Д.Энхцэцэг: Боловсрол өндөртэй ч орлого багатай бол сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байна

“Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгтэй улс төрийн намын санхүүжилтад тавих хяналтын асуудлаар ярилцлаа.

-МАНАЙХТАЙ АДИЛ ГАРААНААС ЭХЭЛСЭН УЛСУУД ХАМААГҮЙ ТҮРҮҮЛЭЭД “ЯВЧИХЛАА”-

-Улстөрийн намын санхүүжилтэд хяналт тавих тогтолцоо манайд огт байхгүй юу?

-Санхүүжилтийн тогтолцоог бид хянаж чадахгүй байгаа болохоор хаанаас маш их хэмжээний мөнгө гаргаж сонгуульдаа зарж байна гэдгийг мэдэхгүй байна. Мөн манайд санал худалдаж авах, авлигын шинжтэй зүйлүүд маш их гардаг. Энэ бүх үйлдлийг таслан зогсоож, цэвэр хүмүүсийг төрд оруулж ирэхийн тулд яах аргагүй сонгуулийн санхүүжилтэд хяналт тавих шаардлагатай. Төрийн албаны тогтворгүй байдал, 60 тэрбумын асуудал, АН-ын 100 сая төгрөгийн хандив авах гэх мэт асуудлууд залуу үеийнхнийг гаргаж ирэхгүй, чөдөр тушаа болж байна гэх мэт асуудлууд нийгэмд байна.

Энэ олон асуудлуудыг шийдэх гол гогцоо нь сонгуулийн болон улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэрийг зөв хуульчилж,  тодорхой болгох. Ингэснийхээ дараа намын нүсэр бүтэц болон сонгуулийн зардлыг бууруулах арга хэмжэг авах. Өөрөөр хэлбэл,  ардчиллын өртөг зардлыг багасгах, мөнгө санхүүгийн боломжгүй байсан ч гэсэн тэгш эрхтэйгээр залуучууд, эмэгтэйчүүд утс төрд орох боломжийг нээж өгөх, дараа нь авлигаас урьдчилан сэргийлж, хянах хэрэгтэй. Ингээд гаргасан хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог бий болгох, ингэснээр намаар дамжиж төр цэвэрших үүд хаалга нээгдэх юм. Монгол Улсын нөхцөл байдалд судалгаа хийсэн Нотр Дамын их сургуулийн эрдэмтэн Фернандо “Монголд стандартууд тодорхойгүй байна. Хяналт тавих байгууллага байтугай заавар журам, тайлан авах маягт хүртэл алга. Өөрөөр хэлбэл хяналтын тогтолцооны наад захын элемент байхгүй байна” гээд шүүмжилж байна.

-Бусад улс орнуудад хяналтын тогтолцоо нь ямар байдаг юм бэ?

-Хоёр улсыг онцолмоор байна. Яг манайхтай адил шинэ залуу ардчилсан улсууд болох Латви, Гүрж. Энэ улсууд  Монголтой харьцуулахад,  хуулиа, эрхзүйн орчноо маш сайн бүрдүүлчихсэн. Цахим хэлбэрээр, шилэн данс байдлаар улс төрчид нь, улстөрийн намууд нь хаанаас санхүүжилт авдаг гэдгийг тогтмол мэдээлж байдаг.

-Бүх санхүүжилтийн мэдээлэл нь нээлттэй байж байдаг гэсэн үг үү?

-Манайх шиг сонгуулиар л хаа нэг мэдээлэл гарахгүй. Бүх цаг үед улс төрчид нь хаанаас санхүүждэг талаар эх үүсвэрүүдийг нь нэг бүрчлэн зарлаж байдаг. Тэр нам, нэр дэвшигч нь тэр мөнгөө юунд зарцуулж байгааг нь дахиад нэг бүрчлэн шилэн дансаар хөтөлж байдаг.  Мэдээллийн ил тод байдлыг дээд зэргээр хангаж өгсөн.

-Хэрвээ ямар нэг асуудалтай мөнгө байна гэж хардвал хандах газар нь тодорхой юу?

