2019 оны 12-р сарын 13
16 цаг 19 минут

Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дэлхийн банкны зам тээврийн мэргэжилтэн Анника Берлин, Австралиас зам тээврийн ахлах инженер Филипп Жордан, НЗДТГ-ын ХБХТ-ийн дарга Н.Отгонбаяр, ТХХЗХ-ийн мэргэжилтэн Б.Золзаяа, НАЗХГ-ын ахлах мэргэжилтэн Г.Хасбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын авто замтай холбоотой олон асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Дэлхийн банктай хамтран “Mapillary” программыг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн аж. Энэхүү программ нь 230 төрлийн автозамын босоо тэмдэг, тэмдэглэгээ, газрын зургийн өгөгдлийн алдааг шалгах, автозамын гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээний худаг, шүүрт худаг, автозамын хэвтээ тэмдэглэгээ зэргийн алдааг хянах ухаалаг программ юм.

Тус программын гол онцлог нь автозамын дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн хөрөнгийн менежмент төлөвлөлтийг сайжруулахад чиглэжээ.

Уулзалтын үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх  “Дэлхийн банк манай улсын зам тээврийн салбартай хамтран ажиллаад таван жил болж байна. 2018 онд анх авто замын бүтээн байгуулалтад зориулан “Mapillary” программыг нэвтрүүлсэн. Тус программыг нэвтрүүлснээр өмнө нь ямар зам байсан, одоо ямар болсон гэдгийг харьцуулах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд 1100 километр авто замын 340 мянган зургийг авч ангилаад дуусч байна. Түүнчлэн бид Дэлхийн банктай хамтран ажлаа илүү хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох, авто замын нэгдсэн санг бий болгох үүднээс шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг хийж байна. Цаашид нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд дээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно” хэмээлээ.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ7 цаг 6 минутын өмнөАавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ7 цаг 11 минутын өмнө“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд7 цаг 16 минутын өмнөФото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг7 цаг 21 минутын өмнөАнглийн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа7 цаг 26 минутын өмнө“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ7 цаг 31 минутын өмнөФото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага7 цаг 36 минутын өмнөНууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав7 цаг 41 минутын өмнөГрета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй7 цаг 46 минутын өмнөВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа7 цаг 51 минутын өмнөЧандлер Парсонс авто тээврийн осолд оржээ7 цаг 56 минутын өмнөХаниаднаас салсан өчүүхэн туршлагаас8 цаг 1 минутын өмнөТурк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ8 цаг 6 минутын өмнөАяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис8 цаг 11 минутын өмнөОскар 2020: Орос гаралтай Холливудын одод8 цаг 16 минутын өмнөПамела Андерсон дахиад л нүцгэллээ8 цаг 21 минутын өмнөВенесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ8 цаг 26 минутын өмнөХос гавьяатын 37 жилийн өмнөх зураг8 цаг 31 минутын өмнөХэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?8 цаг 36 минутын өмнөNBA-ын шилдэг 10 (20-01-21)8 цаг 41 минутын өмнөАТМ болон интернэтгүй улс8 цаг 46 минутын өмнөР.Чойном: Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээр8 цаг 51 минутын өмнөДагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ8 цаг 56 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ9 цаг 1 минутын өмнөЛего тоглоомоор ОУ-ын сансар судлалын станцыг бүтээжээ9 цаг 6 минутын өмнө"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно9 цаг 11 минутын өмнөБейлийг зээлээр явуулахгүй9 цаг 16 минутын өмнө“Boeing” компани шинэ загварын онгоцоо туршина9 цаг 21 минутын өмнөАвстралийг нөмөрсөн аюул9 цаг 26 минутын өмнөБНХАУ-д дэлгэрсэн шинэ вирусийн вакциныг Орос хагас жилийн дотор гаргана9 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.