2019 оны 12-р сарын 6
15 цаг 13 минут

"Хүрэлтогоот 2019" эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд сайдын нэрэмжит грант хүртлээ

Монголын Залуу эрдэмтдийн холбоо “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 15 дахь жилдээ зохион байгуулж, 100 гаруй залуу судлаачид бүтээлээрээ уралдан 14 залуу судлаачийг шилдгээр шалгарууллаа. Судлаачдын грантыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардуулж, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал М.Тунгалаг нар уг ёслолд оролцлоо.

Мэдлэгийн эдийн засаг, инноваци, мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн эдийн засаг, инновацийн судалгааны үр дүнг хэлэлцдэг “Эдийн засаг, менежмент”-ийн салбар хуралдааныг шинээр бий болгож 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулснаараа Хүрэлтогоотын эрдэм шинжилгээний бага хурал онцлогтой боллоо.

СУДАЛГААНЫ БҮТЭЭЛЭЭРЭЭ ШИЛДГЭЭР ШАЛГАРЧ САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТЫН ЭЗЭД БОЛСОН ЗАЛУУ СУДЛААЧДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

1. ШУА-ийн харьяа Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Уламбаяр “Улаанбаатар хотын халианы асуудалд /Баянзүрх дүүргийн 10-р хорооны жишээн дээр/”, 

2. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш Б.Нацагдорж “Lithological mapping by using aster data in the Ih-Ulziit area Umnugobi province”, 

3. ШУА-ийн харьяа Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Баасантогтох “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгчийн нийгмийн дүр төрх”, 

4. Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд “Хавцгайтын амны хадны зураг дахь Монгол гүрний үеийн өвөрмөц дүрслэлийн тухайд”,

5. ШУА-ийн харьяа Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан З.Өнөдбаясгалан “Монгол орны аргаль хонь (Ovis ammon)-ны популяциудыг мтДНХ болон SRY генийн хэсгүүдээр харьцуулан судалсан нь”, 

6. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Ариунболд “Бог малын мялзан өвчний ийлдэс судлалын оношлуур бэлтгэн туршсан нь”, 

7. "Ач" Анагаах ухааны их сургуулийн Физиологи, Молекул биологийн тэнхимийн багш Б.Анужин “Жижиглэнгийн худалдаанд зарагдаж байгаа түүхий маханд Staphylococcus aureus-ийг илрүүлж, эмэнд тэсвэрт байдлыг тодорхойлсон дүн”, 

8. АШУҮИС-ийн Цус судлалын тэнхимийн дадлагажигч багш Н.Мөнх-Эрдэнэ "FLT3-ITD эерэг лейкемийн эсүүдийн цитарабины тэсвэржилтэнд эсийн гаднах орчин болон Хувиргагч өсөлтийн хүчин зүйлийн эмгэг жамын үүрэг", 

9. Голомт банкны Эдийн засаг судалгааны албаны макро шинжээч Х.Билгүүн “Төсөв ба мөнгөний бодлогын хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөг шалгах нь”, 

10. "Lub Mongolia" ХХК-ний санхүүгийн шинжээч О.Лувсанжамц “Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн тайлангийн хяналтыг сайжруулах боломжийн судалгаа”, 

11. ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г. Одонтуяа “Цэнхэрийн халуун рашааны гидрохимийн болон молекул динамик симуляцийн тооцоолол хийх судалгаа, түүний ашиглалтын технологи”, 

12. ШУА-ийн харьяа Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонсувд “Хиймэл нейроны сүлжээний аргаар цаг уурын мэдээлэлд үндэслэн агаарын чанарыг урьдчилан таамаглах нь”, 

13. ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш Э.Энхсайхан “Automation control of unmanned distributed generation with synchronous generators”, 

14. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш Х.Батбаяр “In field measurement of whole-body 3D kinematics in cross-country skiing using wearable inertial measurement unit sensors”

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Баатархүү: Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, хэлтэс дээр авч ирж тайлбар авсан9 цаг 32 минутын өмнөЧ.Улаан: Миний томилолт хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье9 цаг 49 минутын өмнөЖуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 18:00Oxfam: 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү баян байна1 сар 21. 17:55“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ1 сар 21. 17:502019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ1 сар 21. 17:45“Альфа үеийнхэн” гэж хэн бэ1 сар 21. 17:40Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй1 сар 21. 17:40Хятадад нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хориглолоо1 сар 21. 17:35Тайчигчид “хүч хэрэглэн” мөнгийг нь “сэгсэрчээ”1 сар 21. 17:30“Ювентус”-ын Роналду, Дибала нар гоолын баяраа тэмдэглэн үнсэлцэв1 сар 21. 17:25“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ1 сар 21. 17:20Сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган долларын шагналтай1 сар 21. 17:15Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ1 сар 21. 17:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 17:05Месси шинэ амжилт тогтоов1 сар 21. 17:00Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна1 сар 21. 16:55М.Оюунчимэг: Гомдол гаргасан хүмүүс ХОМ-гийг маань буруу ойлгосон байна гэдгээ хэлсэн1 сар 21. 16:54Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ1 сар 21. 16:50Сарын дотор танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах 15 челленж1 сар 21. 16:45Л.Болд: ХҮН-ын Т.Доржханд л Ёс зүйн дэд хороонд сүртэй бичиг өгөөд яваад байна1 сар 21. 16:43Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ1 сар 21. 16:40БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ1 сар 21. 16:35Тахилч А.Алтан-Очир: Цаг үедээ зохирч арга барил өөрчлөгдлөө ч соён гэгээрүүлэх чигийг ямагт баримтална1 сар 21. 16:31Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ1 сар 21. 16:302020.03.01 өдрөөс мөрдөгдөх БНСУ-ын визний журам шинэчлэгдэхээр боллоо1 сар 21. 16:2740 секундэд сая доллар алдсан бизнесмен1 сар 21. 16:25Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна1 сар 21. 16:20Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо1 сар 21. 16:15Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ1 сар 21. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.