-Тэр мөнгөнд асуудал байна гэж сэтгүүлчид болон сонгогчид хардах юм бол гомдол гаргах бололцоотой. Гомдлыг нь хүлээж авч шуурхай шийдвэрлэх тэр институци, эрх үүрэг нь тодорхой. Манайхтай адил гараанаас эхэлсэн улсууд байж хамаагүй түрүүлээд явчихсан байна. Сонгуулийн тухай хуулийг одоо хэлэлцэж байна. Улс төрийн намуудын тухай хуулийг хавар хэлэлцээд эхэлнэ. Тэгэхээр энэ сайн туршлагуудыг хуулинд тусгах боломж бий.

-Дээрх улсуудад намын санхүүжилтээ хэрхэн ямар замаар бүрдүүлдэг юм бэ?

-Төрийн санхүүжилтээр. Гүржид Томоохон бизнесменүүдээс санхүүжилт авч,  тэднийхээ эрхшээлд ордог, улстөрчдийг барьцааны байдалд оруулснаар улс төрийн шийдвэрт нөлөөлдөг байдлыг таслан зогсоох зорилгоор төрийн санхүүжилтийг намууддаа олгодог. Ингэхдээ амжилт дээр нь үндэслэж олгоно. Тодорхой сонгогчдын дэмжлэг авч хүлээн зөвшөөрөгдсөн намд өгнө гэж шаардлага тавьдаг. Санхүүжилтээ зүгээр шууд өгчихдөггүй. Тодорхой хувийг нь залуучуудад, сонгогчдын боловсролд, эмэгтэйчүүддээ зарцуулаарай гэж шаардлага тавьж олгодог. Мөн сонгуулийн зардлыг тавьсан шаардлагынх нь хүрээнд зарцуулж чадаж байна уу гэдгийг маш сайн нарийвчилж хянадаг. Үр дүнд нь улс төр нь цэвэршиж, авлига буурч байна. Гүржийг манай судлаачид нэлээд судалж байсан. Авлигыг бууруулж, маш сайн шинэчлэлүүд хийж чадсан.

-Намын санхүүжилтийг хянаад бохир мөнгө байх юм бол ямар арга хэмжээ, хариуцлага оноодог юм бэ?

-Шатлалтай арга хэмжээнүүд байна. Зарим улсад гэхэд буруу мэдээлсэн мөнгөнийх нь дүнг хоёр дахин ихэсгээд, төрийн сандаа хурааж авдаг. Маш цөөн тохиолдолд намыг жагсаалтаас хасч,  хариуцлага тооцдог гэдэг ч юм уу. Энэ маягаар хариуцлагын тогтолцоог шатлалтай тогтоодог. Манайд бол сонгуулийн үеэр л нам юм уу нэр дэвшигч зардлын тайлангаа өгөөгүй бол дараагийн сонгуульд оруулахгүй гэдэг хариуцлага байдаг. Мөн хуучин хуульд санал худалдаж авсан тохиолдлыг иргэн баримттай мэдээлсэн тохиолдолд тэр мөнгийг нь хоёр дахин нэмэгдүүлж тухайн мэдээлсэн иргэнд олгох тухай Тайландаас авсан заалт байдаг.

Тэр заалтыг нэг л удаа хэрэгжүүлсэн. Увсын нэг жишээ байдаг. Түүнээс өөрөөр энэ хуулийн заалт мөн л хэрэгжихгүй явж ирсэн. Тэгэхээр хариуцлагын тогтолцоогоо эргэж харах шаардлагатай. Иргэн хүн “санал худалдаж авчихлаа, авах гээд байна” гэдэг байдлаар гомдол гаргаж байгаа тохиолдолд ямар байгууллагад хандах, тэр байгууллага нь ямар журмаар гомдол хүлээж авч, шийдвэрлэх, тэрний дагуу ямар арга хэмжээ авахыг нарийсгаж, тодотгож өгөх хэрэгтэй. Одоохондоо манайд тодорхойгүй байгаа болохоор иргэд хаана хандахаа мэдэхгүй бухимдаж байна. Ингэж тал талаасаа шахаж хянаж байж улс төртэй холбоотой авлигыг хянах боломжтой. Одоо УИХ дээр сонгуулийн тухай хууль хэлэлцэж байна. Он гараад Улс төрийн намын тухай хууль хэлэлцэнэ. Энэ хуулиудаар улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг бүхэлд нь зохицуулах шаардлага үүсээд байна.

-АН 100 сая төгрөгийн хандив авч,  сонгуулийн тойргоо “зарна” гээд мэдэгдчихсэн. Гадны улсуудад энэ үйлдэл байж боломгүй зүйл биз дээ?

