2019 оны 12-р сарын 9
13 цаг 55 минут

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж:

Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • “Нүүрэнтэйн илч” Төрийн бус байгууллагын дэд тэргүүн Чимэдцэрэнгийн Дашбаатар,
  • “Тосон тогоо” ХХК-ийн захирал Цэвээний Өлзийтогтох нарыг,

Гавьяат багш цолоор

  • Ховд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Тогмидийн Даваа,
  • Дархан-Уул аймгийн Дархан дээд сургуулийн ахмад багш Мөнхөөгийн Очирбат
  • Хүүхдийн “Өнөр бүл” төвийн захирал Сүхзагдын Сэнгэдорж нарыг

Гавьяат хуульч цолоор 

  • “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн ахмад багш Чүлтэмийн Отгонбаярыг, 

Гавьяат эдийн засагч цолоор

  •  Голомт санхүүгийн нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Данзандоржийн Баясгаланг, 

Гавьяат эмч цолоор

  • Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмад эмч Дамбын Нямхүүг,

Гавьяат мал зүйч цолоор 

  • “Түмэн шувуут” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаярыг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор 

  • Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн Түмэнбаярын Нямдоржийг,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор 

  • “Хилэм-Ост” ХХК-ийн ерөнхий захирал Бадарчийн Алтаншанд,
  • Орхон аймгийн Зураач урчуудын холбооны дарга Даржаагийн Батбилэг,
  • Чөлөөт уран бүтээлч Санжаагийн Баянмандах,
  • Дэлхийн захирлуудын холбооны дэд ерөнхийлөгч Соёлсүрэнгийн Билэгсайхан,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордны дарга Хорлооновын Болор-Эрдэнэ
  • Төв аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Дондовын Дунхорол,
  • “Алтан алим” ХХК-ийн ерөнхий захирал Нацагийн Жаргалсайхан,
  • Баян-Өлгий аймгийн “СУАТ” ХХК-ийн ерөнхий захирал Сапылгалийн Шарив,
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын өндөр настан Анандын Рэгзэн,
  • Дундговь аймгийн “Амьдрал” сонины эрхлэгч Сандагдоржийн Пүрэвсүрэн нарыг,

Худалдааны гавьяат ажилтан цолоор

  • Шинэ дэвшилтэт холбооны нарийн бичгийн дарга, худалдааны байгууллагын ахмад ажилтан Намсрайноровын Цэнгэлийг шагнав.

Мөн Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүсийн төлөөлөл болгон Төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Радио, телевизийн дээд сургуулийн ахмад багш Цэндийн Дагийг,

Алтан гадас одонгоор

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн бага ангийн багш Рэгзээгийн Оюунсувд,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Жамсранжавын Оюунсүрэнг,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ахмад настан Алтангэрэлийн Пүрэв-Очир нарыг шагнав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА БАЯР ХҮРГЭЖ:

“Манлайлагчид, гавшгайчид аа,

Ард иргэд ээ,

Ардчилсан хувьсгалын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан салбартаа ажил үйлсээрээ манлайлсан гавшгайчдад төрийн дээд цол, одон медаль олголоо.

Өнөөдөр цол, шагнал гардаж буй хүмүүсийн ихэнх нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэл, ардчилсан хувьсгалын төлөөх бүх нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж, ард түмнээ иргэний эр зориг, ухамсарт үйлдлээрээ манлайлсан төдийгүй ардчилсан өөрчлөлтийг баталгаажуулах, тусгаар байдлыг хангах үйлст хичээнгүйлэн зүтгэж, амжилт гаргасан гавшгайчид юм.

Та бүхэнд баяр хүргэе.

