2019 оны 12-р сарын 9
15 цаг 30 минут

“Алхангаа ярилцъя” арга хэмжээ Хан-Уул дүүрэгт амжилттай боллоо

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Алхангаа ярилцъя” арга хэмжээ өнгөрсөн сард Баянгол дүүрэгт болж өндөрлөсөн. Өнгөрсөн амралтын өдөр буюу  12-р сарын 7-ны өдөр Хан-Уул дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Алхангаа ярилцаж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зорилготой уг арга хэмжээнд НАМЭХ-ны Нийслэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан, НАМЭХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Ш.Анхмаа, Д.Энхжаргал, В.Удвал, Н.Уртнасан, НАМЭХ-ны Хяналтын хорооны дарга Ш.Алтанчимэг, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Оюунзул болон Нийслэлийн НАМЭХ-ны Дэд тэргүүн Б.Баярцэцэг, ННАМЭХ-ны гүйцэтгэх захирал Ц.Буяннэмэх, ХУД-ийн Монгол Ардын Намын хорооны дарга ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХУД-ийн Монгол Ардын Намын хорооны гишүүд, ХУД-ийн Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчид оролцлоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүрэг, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд дүүргийнхээ өрх толгойлсон эхчүүдээ дэмжье, тусалъя гэж шийдсэн. ХУД-ийн хэмжээнд 2400 гаруй өрх толгойлсон эмэгтэй байдаг эдгээр иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа цаашид явуулах бодолтой байгаа” гэв.

НАМЭХ-ны Нийслэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан “Өвлийн ид хүйтэнд өөрсдийнхөө цаг завыг гаргаад өнөөдөр хүчээ нэгтгэхийн төлөө эмэгтэйчүүд дуу хоолойгоо гаргаж, алхангаа дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө юу хийж чадах, юу хийх ёстой вэ гэдгээ ярилцаж энэ хүртэл хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүддээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлж байна. Бид зөвхөн алхаад явах биш юм. Нэгдүгээрт алхангаа бид хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарал хандуулж байна. Хоёрдугаарт бид амьдарч буй дүүргийнхээ юу нь болохгүй байна, яаж шийдэж болох талаар гарц шийдлийг эрэлхийлж, шийдвэрт хүрч байгаа нь энэ алхалтын гол зорилго юм” гэдгийг тэрээр онцоллоо.

Энэхүү арга хэмжээнд ХУД-ийн 500 гаруй иргэд 2 цэгт цуглан өртөөлөн алхалтыг хийлээ. Тэд алхангаа ХУД-ийн Засаг дарга болон НАМЭХ-ны Удирдлагуудтай дүүргийн хэмжээнд тулгарч буй асуудлаа ярилцаж, санал бодлоо солилцов.

Үйл ажиллагааг НАМЭХ болон ХУД-ийн НАМЭХ, ХУД-ийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд энэ үеэр иргэдэд нэг цэгийн үйлчилгээг шуурхай хүргэж ажиллалаа.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 2460 гаруй өрх толгойлсон эхчүүд амьдардаг. Эдгээр эмэгтэйчүүдээс 5 эмэгтэйг сонгон авч өргөө цагаан гэрийг гардуулж өгсөн юм. Мөн тус дүүрэгт ажилгүй 5500 орчим иргэд байдаг. Мөн энэ үеэр ажилгүй эмэгтэйчүүдийг ажилд зуучлаж, дүүргийн иргэдэд тулгамдсан асуудлыг түргэн шуурхай шийдэж өглөө. Түүнчлэн Хан-Уул дүүргийн дарга Ж.Алдаржавхлан, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтарч ажиллах санамж бичгийг байгууллаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.