2019 оны 12-р сарын 10
16 цаг 29 минут

Ч.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.10) хуралдаан 13 цаг 06 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн: Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан гэж байлаа.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг Монгол Улсын Ерөнхийлөгч эрс эсэргүүцэж хориг тавьсныг Шинэ нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл үндэслэлтэй хориг гэж үзэж байна. 2019 оны байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176,0 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна гэсэн мэдээлэл байна. Ийм байхад Нийгмийн даатгалыг хоёр хувиар нэмэгдүүлэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Харин  Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, улсын төсвийг  2 их наяд 74 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан гэж байна. Үүний 1,2 их наяд төгрөгийг 30-аад жилийн хугацаанд хэрэгжих нэн хөнгөлөлттэй зээлүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 20 жилээс дээш хугацаатай, жилийн хүү нь нэг хувиас бага зээлээр алдагдлаа санхүүжүүлж явж байгааг тодотгов. Тэрбээр алдагдлыг огцом бууруулбал эдийн засагт сөргөөр нөлөөлөх учраас нэн хөнгөлөлттэй зээл авч төсвийн алдагдлаа нөхөж, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд баталсан  гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  2018 онд төсвийн алдагдлыг 2,2 их наяд төгрөгөөр төлөвлөж батлаад гүйцэтгэлээрээ 27.9 тэрбум төгрөгийн ашигтай төсөв гарсныг хэлсэн үгэндээ тодотгоод тоон дээр тоглож болохгүйг анхааруулав. Цаашлаад нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувь гэдэг бол 2023 оноос хэрэгжиж эхлэх тоо гэдгийг дурдаад хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд  санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Түүнчлэн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан.  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу 3, 4 дүгээр зүйлийг салгаж тус тусад нь санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 3.4 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.  

Ерөнхийлөгчийн хоригийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)- ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхин банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12.0 сам ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна.  Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү  1.25 хувь  байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон. 

Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх, гэр, байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах, халаалтын зуухыг буулгах, түүхий нүүрсний хэрэглээг хориглох, хот суурин газрын дулаан хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих ажлыг үе шаттайгаар эхлүүлэх, хямд өртөгтэй орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чухал арга хэмжээ тусгагдсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулснаар 200 оричм айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж, гэр хорооллын оршин суугчдад амьдралын сайн жишгийг нэвтрүүлнэ гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс төслийн үр дүнгийн талаар тодруулахын зэрэгцээ нэмэлт санхүүжилтийн хэлэлцээгээр хэрэгжих төслийн үр нөлөөг дээшлүүлэхдээ ипотекийн зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, амины орон сууцны дэд бүтцийн асуудлыг шийдэх зэрэг бодитой, далайцтай арга хэмжээ авахад анхаарах шаардлагатай гэж байлаа. 

Төслийн хүрээнд 2013-2015 онуудад гэр хорооллын 40,813 айл өрхөд бүрэн шаталтат сайжруулсан зуух ашиглахад санхүүгийн дэмжлэг (татаас) үзүүлж, энэ хугацаанд нарийн ширхэгт тоосонцор РМ2.5-ыг 20 орчим хувиар буурсан. Зуух туршилтын лаборатори, Зуух хөгжлийн төвийг байгуулахад ШУТИС-тай хамтран ажилласнаар дотооддоо бүрэн шаталттай, сайжруулсан зуух үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр импортын зуухыг орлох, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Ажлын хэсгийн хариултдаа онцлов. Мөн 2016-2019 онуудад Нийслэлийн зургаан дүүргийн есөн цэцэрлэгийн барилгыг дулаан алдагдпыг бууруулж, засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж, гэр хорооллын 474 айл өрхийн байшин-сууцны дулаан алдагдал, түлшний хэрэглээг бууруулахад чиглэсэн “Дулаалга аян”-ыг зохион байгуулсан. Ингэснээр айл өрхийн байшин-сууцыг дулаалснаар өрхийн түлшний хэрэглээг дунджаар 50 хүртэл хувиар хэмнэсэн гэж байлаа. 

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.60ИРГЭН   • 2019, 12 сарын 12. 14 цаг 20 минут

УЛСЫН САНГААС ДАЛДЫН ДАЛД ХОРОН МУУ АРГААР ИДДЭГ ХУЛГАЙЧ БАРИГДАХ БОЛНО ДОО.****** ТАНАЙ ГЭР БҮЛИЙГ ИДЭЭСЭЙ.МОНГОЛ ТӨРӨӨС ХУЛГАЙЛСНЫХАА ХИРЭЭР ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ЦУСААР ТӨЛӨХ ӨДӨР ИРЭХ БАЙХ ДАА.ЧОЙЖИЛСҮРЭН ХҮРЭЛБААТАР МЭТИЙНХЭН

192.82.69.3Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 06 минут

ХААНА РИОТИНТО БАЙНА ТЭНД АВЛИГАЛ, ҮХЭЛ, ЦУС, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ, ХУВААГДАЛ, ЗӨРЧИЛДӨӨН, ЯДУУРАЛ, ЗОВЛОН, ГҮТГЭЛЭГ ЗААВАЛ БАЙДАГ‼️‼️Рио Тинто компани Өмнөд Африк дахь уурхайгаа түр хаалааӨмнөд Африкт байрлах Рио Тинтогийн хөрөнгө оруулалтай “RBM” компани эмх замбараагүй байдлын улмаас үйл ажиллагаагаа зогсоолоо.Энэ долоо хоногийн эхээр тус уурхайн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд, гэрээгээр ажиллагсад бослого дэгдээж, улмаар нэг ажилтан хүнд гэмтээд байна. Өнгөрсөн жилийн сүүлээр туслан гүйцэтгэгч компанийн ажилтан “RBM