Монгол Улсын үйлчилгээний гавьяат цол тэмдгээр шагнагдаж байгаа Соёлсүрэнгийн Билэгсайхан 1983 оноос эхлэн барилгын инженерээс Монголын ардчилсан холбооны дарга, Ардын Их хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүн зэрэг албан тушаалыг хашихдаа бүтээн байгуулалтын талбарт ч, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох үйлст ч ихийг хийж Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцан, Өмч хувьчлалын хууль, Хэлмэгдэгсдийг цагаатгах хууль зэргийг санаачилан батлалцсан хүмүүсийн нэг юм. Ардчиллын эрх зүйн үндсийг тавилцсан болон бүтээн байгуулалтын талбарт гаргасан амжилтыг тань Монголын төр ийнхүү үнэлж байна.

Монголын ардчилсан холбооны анхны гишүүдийн нэг Бадарчийн Алтаншандыг мөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнаж байна. Бадарчийн Алтаншанд 1974 оноос автобус баазын жолоочоор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, ардчилсан нээлттэй нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, ажил олгогч эздийн холбоог үүсгэн байгуулалцаж барилга, худалдаа үйлчилгээний салбарт олон жил тууштай, өгөөжтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн хүн юм.

“Түмэн шувуут” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаяр орон нутагт ардчиллын төлөөх хөдөлгөөнд анхлан оролцогчдын нэг. Архангай аймгийн Ардчилсан намын даргаас өгсүүлээд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, аймгийн болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн зэрэг сонгуульт албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд улс төрийн үйл ажиллагааныхаа хажуугаар хүн амыг эрүүл, найдвартай хүнсээр хангах үйлст гаргамгай амжилт гаргасан Хөдөө, аж ахуйн ухааны доктор билээ. Тэрбээр импортоос хэт хамааралтай байсан өндөг, тахианы аж ахуй болон малын тэжээлийн үйлдвэрүүдийг эх орондоо үүсгэн байгуулж, хөгжүүлсээр дотоодын зах зээлийг бүрэн хангах хүртэл хэмжээнд хүргэж ажиллаж байгаа салбартаа манлайлагч хүн юм. Монгол Улс одоо өндөг болон тахианы тэжээлийг импортоор авахаа бүрэн зогсоожээ. Ломбын Эрхэмбаярын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малзүйч цол, тэмдгээр шагнаж байна.

Илгээлт өвөртөлсөн адуучнаас Ардын Их хурлын депутат болон дэвшиж Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Анандын Рэгзэн танд мөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат цолыг олгож байна. Тэрбээр орон нутагт 44 жил ажилласны 37 жилийг сум орон нутгийг удирдах үйлст зориулж Галуут сумыг Улсын тэргүүний сумаар шалгаруулахад бодит хувь нэмэр оруулсан эрхэм юм. Анандын Рэгзэн Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэх явцад “Малыг малчдад хувьчлах”, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна”, “Газрын доорх баялаг төрийн хамгаалалтад байна” гэх зэрэг зарчмын ач холбогдолтой заалтуудыг санаачлан хэлэлцүүлж байсан нь Ардын Их хурлын чуулганы протоколд тэмдэглэгдэн үлджээ. Танд баяр хүргэж, талархал илэрхийлье.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч Сапылгалийн Шаривыг Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагналаа.

Сапылгалийн Шарив нь 1977 оноос хойшх 42 жилийн хөдөлмөр бүтээлийн замналдаа нефть хангамж, барилга, нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт үр бүтээлтэй, санаачилгатай ажиллажээ. Тэрбээр орон нутгийн түүхий эдээр нь М-75/100 маркийн тоосго үйлдвэрлэсэн, нефтийн бүтээгдэхүүний зүй бус хорогдлыг багасгах шийдлүүд гаргасан, орон нутаг дах Шатахуун түгээх станцуудыг орчин үеийн стандартын шаардлагад хүргэх ажлыг зохион байгуулсан, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр усны магистраль шугаманд холбох, шинэ сум төслийг орон нутагт хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг амжилттай удирдан гүйцэтгэжээ.

Сапылгалийн Шарив нь 1989 оноос өнөөдрийг хүртэл Монголын ардчилсан холбооны гишүүн, Ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн, орон нутагт ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх, бэхжүүлэх үйлст манлайлагчдын нэг юм.

