2019 оны 12-р сарын 11
15 цаг 55 минут

Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан

 
Т.БАТСАЙХАН
 
Уурхайчин хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж, өөдлөхөд нь хамт яваа нэгэн хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарт тулгамдаж буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр ч нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй зүтгэгч нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг урьж, ярилцлаа.
 
-Та сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Эрдэнэс- Тавантолгой” компанитай  холбоотой ажиллаж байна.  2018 оноос эхлэн гүйцэтгэх захирлаар нь томилогдсон.  Компанийн шинэ үеийн түүхийг өөрийн тань сайн мэднэ гэж ойлгож байна.   Энэ тухай ярилцлагаа эхлэе?
-Би 2007 оноос эхлэн компанийн үйл ажиллагаанд оролцож байна. Анх төрд шилжсэн лицензийг төрийн компанид 100 хувь шилжүүлэх, иргэдэд ногдол ашиг өгөх гээд УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоол гарсан. Энэ дагуу стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээх компани байгуулсан нь “Эрдэнэс МГЛ” юм.  Бид Тавантолгойн ордтой холбоотой лиценз авахаас эхлээд, олборлолтийн үл ажиллагааг эхлүүлж, орлоготой болгох гээд нэлээд ажлыг зохион байгуулсан. Болохоос нь болохгүйг нь хүртэл өнөөдөр ч хамт явж байна. Тэр ч утгаараа компанийн шинэ үеийн түүхийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг юм.  Тухайн үед зорилт, төлөвлөгөө, томоохон төслийн ажлууд эхлэлгүй нэлээд хугацаа алдсан л даа. Үнэндээ компани гадаад дотоодод их хэмжээний өр төлбөртэй, байдал хүндхэн байлаа. Нийгмийн шинэчлэлт, өөрчлөлт, бүтээгдэхүүний үнийн уналт, эдийн засгийн хямрал, дээрээс нь улс төрийн оновчгүй шийдвэрүүд гээд хүндрэл, бэрхшээлүүдтэй нүүр тулж ирсэн. 2018 оны байдлаар бид 680 гаруй тэрбум төгрөгийг өрөнд төлсөн байдаг. Түүнчлэн энэ дүнтэй тэнцэхүйц хэмжээний нүүрсийг өрөнд өгсөн. Мөн 1072 хувьцаагаар дамжуулан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад тодорхой хэмжээний зардал хүртэл гаргасан байдаг. Энэ мэтчилэн улс төр, бизнесийн оновчгүй шийдвэрүүдийн хүрээнд өр төлбөр ч нэмэгдсээр асуудал хүндэрсэн он жилүүдтэй компани, компанийн уурхайчид нүүр тулсан. Гэсэн өнөөдөр  энэ бүхнийг даван гарсан, сайхан мэдээтэй сууж байна.
 
-2016 онд та компанийн тэргүүн дэд захирлаар томилогдон ирсэн.  Тухайн онд компани анх удаа ашигтай ажилласан байдаг. Ер нь асуудал юундаа байсан юм бэ?
-Тухайн оны есдүгээр сард манай Ариунболд захирал, түүний дараахан нь би тэргүүн дэд захирлаар нь томилогдон ирсэн.  Ирээдүйд ямар байх нь тодорхойгүй өрөндөө баригдсан, ажилчид, уурхайчдын маань итгэл дундарсан, ер нь саарал компани болчихсон байсан. Компанийг  ашиггүй,  өрөөс өрөнд явдаг учраас хувьчилах ёстой гэсэн ойлголтууд ч ар араасаа нийгэмд цацагдаж, гадаадын болон дотоодын компаниуд бага үнээр худалдан авах хэд хэдэн оролдлогыг хийгээд амжчихсан байсан. Олон улсын компаниудыг оруулах ёстой гэсэн дайралтууд ч илт газар авч байсан үе юм даа. Шулуухан хэлэхэд 400 сая ам.доллараар компанийг бүхлээр нь худалдаж авах асуудал ч яригдсан.  Түүний дараахан буюу   2016 онд удирдлагын багт очиход энэ уур амьсгал арилаагүй, ажилчдын нийгмийн асуудал ч маш хүнд байсан.  Төслийг цааш үргэлжлүүлэх нь битгий хэл хэзээ ч өрнөөс гарахгүй гэсэн дүгнэлтийг нь нийгэмд төрүүлчихсэн. Гэхдээ тэр онд буюу 2016 онд анх удаа 36 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.  Өр төлбөрийн асуудал бол хэвээрээ байсан.  Харин 2017 оноос ажил нэлээд урагшилсан шүү.  Гэрэл гэгээ харагдсан. Тухайн онд 460 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.  Ингээд төр засгийн удирдлагын зүгээс ч анхаарч эхэлсэн.   Ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах ёстой.  Төслийг  дагасан төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, кокс, химийн үйлдвэр, хот байгуулалт гээд асуудлыг цогцоор нь харж,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, парламент, Засгийн газрын төвшинд шийдвэр гаргасан.  Ингээд 2017 оны гуравдугаар сар гэхэд “Чалко” компанийн өрийг бүрэн барагдуулж чадсан. Дараа жил 2018 онд 807 тэрбумын ашигтай ажиллаж,  аравдугаар сард Хөгжлийн банкны өрийг тэглэсэн.  Ингэснээр “Эрдэнэс- Тавантолгой” компани гадаад, дотоодод ямар ч өр, төлбөргүй болж, үйл ажиллагаагаа улам өөдрөгөөр төлөвлөх боломж нээгдсэн.
 
 
-Байдал хүндхэн байгаа тухай ойлголт нийгэмд байсан нь үнэн л дээ. Та болон танай багийнхан ямар менежмент хэрэгжүүлж ажиллав?
-Менежментийн багийнхан хамгийн түрүүнд хэмнэлтийн зарчим баримталсан.  Алдагдалгүй, үр ашигтай байх хөрс суурийг бий болгосон.  Түүний дараа  өртэй хүн өөдөлдөггүй гэдэг шиг өөрийгөө цэвэрлэж, өрнөөс салсан. Ашиг гаргах гэж нэг жил гаруй хугацаанд ажилласан. 2017, 2018 онд эдгээр ажлуудыг амжилттай хийж, одоо хөрөнгө оруулалт, хөгжлийн жил рүүгээ орж байна.  Төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай анхны хөрөнгө оруулалтыг компани өөрсдөө санхүүжүүлэхгүй бол бидний үнэ цэнэ өсөхгүй, цаашид орох орлогод ч муугаар нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулагчид хүртэл итгэхгүй нөхцөл байдалд орно. Тиймээс бид өөрсдийн ашгаараа томоохон төслүүдээ 2019 ондоо багтаан хөдөлгөж чадсан. Энэ бол Монголчууд асуудлыг томоор харж чаддаг, дандаа гаднаас мөнгө гуйгаад явдаг биш гэдгийг тодоор харуулсан.  Дараа дараагийн төсөлд шаардлагатай хөрөнгийг Олон улсын зах зээлээс босгох үндэс болсон гэдгийг онцлох ёстой.
 
