2019 оны 12-р сарын 8
11 цаг 00 минут

Цаг агаарын мэдээ

Өнөөдөр нийслэлд үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2019 оны 12 дугаар сарын 07-ны 20 цагаас 12 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутгаар 19-24 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус,  өдөртөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

119.40.103.3цаг уур   • 2019, 12 сарын 8. 13 цаг 12 минут

өнөөдөр нийслэлд цас орохгүй гээд шөнөдөө өдөртөө гэж буруу бичихээ болио өнөөдөр гэвэл өнөөдөр ямар байхыг эсвэл өдөр шөнө ямар байх талаар хоногийн мэдээгээ ялгаж тавь зарим сурвалжлагч нар сайтын редактор гэж сургуулийн хүүхдээс дор юм ойлгож ялгаж чаддаггүй хэрүүл хов бичихдээ сайн УЛС байхымаа

Шинэ мэдээ

Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ3 цаг 44 минутын өмнөАавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ3 цаг 49 минутын өмнө“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд3 цаг 54 минутын өмнөФото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг3 цаг 59 минутын өмнөАнглийн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа4 цаг 4 минутын өмнө“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ4 цаг 9 минутын өмнөФото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага4 цаг 14 минутын өмнөНууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав4 цаг 19 минутын өмнөГрета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй4 цаг 24 минутын өмнөВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа4 цаг 29 минутын өмнөЧандлер Парсонс авто тээврийн осолд оржээ4 цаг 34 минутын өмнөХаниаднаас салсан өчүүхэн туршлагаас4 цаг 39 минутын өмнөТурк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ4 цаг 44 минутын өмнөАяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис4 цаг 49 минутын өмнөОскар 2020: Орос гаралтай Холливудын одод4 цаг 54 минутын өмнөПамела Андерсон дахиад л нүцгэллээ4 цаг 59 минутын өмнөВенесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ5 цаг 4 минутын өмнөХос гавьяатын 37 жилийн өмнөх зураг5 цаг 9 минутын өмнөХэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?5 цаг 14 минутын өмнөNBA-ын шилдэг 10 (20-01-21)5 цаг 19 минутын өмнөАТМ болон интернэтгүй улс5 цаг 24 минутын өмнөР.Чойном: Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээр5 цаг 29 минутын өмнөДагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ5 цаг 34 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ5 цаг 39 минутын өмнөЛего тоглоомоор ОУ-ын сансар судлалын станцыг бүтээжээ5 цаг 44 минутын өмнө"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно5 цаг 49 минутын өмнөБейлийг зээлээр явуулахгүй5 цаг 54 минутын өмнө“Boeing” компани шинэ загварын онгоцоо туршина5 цаг 59 минутын өмнөАвстралийг нөмөрсөн аюул6 цаг 4 минутын өмнөБНХАУ-д дэлгэрсэн шинэ вирусийн вакциныг Орос хагас жилийн дотор гаргана6 цаг 9 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.