2019 оны 12-р сарын 11
13 цаг 50 минут

Төрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэж байна

Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрсөн сард улс даяар зохион байгуулсан. Уг шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт, үр дүнг өнөөдөр хэлэлцлээ. Хангарди ордонд явагдаж буй хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим яам, агентлагийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон программ хангамжийн “Лидер Вишн Групп” ХХК, НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн менежерүүд оролцож байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Төрийн албаны ерөнхий шалгалтын онцлог, давуу тал, сургамжийн талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Төрийн албаны цахим систем, ажиллагааны зохион байгуулалт, түүний цаашдын хөгжүүлэлтийн талаар “Лидер Вишн Групп” ХХК-ийн захирал Д.Жанчив нар танилцууллаа.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэлд зохион байгуулсан тухай, онцлог, анхаарах асуудлын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав. Тэрбээр “Шалгалт зохион байгуулахтай холбоотой зар мэдээг нийслэлтэй хамтарч ажилладаг цахим хуудсуудаар болон нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа мэдээллийн самбараар хүргэсэн. Нийслэлийн Инновацын төвд шалгалтыг зохион байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллалаа. Нийслэлд Төрийн албаны шалгалт өгөхөөр 3700 орчим иргэн бүртгүүлж, шалгалт өгсөн. Иргэдийг шалтгалтад оруулахад холбогдох журмын дагуу шалгаж оруулсан. Нэр, регистрийн дугаар зөрсөн, баталгаажуулах хуудсаа авч ирээгүй гэх мэт зарим нэгэн зөрчил дутагдал илэрсэн” хэмээв.

Хэлэлцүүлэг одоо “Төрийн албан хаагчийн багаар ажиллах ур чадварыг үнэлэх нь, онол, практик”, “Төрийн албаны төв байгууллагын тогтолцоо Япон Улсын туршлага” зэрэг илтгэлээр үргэлжилж байна. Илтгэлийн дараа хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор оролцогчид санал, дүгнэлтээ хэлж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.180Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 52 минут

Torin albani shalgalt eroosoo nomnoosoo ireegui tegvel yaah gj nomoo zarsan yum be tegj bolohgui shuu dee

202.4.248.65Zochin   • 2019, 12 сарын 11. 16 цаг 23 минут

Хуулийн асуулт их ирдэг гэж дуулсан юм байна. Хүний чадварыг тогтооход ямар ч хэрэггүй. Юуны өмнө төгссөн сургууль дүнгүүдийг нь харах хэрэгтэй. Гадаадад сайн сургуулийг сайн онц дүнтэй төгссөн хүнийг эхлээд ажилд авах хэрэгтэй. Сайн сургууль төгссөн байх ёстой. Хуулийг бол ажилд ороод 3 сар болоход л хамааралтай хуулиудыг мэдчихнэ.

202.126.89.119Зочин   • 2019, 12 сарын 11. 16 цаг 05 минут

Төрийн албаны шалгалт их хүнд хэцүү байсан . Номноосоо бараг асуулт ирээгүй хүний eрөнхий мэдлэгийг шалгасан .Одоо тэнцсэн хэдхэн хүндээ ажил өгмөөр байна . Байгууллага болгонд энэ шалгалтыг өгөөгүй арын хаалганы хүиүүс олноороо бий . Тэд авилгал авч ажлаа хийх ямарч чадамжгүй улсууд байдаг . Тэднийг төрийн албаны шалгалтанд тэнцсэн хүмүүсээр сольж төрийн албыг чадварлаг боловсон хүчнээр хангах хэрэгтэй .

202.131.227.174Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 42 минут

Төрийн албыг цахимжуулах, хиймэл оюун ухаанд шилжих зэрэг орчин үетэй хөл нийлэх олон ажил байнаа.Гүйцэтгэлийн төлөвлөөгөө зэргийг хялбархан энгийн ажлаа тайланахад хялбар болгох хэрэгтэй юм байна.Баахан цаас цугдаж байна. Онлайн базаа ашиглаж сурах намаар биш ажлаараа багаар ажиллах цаг хэдийн болжээ,

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.