2019 оны 12-р сарын 9
17 цаг 00 минут

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2019 оны 12 дугаар сарын 09-ны 20 цагаа­с 12 дугаар сарын 10-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 23-28 хэм, цас багатай энгэр ээвэр газраар 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө хүйтэрч  Дархадын хотгороор 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурнаСалхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө бүх нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурнаСалхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  21-23 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 11-наас 12 дугаар сарын 15-нийг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 14-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.