-Өр төлбөргүй, ашигтай ажиллаж эхэлсэн нь 2018 он юм байна.  Түүний дараагаар бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн нэлээд олон үйл ажиллагааг явуулж эхэлсэн.  Тэгвэл энэ бүхнээс та юуг нь онцлох вэ?
-Бид 2019 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан.  Энэ хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын ажлыг амжилттай эхлүүллээ.  Гашуунсухайт чиглэлийн хувьд нэлээд хугацаанд зогссон байсан төсөл л дөө.  Нөгөө чиглэлийн тухайд шинэ гарц бий болох юм.  Стратегийн болон эдийн засаг, эрхзүйн хувьд өндөр ач холбогдолтой.  Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор  бид  нэг тонн нүүрсийг одоо автозамаар 32 ам.доллараар тээвэрлэж байгаа бол найман ам.доллар болж өртөг буурна.  Тэр хэмжээгээр олох орлого, цэвэр ашгийн хэмжээ өснө. Бид ийм л зүйлийг бий болгохыг зорьсон.  Түүнийгээ эхлүүлж чадсан. Дараагийн Эрдэнэт хотын хэмжээний цогцолбор үйлдвэр дагасан хотын статус бүхий бүтээн байгуулалт энд өрнөх ёстой.  Монголын эдийн засгийн бас нэгэн тулгуур болгохыг зорьж байна.
 
-Уул уурхайн асуудал тойрсон хэл ам, улстөржилт намждаггүй.  Энэ нь эргээд бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь бий.  Та ийм асуудалд ямар зарчмаар хандаж ирсэн бэ?
-Олон хүндрэл байна.  Тухайлбал, саяхныг хүртэл олон нийт “Эрдэнэс -Тавантолгой” ХК-ийг сайнаар хүлээж авдаггүй байлаа.  Нэлээд олон жилийн хугацаанд өртэй байсан, улс төржсөн, хэл ам дагуулсан зэргээр янз бүрийн асуудалтай.  Түүнчлэн байнга ашиггүй ажилладаг. Төсөл, төмөр зам нь эхлээгүй олон жилийн нүүрийг үзсэн гээд л нийгмийн шүүмжлэлийг бүхий л төвшинд дагуулж байсан нь үнэн.  2016 онд анх манай менежментийн баг ажлаа эхлэхэд иргэдээс сэтгэл ханамжийн буюу компанийн хандлагын судалгааг авсан.  Тэгэхэд иргэдийн 85 хувь нь найдваргүй компани, өр зээлнээсээ гарахгүй гэсэн сэтгэгдэлтэй байсан.  Багахан хувь нь ирээдүйтэй, бидний хувьцаа байгаа гэсэн санал өгсөн.  Үлдсэн хэсэг нь компанийн тухай мэдэхгүй гэж хариулсан байдаг.  Харин сая 2019 онд  иргэдийн 80 гаруй хувь нь ирээдүйтэй, эдийн засгийн тулгуур болох томоохон хэмжээний компани гэдэгт санал нийлсэн.   Энэ нь нэг талаар иргэд компанийг зөвхөн хараар мэддэг байсан бол өнөөдөр юу хийж, ямар бодлого, бүтээн байгуулалт явуулж байна гэдгийг мэддэг, анхаардаг болсон байна.  Энэ  бол хоёр жил гаруйн хугацаанд гарсан амжилт.
 
 
-Асуудлууд шийдэгдээд ашигтай ажиллаад ирлээ. Одоо хүндрэлтэй зүйл юу байна.  Төрийн өмчит компани учраас улс төрийн ашиг сонирхол ч их байдаг болов уу?
-Хуучин компани хоёр ч удаа улс төрийн гацаанд орж байсан.  Яагаад гэхээр үл ойлголцол тэнд байсан.  Компанийн хөгжил, хэтийн ирээдүйг харсан хэсэг бүлэг байхад  гацаах сонирхол ч байсан. Улс төрийн өндөр төвшиндөө ойлголцоогүй  ч үе байлаа.  Компани тэр үед эрч алдаж,  үйл ажиллагаа нь доголдож байсан.  Харин  одоо өөр болсон. Нэгдүгээрт, улс төрийн үл ойлголцол бүрэн шийдэгдсэн.  ҮАБЗ-ийн төвшинд төслийг  урагш нь явуулж, Монголын төдийгүй олон улсын төвшинд гаргах ёстой гэдэг дээр санал нийлсэн.  Мөн УИХ дуу нэгтэйгээр үйл ажиллагааг дэмжиж байна.  Засгийн газрын зүгээс бүх анхаарлаа хандуулж байна.  УУХҮ-ийн сайд төслийг урагшлуулахаар нойр хоолгүй зүтгэж байна.  Тэгэхээр улс төрийн хувьд энэ төсөл ямар ч асуудал байхгүй.  Одоо бүгд үр дүнг нь хүлээж, итгэж байна.  Санхүүгийнэ хувьд ч өндөр ашигтай компанийн тоонд зүй ёсоор орсон.    Түүнчлэн боловсон хүчний асуудал байдаг.  Өнөөдөр дэлхийн томоохон уул уурхай компаниудад байсан залуучууд манайд ажиллаж байна.   Цалин хангамжийн хувьд Монголдоо эхний дугаарт эрэмблэгдэнэ.  Мөн 13 сарын цалин, нэмэгдээд үр дүнгийн урамшуулал олгодог гээд  олон жишгийг бий болгож чадлаа.   Дараагийн нэг чухал асуудал нь мэдээж ордын нөөц.  Өмнө нь нөөцийг  хэсэгчилсэн байдлаар батлуулсан байсан бол 2018 оны наймдугаар сард нөөцөө нэгдсэн байдлаар батлуулж, нэмэгдүүлж чадсан.  Олон улсын жорк стандарт руу шинэчлэн шилжүүлэх ажил хийж байна.
 
-Та компанийн алсын харааг хэрхэн харж байна вэ?
-Товчоор хэлэхэд монголчуудыг дор хаяж 200-н жил тэжээнэ. Эдийн засгийн эрх чөлөөнд хүргэнэ.  Хамгийн том стратегийн компани болж чадна гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна.
 
-Олон улсад байгалийн баялагтай, түүнийгээ зөв бодлогоор хэрэгжүүлж, хөгжсөн, иргэд  нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн жишээ олон бий.  Эсрэгээрээ баялагаасаа болж, нэлээдгүй зовлон туулах ч байна.  Тэгвэл Монгол Улсын хувьд ямархуу өнгө төрх харагддаг вэ?
-Уул  уурхайг зөв хөгжүүлж, зөв бодлогоор чиглүүлж явахгүй бол хамгийн аюултай.  Баялгийн хараал гэдэг зүйл байдаг.  Монголын уул уурхайн салбар сайнтай, муутай явж байна.  “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олны хувьд ажил нь сайн зүгт чиглэж байна гэж би хардаг.   Ашиг орлого хангалттай, зөв бодлоготой,  иргэд маань ч итгэл найдвар төрүүлсээр байна.  Энэ салбарыг зөв менежментээр зөв авч явж чадвал төр ч гэсэн томоохон төслийг явуулж чаддаг гэдгийг харж болно.   Өчигдөр хүртэл төр муу менежер гэж бүх төвшиндээ ярьж байсан.   Тэгвэл төр муу менежер биш, төрдөө болоод иргэддээ бусад аж ахуй нэгждээ үр ашгаа өгөх менежмент хийж чадсан гэдгийг  “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олон харуулж байна.   Гуравхан жилийн хугацаанд бид босгож чадсан.  Цаашид дэд бүтцийн төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж дуусгаад,  Тавантолгой-Зүүнбаян,  Тавантолгой-Гашуутсухайт,  Тавантолгой-Оюутолгой-Ханги-Мандалын зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем, хими технологи, коксын үйлдвэрийн бүтээн байгуулалтаа зогсоохгүй, цаг алдахгүйгээр  аваад явчихвал энэ төсөл Монгол хүн бүрт үр өгөөжөө өгнө.
 
