2019 оны 12-р сарын 11
15 цаг 00 минут

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ

Тээврийн цагдаагийн албанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэдээс нийт 287 дуудлага, мэдээлэл хүлээн авсны 225 тохиолдол нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байлаа. Тус өдөр зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэн байна. Тухайн гэмтэж бэртсэн хүмүүсийн 4 тохиолдол нь явган хүний гарцгүй газраар зам хөндлөн явганаар гарч яваад, харин явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарч явсан 1 явган зорчигчийг тээврийн хэрэгсэл мөргөсөн байна. Үлдсэн 3 хүний тухайд  тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа зам тээврийн осолд өртөж гэмтэл бэртэл авсан байна.

Хоногийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 зөрчлийг тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлэн цаашид гарч болзошгүй хор, уршигаас урьдчилан сэргийлж ажиллажээ.

12 сар гарснаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос гадна, өөрийн үйлдлийг хянах чадваргүй үедээ явганаар зорчих хэсэг дээгүүр, гарцгүй газраар зам хөндлөн гарсан иргэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Мөн албан ёсны бүртгэлгүй цаашлаад жолоодох эрхийн үнэмлэхгүй, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангилалгүй, жолоочийн даатгалгүй иргэд өөрсдийгөө дуудлагын жолооч хэмээн иргэдийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох,  зам тээврийн осолд холбогдож ослын газрыг орхиж явдаг зөрчил бүртгэгдсэн байна.

Иймд тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтандаа анхаарч нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалтыг ил болон далд хэлбэрээр, мөн иргэдийн өгсөн мэдээллээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй хүнийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв тантай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн хүн ганцаараа явж байгаад зөрчил гаргасан, хохирсон тохиолдолд сүүлд хамт байсан хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарах хэрэгтэй.

Өнгөрсөн шөнө согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргасан жолооч нарын талаар товч мэдээлэл өгөхөд: Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо зүүн салааны гудамжинд T.Landcriuser-80 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Spacio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас 2 хүн гэмтсэн.

Сүхбаатар дүүргийн 12-р хороо 17-р сургуулийн зүүн замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж 1 хүн гэмтсэн.

Баян-Зүрх дүүргийн 12-р хороо Сансар худалдааны төвийн хойд замд T.Prius маркийн автомашины жолооч Э нь T.Prius маркийн автомашинтай мөргөлдсөн.

Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруун салааны замд T.Prius  маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Сонгино-Хайрхан дүүргийн 24-р хороо Жавхлант хайрханы 18 гудамжинд байрлах хашаа болон гэрийг мөргөсөн зэрэг согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй осол хэрэг гарсан байна.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210Жалайр   • 2019, 12 сарын 12. 8 цаг 09 минут

Их хэмжээний мөнгөн торгууль тавиад өгвөл засрна даа Ж: замын хөдөлгөөнд согтуу оролцвол эрхий нь хасаад 5 000 000 төг-өөр торгох /гол нь танил тал харахгүй болвол шүү/

202.9.46.82Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 23 минут

Одоо согтуу жолооч нараас гэмт хэрэг үйлдэж байгааг өргөн мэдээлж магтан дуулахаа болих цаг болоогүй юу. төр засаг байгаа бол одоо зогсоох болсон. 1-д машиныг хурааж улсын орлго болгон зарим аргагүй хүмүүст тусламж болгон өгье 2-т уг согтууг 2-оос дээш хугацаагаар өөрийн нь зардлаар ажил хийлгэе. Ингэж байж зогсооно

202.179.24.60зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 08 минут

гудамжаар хутга сэлэм барьсан согтуу хүн явж болох уу? тэр хүн таарснаа алаад байх боломж өгч болохгүй биз дээ.яг түүн шиг түүнээс ч аймаар согтуу жолоочыг яавуулаад байдаг хуультай тэр хуулий нь уих-ын малууд гаргаж баталсан болохоор гэмгүй иргэдийг алсаар байх уу?76 мал аа.та нарын гэр бүлийг дайрч алаасай.тэгвэл хуулийг чангаруулах байх.

192.82.69.3Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 03 минут

НААД ЗЭВСЭГГУЙ АЛУУРЧИДЫНХАА ЖОЛООДОХ ЭРХИЙГ ДАХИН СЭРГЭЭХГУЙГЭЭР ХАСАЖ, ЭРХГУЙГЭЭР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДВОЛ ХУЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫГ ЧАНГА БАЛГООЧ ЭЭ... ИНГЭВЭЛ НААД ЗАХ НЬ ЗАМЫН ТУГЖРЭЛ БАГАСАНА ДАА...