-Аль ч улсад тийм зүйл байхгүй. Ер нь бол маш ховор үзэгдэл гэдэг нь ойлгомжтой. Энэ үзэгдэл яагаад Монгол Улсад гарч байгаа цаад утга учрыг ярих хэрэгтэй. Яаж цэвэр эх үүсвэрээс санхүүжих ёстой вэ гэдэгт анхаарч, олон улсын стандарттай ойртож чадахгүй байсаар өдийг хүрлээ. Манайд сонгуульд нэр дэвшигч ерөөсөө л өөрөөсөө мөнгө гаргах ёстой. Хандив цуглуулж болно гэдэг. Гэхдээ боломжийг нь хязгаарлаж, нэр дэвшигчийн үнэмлэх авсных нь дараа гэдэг. Тэгэхээр тэр хүн гурван долоо хоногийн дотор л мөнгө цуглуулж сонгуулийн сурталчилгаагаа хийх болдог. Хэрэгжүүлэхэд хүндрэлтэй эрх зүйн орчин.

Маш их чинээлэг, хөрөнгө мөнгөтэй нэр дэвшигч үндсэндээ сонгуульд оролцох боломжтой гэсэн үг болчихож байна. Боловсрол өндөртэй хэрнээ орлого багатай бол манайд тэгш эрхтэйгээр сонгуульд оролцоход маш хүнд тэгш бус гарааны нөхцөл бий болчихсон. Намуудын хувьд бас гол санхүүжих эх үүсвэр нь томоохон бизнесүүд, байгууллагууд байдаг. Үүнтэй холбоотойгоор төрийн албыг худалддаг гэдэг яриа гарч, тендерийн асуудалд авлига авдаг гэж ярьдаг. Ингээд энэ нь авлигыг нөхцөлдүүлж байдаг ноцтой асуудал. Тиймээс үүнийгээ шийдэх зайлшгүй шаардлага байна.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.191Зочин   • 2019, 12 сарын 25. 17 цаг 50 минут

Одоо бол хар машин Цэдэнбалыг орлож байна. Ингэхлээр Ардчлал гэдэг бол хар машин юм. Ардчлал амьгүй хий хоосон зүйл.

202.179.26.191Зочин   • 2019, 12 сарын 25. 17 цаг 49 минут

Харин тиймээ боловсрол мэдлэгтэй шудрага хүн сонгогдох хуулийн заалт алга учраас л Баяр, Номтой баяр гэсэн мөнгө, бөгсний донтонгууд , Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт нарын гадны гар хөл бологчид, газрын наймаачид л сонгогдоод байна шүү дээ. Тоологч хар машины бүх программ нууцлалыг АНУ барьж байна гэдэг бол төрийн эрхээ аль хэдийнээ тэдэнд хүлээлгээд өгчихсөн гэсэг үг. Дээрхийг нэгэнт өөрийн болгоод авчихсан юм чинь тэднээс хэнийг нь төрд тавихаа АНУ сонгож байна гэсэн үг юм. Яг л Цэдэнбал ЗХУ-аас хэнийг хаана тавих уу гэдгээ асуудаг байв.

66.181.187.180Зочин   • 2019, 12 сарын 23. 8 цаг 04 минут

Сонгуулийг мөнгө болгосон нь эмгэнэл. Тэгээд л Баясгалан мэтийн хогнууд төрд шургалах гээд түмэн олны шигшил дургүйцэлийг хүргээд байна ш дээ.

202.55.188.85Зочин   • 2019, 12 сарын 22. 23 цаг 51 минут

Бид замбраагаа алдсан,Он гарахаас омно элдэв цайллага,дайллага өргөн хэмжээгээр явагдаж байна.Сонгуульд мөнг тараах нь бичигдээгүй хууль болсон.Улс орны аюулгүй байдал чухам энд дэнжигнэж байна,Намуудын үйлдэл бүрийг эрс хянах,зардлыг хэд дахин буруулж,хязгаарлах зайлшгүй шаардага бий.