-Улс төрийн хүрээнд асуудлууд шийдэгдсэн байна.  Олон нийтийн зүгээс “Эрдэнэс -Тавантолгой” компаниас 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хэзээ хүртэх вэ гэж их асуудаг.  Та энэ асуудалд тодорхой хариулт өгөхгүй юу?
-Иргэд маань хувьцааны ногдол ашгийг хүлээх нь зөв.  2017, 2018 он хүртэл иргэд энэ хувьцаанд итгээгүй.   Улс төрийн зорилгоор өгсөн цаас гэж харсан.  Тийм ч учраас зарим иргэд төрдөө зарсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд зарим иргэд  маань 300 мянган төгрөгөөс өгсөн.  Яагаад гэхээр тухайн үед энэ компани ашиг орлоготой ажиллаж бидэнд ногдол ашиг өгөх боломжгүй гэж харсан.   Итгэл найдвар байгаагүй.  Харин өнөөдөр маш олон хүн хувьцаагаа бүртгэлжүүлж байна.  Энэ нь нэг талаараа итгэл юм. Нөгөө талаар хөрөнгийн зах зээлд хөл тавьсан алхам. Төсөл хөтөлбөрүүдээ эхлэхээр олборлолтын орлогоос гадна төслүүдээс нь орж ирэх орлого гэхэд нь олон тэрбумаар яригдана. Манай компани ч иргэдэд хөрөнгийн зах зээл болон хувьцааны талаарх бодит ойлголтийг сургалтаар дамжуулан хүргэж байгаагийн илэрхийлэл. Сая “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг нийслэл болон орон даяар зохион байгуулж, 126 мянган иргэн хамрагдаж хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ дээшлүүлсэн. Иргэдийн энэ итгэл манай менежментийн багийн нэг амжилт.  Ногдол ашгийн хувьд том, жижиг хувьцаа эзэмшигч  бай компани ашигтай ажилласан ашиг олгох зарчим үйлчилдэг. Гэхдээ дэлхий нийтэд ашигтай ажиллах нь тодорхой төслүүдээ эхлээд хөгжүүлж байж, авах ашиг орлогоо нэмэгдүүлдэг бизнесийн хуулийг илүүд үзэх тохиолдол олон байдаг. Үүний адил нэгэнт үр ашгаа өгөх нь тодорхой Тавантолгой төслийг цогцоор нь хөгжүүлэхийн тулд ашиг орлогоо  төслүүдээ санхүүжүүлэхэд анхаардаг. Тавантолгой төслийн хувьд эхлээд төмөр замын төслүүдээ ашиглалтад оруулж чадвал зардал дөрөв дахин буурах, шинэ гарцууд бий болж, өрсөлдөөн дундаас үнэ өсөх зэрэг олон давуу тал бий болно. Тиймээс 2018 оны ногдол ашгийг төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэхэд  зарцуулъя гэж шийдсэн.   Өнөөдөр иргэдэд очих 27 мянган төгрөг биш ирээдүйд тэдэнд очих олон зуун мянгаар яригдах баялагийн асуудал дээр шийдвэрээ гаргасан. Цаашид  иргэд маань хувьцааны ногдол ашгаа авна гэдэгт эргэлзэж  болохгүй.   Зарахгүй байх, хоёр дахь зах зээлд орох боломжоо харах хэрэгтэй.
 
 
-IPO гаргах асуудал нэг хэсэг яригдаад чимээгүй болчихлоо.  Энэ асуудлаас болж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хуваалаа гэсэн яриа  ч байсан.  Энэ юу болов?
-Тавантолгой орд маань найман ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. 7.3 тэрбум тонн нөөцтэй.  Үүнийг тэр чигээр нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж болохгүй.  Тийм учраас  нэг ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компани байгуулаад  хөрөнгө босгох ажлыг хийлгэж байна.  Иргэдэд маань 6.3 тэрбум тонн нөөцтэй, орд нь байна.  Тэр компанийн 30 хувь гарлаа гэхэд 70 хувь нь эндээ үлдэх юм.  Тэгэхээр энэ бодлогын хувьд зөв.  IPO-гийн хувьд тогтсон үе шаттайгаар хийгддэг.   Монголын талаас хийх зүйлүүдээ хангалттай явуулсан.  Одоо олон улсын зөвлөхүүдтэйгээ ажиллаад явж байна.  Хэзээ  ямар үнэ цэнэтэй байхад нь хувьцаагаа гаргах уу гэдэг асуудал яригдаж байгаа учраас  энэ тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй.
 
-Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн компани болж чадсан гэж ойлголоо.  Олон улсын хандлага ямар байгаа бол?
-Тавантолгойн бол өндөр чанарын илчлэгтэй коксжих нүүрсний том орд.  Чанарын хувьд дэлхийд тэргүүлж байна. Нөөцийн хувьд мөн дээгүүрт орж байгаа.  Анх төрд үйлчлэх зориулалттай, улс төрийн зорилготой байгуулагдсан хуулийн этгээд мэт ойлголтыг 2016 он хүртэл олон улсад төрүүлсэн.  Харин одоо өөрөөр бодох болсон. Энэ компани ашигтай ажиллаж байна.  Өр төлбөргүй болчихлоо.  Дээрээс нь ил уурхайн олборлолт, тээвэрлэлт гээд  бүх төрлийн менежментийг хийж чадаж байна.  Мөн  улс төр нь нөлөөлөхөө больсон.  Одоо Засгийн газар  “Эрдэнэс-Тавантолгой” ХК бол мегатөсөл, төслийг нэг ч өдөр зогсоолгүй урагш нь хөдөлгө гэсэн хатуу байр суурьтай болсон.  Ямар  нэгэн байдлаар улстөржих,  мөнгийг  нь ийш тийш зарцуулах асуудал байж болохгүй гэдэг чиглэлийг өгч байгаа.  Хуучин Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөнөөс компанийн хэдэн жилийн татварыг нь хүртэл урьдчилан авсан тохиолдол байсан.  Ийм тохиолдолд аль ч компани бизнесийн утгаараа хөгжиж урагшилж чадахгүй л дээ.  Харин одоо компани зөв гольдролдоо орсон.  Одоо олон улсын хөрөнгийн зах зээл дээр гараад ирэхлээр хөрөнгө оруулагч нар хувьцаа авна.  Ашгаа  ч эргээд олно гэдэгт эргэлзэхгүй болсон.  Сонирхож байгаа маш олон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч бий.
 
-2020 оны УИХ-ын сонгууль дөхөж байна.  Сонгуулийн цикл дагаад зарим асуудал гацах, өөрчлөгдөх асуудал байдаг.   Тэгэхээр сонгуулийн дараах “Эрдэнэс тавантолгой” компанийг та хэрхэн харж байна вэ?
-Өмнөх шиг түүх битгий давтагдаасай л гэж бодож байна.  Хүч их, зардал, мөрөөдлөөр ажилласан энэ ажил зогсчихвол дахиад Монголын хөгжил магадгүй дахиад 10 жилээр хойшилж, гацах байх.  Тэгэхээр  энэ төслийг үнэхээр эх оронч улстөрчид олон л юм бол ямар ч нам  хөгжил рүү нь явуулах ёстой.  Үр дүнг нь харах ёстой.  Ийм хэмжээний улстөрчид манайд олон бий.   2020 оны сонгуулийн үр дүн яаж ч гарсан энэ төсөл үргэлжлэнэ.  Хэрэв зогсоогоод ямар нэгэн ашиг сонирхол гараад ирвэл тэр бол цэвэр эх оронч бус үйлдэл байх болно.  Нөгөө талаар иргэн болгон энэ компанийн эзэн.  Дансаа нээлгээд бүртгэлжүүлчихсэн. Тэгэхээр энэ төсөл одоо дурын нэг улс төрчийн хийсэн буруу үйлдлийг зүгээр хараад суухгүй нь тодорхой.
 
