ТОЙМ: Хийн хоолой төслийг эхлүүлж, төсөвт хориг тавьж, Сонгуулийн хууль хэлэлцсэн долоо хоног

Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

ЧУУЛГАН: Сонгуулийн хуулийн төслийг АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ шилжүүллээ

Өчигдрийн УИХ-ын чуулган хуралдав. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зөв гэж УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжлээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болгов

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саеидийг Монгол харьяат болгов.

Моллаей Саеид нь 1992 онд Иран улсад төрсөн, жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин юм.

АЙЛЧЛАЛ: Монголын нутгаар ХИЙН ХООЛОЙ барих төслийг эхлүүлэхээр тохиролцож, САНАМЖ бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм.  Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны улсын төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавилаа
     

 Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьж байна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйг мэдэгдлээ.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ч   • 2019, 12 сарын 9. 9 цаг 19 минут

Ямаа самнаад Хятадад зарах шиг юм боддог шиг

202.131.243.186УРАГШАА   • 2019, 12 сарын 9. 9 цаг 18 минут

ОДОО МОНГОЛЧУУД БИД БҮХ ХҮЧ ЧАДЛАА ДАЙЧЛАН ЭНЭ ТӨСӨЛ ДЭЭР МАНЛАЙЛАН АЖИЛЛАХ Л ҮЛДЛЭЭ. ХОЛБОГДОХ ЯАМ НЬ МАШ САЙН ЧАДВАРЛАГ ЗАЛУУЧУУДААР БАГАА БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ .

103.57.94.96Зочин   • 2019, 12 сарын 9. 9 цаг 14 минут

тавих хэрэгтэй, олон хүмүүс төөрөлдөж байна

202.72.245.122ч   • 2019, 12 сарын 9. 8 цаг 25 минут

Төмөр замыг 40жил ярьж бөайуулсан Оросууд бол төрийн түүх уламжлалтай барьж л таараа,Малчид биш

122.201.26.172Зочин   • 2019, 12 сарын 9. 8 цаг 02 минут

хийн хоолой ёстоо яг тавьж харагдаач хэдэн ч удаа санамж бичиг байгуулав даа

66.181.161.40Зочин   • 2019, 12 сарын 8. 22 цаг 41 минут

Hurelsuh sain baina.Zuunbaynii tomor zam,neptiin uildber,shahmal tulsh,geed todorhoi ajluud hiigdej baina.Gaziin hooloi tabihad ehnii alhamaa hiisen baina.Udirdlagiin ajil bol ondor guitsetgeltei niigemd ers oorchlolt gargah zuild tobloroh yostoi.

202.9.47.22Зочин   • 2019, 12 сарын 8. 22 цаг 14 минут

Монгол улсын хоёр талаар хийн хоолой аль хэдийн тавигдсан гэсэн бас манай нутгаар тавих гэдэг нь юу л бол

202.179.25.109   • 2019, 12 сарын 8. 20 цаг 24 минут

putin agaa manaa aniag av saihan tom suuritai huhtui,

122.201.24.212Зочин   • 2019, 12 сарын 8. 20 цаг 57 минут

ХААНА РИОТИНТО БАЙНА ТЭНД АВЛИГАЛ, ҮХЭЛ, ЦУС, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ, ХУВААГДАЛ, ЗӨРЧИЛДӨӨН, ЯДУУРАЛ, ЗОВЛОН, ГҮТГЭЛЭГ ЗААВАЛ БАЙДАГ‼️‼️ Рио Тинто компани Өмнөд Африк дахь уурхайгаа түр хаалаа Өмнөд Африкт байрлах Рио Тинтогийн хөрөнгө оруулалтай “RBM” компани эмх замбараагүй байдлын улмаас үйл ажиллагаагаа зогсоолоо. Энэ долоо хоногийн эхээр тус уурхайн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд, гэрээгээр ажиллагсад бослого дэгдээж, улмаар нэг ажилтан хүнд гэмтээд байна. Өнгөрсөн жилийн сүүлээр туслан гүйцэтгэгч компанийн ажилтан “RBM

122.201.24.92ugui   • 2019, 12 сарын 8. 20 цаг 03 минут

hiin hooloi gej putin ah hoshgoruulsan sanamj bichig ulgeriin dalai hoid nasandaa l tavih baih ard tumenii neg heseg uuniig ingej l oilgoj baigaa putin ch arga buyu sanamj bichigt gariin useg zursan biz.geree bish sanamj bichig gedegt l ulgeriin aguulga baigaa bilee

27.99.72.76Зочин   • 2019, 12 сарын 8. 20 цаг 22 минут

Чи хурдан үхээд өгөөч тэгвэл Монголчууд хийн хоолойтой болмоор байна. Чи хойд насандаа хараад сууж айхгүй юу

202.9.46.146Зочин   • 2019, 12 сарын 8. 17 цаг 22 минут

Путин ахаа монголд хийн хоолой тавих хэрэггүй

66.181.187.155зочин   • 2019, 12 сарын 8. 17 цаг 20 минут

Хийн хоолойн судлагаа эхэлнэ гэдгийг ажил эхэлсэн юм шиг л хошгорцгоох юмдаа хөөрхий. Яг үнэндээ наад хийн хоолойг чинь оросууд аль хэдийн монголыг торйуулаад хятад руу тавиад дуусч байгаа шдээ.

