2019 оны 12-р сарын 11
13 цаг 15 минут

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР танаа

Хуулийн төслийн тухай

Монгол улсын засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Тус хуралдаанаар энэхүү хуулийн төсөлд оролцогч талуудын саналыг оруулах, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчидийн саналыг бүрэн тусгаж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.Гэвч энэхүү хуулийн төсөлд, хуульд хамааралтай талуудын саналыг бүрэн тусгалгүй, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл, ялангуяа хөдөө орон нутгийн кабелийн телевизүүдийн төлөөллийг оролцуулалгүй, зөвхөн өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн саналыг тусгаж, зөвхөн тэдэнд зориулсан хууль болгон батлуулах гэж байгаа нь дэндүү ёс зүйгүй явдал гэж харагдаж байна.

“Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг санаачлагчид нь дээрх цөөн тооны хувийн телевизийн эрх ашгийн төлөө, тэдний гар хөл болсон этгээдүүдээр дамжуулан төрийн эрх барих дээд байгууллагыг цөөн хэдэн хувийн телевизийн төлөө үйлчилдэг байгууллага болгох гэсэн дэндүү бүдүүлэг хууль гаргуулах гэж байгааг анхааралдаа авна уу? Үүнд:

  1. Төслийн 20 дугаар бүлгийн гарчгийн “Үндэсний” гэснийг “Өргөн” гэж өөрчилснөөр төр нь үндэсний нэвтрүүлэг/контент/ хөгжүүлэх биш зөвхөн өргөн нэвтрүүлгийн тодотголтой хувийн хэдхэн телевизүүдийг хөгжүүлэх сан байгуулах шаардлагатай болсон байна.(22)
  2. Түүнчлэн тус сан нь үндэсний бүтээл, нэвтрүүлэг бүтээхэд бус хувийн хэдэн телевизийг бүтээл үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулагдахаар тусгагдсан байна.(21.3)
  3. Цөөхөн хэдэн телевиз нь “Бүх нийтийн үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэхгүй” татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНРТ-ийн хэмжээний хувийн хэвшлийн байгууллага болох нь тодорхой байна.(23)
  4. Мөн улсаас авсан санхүүжилтэндээ сэтгэл нь ханахгүйгээр барахгүй олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид буюу “Кабелийн телевиз”-ын орлогоос буюу хэрэглэгчдийн төлбөрөөс татваргүйгээр 15 хүртэлх хувийг нь шууд авахаар шунаж байгаа нь тодорхой байна.(24.3)

Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ нь өөрөө “Үндсэн хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг илт зөрчсөн үйлдэл болно. Учир нь:

Зах зээлийн зарчмаар явж ирсэн телевиз болон тэднийг олон нийтэд хүргэдэг кабелийн телевиз болох хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд төрийн байгууллага орж, хууль нэрээр нэгнийх нь халааснаас мөнгө авч нөгөөд нь өгөх гэж байгаа нь шударга ёс, эрх чөлөө, тэгш байдалд хир нийцтэй вэ?

Учир нь кабелийн телевизүүд тусгай зөвшөөрөл бүхий бүх л телевиз, сувгийн хөтөлбөрийг эрх тэгш байр сууринаас бүгдийг иргэдэд хүртээмжтэй хүргэх үүднээс өөрийн байгуулсан дэд бүтэц, шугам сүлжээгээр дамжуулдаг ба үүнийхээ төлөө телевизүүдээс төлбөр нэхэж байсан удаагүй билээ. Тэр ч бүү хэл, хэрэглэгчдэд телевизийн олон сувгийг хүргэж буй шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ, дамжуулах бүсийн тоног төхөөрөмж, салбар төвүүдийн түрээс, холбооны худаг сувагчлалын төлбөр, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хийж ирсэн ба энэхүү зардал жил бүр өсч байдаг.

Гэтэл энэ хуулиар бид өндөр зардал бүхий шилэн кабелийн сүлжээгээр дамжуулан телевизийн хөтөлбөрийг айл өрхөд хүргэж өгснийхөө төлөө, тэдгээр цөөн тооны телевизийг санхүүжүүлэхээр 15% хүртэлх орлогоо алдах болоод байна. Харин ч кабелийн телевизүүд нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хөтөлбөрийг өөрийн дэд бүтэцээрээ хэрэглэгчдэд хүргэснийхээ төлөө мөнгө авах ёстой юм.

Энэхүү хууль батлагдан гарвал Олон суваг дамжуулагчид буюу Кабелийн телевизүүд төлбөрөө тодорхой хэмжээгээр нэмэх нь гарцаагүй бөгөөд үүнийг иргэд ард түмэн төлнө гэдгийг тооцож үзсэн үү? Үүний цаана хэрэглэгч олон түмэн хохирно.

Энэ хуулиар дамжуулан хөдөө орон нутгийн кабелийн телевизүүд, орон нутгийн болон жижиг сувгийн телевизүүдийг шууд дампуулахаар шийдсэн юм уу?

Монгол контент, нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд хүргэж байгаа 60 орчим суваг телевизийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд тэдний эрхийг ч мөн зөрчиж байгаагаа юу гэж тайлбарлах вэ?

Хэрэв энэхүү хуулийг салбарын зохицуулалт хийх ёстой ХХЗХ хүртэл оролцон, хүчээр, нэг талын саналаар, эрх тэгш бус байдлаар батлан гаргах гэж байгаа бол Олон суваг дамжуулагчид буюу Кабелийн телевизүүд нь Өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийг дамжуулахаас эрс татгалзаж байна.