 
-Та сонгуульд оролцох уу?
-Би  2007 оноос хойш энэ төсөлтэй зууралдаж байна.  Уурхайчин залуустайгаа хамт, төслийн эд эс нь болоод явж байна.  Бодож санасан зүйл  их бий.   Тэднийхээ, үр дүнг харчихъя гэж чин сэтгэлээсээ хүсч байна.  Ядаж энэ бүтээн байгуулалтууд нь ашиглалтад орчихоосой.  Төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, IPO гээд асар олон асуудал байна.   Тэгэхээр энэ асуудалд анхаарч ажиллана. Манай хоёр төмөр замын бүтээн байгуулалтууд Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр төмөр замыг яаралтай ашиглалтад орж, угаах үйлдэр, хими технологийн болон коксын үйлдвэрүүд ашиглалтад орсноор БНХАУ болон ОХУ руу хүртэл олон гарц бий болж, бүтээгдэхүүний үнэ өсөж, дэлхийн зах зээлд өрсөлдөх учиртай. Гурав дахь нь эдгээр төслийг дагаж маш олон жижиг дунд бизнесүүд хөгжинө.  Энэ мэтчилэн зам, үйлдвэр дагасан хөгжлийг ярьвал их зүйл байна.  Мөн  уурхайн дотоод хөгжлийн асуудлууд бий.  Хотхон, оффис, цахилгаан, усан хангамжийн асуудал шийднэ. Бид кемп дагасан уурхай биш хот дагасан уурхайг хөгжүүлнэ.   Хуучин 1983-1987 онд  ОХУ-ын институт Тавантолгойн ТЭЗҮ-г боловсруулахдаа  50 мянган хүнтэй хот байгуулахаар төлөвлөж байсан.  Тэнд төмөр зам, нүүрс боловсруулах, химийн үйлдвэр, тэдгээрийг дагасан бизнесүүд гээд бүгдийг төлөвлөсөн байсан.  Үүний  ТЭЗҮ-г бид шинэчлээд 100 мянган  хүнтэй хот байх боломжтой  гэж үзсэн. Тиймээс ядаж эхний үр дүнг хармаар байна.
111
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

111 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.95Иргэн монгол хүн   • 2019, 12 сарын 14. 14 цаг 05 минут

Ямар өчүүхэн хүмүүс 27000 төгрөг дээр голоо цохидог байнаа, илүү ихийг хийхийн тулд ганц хоёр жил тэсчих эх оронч чанар алга уу? 27000 төгрөгөөр нэг хүн юуч хийх билээ, ганц шил аваад дуусга шүүдээ, хандив өргөлөө гээд өөдрөг бодоод байлдаа

202.126.89.95Иргэн монгол хүн   • 2019, 12 сарын 14. 14 цаг 01 минут

Төмөр замыг чинь овоолсон шороон дээр л барьдаг шүүдээ тэр чинь ажил шүү

202.126.89.95Иргэн монгол хүн   • 2019, 12 сарын 14. 14 цаг 00 минут

Сайн байна ийм залуусыг дэмжих хэрэгтэй амжилт хүсье

202.9.40.139Иргэн   • 2019, 12 сарын 13. 17 цаг 27 минут

Сайханбилэгийн уед 10000 тугругуур данс нээлгэж байлаа.энэ унд олон хун ногдол ашгаа авах гэж идэвхтэй оролцсон.суулд л 10000 аас доош болж дансаа нээлгэсэн юм.

64.119.21.150Зочин   • 2019, 12 сарын 12. 19 цаг 27 минут

ыдэг

64.119.21.150Зочин   • 2019, 12 сарын 12. 19 цаг 26 минут

төмөр замд өмнө нь өчнөөн мөнгө зарсан овоолсон шороо л үлдсэн гээд тв-ээр яриад байсан биз дээ одоо тэгээд ард иргэдийн хувьцааны ногдол ашгийг ТУЗ нь дур мэдээд төмөр зам руу хийчихэж болж байгаа юм уу их ч бай бага ч бай иргэдэд олгох хэрэгтэй ш дэ нэг хүнд 27000 төгрөг ногдох юм бол өрхөд гээд үзхээр тодорхо хэмжээний мөнгө олгогдвол хүмүүстэй хэрэгтэй шүү дэ

64.119.21.150Зочин   • 2019, 12 сарын 12. 19 цаг 21 минут

ард иргэдийн хувьцааны ногдол ашгийг иргэддээ олгох хэрэгтэй шүү дээ хүн бүр л 5000 төгрөг хураалгаж данс нээлгэсэн байхад, тэгээд бас төр сайн менежер гэчихжээ ядаж хуулиа мэдэж яриамаар юм да

64.119.21.150Зочин   • 2019, 12 сарын 12. 19 цаг 16 минут

ӨЧНӨӨН ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАСАН ЮМ БОЛ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ АРД ИРГЭДДЭЭ НОГДОЛ АШГИЙГ НЬ ОЛГОЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ТУЗ ШИЙДСЭН ГЭЖ ЯРИАД БАЙХЫН ЕРӨНХИЙ САЙД НОГДОЛ АШГИЙГ НЬ ОЛГУУЛЖ ӨГ ГЭСЭН БАЙХАД АРД ТҮМЭНД ӨГӨХ ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ТУЗ ДУР МЭДЭН ЗАРЦУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭ КОМПАНИЙН ХУУЛИА УНШААЧ ЭЭ

66.181.170.77zochin   • 2019, 12 сарын 12. 12 цаг 01 минут

mundag shvv ajliin amjilt xvsey

66.181.161.116Зочин   • 2019, 12 сарын 12. 11 цаг 26 минут

Oyu tolgoi ch bas tavantolgoi shig mongolin irgediin ezemshih huvitsaa bh l yostoi yum shig mongoliin l gazar nutag bayalag bizdee hedhen erh medeltenguud l idej uugaad yu ch bolj baidag yum buu med yumdaa

202.126.89.109Chimedtseren   • 2019, 12 сарын 12. 10 цаг 58 минут

Mongold tomd tootsogdoj bgaa uul uurhain companuudaas tawantolgoi l zuw amraltiin systemeer yawj bgaa gdg yum bnlee ene chin yamar udirdlaga we gdg ni haragdaj bn. Hiisen buteesen ni il haragdaj bgaa mundag company shuu

202.126.89.109Zolbayar   • 2019, 12 сарын 12. 10 цаг 56 минут

oyutolgoig har l daa. mongold ur uguuj bnuu. iim jishee mongold zunduu bhad tawantolgoin udirdlaguudiig mundag zaluus gj bodoj bgaa. sn bn ilvv ihiig hiij butee zaluus min.

66.181.170.77болормаа   • 2019, 12 сарын 12. 10 цаг 55 минут

бүтээн байгуулалтаа хөгжүүлээд ногдол ашгаа хэд дахин илүү авахаа мэддэггүй юмуу үнэ төлбөргүй сургалт болоод байхад суугаачээ сургалтаар үнэхээр хэрэгтэй мэдээлэл өгч байсан

202.126.89.109Enkhzaya   • 2019, 12 сарын 12. 10 цаг 53 минут

100huwi mongol udirdlagatai, 100huwi mongol ajilchidtai mongoliinhoo companiig demjij bnooo

103.18.40.13Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 52 минут

noogodl ashig gdeg zvilee ydaj medcheed yarildaa hvmvvsee ter tavantolgoigoos yawuulaad bsan surgaltand suuchaad ym oilogchood yarih heregtei bid bvhen

76.164.228.52Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 30 минут

ллл

76.164.228.52Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 30 минут

Хэдэн тэрбумаар идээл, луйвардаад байгаа хүмүүсээ дэмжээд насаар нь улс төрд суулгаад байгаан байж цаасан дээр байсан компанийг Монголын эомер нэг компани болгож чадсан залуугаа дэмжиж чадахгүй!!! Наад үгнүүдээ тэр Монголчуудын мөнгийг идээд сурчихсан Улс төрчиддөө л хэл!! Залуу хүний итгэлийг мохоохоо бол!