202.9.46.162Зочин   • 2019, 12 сарын 11. 18 цаг 19 минут

МАШИН УНАСАН МАЛНУУДАД АРГА ХЭМЖЭЭГ НЬ ЧАНГАРУУЛААЧЭЭ . ЭРХИИГ НЬ ОЛОН ЖИЛЭЭР ХАСААЧЭЭ . 10 ЖИЛЭЭР

93.1.117.152Зочин   • 2019, 12 сарын 11. 16 цаг 49 минут

Жолооны эрхийг нь хасаач

192.82.69.3Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 04 минут

ХААНА РИОТИНТО БАЙНА ТЭНД АВЛИГАЛ, ҮХЭЛ, ЦУС, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ, ХУВААГДАЛ, ЗӨРЧИЛДӨӨН, ЯДУУРАЛ, ЗОВЛОН, ГҮТГЭЛЭГ ЗААВАЛ БАЙДАГ‼️‼️Рио Тинто компани Өмнөд Африк дахь уурхайгаа түр хаалааӨмнөд Африкт байрлах Рио Тинтогийн хөрөнгө оруулалтай “RBM” компани эмх замбараагүй байдлын улмаас үйл ажиллагаагаа зогсоолоо.Энэ долоо хоногийн эхээр тус уурхайн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд, гэрээгээр ажиллагсад бослого дэгдээж, улмаар нэг ажилтан хүнд гэмтээд байна. Өнгөрсөн жилийн сүүлээр туслан гүйцэтгэгч компанийн ажилтан “RBM

66.181.182.185shiitgel baga baina   • 2019, 12 сарын 11. 16 цаг 16 минут

teeveriin heregseliin jurmiin hashaand 6sar hiigeed,uchirsan hohiroliin toluuleed. torgood ,6sariin hashaand baisan tolboriin toluuleed.erhiin hasaad shiitgevel zoorno doo zamiin tugjrelch bagasan,tosbiin orlogo ch nemegdene,haan haanaa ashigtai ,odort 80 sogtuu mashin jurmiin hashaand hiibel sard 2400 mashin bolno shuu dee

202.9.46.158Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 38 минут

замын цагдааг эргүүлд байнга гаргаж бай.

66.181.161.94g   • 2019, 12 сарын 11. 15 цаг 38 минут

Arga hemjee ni unen sul bgaa bolohoor avar osol ih bgaa shuu

66.181.161.94g   • 2019, 12 сарын 11. 15 цаг 36 минут

Prius yamar buruutain hun joloodoj yavaa sanaatai bizdee

49.0.144.72ddd   • 2019, 12 сарын 11. 15 цаг 24 минут

dan novshin prius

202.9.40.191Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 01 минут

xaxa hunii orontsog bna da chi tairdas chin.sogtuu hun prius unasan bolohoos sogtuu prius hun unaagui oyunii hoosroloo

202.131.225.150Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 13 минут

Архи уусан бол, 8 аас 10 жил эрх хасаа, ДАВТАН болсон бол эрүү үүсэг цөөхөн ардуудаа зам тээврийн ослоос болж, алж дууслаа

Шинэ мэдээ

Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ7 цаг 32 минутын өмнөАавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ7 цаг 37 минутын өмнө“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд7 цаг 42 минутын өмнөФото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг7 цаг 47 минутын өмнөАнглийн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа7 цаг 52 минутын өмнө“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ7 цаг 57 минутын өмнөФото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага8 цаг 2 минутын өмнөНууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав8 цаг 7 минутын өмнөГрета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй8 цаг 12 минутын өмнөВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа8 цаг 17 минутын өмнөЧандлер Парсонс авто тээврийн осолд оржээ8 цаг 22 минутын өмнөХаниаднаас салсан өчүүхэн туршлагаас8 цаг 27 минутын өмнөТурк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ8 цаг 32 минутын өмнөАяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис8 цаг 37 минутын өмнөОскар 2020: Орос гаралтай Холливудын одод8 цаг 42 минутын өмнөПамела Андерсон дахиад л нүцгэллээ8 цаг 47 минутын өмнөВенесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ8 цаг 52 минутын өмнөХос гавьяатын 37 жилийн өмнөх зураг8 цаг 57 минутын өмнөХэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?9 цаг 2 минутын өмнөNBA-ын шилдэг 10 (20-01-21)9 цаг 7 минутын өмнөАТМ болон интернэтгүй улс9 цаг 12 минутын өмнөР.Чойном: Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээр9 цаг 17 минутын өмнөДагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ9 цаг 22 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ9 цаг 27 минутын өмнөЛего тоглоомоор ОУ-ын сансар судлалын станцыг бүтээжээ9 цаг 32 минутын өмнө"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно9 цаг 37 минутын өмнөБейлийг зээлээр явуулахгүй9 цаг 42 минутын өмнө“Boeing” компани шинэ загварын онгоцоо туршина9 цаг 47 минутын өмнөАвстралийг нөмөрсөн аюул9 цаг 52 минутын өмнөБНХАУ-д дэлгэрсэн шинэ вирусийн вакциныг Орос хагас жилийн дотор гаргана9 цаг 57 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.