Эрхэм манлайлагчид аа, Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс түгэн дэлгэрч, хүн зон амар амгалан аж төрөх болтугай.

Баярлалаа” гэлээ.

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.60Зочин   • 2019, 12 сарын 10. 9 цаг 32 минут

Ардчилал үг хэлэх хувийн өмчтөй болох эрх чөлөөг өгсөн нь үнэн л дээ гэвч одоо үг хэлээд хэн тоох билээ жагсаад ямар хэрэг байх билээ хэний мөнгөар жагсаад шоу үзүүлээд байна вэ? Гээд л дуусаа. Хувийн өмчтөй болох гэнэ ажиллаж орлого олж амьдарч байсан үйлдвэрүүдийг нь Ардчиллын гэгдэх одоогий баячууд хувьдаа авчихсан одоо хувийн өмчгүй иргэд дийлэнхи нь байна. Хувийн өмч ардчилал ярьж бахирсаар эрх мэдлээрээ бүгдийг хуваагаад авчихсан ардчиллын хулгайч луйварчдад л байна. Тэхээр миний залуухан байхдаа тэмцэж явсан ардчилал тарчлилалт болчихлоо

103.9.90.50Зочин   • 2019, 12 сарын 10. 8 цаг 46 минут

долдойнуудад өгсөн хамгаалалтын пайз

202.9.46.60Зочин   • 2019, 12 сарын 10. 7 цаг 41 минут

ТАРЧИЛАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙ ЮМ БИЗДЭЭ? БААХАН Л ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУД

103.26.193.157Зочин   • 2019, 12 сарын 9. 21 цаг 33 минут

unen buruu ***** jishig,battulga uunees uur yum hiij chadahgui hun gedgee dahin batallaa saihan ulger duurial ugluu ene n l ene uiin gavya yum baih daa ulbeger hulduu tolgoitnii l shinj

66.181.178.121 зочин.   • 2019, 12 сарын 9. 19 цаг 56 минут

Алтангадасынхныгаа бурэн гадуурхсан ямар ажил торол хийгээгуй баахан архичдаа шагнажээ хоорхий. Шударга бус байна шуу Женко чи.

66.181.178.121 Алтангадас гадуурхажээ.   • 2019, 12 сарын 9. 19 цаг 52 минут

Зочин

103.10.22.141зочин   • 2019, 12 сарын 9. 19 цаг 06 минут

ямар ч үнэ цэнэгүй, хийсэн ажилд нь биш зүгээр л ардчилалын ой болсон тул бөөндөж өгсөн шагнал бна доооо зайлуул

66.181.189.18Зочин   • 2019, 12 сарын 9. 18 цаг 13 минут

Ard tumnee ingej hagaralduulah hereg bn uu

66.181.189.18Зочин   • 2019, 12 сарын 9. 18 цаг 11 минут

Bank sanhuu mungunii budliantai holbootoi hun bj bolohgui

192.82.75.103Зочин   • 2019, 12 сарын 9. 17 цаг 56 минут

Jinhene tord nasaaraa zytgej gaviya baiguulsan hymyysd olgoh estoi baital odoo neg namiin bayraar nam dagasan hymyysd olgoj baigaa ni shagnaliin utga alga boljee. Zaluuchuudad buruu ylger duurialal bolj baina.