103.80.210.167иргэн   • 2019, 12 сарын 12. 10 цаг 30 минут

Ноогдол ашиг гэдэг юмаа авч үзэх юмсандаа...

202.55.188.88Zochin   • 2019, 12 сарын 12. 10 цаг 30 минут

Erdenes tawan tolgoi companii huduu oron nutagt irj ajillan irged bidend medeelel ugsun ywdal ni tuilin talarhmaar ajil baisan, bayarlalaa

202.55.188.88Zochin   • 2019, 12 сарын 12. 10 цаг 29 минут

Manai ulsad uul uurhaig ashiglaj baigaa mash olon company baidag, tegsench bidni huseed baidag gart barigdaj nudend uzegdeh hemjeeni ir dun ugdug bilvv. Minii bodloor huwitsagaa ezemshuulj, noogdol ashigin talaar zorigtoi yrij baigaad ni harinch bayarlaj mundag sanagdaj baigaa shu. Amjilt

165.22.108.225Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 28 минут

Нэг ч гэсэн Монголын компани сайн ажиллаж байгаад баярлах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дандаа л шилдэг татвар төлөгчөөр шалгарч байгаа. Энэ чинь сайн ажиллаж байгаагийн нэг илрэл шүү дээ

66.181.170.77Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 26 минут

Ганхуяг захиралд ажилын амжилт хүсье яасан мундаг юм удахгүй бид жил бүр ноогдол ашигаа аэваад бж байдаг болох нь эээ

66.181.170.77Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 26 минут

batsaihan gedeg hun ymu ganhuyg gedeg hun ymu

66.181.170.77Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 25 минут

ажилын амжилт хүсье мундаг байна шүү

66.181.170.77Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 11 минут

iim baiguullaga, iim humuusiig l demjih heregtei bgan

66.181.170.77Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 10 минут

mundag baina. toriin baiguulaguudiig iim humuus udirdaad yvval goydoo

66.181.170.67Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 57 минут

Төр сайн менежер гэдгээ харуулж чадлаа амжилт хүсье мундаг байна

66.181.170.67Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 56 минут

Уурхайчид сайн ажилласан гэдгээ харуулж чадлаа

66.181.170.67Болоо доо   • 2019, 12 сарын 12. 9 цаг 54 минут

Тухайн үед Хятадад зарсан нь дээр, өөрсдөө ажиллуулж чадахгүй гээд л шуугиж байсан ш дээ. Тэгээд одоо ашигтай ажиллаад улсын төсөвт мөнгө оруулж байна. Сайн байна, амжилт. Гол нь тууштай байдгиймшдээ залуу минь

66.181.170.67Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 54 минут

Сайн ажилласан байна

150.129.140.120Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 54 минут

Ийм л чадварлаг залуус Манай Монголын ирээдүйг авч явна. Бид ч ийм залуусаа дэмжих ёстой.

66.181.170.77Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 51 минут

том ажилын ард гарсан нутгийн залуудаа баяр хүргьё

66.181.170.67Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 50 минут

хийж чадаж байгаа бүхнээ л муулхиймдаа улам хийгээд өг. Амжилт хүсэе

202.179.24.60ИРГЭН   • 2019, 12 сарын 12. 9 цаг 50 минут

ХАМГЫН ГОЛ НЬ ҮНЭН ШУДАРГА НЭЭЛТТЭЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГААД НЬ АРД ТҮМЭН БУХИМДААД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ.Ж.НЬ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬХАД МАШ ИХ МӨНГӨ ШААРДЛАГАТАЙ ГЭДГЭЭР ХАМАГ ЮМАА НУУЖ БАЙГАА НЬ НОТОЙ.ТЗ-ЫН УЛ ШОРООНЫ АЖЛЫГ ХЭДЭН ХУВЬТАЙ ХИЙЖ ХИЧНЭЭН ТӨГРӨГ ЗАРЧИХСАН ТАЙЛАН.ЯГ ТЗ ХЭДЭН КМ-ЫГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТАВЬЧИХСАН ТАЛААР МӨН ХАМГЫН ГОЛ НЬ ӨӨРСДИЙНХӨӨ ЦАЛИН ХАНГАМЖ ТАНСАГЛАЛЫГ НУУЖ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААГАА ИЛ ШУДАРГА ИЛЧИЛЧИХ ЧАДАМЖГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ШУДАРГА МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ ЗАЛУУЧУУД АХМАДУУД ДҮҮРЭН БАЙНА ТА НАР ТӨМСӨГДҮҮЛЧИХСЭН УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД БОЛОХ

66.181.170.77Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 43 минут

уурхайчиддаа баяр хүргье та нарын хичэээл зүтгэлийг ард түмэн бид мэдэх ёстой й

66.181.170.77Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 41 минут

юм хйигээл байгаам байна

66.181.170.77Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 40 минут

монголын өр ширийг дараад их хүнд ачаа эдлэж яваа компани юм байналээшдээ чааваас

66.181.170.77цэцэгээ   • 2019, 12 сарын 12. 9 цаг 38 минут

жаилт хүсье сааараас сайн их юмдаа сайн мэдээг тэгээд хүмүү шэйрлэж хэрүүл хийгүй нь харамсалтай

66.181.170.67Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 16 минут

сайхан мэдээ байна

66.181.161.116Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 02 минут

Amjilt huseye. Ulam sain setgel gargaj ajillaarai. Sain bailaa.

202.9.46.135Зочин   • 2019, 12 сарын 12. 7 цаг 37 минут

tsunh barigch namchin.chinii gaviya gej yu bh ve deee.nuursnii une ussund l bga hereg.une unanguut dagaad l nam unana.chi ymar hujaa yavaad nuursnii une usguh greee bguulchihsan bish.nuursnii une usguh geree bguulchihsan bish.adgiin muu namchin ah nariigaaa duuriagaad hulgai hiij l bgaa daa.

66.181.166.32Зочин   • 2019, 12 сарын 12. 7 цаг 21 минут

oros chinii nuurseer yu hiih ym tenegteerei

202.126.89.120Зочин   • 2019, 12 сарын 12. 6 цаг 19 минут

Энэ нэг качин юм диптаат болчих гээд л худлаа хошгируулж бна уу. Эрдэнэтэд нэр дэвшээд диптаат болчих санаатай. Битгий куц бөгс долоогчоо.

68.145.61.75Zocnin   • 2019, 12 сарын 12. 1 цаг 08 минут

Amjilt ni ilt haragdaj bgaa zow hun bna Uul uurhain saidaar tawij uul uurhain turshlaga menejmentiig udirduulbal uls ad heregtei

68.145.61.75Zocnin   • 2019, 12 сарын 12. 1 цаг 03 минут

Shunalt Aryunbold ideed l bsan Ene tuhai bicnij shuumjleed l bsan Harin ene zaluu zow golidrold ni oruulsan bna Tord iim hun heregtei

203.91.115.44Батцэцэг   • 2019, 12 сарын 11. 23 цаг 54 минут

Сайхан мэдээ байна шүү амжилт хүсьё

203.91.115.44Батаа   • 2019, 12 сарын 11. 23 цаг 53 минут

Энэ засгийн үед анх удааа ашигтай ажиллаж байгаам бна шүү амжилт

203.91.115.44Зочин   • 2019, 12 сарын 11. 23 цаг 52 минут

Төр идлээ уулаа гээд байдаг болохоос хийж бгаа юмыг ер ярихгүй шүү амжилт хүсье

203.91.115.44Зочин   • 2019, 12 сарын 11. 23 цаг 51 минут

Хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг ямарч байсан ашигтай ажиллаж бгаа гэж сонссон

203.91.115.44Zaya   • 2019, 12 сарын 11. 23 цаг 47 минут

Manai mongolchuud hetsuu humuus shuu hiij bui negniigee baingiiin hemlej baidag Neeeh tuwugtei hums shuu ashiggui bsan bol hench awch heltsehguildeee amjilt

64.119.20.181МУ иргэн   • 2019, 12 сарын 11. 23 цаг 28 минут

Төрийн өмчит нэг ч гэсэн компани ашигтай ажиллаж байгаад баяртай байна. Амжилт хүсье!

