2019 оны 12-р сарын 9
16 цаг 44 минут

Шагналын шалбааг

Ээ төрийн минь сүлд. Хуучин цагт төрийн одон медаль гэдэг жинхэнэ эзнээ олж, хүнээ онодог байж. Шагнал, тэр дундаа төрийн одон медалийн нэр хүнд тэр хэрээр мөн ч өндөрт мандаж байв. Харин одоо ч мэдэхгүй ээ хөөрхий. Ямартаа л нүдээ олсон, “сохолсон” олон шагналыг өхөөрдөж “шагналын хур” буулаа гэж ирээд л хөөрхөн цагаатгадаг зуршил тогтож. Харин тэрхүү” шагналын хур”” гээчид нь оногдож норно гэдэг овсгоо самбааны төдийгүй, улс төрийн харъяалал гишүүнчлэлийн хэрэг болоод удаж байна. МАН-ын угшилтай Ерөнхийлөгчийн үед тэр намынхан одон зүүн малилзаж, АН-ын гаралтай Ерөнхийлөгчийн үед аанай харин АН-ынхан энгэр цоолон бужигналдах. Түүнээс биш урьдынх шиг хүний хөдөлмөр зүтгэл, байгуулсан гавьяа зүтгэл одон медаль хүртэхэд огтхон ч хамаагүй болсон бололтой дог. Саяхан АН-ын харъяалалтай эрхэм гишүүд тойрогтоо ажиллаж баахан одон медаль тараасан сурагтай. Чингэхдээ Алтан гадасыг шуудайлж очоод бараг АН гэж боргодог нохойны хүзүүнд мөнөөхөө зүүж өгсөн гэх. Толгойтой болгон нь шахуу Алтан гадас зүүсэн тэр тойргийнхон азтай ч юм шиг, төрийн одонгийн нэр хүндийг гутлын түрийнд хавчуулагдтал унагааж “Алцан гудас” болтол балласан увайгүй үйлдлийг нь бодохоор уур хүрмээр ч юм шиг. Тэр жил Булган аймгаас сонгогдож УИХ-д орж Боловсролын сайд болсон эрхэм тойрогтоо ажиллаж байхдаа –За танай суманд Боловсролын тэргүүний ажилтан авах хүн байна уу? гэсэн чинь –Байхгүй ээ. Галч манаач, үйлчлэгч жижүүр гээд бүгд авсан шүү дээ хэмээн бултаараа хариулсан онигоо шиг явдал одоо ч бүр төрийн одон медаль олгох шалгуур дээр өдөр тутмын хэрэг болсон аж. “Шагналын хур” гээч шидэт бороо нь АН-ын Ерөнхийлөгчийн үед АН-ынхан дээр асгарч, МАН-ын Ерөнхийлөгчийн үед МАН-ынхан дээр зүсрэнэ. Одонгоор хүртэл ард түмнээ алагчилж, намаар нь ялгаварласан Ерөнхийлөгч гуай минь яаж ч өөрийгөө “ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” гэж бодож чаддаг юм бол доо зайлуул. Харин ч одонгоор олон түмнийг талцуулж, шагналын нэр хүндийг ”шалбааг” болтол нь баллаж байгаа нь үнэн юм даг. Манайд “одон медалийн авлига” гээч онцгой шинэ төрөл зүйл бий болоод цөөнгүй жилийг үджээ. Юу ч хийгээгүй байхад нь дуудаж авчраад энгэрт нь одон нэртэй дөнгө зүүгээд өгөхөөр өнөө муу нэрэлхүү хөдөөнийхөн чинь өнөөх буянтай / яг үнэндээ бол бузар зальтай / гишүүндээ саналаа өгөхөөс аргагүй шалаанд орохгүй хаачих билээ. Тэрийг нь ч сайн мэдэх шавилхан гишүүн хууль санаачилж суухын оронд хувин хувингаар шагналын үер буулгах, шударга сайхан ажиллахын оронд шуудай шуудайгаар одон ганзагалаж очоод тэнгэр задартал энгэр цоолохыг хүсэхээс ч яахав. Одоо Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор бүр шалбааг тогттол “шагналын үер” буух сурагтай. Урд газар тонн тонноор нь захиалж хийлгүүлсэн одон тэмдэгийг овоолж байгаад толгойтой бүхэнд тараах сурагтай. Энэ хэрээр өмнө нь хөдөлмөрөө үнэлүүлж одон авсан улсын алдар хүнд хөсөр хэвтэж, төрийн шагналын нэр хүнд төмпөн шанаганаас дор үнэтэй болж буй нь харамсалтай. За харамсалтай ч гэж дээ одоо тэгээд АН-ынхан дотор одон аваагүй хүн огтхон ч үлдээгүй тул мал сүрэг, нохой гахайгаа өнгө зүсээр нь АН-ын ба МАН-ын харъяалалтай мал адгуус гэж ялгаж хашиж байгаад арьсыг нь цоолж “Алтан гадас” зүүх бололтой дог шүү. Шагналын “шалбааг”-т монгол ийн живж байхад Алтан гадас, Ардын болон Гавьяат цолтон гэж огтоос байхгүй гадаад ертөнц мануусыг элгээ хөштөл шоолж, эрдэм мэдлэг, эдийн засгаар улсаа чимж, хүнээ “шагнаад” талийж өглөө таминь ээ. Одонд оосорлуулж, шагналд шантаажлуулсан, тэгсэн мөртөө бас тэр нь ч бас ардаа алагчилж, түмнээ ялгаварласан миний монгол шалбааг болсон шагналын эх орон билээ хөөрхий. 

