2019 оны 12-р сарын 9
14 цаг 00 минут

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

Монголын арилжааны банкууд 2013 оноос байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг дуу нэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Өдгөө зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд улирч буй жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо төлөвлөгөөг хэлэлцэх нэгдсэн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. ТоС хөтөлбөрийн 2019 оны нэгдсэн уулзалт 12-р сарын 5-ны өдөр боллоо. Тус уулзалтын үеэр ТоС хөтөлбөрийн зүгээс энэ онд Монголбанктай хамтран арилжааны банкуудын дунд зарласан уралдааны дүнг танилцуулж, шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулсан юм.

2019 оны “Шилдэг ТоС банк”-аар Худалдаа хөгжлийн банк, "Шилдэг ТоС-ийн дэмжлэгийн тогтолцоо" шагналыг Капитрон банк, "Шилдэг ТоС-ийн хэрэгжилт" шагналыг Транс банк, "Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагналын эзнээр ХААН Банк тус тус шалгарлаа.  Мөн энэ үеэр 2020 онд бусдыгаа манлайлан ажиллах “Манлай банк”-ийг мөн тодруулж, Капитрон банкинд ХААН Банкны хамт олон шилжин явах туг гардууллаа.

ХААН Банкны хувьд 2019 онд “Манлай банк”-аар ажиллаж, Тогтвортой хөгжлийн зарчмуудыг бүтээгдэхүүн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр олон бодитой ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Монголын ТоС холбоотой хамтран “Тогтвортой санхүүжилт” цахим сургалтын платформыг ХААН Банкны ажилтнуудын дунд туршилтаар зохион байгуулж, цаашид гишүүн байгууллагууд болон олон нийтэд нээлттэй сургалтын платформ бий болгоход хамтран ажилласан юм. Мөн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад онцгой анхаарч, олон улсад нэр хүнд бүхий “Sustainability East Asia” зөвлөх байгууллагатай 2019 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Үүний хүрээнд аливаа санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийж, харилцагчдадаа бодит зөвлөмж хүргэн, хэрхэн сайжруулах тухай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Мөн НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудад нэгдэж, санхүүгийн байгууллагын хувьд хэрхэн үндсэн үйл ажиллагаагаараа дамжуулан ногоон хөрөнгө оруулалт, ногоон эдийн засгийг дэмжин ажиллахад суралцан, бусдад сайн туршлагаа хуваалцаж буй төдийгүй банкны хэмжээнд Тогтвортой хөгжлийн бодлогыг мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг нэг бүрчлэн таниулах, мэдлэг ойлголт өгөх, өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох зөвлөгөө мэдээлэл бүхий “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг санаачлан өдгөө 14 хоног тутам олон нийтэд хүргэж буй билээ.  Цаашид ХААН Банк тогтвортой санхүүжилтийн зарчмын дагуу байгаль орчинд ээлтэй, тэгш эрх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, “Ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих, ил тод хариуцлагатай байдлыг дэмжихэд идэвхийлэн ажиллах болно.

Бид зогсолтгүй бүтээсээр...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.