2019 оны 12-р сарын 10
18 цаг 01 минут

Ц.Дунжид: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байгууллагуудыг 3.8 сая төгрөгөөр торгосон

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлсэнтэй холбогдуулан аюулгүй байдал, аливаа осол, гэмтэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар ресторан, караокены эзэдтэй уулзалт зохион байгуулж,  мэдэгдэл хүргүүлж ажиллажээ. Энэ талаар тус дүүргийн чиглэлийн ахлах, цагдаагийн дэд хурандаа Ц.Дунжидаас зарим зүйлийг тодруулав.

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн зүгээс архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг хэрхэн журамлаж ажиллаж байна вэ?

-Тус дүүргийн 1-9 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 24933 дуудлага мэдээлэл ирсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 3.1 хувиар буурсан байна. Үүнээс архидан согтуурахтай холбоотой 6427, ахуйн хүрээндээ архидан согтуурч танхайрсан 2689,   гудамж талбайд танхайрсан 3131 дуудлага ирсэн. Түүнээс гадна, цаг хэтрүүлж ажилласан, архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн асуудлаар диско баартай холбоотой 1639, караоке 175, ресторан 198, зочид буудал 98, дэлгүүртэй холбоотой 254 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Арга хэмжээний үеэр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 80 аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар 24.47 сая, 6.5 дугаар зүйлийн 11 дэх зааснаар 21 насанд хүрээгүй этгээдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсанаар 21 аж ахуйн нэгжийг 3.8 сая төгрөгөөр торгосон. 

Мөн нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил буюу 5.1 дүгээр зүйлийн 2-т заасан Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан 627 иргэнийг 15.6, гудамж талбайд зөрчил гаргасан 215 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 2.85 сая төгрөгөөр торгож , арга хэмжээ авсан.

Түүнчлэн,  "Эмзэг цэг" арга хэмжээ зохион байгуулж,  архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түгээр үйлчилдэг газруудад өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл /9.1./ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар /9.1.1./ байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн  Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2. “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газар /хуулийн 7.2.2./ 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөе. 

-Баар,  ресторанууд хууль журам биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авч байна вэ?

 -Нийслэлийн Засаг даргаас баталсан “Архи согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хязгаарыг тогтоосон” А/504 тоот захирамжийн дагуу цагийн хязгаарыг баримталж ажиллаж байгаа эсэхэд цагдаагийн байгууллагаас тогтмол хяналт тавин ажиллаж байна. Бие даасан байртай бол 04:00 цаг хүртэл ажиллана.  Харин нийтийн эзэмшлийн зориулалттай байранд үйл ажиллагаа явуулдаг бол 00:00 цаг хүртэл ажиллах зохицуулалттай байгаа. Мөн цагдаагийн байгууллагын зүгээс 21 нас хүрээгүй хүнд архи,  согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх үйл ажиллагаанд нь хяналт тавьж байна. Улмаар удаа дараа Архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг зөрчиж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа холбогдох хууль хяналтын байгууллагад нь уламжилж ажиллаж байна.

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүд согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлж ажиллуулах зөрчил шалгалтын явцад их гардаг. Хэрэв ийм тохиолдолд хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт зөрчлийн тухай хуульд байдаг тул цаашид үүндээ анхаарч ажиллахыг зөвлөж байна.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.253Зочин   • 2019, 12 сарын 10. 18 цаг 46 минут

UDAHGUI MONGOLD AMIDARDAG HUN OLDOHIIM UU??,IIM SHORON SETGEHUITEI GAZAR UDAHGUI BAILDGUIDEE,PHILINCHUUD SHIG DELHIIN ALICH UNTSUGT GAL TOGOOND YAVAJ BAIDAG.

192.82.75.95Зочин   • 2019, 12 сарын 11. 19 цаг 35 минут

arhinaas l bvh zvil eheldeg

192.82.68.170ы   • 2019, 12 сарын 10. 22 цаг 00 минут

Архигүй бол амьдрал дуусах гээд байна уу? Архинаас өөр зөндөө юм амьдралд байдаг юм ш дээ

202.179.26.253Зочин   • 2019, 12 сарын 10. 18 цаг 53 минут

UDAHGUI MONGOLD AMIDARDAG HUN OLDOHIIM UU??,IIM SHORON SETGEHUITEI GAZAR UDAHGUI BAILDGUIDEE,PHILIPINCHUUD SHIG DELHIIN ALICH UNTSUGT GAL TOGOOND YAVAJ BAIDAG.

Шинэ мэдээ

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэе7 минут 17 секундын өмнөКоби Брайант “Залуу Кобид илгээх захидал”12 минут 17 секундын өмнөМонголын 45 иргэнийг тээвэрлэж явсан автобус ОХУ-д осолджээ17 минут 17 секундын өмнөХаврын баярын амралтын өдрийг сунгажээ22 минут 17 секундын өмнөИргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа27 минут 17 секундын өмнөЖүдо бөхийн 2020 оны улсын аваргуудыг танилцуулж байна32 минут 17 секундын өмнөТоронто Репторс, Сан Антонио Спөрс багууд эхний 24 секунт Кобид хүндэтгэл үзүүллээ37 минут 17 секундын өмнөМонголбанк: "Ариг" банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа42 минут 17 секундын өмнө“Тоттенхэм” Бэйлийг шилжүүлж авахаар хэлэлцээр хийж байна47 минут 17 секундын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлжээ52 минут 17 секундын өмнөЗах, худалдааны төвүүдийг хаахгүй57 минут 17 секундын өмнөХот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна1 цаг 3 минутын өмнөД.Эрдэнэбат: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг АН дэмжинэ1 цаг 8 минутын өмнөЦагааннуурын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана1 цаг 13 минутын өмнөОдод Кобид эмгэнэл илэрхийлсээр...1 цаг 18 минутын өмнөГрэмми ёслол дээр Коби Брайантын дурсгалыг хүндэтгэв1 цаг 23 минутын өмнөТрэй Янг Коби Брайнтад хүндэтгэл үзүүлж 8 дугаарын өмсгөлийг өмсөж талбайд гарлаа1 цаг 28 минутын өмнөТокүшорюү 98 жилийн дараа Нара мужаас төрж буй түрүү бөх1 цаг 33 минутын өмнө“Grammy”-н шилдгүүд тодорчээ1 цаг 38 минутын өмнө“Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлт төрийн ордонд эхэллээ1 цаг 43 минутын өмнөХүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно1 цаг 48 минутын өмнөГерманы Гадаад хэргийн сайд Холокостыг цуцлах явдлыг гэмт хэрэгт тооцохыг Европын холбоонд уриалав1 цаг 53 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна1 цаг 58 минутын өмнөХалдварын голомт Ухань хотыг 5 сая гаруй хүн орхин гарчээ2 цаг 3 минутын өмнөО.Бурмаа Красноярскт дөрөв дэхээ үзүүрлэв2 цаг 8 минутын өмнөКим Жөн Уны авга эгч олны өмнө харагджээ2 цаг 13 минутын өмнөХот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна2 цаг 18 минутын өмнөОУОХ Коби Брайант амиа алдсанд эмгэнэл илэрхийлжээ2 цаг 23 минутын өмнөМонголын баг 12 медаль хүртжээ2 цаг 28 минутын өмнөNBA-ын супер од Коби Брайант гэж хэн байв2 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.