59.153.114.74JDU SAN   • 2019, 12 сарын 11. 10 цаг 10 минут

XYLGAICH MAN NAM

64.119.19.27Зочин   • 2019, 12 сарын 10. 23 цаг 49 минут

2019 on 2020 onuudad tetgeveree nemj ogmoor bna

64.119.19.27Зочин   • 2019, 12 сарын 10. 23 цаг 49 минут

MAN amlaltaa bieluulj ahmaduudiin tetgeveree nemj ogooch ee ue shattai nemne gej amalchaad hudlaa yarihaa boli

64.119.19.99Зочин   • 2019, 12 сарын 10. 21 цаг 35 минут

Чамд итгэнэ гэж үү нэг суудал хэдэн янзаар ярьдаг юм ндш 2 жилийн дараа нэмлээ гээд Юу өөрчлөгдөнө гэж харин ч бид тэр тэтгэврийн насны нэмэгдлийг нэмж эсэргүүцэн тэмцэх болно

103.229.121.196nnnnnn   • 2019, 12 сарын 10. 21 цаг 42 минут

Ч. Хүрэлбаатар мэтийн ац төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарчаад ичихчгүй Сангийн сайд гээд ширэн нүүрлэж суухад шударга төсөв мөсөв яриадч яах вэ дээ.

122.201.27.62Зочин   • 2019, 12 сарын 11. 17 цаг 05 минут

chi hutsad yahwde, chadaj bgaa yumand arga alga

202.179.24.60ИРГЭН   • 2019, 12 сарын 12. 14 цаг 24 минут

ОДООХОНДОО ЧАДАЖ БАЙГАА Ч ЯВААНДАА ҮР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЦУСААР ТӨЛӨХ ӨДӨР ИРЭХИЙГ ХАРАХ МУУ ХУВЬ ЗАЯАТАНГУУДАД ҮХЭХ Ч БАГАДАХ БАЙХ ДАА.ТӨРӨӨС ХУЛГАЙЛЖ ИДСЭН ЭРҮҮ УДАХГҮЙ ХУВХАЙРАХААР ҮЛДСЭН НЬ ДАГААД ЦУСААР ТӨЛДӨГ ЖАМТАЙ.

Шинэ мэдээ

Хаврын баярын амралтын өдрийг сунгажээ36 секундын өмнөИргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа5 минут 36 секундын өмнөЖүдо бөхийн 2020 оны улсын аваргуудыг танилцуулж байна10 минут 36 секундын өмнөТоронто Репторс, Сан Антонио Спөрс багууд эхний 24 секунт Кобид хүндэтгэл үзүүллээ15 минут 36 секундын өмнөМонголбанк: "Ариг" банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа20 минут 36 секундын өмнө“Тоттенхэм” Бэйлийг шилжүүлж авахаар хэлэлцээр хийж байна25 минут 36 секундын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлжээ30 минут 36 секундын өмнөЗах, худалдааны төвүүдийг хаахгүй35 минут 36 секундын өмнөХот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна40 минут 36 секундын өмнөД.Эрдэнэбат: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг АН дэмжинэ45 минут 36 секундын өмнөЦагааннуурын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана50 минут 36 секундын өмнөОдод Кобид эмгэнэл илэрхийлсээр...55 минут 36 секундын өмнөГрэмми ёслол дээр Коби Брайантын дурсгалыг хүндэтгэв1 цаг 1 минутын өмнөТрэй Янг Коби Брайнтад хүндэтгэл үзүүлж 8 дугаарын өмсгөлийг өмсөж талбайд гарлаа1 цаг 6 минутын өмнөТокүшорюү 98 жилийн дараа Нара мужаас төрж буй түрүү бөх1 цаг 11 минутын өмнө“Grammy”-н шилдгүүд тодорчээ1 цаг 16 минутын өмнө“Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлт төрийн ордонд эхэллээ1 цаг 21 минутын өмнөХүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно1 цаг 26 минутын өмнөГерманы Гадаад хэргийн сайд Холокостыг цуцлах явдлыг гэмт хэрэгт тооцохыг Европын холбоонд уриалав1 цаг 31 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна1 цаг 36 минутын өмнөХалдварын голомт Ухань хотыг 5 сая гаруй хүн орхин гарчээ1 цаг 41 минутын өмнөО.Бурмаа Красноярскт дөрөв дэхээ үзүүрлэв1 цаг 46 минутын өмнөКим Жөн Уны авга эгч олны өмнө харагджээ1 цаг 51 минутын өмнөХот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна1 цаг 56 минутын өмнөОУОХ Коби Брайант амиа алдсанд эмгэнэл илэрхийлжээ2 цаг 1 минутын өмнөМонголын баг 12 медаль хүртжээ2 цаг 6 минутын өмнөNBA-ын супер од Коби Брайант гэж хэн байв2 цаг 11 минутын өмнөКоронавирусаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг 80086829 дугаарын утсаар өгч байна2 цаг 16 минутын өмнөХятадад зэрлэг амьтдын худалдааг хориглоно2 цаг 21 минутын өмнөЭМЯ-наас коронавирустай холбоотой албаны мэдээлэлд л итгэхийг анхаарууллаа2 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.