66.181.177.249Зочин   • 2019, 12 сарын 11. 22 цаг 56 минут

burhan mini tavantolgoi hottoi bolchuul bi lav shuud tiishee yvna. hurdan buteen baiguulaltuud ni saadgui yvaasai

66.181.177.249Зочин   • 2019, 12 сарын 11. 22 цаг 52 минут

bi l unshij chadahgui in hna ter muulad bga humuus bgan bitgii muulad vai gehin humuusee!!! hhe

66.181.177.249Зочин   • 2019, 12 сарын 11. 22 цаг 46 минут

tur saindaa bish dotroo bga hamt olon l sn bsan bh undesnii tomoohon compani garj irjiishde

202.21.108.153Иргэн   • 2019, 12 сарын 11. 22 цаг 15 минут

Төр сайн менежер гэдгийг батлах хэрэгтэй. Муу менежер гэж харагдуулаад үрэн таран хийсэн шүү дээ.

64.119.23.127Зочин   • 2019, 12 сарын 11. 22 цаг 14 минут

Энэ хүмүүс яагаад дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх нь илүү ашигтайг ойлгохгүй байгаан болоо. Хариулт: хувиа хичээсэн бэлэнчлэх сэтгэлгээ

203.91.115.44Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 48 минут

Эрийн сайндаа ашиг олоогүй, Хятад харж үзээд нилээд нүүрс авлаа, нүүрсний үнэ өндөр байсан. Ард түмэнд бол ямар чашиггүй ажилласан . Авилгачидад асар их ашиг авчирсан л байх.

64.119.23.127Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 47 минут

Za tegee sain yawaagaa uruu tataad bailgui demjeed yawchuul boon l zugeer belen mongo awah gesen humuus yana daa

203.91.115.44Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 46 минут

Төр сайн менежер гэж юу яриад байнаа. Чи удахгүй шорондоо орноо. Чиний идэж уусан иргэдийн ноогдол ашгийг буруу зарцуулсан гэмт хэрэг чинь хүзүүг чинь орооно доо. Төр бизнест ордог байхаасаа аль болох л татгалзах хэрэгтэй.

64.119.20.181МУ иргэн   • 2019, 12 сарын 11. 23 цаг 34 минут

Төр сайн менежер хийж чаджээ. Энэ хүний зөв бодлого зөв менежментийн үр дүнд л олон жил сурагүй байсан 1072 хувьцаа ногдол ашиг яригдаж байна ш дээ

202.9.46.60Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 27 минут

baharhaj bn shu tur zasgaaraa

202.9.46.82Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 27 минут

төр муу менежер гэж хэлээд ард түмний хөрөнгийг хурааж авсан дээрэмчдийн хэлсэн үг. Монголчууд юмны учир муу мэддэг болохоороо нээрээ тийм гээд дагаж шуурсан болохоос төр сайн байлгүй яахав

202.9.46.60Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 26 минут

mongoliin tur ingeed ajillad ehelvel ch mongolchuudiin amidral niiterei neg shat ahih baihaa amjilt

202.126.89.169Elbegee   • 2019, 12 сарын 11. 21 цаг 12 минут

sn bna ovoodoo ulam ilvv amjilt husie

122.201.31.73Urtnasan   • 2019, 12 сарын 11. 21 цаг 11 минут

Sain baigaa bol bolj bn. Turiin umchit companiud iim baimaar bna. Ard irgediin itgeliig daaj yavaarai

66.181.161.109Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 10 минут

mash sain ajilsan uurhaichdaa bolon Ganhkuyga zahirld n tsaashdinhan ajild amjilt husie sain yvaa negniigee muuldag ataarhuu zanga bolichohvol en hun shig amjiltand hurne shu

203.91.116.147Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 08 минут

Төр оролцоогүй бол үүнээс илүү байх байсан чи харин ч муу менежер

92.119.178.117Зочин   • 2019, 12 сарын 11. 21 цаг 07 минут

Бидний өнөөдөр идэх хоолтой байгаа нь энэ компанитай тодорхой хэмжээнд холбоотой. Ганц байгаа компаниа яах гэж ингэж байдгийн. Оюутолгойгоо хар, эрдэнэтээ хар. Хэн бидэнд хувьцаа өгсийн.

122.201.31.73Мөнгөн   • 2019, 12 сарын 11. 20 цаг 59 минут

Ёстой л төр сайн менежер байж чадаж дээ

202.126.89.122Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 56 минут

Ашигтай ажиллах үгүй нь ерөөсөө сонин биш зүгээр мөнгө л өгвөл гоё сайхан гэж боддог хүмүүсийг бурхан өршөөг санхүүгийн талаар жоохон мэдээлэлтэй байгаад хувьцаа чамд ямар ашигтайг судал

122.201.31.73Batbayar   • 2019, 12 сарын 11. 20 цаг 52 минут

Irgeded medeellee sn tugeej baigaarai amjilt husie

202.126.88.44Бэк   • 2019, 12 сарын 11. 20 цаг 51 минут

төрийн компани ийм их ашигтай амжилттай байгаа нь үнэхээр гайхалтай. компанийн удирдлагадаа амжилт хүсьe. харин энэ амжилтыг хүлээн зөвшөөрч чадаагүй сайныг дэмжихийн оронд өө хайгаад байгаа хүмүүс үнэхээр муу байна шүү

202.126.89.122Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 47 минут

Хийж байгаа нэгнээ элдвээр хэлж сухаар хувьцаа хувьцааны данс 2оо ядаж л ялгаад сурчихмаар байгаам шдээ тэгчээд мөнгөө нэхэж хэвтүүл яадын болдоо хүмүүс минь.

202.126.88.59Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 45 минут

Ард түмнийхээ сайн сайхны төлөө хөлс хүчээ зориулж ажиллаж байгаа Эрдэнэс Тавантолгой компани үнэхээр мундаг байна.

202.126.89.39Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 44 минут

Залуу хүн хийж чадаж байна харлуулахын оронд дэмжээд суугаач захиалгаар бичигчидээ

66.181.161.60Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 32 минут

Маш сайн ажиллаж байгаа шүү амжилт хүсье

192.82.71.193зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 30 минут

Ариунболд маш сайн ажиллаж байсан нь үнэн шүү. Одоо хувьцааны ноогдол ашгаа авья.

202.126.89.38Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 23 минут

Болж байгаа зүйлийг яагаад заавал харлуулах гээд байдаг юм бэ. Харлуулахын зорилго юунд байна гэдэг их сонин. Юм болгоныг ингэж улс төржүүлдэгээ болих хэрэгтэй.