202.21.102.231ATg   • 2019, 12 сарын 8. 15 цаг 25 минут

Mongol ulsad tawtai moril

202.179.31.49зочин   • 2019, 12 сарын 8. 14 цаг 34 минут

Хүрэлсүхийн том амжилт Монголын ард түмэн хийн хоолойг дайрч өнгөрч Монголд боломж олдоосой хэмээн хүлээж харж байлаа. Баярлалаа Путин орос ах нартаа.

202.179.27.126Зочин   • 2019, 12 сарын 7. 17 цаг 49 минут

MONGOLIN ZVVN GARIIG ODOO ERCHIMTEI HUGJUULJ HOTJUULAH HEREGTEI BAINAA..

202.21.108.112Зочин   • 2019, 12 сарын 7. 12 цаг 55 минут

Tets4 iin urd aguulah zarna 88145555

64.119.26.115putin   • 2019, 12 сарын 7. 13 цаг 53 минут

hurelsuh sonirhohgui baih oo haha

Шинэ мэдээ

“МИАТ” ТӨХК Ухань хотоос 32 монгол оюутанг авчрах нислэгийн бэлтгэлээ хангажээ6 цаг 59 минутын өмнөХонгконгоос ирсэн хоёр өвчтөнийг тусгаарлаж, коронавирусын оношлуурыг хүлээж авчээ7 цаг 23 минутын өмнөБаар, рестораны хуваарьт түр өөрчлөлт оруулах захирамж гаргалаа7 цаг 28 минутын өмнөХонгконг-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буусан хоёр иргэнийг тусгаарлажээ8 цаг 11 минутын өмнөХэнтийд 14 настай хүүхэд өндөр халуурч байгаад нас баржээ8 цаг 53 минутын өмнөДавос-2020 чуулга уулзалт санал зөрөлдөөнөөр өндөрлөлөө1 сар 27. 18:00Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга1 сар 27. 17:55Илон Маскийн хөрөнгө долоо хоногийн дотор 2.1 тэрбум ам.доллароор өсжээ1 сар 27. 17:50Тоогоор цөөхөн хэдий ч Монголчууд бол том Үндэстэн1 сар 27. 17:45АНУ, Их Британи энэ оны сүүлээр худалдааны хэлэлцээр байгуулах боломжтой1 сар 27. 17:40Гараа оролцуулахгүй өмд өмсөж чадах уу1 сар 27. 17:35Олимпийн эрхээ дахин биелүүлэв1 сар 27. 17:30Брэд Питт, Женнифер Энистон нар нууцаар болзжээ1 сар 27. 17:25“Brexit”-д зориулсан зоосыг танилцуулжээ1 сар 27. 17:20Битлзийн дуунууд биднийг өөрчилсөн1 сар 27. 17:15Токүшёорюү: Би түрүүлж болох юм уу гэж эргэлзсэн1 сар 27. 17:10Манай хоёр бөх түрүү булаалдаж Х.Болортуяа ялав1 сар 27. 17:05Зайон Уиллиамсон NBA-ын замналын эхний хожлоо байгууллаа1 сар 27. 17:00Икей Серикбол: Би чоныг унагаах зуур эхнэр маань элдүүрээрээ ганц цохиж, ухаан алдуулсан1 сар 27. 16:55Малын бүлэг хулгайчдыг илрүүлэв1 сар 27. 16:50Аварга тосон нуурыг аваръя1 сар 27. 16:45Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ1 сар 27. 16:40Биднийг үүрд орхисон Коби Брайантын АМЬДРАЛЫН ДҮРЭМ1 сар 27. 16:35МАН: Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг нийлээд 4 тойрог, 10 мандаттай байна1 сар 27. 16:31Манай гурван тамирчин 53 кг-ын жинд шагналын тавцанд зогсов1 сар 27. 16:30Хурандаа Ш.Булган: Хоригдогсдын амьдрах орчин, нөхцөл, эрүүл ахуй, эмнэлгийн үйлчилгээг хүний эрхийн байгууллагуудаас тавигддаг шаардлагуудыг хангасан гэж дүгнэсэн1 сар 27. 16:28Мансуурсан жолооч хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргажээ1 сар 27. 16:25Ойн цэвэрлэгээ нэрээр мод тайрч байсныг илрүүллээ1 сар 27. 16:20Освенцимийг чөлөөлсний 75 жилийн ой тохиож байна1 сар 27. 16:15Вангагийн зөгнөл 5079 он хүртэл1 сар 27. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.