43.242.242.106Зочин   • 2019, 12 сарын 9. 16 цаг 33 минут

Ардчилсан намын гавъяат зүтгэлтэн гэж олгосон бол зөв байж дээ

202.21.108.112ТЭЦ4-т газар зарна   • 2019, 12 сарын 9. 16 цаг 32 минут

ТЭЦ4-ийн дэргэд аж ахуйн газар зарна. Утас 88145555

202.21.107.54УБ   • 2019, 12 сарын 9. 16 цаг 19 минут

АН-нхан байна. Хөдөлмөрийн үнэлгээ тийм гойц гойд юм алга даа .Бүгдэд нь баяр хүргэе

112.72.15.78ЗОЧИН   • 2019, 12 сарын 9. 16 цаг 03 минут

Шагналыг жинхэнэ хөдөлмөрч хүн нь биш, сүүлийн10 гаруй жил АН нам дагасан бүх хүн л бараг авах шиг боллоо. Эхлээд яамны тэргүүнийг дарга нар кармаалж аваачиж өгдөг байсан бол одоо алтан гадас одонг цүнхэлж аваачаад тараадаг болсон байна. Шагналын нэр хүнд унаж байна даа

66.181.160.101Зочин   • 2019, 12 сарын 9. 16 цаг 03 минут

AN-iin zavhral... Ardchilal gej ongorson niigmee muulagsad nulimdag nohduud yagaad ter ueiin sots niigemiin shagnaluudiig shuudai shuudaigaar ni avaad engertee zuugeed bgaag oilgohgui yam. Harin tatgalzah estoi yam bish uu...Zarim neg nohduud avhdaa icheed neree tataj boldogui yam bh daa

202.21.115.110Иргэн   • 2019, 12 сарын 9. 15 цаг 38 минут

Ийм гавъяа байгуулсан тул гавъяат өгч байгаа юм гэсэн мэдээлэл баймаар байна. Тэгэхгүй бол баяжсан гэж гавъяат өгч байгаа юм уу, намын гишүүн учраас гавъяат өгч байгаа юм уу бүү мэд. Өөр улс оронд ийм гавъяат гэж шагнал байдым болов уу ганцхан Монголд байна уу. Ганцхан Монголд ийм шагнал байдаг бол худлаа даа .........

202.21.108.158zochin   • 2019, 12 сарын 9. 15 цаг 32 минут

Odoo hog uhaj amia zogoodog ulsad ene hund ued amia avaad yavj baigaagy ni uneleed "gaviyat " uguh l uldej dee!

211.36.142.49Зочин   • 2019, 12 сарын 9. 15 цаг 14 минут

Bugdedn amjilt husch bayr hurgie !

202.55.188.89Зочин   • 2019, 12 сарын 9. 14 цаг 34 минут

гавтяат эмч Дамбын хүү Нямхүү эмч гавьяат эмч боллоо Таньд баяр хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөё

202.21.108.148Зочин   • 2019, 12 сарын 9. 14 цаг 32 минут

Баясгалан юу вэ

103.80.210.117Зочин   • 2019, 12 сарын 9. 14 цаг 29 минут

Отгоо багшдаа шавиас нь баяр хүргэе

202.9.46.45Зочин   • 2019, 12 сарын 9. 14 цаг 22 минут

Ардчилал гэж эхлээд Тарчилал болоод дууслаа. Ардчиллын анхдагч гэж өөрийгөө нэрлэгч Б.Дэлгэрмаа хүүхэн ардчиллыханд төр барих аз цөөхөн байсан гэж ярихын. 1996 онд нөгөө өрийн өршөөлийн хуулиа гаргаад үйлдвэрүүдээ үлдэгдлийг нь хувьчлаад төсвийн цалинтай нь цалингаа авч чадахгүй үйлээ үзэж байлаа. 12-16 онд улсаа дампууруулаад арай гэж пизда нараас салсан шүү муу хурлийз минь сана даа боддоо. Тэр хурал нь өрсдийгөө л баахан магтаад л сална лээ. Ичдэггүй юм байхдаа хулгайч луйварчид чинь

192.82.70.64Зочин   • 2019, 12 сарын 9. 14 цаг 06 минут

Erhembayar bolii

103.26.193.157ard   • 2019, 12 сарын 9. 14 цаг 05 минут

ardchilaliin ueiin angaahainuud l bn nuhur battulga bolomjiig duuren ashiglajee er hurga gavyatgui hun mongold ene meteer uldeh bolov uu

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.