202.126.89.93Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 23 минут

би саяхан эрдэнэс тавантолгойн тайлан мэдээ болон 1072 хувьцааны сургалтанд суусан юм маш хэрэгтэй чухал ойлголтийг тэндээс олж авсан зарим нэг эмзэглэх хэсэг байсан тэр нь компанийг барьцаалж авсан ѳмнѳх ѳр зээлүүд байсан дахиж тийм алдаа гаргахгүйгээр бид бүхэн энэ компанаа дэмжээд цаашид зѳв хѳгжилд нь гар бие оролцох хэрэгтэй асар их боломж бидэнд байгаа одоо энд энээ тэрээ гээд муулаад байгаа хүмүүс юм бүхнийг хоёр талаас нь хараасай гэж хүсэж байна хэдий болтол муулж суух гэсийм бэ

202.55.188.34Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 18 минут

ЭТТ ашиггүй ажиллаж ирсэн он жилүүдийг бид мартжээ. Сүүлийн 2 жил үнэхээр л төрийн компани сайн ажиллаж байгаа шүү. Бид хийсэн нэгнээ шүүмжилдэг гаж тогтолцоогоо засмаар бна. Ганхуягын үед менежмент сайн байнй

64.119.16.195Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 18 минут

Ямар ч газрын улс орон, компани аль нь ч бай удирдлага хэр байхаас л тэд хаашаа явах нь юу хийх н, шийдэгддэг. Төрийн өмчит компани ингэж ашигтай ажилласан түүх нь ЭТТ л байх. Баяр хүргэе!

202.126.89.93Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 15 минут

энэ хүний зорилт нь мэргэжлийн бизнесийн чигэлээр хѳгжүүлсэн уул уурхай цаашлаад тэндээс олсон орлогоо нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт барих ашиглах гэж ойлгож байна. Ийм юм яарьж байсан хүн байдаг билүү дэмжиж байна.

202.55.188.46Zochin   • 2019, 12 сарын 11. 20 цаг 13 минут

Hiisen hun l yarigdaj, muulagddag ym. Muuluulah tusam gyalalzaarai. Amjilt.

202.126.89.93Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 11 минут

зѳвѳѳ одоо энэ тѳмѳр зам дан ганц эрдэнэс таван толгой гэхгүйгээр цаашид иргэдэд маань нийгэмд маань маш чухал эдийн засгийн тѳрѳлжилтэнд маш хэрэгтэй бүтээн байгуулалт болно

202.126.89.38Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 09 минут

Зарагдах дээрээ тулж байсан компанийг авч үлдээд монголд тэргүүлэх компани болгож чаджээ. Хийсэн бүтээснийг нь үнэлэх хэрэгтэй шдээ. Баяр хүргэе.

192.82.69.3Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 04 минут

ХААНА РИОТИНТО БАЙНА ТЭНД АВЛИГАЛ, ҮХЭЛ, ЦУС, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ, ХУВААГДАЛ, ЗӨРЧИЛДӨӨН, ЯДУУРАЛ, ЗОВЛОН, ГҮТГЭЛЭГ ЗААВАЛ БАЙДАГ‼️‼️Рио Тинто компани Өмнөд Африк дахь уурхайгаа түр хаалааӨмнөд Африкт байрлах Рио Тинтогийн хөрөнгө оруулалтай “RBM” компани эмх замбараагүй байдлын улмаас үйл ажиллагаагаа зогсоолоо.Энэ долоо хоногийн эхээр тус уурхайн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд, гэрээгээр ажиллагсад бослого дэгдээж, улмаар нэг ажилтан хүнд гэмтээд байна. Өнгөрсөн жилийн сүүлээр туслан гүйцэтгэгч компанийн ажилтан “RBM

202.9.46.63Зочин   • 2019, 12 сарын 11. 19 цаг 57 минут

Hubitsaa yarash netrer ih mungu hulgailah geef l bna daa huuli hynalt mi medej l bgaa nhdaa huurhii

103.57.93.92Зочин   • 2019, 12 сарын 11. 19 цаг 43 минут

ЭНҮҮНД ХҮНИЙ ГАР,СЭТГЭЛИЙГ ТЭНИЙЛГЭХ УХААН ,ЧАДВАР БАЙДАГ ЮМ УУ

150.129.143.59Зочин   • 2019, 12 сарын 11. 19 цаг 42 минут

Мэдээлэл нь ил тод болоод компанийн үйл ажиллагаа харин ч гайгүй болоод байгаа биз дээ.

64.119.16.195Зочин   • 2019, 12 сарын 11. 19 цаг 33 минут

Ямартай ч иргэд хувьцаа гэж юу байдаг, ногдол ашиг гэж зүйл байдгийг Эрдэнэс Таван Толгойгоос л мэдсэн байх. Оюутолгой, ГОК ашиглалтанд ороод хэдэн жил болсон, иргэд тэндээс хэзээ юу хүртэж байсан бэ? Ганц ширхэг хувьцаа нь ч байхгүй байж, урагшлах гэж дээшлэх гэж яваа нэг компаниа арай муулах юмаа

202.70.44.116Зочин   • 2019, 12 сарын 11. 18 цаг 35 минут

Horchiiison har sda mine ter ard tumenii 7000 tugrug luivardaj avsanaa erguulj tol

64.119.20.181Zochin   • 2019, 12 сарын 11. 23 цаг 14 минут

Yun 7000 tugrug neheed bn? Huvitsaanii dans neelgesen munguu heleed bnu? Dans neesen huraamjiig ETT avdagui shu.

66.181.161.23Зочин   • 2019, 12 сарын 11. 19 цаг 03 минут

Хүүе чиний сэтгэгдлийг уншХарин ч чам шиг баасны хүүдий, явдаг жорлон биш юм шиг ба. Энэ нөхөр юу хийсэн хийгээгү хамаа алга, мэдээллээ ядаж чамд хүргэчихэж.

202.9.40.109Зочин   • 2019, 12 сарын 11. 18 цаг 24 минут

төр том МАФИ болж болдгийг л харуулсан байх

202.21.108.188зочин   • 2019, 12 сарын 11. 18 цаг 19 минут

3? жилд төрийг муу менежер болгох гээд булж булсан 30 жил төрд байгаа МАНАН-хан тэдний ЖДҮчид+будаг нь үнэртсэн тэр бумтангууд+цаддагүй тэрбумтангууд сайн сонс!Төр+ түмнийг хоосруулж+өрөнд оруулж 30 гаруйхан гэр бүлүүд баялагийг нь эзэмшээд өөрсдөө л гадныханд худалдаж өөрсдөө тэрбумтан боллоо!Хэрэв төрд хууль сахиулж чадвал ЛУЙВАРЧИД+цаддаггүй шүүх, прокурорууд цалингаа голоод хахуул авдагаа бага цалингаас боллоо гэж эн оронгүй хүний сэтгэлээр ханддаг ийм л мөнгөнд дуртай"ЛУЙВАРЧИДАД" итгээд цөлмүүлээд байж болохгүй! Хуулийг гууль бологсон 76-

192.82.77.15Зочин   • 2019, 12 сарын 11. 17 цаг 31 минут

ene odoo shaagaad l yavahiin ta nariin sainiih yu baihav, 2,3 jil nuursnii une undur bh ue taarlaa. Ta naraas oligtoi bol odiid tomor zam tavichihsan iluu ih ashig hiij bhgui yu. Ouytnii holboonii heden um bsan odoo oorsdiigoo lag zahiral geed buur itgechihjee.

202.55.188.82Хор   • 2019, 12 сарын 11. 17 цаг 10 минут

Хулгайч луйварчдийн өлгий болсон газрыг итгэмээргүйгээр өөрчилсөн шүү Мундаг удирдагч Хэзээ Тавантолгой ийм байлаа

192.82.77.15Зочин   • 2019, 12 сарын 11. 17 цаг 34 минут

Orovdoltei gar yumaa chi, bogs doloogood zahiral magtaad bna uu? magtsan comment bichse ip chin dooguur zunduu bna.

