2019 оны 12-р сарын 7
11 цаг 05 минут

Хотын хөгжилд иргэн та саналаа идэвхитэй өгөөрэй

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалт, хөгжлийн газар 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд зарлалаа.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчдийн нийт 5 баг оролцож уралдааны даалгаварт заасан 10 байршлаас дараах байршлуудад бүтээлүүд ирүүлсэн байна.

ЗАРЛАСАН БАЙРШЛУУД БОЛОН ИРҮҮЛСЭН БҮТЭЭЛИЙН ТОО

1

Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам дээгүүр 2-р буудал орчимд явган хүний гүүрэн гарц-1

2

Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал орчимд явган хүний нүхэн гарц-1

3

Сонгинохайрхан дүүрэг, 6, 19-р хороо, Содон хороолол орчимд явган хүний гүүрэн гарц-1

4

Баянзүрх дүүрэг, 8, 12-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ДХИС-ын урд талын автобусны буудал орчимд явган хүний гүүрэн гарц-2

5

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Хүүхдийн ордон, Баянгол ресторан орчимд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц-4

6

Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын замд “Хүннү их дэлгүүр”-ийн урд талд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц-2

7

ЧД, 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц-2

8

Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Blue Mon, ШУТИС -ын уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц-2

9

Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намънжугын гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц шинээр барих-2

10

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Баруун Сэлбийн гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц-2

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж нэгдсэн дүнгээ гаргана.

Явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ын загвар зураг төслийн уралдааны төсөлд явган зорчигчийн хөдөлгөөнийг татах функцтэй, орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул ЭНД ДАРЖ өөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.88Зочин   • 2019, 12 сарын 8. 9 цаг 04 минут

Сансарын бинзин клонкны гүүрэн гарц маш чанартай , үзэмжтэй болсон байсан, тэр загвараар дээрх байрлалд хийвэл зүгээр юм биш үү

182.160.36.160zochin   • 2019, 12 сарын 7. 18 цаг 06 минут

6-r bichil horoololiin hoid bairnuudiin dunduud yvgan bolon zasmal zam baihgui ymar hitcuu yum be 30 n jil bolloo baychuudiinhaa yvdag zamiigl zasaad baih yumaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

202.9.40.180Тогоохүү   • 2019, 12 сарын 7. 11 цаг 42 минут

Дэнжийн 1000-ын хүр дор (ногоон нуур орчим)-ч юмуу хотын газрын боломжтой нэг цэгт гүйлтийн зам ч юм уу явган хүний томоохон тойрогтой,алхалтын талбай гаргаж өгмөөр байна. Явах дуртай хүмүүс,ахмад настангууд чөлөөтэй алхмаар газар нийслэл хотод ердөө ч байхгүй байна.

66.181.190.41zochn   • 2019, 12 сарын 7. 11 цаг 27 минут

Hotiin orshin suugchiin tatbar togtooh heregtei.

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.