32
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

32 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.202Зочин   • 2019, 12 сарын 10. 11 цаг 52 минут

20-ood jiliin omno gadniixand orchuulga xiigeed neg yildver uzeed yavj blaa.Xundet sambar geed tom sambar deer engereeree duuren odon medalitai xumuusiin zurag xarchaad uchriig ni asuugaad bxaar ni xamgiin sain ajillasan xumuus l dee getel oodoos ted busad ni ajil xiideggui umuu yaj tsalin xols avdag um be geed gaixaad bj bilee

103.194.176.117Зочин   • 2019, 12 сарын 10. 11 цаг 01 минут

VAG UNEN BICHIJ DE.ULSAD 1 HONOG AJILAAGUI,HUN ALTAN GADAS ZUUJ VBAH VM.,TER NI ARDCHILSAN NAMIIN SURTCHILGAAND VBSAN GENE.TORIIN SHAGNALIIN HER HUND,GEJ BAIHGUI.BATTULGA UNENDEE BOLOBSROLGUI GEDEG NI HARAGDAAD B NA VAANA DA ENE ULS EH ORON MIN.

66.181.186.128Зочин   • 2019, 12 сарын 10. 11 цаг 10 минут

Гавьяат луйварчин.авилгач.худалч. попорчин.дампууралгч.худалч .ардчилагч. жагсагч.офшорчин.зээлдэгч гэх мэт цолнуждьай болмоор юм

202.9.46.162Зочин   • 2019, 12 сарын 10. 9 цаг 50 минут

НААД ШАГНАЛУУДЫГ ЧИНЬ МӨНГӨ ӨГСӨН ХЭНД Ч ӨГДӨГ ЮМ БИШ ҮҮ БАРАГ ЗАРЧИХАЖ БАИГАА ЮМ БАИНА ДАА

122.201.23.226zochin   • 2019, 12 сарын 10. 9 цаг 48 минут

ichij uhmeer yumaa. shagnaliig hurtel namaaraa taltsaad avaad ch baih shig. ogch baigaa ni ch ter, avch baigaa ni ch ter ichdeggui yum baih daa

202.21.100.210Өвлийн шалбааг хөлд халтай   • 2019, 12 сарын 10. 9 цаг 34 минут

Гомдсон сэтгэгдлүүд их байхыг бодоход нийтлэлд бичсэн шиг бүгдээрээ шагнуулаагүй л болтой. Нэгэнт үнэ цэнээ алдсан төмрүүдээр шагнуулах ч хэрэг байгаа ч үү үгүй юу? Ийм нийтлэлд хөтлөгдөж нээрэвтэх ёстой цагийн гарз ч юм уу

192.82.65.57иргэн   • 2019, 12 сарын 10. 9 цаг 02 минут

Ардчилсан гэсэн болгонд өгсөн дөө ямар сайндаа л манай нутагт хүн алаад шоронд орж байсан хүнд атар 60-н жилээр гавъяат өгчихөж байхав дээ энэ ардчилал хол явахгүй байхаа ингэж алагчилж болдог юмуу үнэн хийж ажилсан хүмүүст нь ямар их хол байдаг одон медаль вэ ямар ч судалгаа байхгүй хэлэх ч үг олдохгүй бн