Учир нь өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийг төрийн зүгээс дэмжиж хямд өртөгтэй хэрэглэгчийн төхөөрөмжөөр /settop box/ хүлээн авч үзэх боломжийг аль эрт бий болгосон тул бид өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс бусад кабелийн сувгуудын хөтөлбөрийг, МҮОНРТ хөтөлбөрийн хамт өмнө нь ажиллаж ирсэн зах зээлийн зарчимаараа дамжуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд энэ байр суурин дээрээ хатуу зогсох болно.

Бид үүгээр дамжуулан “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ Монгол улсад эрх тэгш, шударга ёс тогтоно гэж найдаж байна.

 

Кабелийн телевизийн үйлчилгээ
эрхлэгчдийн холбоо

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.187Зочин   • 2019, 12 сарын 11. 23 цаг 51 минут

Ahia l irged deer tulbur mungu ni buuh ni de

192.82.69.3Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 05 минут

ХААНА РИОТИНТО БАЙНА ТЭНД АВЛИГАЛ, ҮХЭЛ, ЦУС, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ, ХУВААГДАЛ, ЗӨРЧИЛДӨӨН, ЯДУУРАЛ, ЗОВЛОН, ГҮТГЭЛЭГ ЗААВАЛ БАЙДАГ‼️‼️Рио Тинто компани Өмнөд Африк дахь уурхайгаа түр хаалааӨмнөд Африкт байрлах Рио Тинтогийн хөрөнгө оруулалтай “RBM” компани эмх замбараагүй байдлын улмаас үйл ажиллагаагаа зогсоолоо.Энэ долоо хоногийн эхээр тус уурхайн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд, гэрээгээр ажиллагсад бослого дэгдээж, улмаар нэг ажилтан хүнд гэмтээд байна. Өнгөрсөн жилийн сүүлээр туслан гүйцэтгэгч компанийн ажилтан “RBM

119.40.98.177Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 45 минут

Иргэдээс авдаг 800 төгрөгөө болчих, кабелийн ТВ-д бас өгнө. Үндсэндээ MNB-ийн төлбөрийг давхар өгөөд байгаа юм. Зүгээр л Кабелийн ТВ нэврүүлэг хүргэсэн хөлсөө иргэдээс ав, тэр мөнгөнөөсөө MNB-д нэвтрүүлэгийн үнийг төл. ЗГ MNB-г өөрийн өмч гэж үзэж байгаа бол гарах зардлаа даах хэрэгтэй. MNB нэврүүлгээ манай гэрт оруулахын тулд хуруу ч хөдөлгөөгүй, харин КТВ-үүд үйлчилгээ үзүүлдэг.

66.181.186.83зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 40 минут

Төрийн 3 өндөрлөг гээд байгаа албан тушаалд байсан хүмүүсийг албанаасаа буух үед нь улсын нууцыг атгаж байсан гэдгээр нь 2 жилийн дотор гадаадад гаргаж хилийн дээс алхуулахгүй гэсэн хууль яасан бэ? Энэ Элбэгдорж, Сайханбилэг нар бараг маргааш нь хил даваад алга болдог нь яаж байнаа.Энэ улсын нүд чих болсон байгууллагууд юу хийж байна?

66.181.161.64Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 35 минут

Dawartsgaah ymaa esergvvtsej bn eniig haraad zvgeer suuh hereg vvvv

202.179.2.202Хуц   • 2019, 12 сарын 11. 15 цаг 32 минут

Битгий давраад бгаарай хөөе эсэргүүцэж бна

192.82.65.103Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 31 минут

ene man nam buhii l argaar ard tumnii halaasiig samrahaar shiidjee. Irged ni yaduu bol tusgaar togtnoson uls baigaad yahiim be.

64.119.25.155Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 07 минут

kabelin sarin huraamj nemegdehin l da tur zasag ene deeree anhaaraachee ard tumni nuruun deer uuruulchih yumaa

66.181.161.117Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 05 минут

яагаад заавал татвар нэрийлдлээр ард иргэдийн халааснаас бусад кабелийн санхvvжилтын татаас телех естой гэж битгий давраад байгаарай

202.179.2.202Зочин   • 2019, 12 сарын 11. 13 цаг 52 минут

хуцдын бэ, одоо тэгээд кабелийн мөнгө нэмэгдвэл хэн хариуцахын баахан төлбөр татаас төлжийж хажуугаар нь бас тв-үүдийг санхүүжүүлэхийн тулд кабелийн мөнгөө нэмж төлөх үү, үхсс олигтой ч юм гаргадаг биш хэдэн хогийн тв-үүдийг санхүүжүүлмээргүй л байна шүү

77.111.247.20Зочин   • 2019, 12 сарын 11. 13 цаг 41 минут

Мөнгөгүй бол яах гэж ТВ байгуулдаг юм бэ. Ард түмний татварын мөнгөөр ТВ-ээ санхүүжүүлнэ гэж яаж санаанд нь багтаж байна аа...

203.91.115.50зочин   • 2019, 12 сарын 11. 13 цаг 25 минут

Хуулийн заалтаа эргэж харахгүй бол аймгуудын хэрэглэгч нарт үнийн дарамт ирнэ гэдгийг ойлгох ёстой

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.