66.181.170.67Зочин   • 2019, 12 сарын 11. 17 цаг 08 минут

Ашигтай ажилласан төрийн компани ховор цагт сайхан мэдээ байна. Мэдээж уурхайчид сайн ажилласан. Бүгд л харсан шүү дээ

202.55.188.82Хор   • 2019, 12 сарын 11. 17 цаг 07 минут

Хамгийн гол нь сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүсээр удирдуулах хэрэгтэй Мундаг байна баяр хүргэе Улам хичээ

202.55.188.38Зочин   • 2019, 12 сарын 11. 17 цаг 05 минут

Бишээ. Андуурч байна. Харин ч муу менежер гэдгийг нь батласан. Та нар яагаад тэгвэл логистик, тээвэрлэлтийнхээ асуудлыг ѳдий болтол шийдчихэж чадахгүй байгаа юм бэ? Наад олчихоод байгаа хэдэн тѳгрѳг чинь урьдаа барих мод биш. Ердѳѳ л урд хѳрш тогтвортой үнээр тодорхой хугацаанд нүүрс худалдаж авсаны л үр дүн юм. Тѳр муу менежер. Байсан. Байсаар ч байх болно. Одоо хараад байгаарай тэр менежерийг сонгуулийн жил байгаа жаахан мѳнгѳѳрѳѳ хэрхэн жаалахыг бүгдээрээ харцгаана. Тун удахгүй. Тѳр ѳѳрийгѳѳ хэн бэ гэдгийг ёстой үзүүлнэ дээ. Харж л байгаарай

202.55.188.38Зочин   • 2019, 12 сарын 11. 17 цаг 46 минут

Гэхдээ Ганхуягийг бол үгүйсгээгүй шүү дээ. Мундаг залуу. Оюутны холбоонд байхыг нь мэднэ. Тѳрийн менежментийг л шүүмжилсэн хэрэг. Тѳмѳр зам, логистикийн менежмент гээд л асуудал зѳндѳѳ байна. Одоо тэр цуглачихаад байгаа хэтэн тэрбумыг яаж үрэх вэ гэхдээ эрх баригчид нойр хагас тарчилж байна.

202.21.98.174zochin   • 2019, 12 сарын 11. 16 цаг 48 минут

hamgiin gol ard tumendee ashig hurteej chadahgui meneger gedeg ger bulee hooson honuulj bgaa aavaas yalgaa bna uu. uuruu restorand hoollochihood gertee hooson tsarai haruuldag aav shig l bna schdee. hahahaha tsalingaa bnga avgaigaasaa nuudag erchuud shig.

202.131.243.190зочин   • 2019, 12 сарын 11. 16 цаг 38 минут

Төр САЙН МЕНЕЖЕР гэдгээ харуулсан харуулсан.Ер нь бол төр улсаа ард түмнээ бодсон сэтгэл сайтэй хүмүүс удирдагч байвал тонгол улс хөгжиж ард түмний амьдрал сайжрах учиртай юм.

202.126.88.175Ккк   • 2019, 12 сарын 11. 16 цаг 29 минут

Залуу хүний зүтгэлээр амжилттай ажиллаж бхад харлуулж бгаа комментууд өрөвдмөөр шүү

64.119.17.240Горняк   • 2019, 12 сарын 11. 16 цаг 13 минут

За чи "не валей дурака" Бас депутат болчих санаатай юу Чиний өмнөх Захирал наад ажлуудыг чинь хийсэн юм , өөрөө аахилж л байна даа , хүний ажил булааж авчихаад ...Хувьцаа өгөх авахыг чи ч мэддэг юм биш ,хөрөнгийн бирж нэг юм байгаа биз дээ

64.119.16.195Зочин   • 2019, 12 сарын 11. 20 цаг 15 минут

ххэ тэгвэл хөрөнгийн биржээсээ очиж ногдол ашгаа нэхэж аваачдээ. Ядаж л хувьцаа гэж юу болох хэн яаж авах боломжтой талаар нэг судлаарай Горнякаа

202.55.188.82Зочин   • 2019, 12 сарын 11. 17 цаг 14 минут

Гуцдаг гар юмаа чи хөрөнгийн бирж хувьцаа өгдөг гэж юу байнаа. Юмаа судлаж байж цуурна шүү нөхөөр

202.126.88.61Зочин   • 2019, 12 сарын 11. 16 цаг 10 минут

Менежмент гээд байхюм хэрэггүй худалдан авагч нь тодорхой геологи уурхайчдын л хийж чадах л ажил.Эхний ээлжинд Гашуунсухайтын төмөр зам,нүүрс угаах үйлдвэрээ барих асуудал байсан.Улстөрч дээр байгаанууддаа салаавч өгөөд хийх байсан.Үгүй гэхэд ярих байсан.

103.9.89.18Үнэн ялна   • 2019, 12 сарын 11. 16 цаг 02 минут

Чиний гавъяа бишээ. Үүнээс ч их ашиг олох боломж байлаа. Харин иргэдийн 1072 хувьцааны 1 хувьцаанд ноогдох ашиг 25 төгрөг бин 422 төгрөг байна шүү. Ингэж луйвар хийж болохгүй Иргэдийн хувьцааны мөнгөөр төмөр замд болон бусад зүйлд хөрөнгө оруулж болохгүй. Ноогдол ашигаа иргэд авах ёстой. Дураараа туйлахаа боль, өөрийгөө ч магтахаа боль. Хуулиа хэрэгжүүлж ноогдол ашгаа элдэв тайлбаргүй тараа. Чадахгүй бол огцор

202.55.188.82Зочин   • 2019, 12 сарын 11. 17 цаг 19 минут

Наад хүнийхээ ачаар ногдол ашиг их баг гэж ярихтайгаа болоод байгаа юм бишүү Өмнө үхсэн бараг бидний татварын мөнгөөр арай чүү ажилдаг байсан шүү юун ашиг юун хувьцаа байсан шүү

Шинэ мэдээ

Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ6 цаг 41 минутын өмнөАавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ6 цаг 46 минутын өмнө“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд6 цаг 51 минутын өмнөФото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг6 цаг 56 минутын өмнөАнглийн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа7 цаг 1 минутын өмнө“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ7 цаг 6 минутын өмнөФото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага7 цаг 11 минутын өмнөНууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав7 цаг 16 минутын өмнөГрета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй7 цаг 21 минутын өмнөВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа7 цаг 26 минутын өмнөЧандлер Парсонс авто тээврийн осолд оржээ7 цаг 31 минутын өмнөХаниаднаас салсан өчүүхэн туршлагаас7 цаг 36 минутын өмнөТурк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ7 цаг 41 минутын өмнөАяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис7 цаг 46 минутын өмнөОскар 2020: Орос гаралтай Холливудын одод7 цаг 51 минутын өмнөПамела Андерсон дахиад л нүцгэллээ7 цаг 56 минутын өмнөВенесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ8 цаг 1 минутын өмнөХос гавьяатын 37 жилийн өмнөх зураг8 цаг 6 минутын өмнөХэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?8 цаг 11 минутын өмнөNBA-ын шилдэг 10 (20-01-21)8 цаг 16 минутын өмнөАТМ болон интернэтгүй улс8 цаг 21 минутын өмнөР.Чойном: Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээр8 цаг 26 минутын өмнөДагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ8 цаг 31 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ8 цаг 36 минутын өмнөЛего тоглоомоор ОУ-ын сансар судлалын станцыг бүтээжээ8 цаг 41 минутын өмнө"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно8 цаг 46 минутын өмнөБейлийг зээлээр явуулахгүй8 цаг 51 минутын өмнө“Boeing” компани шинэ загварын онгоцоо туршина8 цаг 56 минутын өмнөАвстралийг нөмөрсөн аюул9 цаг 1 минутын өмнөБНХАУ-д дэлгэрсэн шинэ вирусийн вакциныг Орос хагас жилийн дотор гаргана9 цаг 6 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.