49.0.171.41сандаг   • 2019, 12 сарын 10. 16 цаг 55 минут

сонгуульд мөнгө намдаа өгч гарна гэдэг бол хууль бус үйлдэл

64.119.25.90Зочин   • 2019, 12 сарын 9. 17 цаг 00 минут

УИХ-д нэр дэвшиж байгаа бол өөрөө мөрийн хөтөлбөрөө зуун мянган төг бариад сууж бай мөн сонгуулийн санал өдөр зуун мянган төгрөг бариадминий

64.119.25.90Зочин   • 2019, 12 сарын 9. 16 цаг 52 минут

УИХ-д нэр дэвшиж байгаа гишүүд гурван үеийн түүхээ бичиж сонгуульд нэр дэвшиж бай гурван үеийн түүхээ бичээгүй сонгуульд орвол хүлээж авахгүй ээ мэдтугай

202.21.108.112ТЭЦ-т газар зарна   • 2019, 12 сарын 9. 16 цаг 35 минут

ТЭЦ4-ийн дэргэд аж ахуйн газар зарна. Утас 88145555

43.228.131.113Зочин   • 2019, 12 сарын 9. 12 цаг 13 минут

хэн нэгийг буруутгахаасаа өмнө манай иргэд би өөрөө яаж ямар итгэл үнэмшлээр сонгууль өгдөг билээ гэдгээ тунгаах хэрэгтэй...маш олон иргэн мөнгөөр л саналаа өгдөг нь нууц биш болсон....одоо ч сонгуулиар мөнгө өгнө дөө гээд л хүлээж суугаа...үнэн байдал ийм...улс орноороо ийм авлигач болсон улс байдаг эсэхийг бүү мэд...

202.126.89.105Зочин   • 2019, 12 сарын 9. 10 цаг 29 минут

Бах мэлхийг зайлуулж байж Ардчилал тогтоно

202.131.243.186Зочин   • 2019, 12 сарын 9. 9 цаг 59 минут

Er ni hulgaigaar bayjsan humuus l songuulid ursujduh yum bizdee eh orndoo unen ch shudraga humuus ursulduh erehgui bolson gedeg ni todorhoi bn hudalch hulgaichid turd garah ni todorhoi iim baihad uls uls bish bolno bugd sanah tun bodoh tun

43.242.242.180ЗОЧИН   • 2019, 12 сарын 9. 9 цаг 55 минут

ЯГ ГОЛЫГ НЬ ОЛООД ЯРИЛЦЛАГА ӨГЧЭЭ. СУДЛААЧ БИТГИЙ ХЭЛ ЖИРИЙН ИРГЭН ЭНЭ БҮХ АСУУДЛЫГ МЭДЭЖ БАЙГАА ШДЭЭ. БҮХ НАМУУДЫН САНХҮҮЖИЛТ АДИЛХАН, УИХ-Д СУУДАЛТАЙ ХЭД НЬ ГИШҮҮДИЙН ТООГООРОО ТӨСВӨӨС ХҮНИЙ 100 САЯ ТӨГРӨГ АВДАГ ГЭДГЭЭРЭЭ Л ЯЛГААТАЙ БАЙХ. МӨН УИХ-ИЙН СОНГУУЛЬД ЖИРИЙН ИРГЭН ӨРСӨЛДӨЖ СОНГОГДОН ГЭЖ ОДОО БАЙХГҮЙ. ХИЧНЭЭН ШУДРАГА БАЙЛАА Ч МӨНГӨГҮЙ БОЛ СОНГОГДОЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. ЕР НЬ ЗҮГЭЭР МОНГОЛ ХҮМҮҮСЭЭ СОЁЛЖУУЛМААР БАЙНА. БОЛДОГСОН БОЛ 1950-ИАД ОН ШИГ БҮХ НИЙТИЙГ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХУВЬСГАЛ ХИЙМЭЭР БАЙНА ТЭГЖ БАЙЖ ЯДУУРЛААС ГАРНА.

202.131.243.186Зочин   • 2019, 12 сарын 9. 11 цаг 10 минут

zub shuu

64.119.16.26з   • 2019, 12 сарын 9. 9 цаг 45 минут

татвараа нэмж намуудыг санхүүлэх тухай яриад байна. энэ татвар нэмэгчдийн талын авгай байна.

202.131.243.186Зочин   • 2019, 12 сарын 9. 10 цаг 03 минут

oo tiimuu bi sanhuu muutai hun bn gej bodson tegbel bayjahiig hussen hun baijildee tegbel ymarch hereggui amitan baihnee huurhii

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.