2019 оны 12-р сарын 10
16 цаг 35 минут

Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ж. Бум-Эрдэнэ нарын албаны хүмүүс байлцав. 

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг дурдаад цаашид Варшав хоттой хамтын ажиллагааг боловсрол, бизнесийн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн ирэх онд болох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг дуулгав.

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн зүгээс Варшав хотоос сонгогдсон парламентын гишүүний хувьд Улаанбаатар, Варшав хотын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллах болно хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.23.25Зочин   • 2019, 12 сарын 18. 16 цаг 46 минут

Elchin saidiin yam ni neegdsen yum u.Mglchuud china rum yavj visa meduuleh gej hetsuu bna sh de.Yagaad neegdehgui bgam bol.

64.119.25.87!!!   • 2019, 12 сарын 15. 10 цаг 26 минут

polshuud muu humuus baidag yum daa ! Hulgaich amsh muu humuus dee !

Шинэ мэдээ

Коби Брайант “Залуу Кобид илгээх захидал”37 секундын өмнөМонголын 45 иргэнийг тээвэрлэж явсан автобус ОХУ-д осолджээ5 минут 37 секундын өмнөХаврын баярын амралтын өдрийг сунгажээ10 минут 37 секундын өмнөИргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа15 минут 37 секундын өмнөЖүдо бөхийн 2020 оны улсын аваргуудыг танилцуулж байна20 минут 37 секундын өмнөТоронто Репторс, Сан Антонио Спөрс багууд эхний 24 секунт Кобид хүндэтгэл үзүүллээ25 минут 37 секундын өмнөМонголбанк: "Ариг" банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа30 минут 37 секундын өмнө“Тоттенхэм” Бэйлийг шилжүүлж авахаар хэлэлцээр хийж байна35 минут 37 секундын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлжээ40 минут 37 секундын өмнөЗах, худалдааны төвүүдийг хаахгүй45 минут 37 секундын өмнөХот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна50 минут 37 секундын өмнөД.Эрдэнэбат: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг АН дэмжинэ55 минут 37 секундын өмнөЦагааннуурын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана1 цаг 1 минутын өмнөОдод Кобид эмгэнэл илэрхийлсээр...1 цаг 6 минутын өмнөГрэмми ёслол дээр Коби Брайантын дурсгалыг хүндэтгэв1 цаг 11 минутын өмнөТрэй Янг Коби Брайнтад хүндэтгэл үзүүлж 8 дугаарын өмсгөлийг өмсөж талбайд гарлаа1 цаг 16 минутын өмнөТокүшорюү 98 жилийн дараа Нара мужаас төрж буй түрүү бөх1 цаг 21 минутын өмнө“Grammy”-н шилдгүүд тодорчээ1 цаг 26 минутын өмнө“Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлт төрийн ордонд эхэллээ1 цаг 31 минутын өмнөХүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно1 цаг 36 минутын өмнөГерманы Гадаад хэргийн сайд Холокостыг цуцлах явдлыг гэмт хэрэгт тооцохыг Европын холбоонд уриалав1 цаг 41 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна1 цаг 46 минутын өмнөХалдварын голомт Ухань хотыг 5 сая гаруй хүн орхин гарчээ1 цаг 51 минутын өмнөО.Бурмаа Красноярскт дөрөв дэхээ үзүүрлэв1 цаг 56 минутын өмнөКим Жөн Уны авга эгч олны өмнө харагджээ2 цаг 1 минутын өмнөХот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна2 цаг 6 минутын өмнөОУОХ Коби Брайант амиа алдсанд эмгэнэл илэрхийлжээ2 цаг 11 минутын өмнөМонголын баг 12 медаль хүртжээ2 цаг 16 минутын өмнөNBA-ын супер од Коби Брайант гэж хэн байв2 цаг 21 минутын өмнөКоронавирусаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг 80086829 дугаарын утсаар өгч байна2 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.