2019 оны 12-р сарын 9
16 цаг 34 минут

Дээд лигийн аваргын цомыг “ХАСУ МЕГАСТАРС” баг хүртлээ

Монголын Волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 10-р сарын 25-аас 12 сарын 8-ныг дуустал үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. 7 жил завсарласан дээд лиг волейболын спорт сонирхогчдын цангааг тайлж, гал ассан тоглолтуудыг үзэгч олондоо хүргэлээ. Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74, нийт 156 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж, шилдэг баг тамирчдаа тодрууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хамтран зохион байгуулсан дээд лигийн тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Волейболын холбооны удирдах зөвлөлийн хүндэт гишүүд, ахмад волейболчид, волейболын спортыг сонирхогчид оролцлоо. 45 хоног үргэлжилсэн дээд лигийн хүрэл медалийн эздээр Ү.Төмөрхуяг эзэнтэй, СМ Б.Даринчулуун ахлах дасгалжуулагчтай, СМ З.Цэнд-Аюуш ахлагчтай "Эрчим" баг шалгарч, 8 сая төгрөгөөр шагнуулсан бол мөнгөн медалийн эздээр С.Бямбацогт эзэнтэй, ОУХМ Б.Мөнгөндөл ахлах дасгалжуулагчтай, ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай "ХОВД АЛТАЙН БАРС ХИЛЧИН" баг шалгарч "Дээд лиг"-ийн анхны медалиа хүртлээ. Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, СМ А.Даваажаргал ахлагчтай "МЕГАСТАРС" баг анх удаа "Дээд лиг"-т түрүүлж аваргын цом гардан, 15 сая төгрөгийн эзэд боллоо.

Эмэгтэй тамирчдаас хүрэл медалийн эздээр А.Ганхуяг эзэнтэй, СМ Б.Чинбат ахлах дасгалжуулагчтай, СМ А.Батжаргал ахлагчтай "ТЭНҮҮН-ОГОО" баг хүрэл медаль хүртэж, Ж.Наранбаатар эзэнтэй, ОУХМ Р.Хангай ахлах дасгалжуулагчтай, Л.Хосбаяр ахлагчтай "ХОББИ-ЭЙС" багийн тамирчид мөнгөн медалийн болзол хангалаа. Алтан медалийн эздээр Жан Жин Хун эзэнтэй, СМ Л.Отгонцэцэг ахлах дасгалжуулагчтай, СМ С.Булгантамир ахлагчтай "ЭНАГУРЭ" баг дээд лигт 5 дахь удаагаа аваргын төлөө шалгарч, 3 дахь аваргын цомоо хүртсэн юм. Дээд лигийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, спортын мастер Л.Отгонцэцэг шилдэг дасгалжуулагчийн шагналын эзэн боллоо. Тэрээр залуу тамирчдаар багаа бүрдүүлснээр "ЭНАГУРЭ" багийн 8 жилийн өмнө авч байсан аварга цолыг хамгаалж чадсан юм.Үндэсний "Дээд лиг-2019" тэмцээнд хамгийн олон тоглолт дэнсэлсэн шүүгчдийн нэг, МВХ-ны шүүгч, улсын шүүгч С.Наранбаяр “Шилдэг шүүгч”-ээр тодорсон. Мөн "Дээд лиг"-ийн тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулж, амжилттай удирдсан дасгалжуулагч, ОУХМ Л.Баатархүрээ “Шилдэг дасгалжуулагч” шагналын эзэн боллоо. 

"МЕГАСТАРС" багийн ахлагч, спортын мастер А.Даваажаргал, "ЭНАГУРЭ" багийн ахлагч СМ С.Булгантамир нар 2019 оны дээд лигийн “Үнэ цэнэтэй тоглогч” боллоо. “ЭРЧИМ" багийн ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуш 307 оноо, "ДАРХАН СЕТЬ" багийн ахлагч, спортын мастер Д.Эрдэнэбулган лигийн тэмцээний турш 334 оноо авсан амжилтаар “Шилдэг довтлогч”-ийн шагналыг хүртсэн юм. Дээд лигийн шинэ аварга "МЕГАСТАРС" багийн шилдэг дундын хаагч, спортын мастер Э.Алтангэрэл хаалтаас 36 оноо авч, лигийн бүх тоглогчийг хувийн болон багийн амжилтаар тэргүүллээ. 

 Дээд лигт залуу тоглогч нараар багаа бүрдүүлэн оролцож, 4-р байрт шалгарсан "ХОС БАР” багийн тоглогч ОУХМ Р.Хангай, лигийн мөнгөн медальт "ХОББИ ЭЙС" багийн ахлагч Л.Хосбаяр нар “Шилдэг холбогч”-ийн шагнал хүртлээ, Түүнчлэн "ХОВД АЛТАЙН БАРС ХИЛЧИН" багийн чөлөөт хамгаалагч, Япон улсын легионер Такахаши Шо лигийн “Шилдэг хамгаалагч”-аар шалгарсан юм. Аваргын алтан медал хүртсэн "ЭНАГУРЭ" багийн чөлөөт хамгаалагч, спортын мастер Д.Сосорбурам “Шилдэг хамгаалагч”-ийн шагнал хүртэж "ЭНАГУРЭ" багийн П.Энххүслэн лигийн аварга болохын зэрэгцээ хаалтаас нийт 37 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүллээ. Давуулалтаас нийт 30 оноо авсан СМ Б.Анхбаяр  дээд лигийн “Шилдэг давуулагч”-ийн шагналыг хүртсэн. Мөн “ТЭНҮҮН-ОГОО” багийн тамирчин Элбэгзаяа давуулалтаас 36 оноо авсан үзүүлэлтээр 16 насандаа “Шилдэг давуулагч”-аар шалгарлаа.

1995 онд анхны лиг зохион байгуулагдаж байсан бол эдүгээ үндэсний дээд лигийн 18 дахь  удаагийн тэмцээнийг Монголын волейболын холбоо, Их спортыг дэмжигч-Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулж, тэмцээнийг MNB Спорт суваг шууд дамжуулан орон даяар хүргэлээ. Тэмцээний сүүлийн өдөр легионер тамирчдын эсрэг Монголын баг тамирчид сонирхолтой тоглолт гаргаж, үзэгч олонд бэлэг барьсан юм.

Э.Мөнх-Уянга

Фото: Б.Баттөгс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.