59.153.85.102зочин   • 2019, 12 сарын 10. 8 цаг 57 минут

МОНГОЛ БОЛ ГАЛЗУУ СОЛИОТОЙ ХҮМҮҮСИЙН БӨӨГНӨРӨЛ БОЛМОЙ

66.181.161.6Зочин   • 2019, 12 сарын 10. 8 цаг 48 минут

Uls orondoo hiisen buteesen hun bol yahav ee..harin ter nam dagaj navsagnsan,tsunh barij daldagnsan garuudiig harhaar unheer ichmeer..hunii omnoos ichih ch lud shuu..

192.82.69.152ӨВ   • 2019, 12 сарын 10. 8 цаг 36 минут

юу ч гэхэв дээ.

103.9.90.50Зочин   • 2019, 12 сарын 10. 8 цаг 29 минут

гошин шогийн үзүүлбэр л гэж бодсон ш дээ, үнэхээр баахан гавьяатууд төрсий муу арай арай С.Эрдэнэд учир байгаан, тэгээд женкотой нийлж ард түмнээ доромжлоод

202.55.191.194ZOCHIN   • 2019, 12 сарын 10. 8 цаг 07 минут

ELBEGDORJIIN SHAGNAL HARIUTSAN NUHUR HAGARTLAA BAYJSAN SHAGNALIIN NAIMAACHIN BAISAN

43.228.131.77Зочин   • 2019, 12 сарын 10. 8 цаг 03 минут

яг хошин шогийн үзүүлбэр шиг л байх юм даа худалдагч эмэгтэйд онц тээвэрчин цол өгдөг шиг л

43.228.131.77Зочин   • 2019, 12 сарын 10. 7 цаг 59 минут

үнэнг хэллээ хаа сайгүй ийм явдал байна

122.201.24.212Зочин   • 2019, 12 сарын 10. 6 цаг 58 минут

ЁСТОЙ ЮУ УНЭН ЭНЭ Л УНЭН....

78.126.73.221Зочин   • 2019, 12 сарын 10. 2 цаг 04 минут

saixan uneniig bichsen xoid solongostoi adil

150.129.140.95Зочин   • 2019, 12 сарын 9. 22 цаг 45 минут

Одон медаль хэнд өгөхийн З.Энхболд мэддэг болсон гэсэн. Хөдөөгийн нэг сумынхан 500000 төгрөггүйгээс одонгоо авч чадаагүй. Мөнгөө олж байгаад ажлаа өхөөс нь өмнө авнаа гэсэн яриа байна шүү

202.179.31.84Зочин   • 2019, 12 сарын 9. 21 цаг 23 минут

кармаалж аваачаад өгчихдөг гсэн. Ингэж ялгаж хэт улстөржүүлж өгөөд бгаа нь Монголчууд биднийг хагаруулдаалаад бна.

202.126.89.53Зочин   • 2019, 12 сарын 9. 21 цаг 17 минут

ene stereg stagdaagiihan gej neg hudlaa yumnuud bnaa.taivan stagt hij buteesen yum yu ch bhgui.ulsii hool zugeer stusaldag.yamar baildaani stag bga bish.tegeed yagaach ugui 45 hureed ulsiin mungu zugeer ideel hevtchihdag.tetgever ni undur togtoodohiig ni yanaa.ednuudiig ingedeg buruu yamar daind yavaad gavya baiguulsan bish.40jil ulsiin mungu ideed baij l bn.sard saya gargaj avna

66.181.182.15зочин   • 2019, 12 сарын 9. 20 цаг 44 минут

Энэ шагнал замаа алдлаа.Чингис өвөөгийн төрсөн өдөр гэдгээр хэдхэн хоногийн өмнө ардчилсан намын гэх хүмүүст шагналын хур бус бүр үер буусан.БЗД-т гэхэд л засаг даргын тамгын газрын шинэ байрны хурлын зааланд С. Эрдэнэ, Наран хэн ч билээ УИХ-ын гишүүн гэх эмэгтэйтэй ирж өглөө 10 ицагаас орой 17 цаг хүртэл 4 ээлжээр оруулан Алтан гадас одонг тараах шиг л болсон гэсэн.Тэр том танхимд 4 ээлжээр гэхийг үзэхэд хэдэн зуун хүнд өгсөн бололтой.Сая энэ 30 жил гэдгээр зөвхөн гавьяат гэхэд л 21 хүнд өглөө гэх юм. Түүн дотор нь Эрүүгийн гэм хэрэгтэн гээд

