Сэтгэцийн гэдэгтэй холбоотой асуудал бол Засгийн газраас ирсэн санал. Засгийн газраас 10 санал ирсний нэг нь. Бид зөвлөгөө авсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авна. Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал дунд бий.

Чуулган үргэлжилж байна. 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.177Сонгогч иргэн   • 2019, 12 сарын 6. 20 цаг 51 минут

Намын жагсаалтаар нэр дэвших 26 хүний 16-д нь эмэгтэй нэр дэвшигчдийг жагсаавал УИХ дахь эмэгтэйчүүдийн 20%-ийн квот баталгаатай болох юм биш үү. Хэрвээ эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30% гэж хуульчилвал 23 эмэгтэйг жагсаалтаар нэр дэвшүүлэхэд эмэгтэй нэр дэвшигчдийн квот баталгаатай болох юм биш үү?

103.9.90.50 Хүний эрхийн зөрчил Байна!   • 2019, 12 сарын 6. 17 цаг 54 минут

Тэр яах вээ, Монгол улс хүний эрхийг уландаа гишгээд удаж байгаа нэг чухал асуудал байна. Төрийн албан хаагч Монгол улсын иргэн 6 сарын өмнө ажлаас чөлөөлөгдөх ёстой гэдэг нь завхрал! Энэ бол Үндсэн хуулийн эсрэг хүний эрхийг зөрчсөн маш том ЗӨРЧИЛ! ХЭҮК, ҮХЦ, ТАЗ үүнийг анхаарах ёстой. Мөнхоргил гишүүн зөв ярьсан. Сонгуулийн хуулиар залруулахгүй бол төрийн албан хаагчид эсэргүүчлээ илэрхийлэх хэрэгтэй.Төрийн албаар дамжиж улс төрд ордог зарчмыг Сонгуулийн хуульд тусгах,төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдөхгүйгээр сонгогдох эрхээ эдлэх ёстой

103.26.195.133Зочин   • 2019, 12 сарын 6. 17 цаг 50 минут

нэр дэвшигч нараас 5 үеийн түүхийг нь бичүүлж ард түмэнд ил болгох заалт оруулах хэрэгтэй.сүүлд нь нэгийгээ эрлийз хурлийз гэж дуудахгүй амар байх болно.

43.228.131.113Зочин   • 2019, 12 сарын 6. 15 цаг 40 минут

сэтгэц яахав ээ биш дээ...нэгдүгээрт байх ёстой асуудал,хоёрдугаарт эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдаж байгаа бол нэр дэвших эрхийг нь түтгэлзүүлэх заалт оруулах хэрэгцээ шаардлага зайлшгүй хэрэгтэй байна...хамгийн сүүлийн жиээ: Женко байна...одоо улс орныг яаж самарч байна...

202.179.25.207SHITHOLE COUNTRY   • 2019, 12 сарын 6. 15 цаг 36 минут

UDAHGUI HYATAD AYALAGAAR UIGARJIN USEGEER BICHDEG BOLOH BIZDEE TER NI JINHENE MONGOL NI YUM BAILGUIDE HEN MEDEHV

202.21.115.126иргэн   • 2019, 12 сарын 6. 15 цаг 20 минут

Сэтгэц яах вэ?худалдаад л авчихна.Хамгийн гол нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй буюу ЖДҮ мөн иймэрхүү ашиг сонирхолтой хүмүүсийг ялгаж салгах хэрэгтэй.Эсвэл ард түмний нүдэн дээр эмчийн үзлэгт хамруулах хэрэгтэй.

49.0.137.164!!!!!!!!!   • 2019, 12 сарын 6. 14 цаг 51 минут

Za Zow b na tegehdee Setgeziin emnelgiinemch nariin zowlolgoonoor zaawal oruulj Dugnelt garguulsan baih estoi ! Fortunaa shig Gal, Us yarisan Batzandan shig eruul zow gehed itgemeergui tiim zuil yaridag ulsuud !

183.81.170.98зочин   • 2019, 12 сарын 6. 14 цаг 40 минут

Гурван үеийн намтараа маш сайн дэлгэрэнгүй бичээд сонгууль орох хэрэгтэй

Шинэ мэдээ

Б.Баатархүү: Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, хэлтэс дээр авч ирж тайлбар авсан8 цаг 4 минутын өмнөЧ.Улаан: Миний томилолт хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье8 цаг 20 минутын өмнөЖуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна9 цаг 53 минутын өмнөOxfam: 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү баян байна9 цаг 58 минутын өмнө“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ1 сар 21. 17:502019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ1 сар 21. 17:45“Альфа үеийнхэн” гэж хэн бэ1 сар 21. 17:40Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй1 сар 21. 17:40Хятадад нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хориглолоо1 сар 21. 17:35Тайчигчид “хүч хэрэглэн” мөнгийг нь “сэгсэрчээ”1 сар 21. 17:30“Ювентус”-ын Роналду, Дибала нар гоолын баяраа тэмдэглэн үнсэлцэв1 сар 21. 17:25“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ1 сар 21. 17:20Сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган долларын шагналтай1 сар 21. 17:15Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ1 сар 21. 17:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 17:05Месси шинэ амжилт тогтоов1 сар 21. 17:00Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна1 сар 21. 16:55М.Оюунчимэг: Гомдол гаргасан хүмүүс ХОМ-гийг маань буруу ойлгосон байна гэдгээ хэлсэн1 сар 21. 16:54Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ1 сар 21. 16:50Сарын дотор танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах 15 челленж1 сар 21. 16:45Л.Болд: ХҮН-ын Т.Доржханд л Ёс зүйн дэд хороонд сүртэй бичиг өгөөд яваад байна1 сар 21. 16:43Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ1 сар 21. 16:40БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ1 сар 21. 16:35Тахилч А.Алтан-Очир: Цаг үедээ зохирч арга барил өөрчлөгдлөө ч соён гэгээрүүлэх чигийг ямагт баримтална1 сар 21. 16:31Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ1 сар 21. 16:302020.03.01 өдрөөс мөрдөгдөх БНСУ-ын визний журам шинэчлэгдэхээр боллоо1 сар 21. 16:2740 секундэд сая доллар алдсан бизнесмен1 сар 21. 16:25Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна1 сар 21. 16:20Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо1 сар 21. 16:15Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ1 сар 21. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.