2019 оны 12-р сарын 11
15 цаг 45 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Товч мэдээ

-  Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгав.

-  “Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хоёр  улсын эрх ашгийг хөндсөн, хоёр улс, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй террорист ажиллагаа, терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээ, мэдээлэл солилцох, терроризмоос урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улстай байгуулсан хэлэлцээрийг баталлаа.

-  Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөл батлагдвал хэт хүйтэнд гал унтраах, олон зориулалт бүхий /нефть бүтээгдэхүүн, түүнийг хадгалдаг агуулах, бусад онц чухал обьектын гал унтраах/ тусгай зориулалтын 40 гаруй автомашин нийлүүлнэ. Мөн Онцгой байдлын байгууллага эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх Airbus EC-145 загварын гурван нисэх онгоцтой болох юм. Төслийн хүрээнд нисгэгч, эмч нарыг сургаж бэлтгэхээр төлөвлөжээ.

-  “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

-  Академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал” олгохоор шийдвэрлэв. Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг сайд Ё.Баатарбилэгт зөвшөөрөв.

-  2020 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Өмнөд Судан, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд алба хаагчдаа оролцуулна. Монгол цэргүүд нэр бүхий долоон улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.

-  Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэхээр болов. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилов. 

 
 
 
8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.150Зочин   • 2019, 12 сарын 12. 19 цаг 10 минут

сонгууль

64.119.21.150Зочин   • 2019, 12 сарын 12. 19 цаг 10 минут

АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭСЭН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛМЭЭР БАЙНА

64.119.21.150Зочин   • 2019, 12 сарын 12. 19 цаг 09 минут

ок

64.119.21.150Зочин   • 2019, 12 сарын 12. 19 цаг 08 минут

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ОЛГУУЛААЧ ЭЭ

192.82.69.3Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 06 минут

ХААНА РИОТИНТО БАЙНА ТЭНД АВЛИГАЛ, ҮХЭЛ, ЦУС, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ, ХУВААГДАЛ, ЗӨРЧИЛДӨӨН, ЯДУУРАЛ, ЗОВЛОН, ГҮТГЭЛЭГ ЗААВАЛ БАЙДАГ‼️‼️Рио Тинто компани Өмнөд Африк дахь уурхайгаа түр хаалааӨмнөд Африкт байрлах Рио Тинтогийн хөрөнгө оруулалтай “RBM” компани эмх замбараагүй байдлын улмаас үйл ажиллагаагаа зогсоолоо.Энэ долоо хоногийн эхээр тус уурхайн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд, гэрээгээр ажиллагсад бослого дэгдээж, улмаар нэг ажилтан хүнд гэмтээд байна. Өнгөрсөн жилийн сүүлээр туслан гүйцэтгэгч компанийн ажилтан “RBM

202.9.40.109Зочин   • 2019, 12 сарын 11. 18 цаг 26 минут

дүр исгэгч нар

202.21.107.52УБ   • 2019, 12 сарын 11. 17 цаг 17 минут

Энэ хэн бэ

182.160.38.106Зочин   • 2019, 12 сарын 11. 15 цаг 49 минут

юу ч хийхгүй байж юундаа хуралддаг байнаа 20-30н ***** гэвэл дороо цуглаад хэвлэлийхний амыг таглаад байхаар л юм байна лээ новшийн засаг

Шинэ мэдээ

Лондон дэлхийд тэргүүлэгч санхүүгийн төв байхаа больжээ7 цаг 15 минутын өмнөЕвропын холбоо бүх гар утсыг нэг л цэнэглэгчээр цэнэглэх тухай хууль гаргана7 цаг 20 минутын өмнө40 гаруй жил хадгалсан Rolex бугуйн цаг хагас сая ам.доллараар үнэлэгджээ7 цаг 25 минутын өмнөИх Британи “Huawei” компанитай хамтран ажиллана7 цаг 30 минутын өмнөХэвийн хэмжээнээс хэд дахин том шумуул7 цаг 35 минутын өмнөЖүдо бөхийн хүнд жингийнхний цэвэр савалтуудын түүвэр бичлэг7 цаг 40 минутын өмнөГар утас тань гадны халдлагад өртөж буй эсэхийг мэдэх аргууд7 цаг 45 минутын өмнөАббас Трампын төлөвлөгөөг хуйвалдаан гэв7 цаг 50 минутын өмнөЦаг зав гаргасанд баярлалаа /Сургамжит өгүүллэг/7 цаг 55 минутын өмнөДэлхийн хамгийн үнэтэй онгоц В-2 Spirit бөмбөгдөгчийг танилцуулж байна8 цагийн өмнө“Жангар” тууль тайзны бүтээл болно8 цаг 5 минутын өмнөШинэ Зеландын бүх нийтийн сонгууль есдүгээр сард болно8 цаг 10 минутын өмнөАнжела Бейбигийн Уханьд өгсөн хандивыг голжээ8 цаг 15 минутын өмнөХалуун усны газарт түүхий нүүрс түлж байсныг илрүүлжээ8 цаг 20 минутын өмнөКармело Энтони: Яагаад чи гэж, ах минь? Яагаад Жижи гэж?8 цаг 20 минутын өмнөӨвчин хижигийн тухай өөрийн бодлоо илэрхийлье8 цаг 24 минутын өмнө500,000 ам.долларын үнэт эдлэлтэй цүнхээ хулгайд алджээ8 цаг 25 минутын өмнөШилдгийн шилдэг тамирчнаар сурагч Э.Амартөр тодорчээ8 цаг 30 минутын өмнөЭерэг хандлагыг та эхлүүлж чадна8 цаг 35 минутын өмнө“Philips” ахуйн техник үйлдвэрлэлээс татгалзана8 цаг 40 минутын өмнөЭнхрийхэн баялаг харагдахаар ягаан хувцасны эрин ирж байна8 цаг 45 минутын өмнө“Apple” компанийн улирлын орлого түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ8 цаг 50 минутын өмнөГоэйдо: Ояката болж, ёкозүна төрүүлнэ8 цаг 55 минутын өмнө“Nike”-н цахим хуудсан дахь Кобигийн нэрийн бүтээгдэхүүнүүд дуусжээ9 цагийн өмнөМалчид, иргэд, тээвэрчидийн анхааралд9 цаг 5 минутын өмнөЦагаасаа эрт хөгширч буйгаа хэрхэн яаж мэдэх вэ9 цаг 10 минутын өмнөӨнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй 13 хүнийг тусгаарлалаа9 цаг 13 минутын өмнөЕвроп дахь хэвлэлийн эрх чөлөөний талаарх тогтоолыг баталжээ9 цаг 15 минутын өмнөАвстралид нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна9 цаг 20 минутын өмнөМалайзад коронавирусээр халдварласан хүний тоо 7 болж нэмэгджээ9 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.