64.119.17.150Зочин   • 2019, 12 сарын 9. 19 цаг 08 минут

Коммунизмын үеийн шагнал бүхэн нүдээ олж байсан гэвэл худлаа. Аль зальтай сэргэлэн, дарга цэрэгт долигонож явдаг нөхөд төрийн шагналыг авдаг л байсан. Угаасаа медаль шагнал гэдэг чинь хүчний байгууллага, зэвсэгт хүчинд өгөхөд тохирох шагнал шүү дээ. Рок попын нөхөд ичих ч үгүй төрөөс шагнал аваад шалчигнаад явж л байна.

202.9.46.95Зочин   • 2019, 12 сарын 9. 19 цаг 03 минут

Шагналыг үнэн утгагүй болголоо. Одоо авсан шагналаа зүүж явах хүнд үзүүлэхэд ичих болж байна. Одоо шагналыг өгөхөө больчих. Авах гээд байхааргүй болчихлоо. Хүнд мөнгө хэрэгтэй

66.181.189.18Зочин   • 2019, 12 сарын 9. 18 цаг 19 минут

Unen ATG shalgah heregtei

66.181.161.64Бат   • 2019, 12 сарын 9. 18 цаг 19 минут

Харин тиймээ.Ичмээр юм

103.26.195.55Зочин   • 2019, 12 сарын 9. 17 цаг 55 минут

Энэ хоёр намд хэн сайн попорч бөгс долоож байна тэр хүн энэ алтан гадасаар чинь пологтоно доод зүгээр

202.131.254.46Зочин   • 2019, 12 сарын 9. 17 цаг 52 минут

ҮНЭН ШҮҮ. ИЧМЭЭР. ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛООД ХӨӨЦӨЛДӨЖ ГҮЙСЭЭР БАЙГААД. БҮР БОЛОХГҮЙ МӨНГӨ ТӨЛӨӨД АВЧИХНА. СҮҮЛИЙН ҮЕД СПОРТЫН ЦОЛ ЗЭРЭГ ТИЙМ ЗАМ РУУГАА ОРЧИХЛОО. ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭ, МЭДЭХГҮЙ.

192.82.66.101ss   • 2019, 12 сарын 9. 17 цаг 22 минут

ok ok ......xaxaxaxaxaxaaaaaaa

66.181.186.128Зочин   • 2019, 12 сарын 9. 17 цаг 14 минут

Гавьяат луйварчин.авилгач.худалч. попорчин.дампууралгч.худалч .ардчилагч. жагсагч.офшорчин.зээлдэгч гэх мэт цолнуждьай болмоор юм

202.72.240.58989   • 2019, 12 сарын 9. 17 цаг 02 минут

36 жил хөдөлмөрлөсөн хүнд бол олддоггүй эд бна лээ

202.131.243.190Zochin   • 2019, 12 сарын 9. 17 цаг 02 минут

Unen bichij. Shudarga hodolmorlood ch odon zuuh huvi dutna, ongo mongo, namiin taltsal, tsunh barij guisen noxduud shuud l altan gadsaas deesh odon zuuj baihad, engiin ardad bol salbariin terguuneesee deeshee 5-n jil bolj baij daraagiin odon medali eremblene geh uhaanii yum yarina. Deedsuud odon medali taraahad ajillasan jil , hiij buteesen ni chuhal bish, hen negnii tanil, hamaatan, nutag usniih baihad l odon medali ooroo ursaad l orj irne. Unen gutamshig. Yu buteesen yaaj ajillasaniig meddeg hund bol ichmeer zuil olon doo. Tsagaandaa garsan

202.72.240.58989   • 2019, 12 сарын 9. 17 цаг 02 минут

утгагүй юм

203.91.119.42Зочин   • 2019, 12 сарын 9. 16 цаг 55 минут

abah estoi humuus toriin hishig hurtej bga bh da

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.