2019 оны 12-р сарын 13
17 цаг 11 минут

Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж байгаа "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд их засвар хийх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

"Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр" нь хөгжиж буй орнуудын олон талын хэрэгцээ шаардлагыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газар 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр бөгөөд тухайн хөгжиж буй орны орон нутгийн захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлдэг харьцангуй жижиг төслүүдийг тухайн оронд байрлах Япон улсын Элчин сайдын яамаар дамжуулан санхүүжүүлдэг хөтөлбөр юм.

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Япон улсын Хэргийг түр хамаарагч Ш.Хаяаши, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах гэрээний гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд Монгол улсад суугаа Япон улсын Хэргийг түр хамаарагч Ш.Хаяаши, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийгмийн бодлогын хэлстийн дарга Н.Мэндбаяр болон хоёр талын бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

“Өвсний үндэс” төсөл нь Хан-Уул дүүргээс гадна Сүхбаатар, Дорноговь аймгуудад хэрэгжих бөгөөд боловсрол, эрүүл мэндийг чиглэлээр хамтран ажиллах гэрээг тус тус байгууллаа.

Хан-Уул дүүргийн хувьд  Япон Улсын Мусашимураяма хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан боловсрол, соёл, спортын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.  Хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцоо хөтөлбөр, “Токио-2020” зуны олимп, пара олимпийн наадмын хүрээнд Хан-Уул дүүргээс 20 сурагч болон тамирчин, жуулчдыг соёлын солилцоонд хамруулах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажилладаг.  Мөн Хан-Уул дүүрэгт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар буюу “Жайка” ОУ-ын байгууллагын төслийн хүрээнд 920 хүүхдийн хүчин чадалтай 75 дугаар сургуулийн шинэ барилга  2020 оны долдугаар сард ашиглалтанд орно хэмээн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцлон хэлж, талархал илэрхийллээ. 

Дээрх хөтөлбөр нь Монголд анх 1990 онд хэрэгжсэнээс хойш Монголын бүх аймаг, орон нутагт хүрч, тусламж үзүүлж ирсэн байна. Монголын хувьд боловсролын салбарыг онцгойлон чухалчилж ирсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэгжсэн 454 төслийн 60-с илүү хувийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварын төсөл эзэлдэг бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ7 цаг 47 минутын өмнөАавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ7 цаг 52 минутын өмнө“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд7 цаг 57 минутын өмнөФото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг8 цаг 2 минутын өмнөАнглийн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа8 цаг 7 минутын өмнө“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ8 цаг 12 минутын өмнөФото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага8 цаг 17 минутын өмнөНууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав8 цаг 22 минутын өмнөГрета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй8 цаг 27 минутын өмнөВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа8 цаг 32 минутын өмнөЧандлер Парсонс авто тээврийн осолд оржээ8 цаг 37 минутын өмнөХаниаднаас салсан өчүүхэн туршлагаас8 цаг 42 минутын өмнөТурк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ8 цаг 47 минутын өмнөАяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис8 цаг 52 минутын өмнөОскар 2020: Орос гаралтай Холливудын одод8 цаг 57 минутын өмнөПамела Андерсон дахиад л нүцгэллээ9 цаг 2 минутын өмнөВенесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ9 цаг 7 минутын өмнөХос гавьяатын 37 жилийн өмнөх зураг9 цаг 12 минутын өмнөХэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?9 цаг 17 минутын өмнөNBA-ын шилдэг 10 (20-01-21)9 цаг 22 минутын өмнөАТМ болон интернэтгүй улс9 цаг 27 минутын өмнөР.Чойном: Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээр9 цаг 32 минутын өмнөДагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ9 цаг 37 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ9 цаг 42 минутын өмнөЛего тоглоомоор ОУ-ын сансар судлалын станцыг бүтээжээ9 цаг 47 минутын өмнө"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно9 цаг 52 минутын өмнөБейлийг зээлээр явуулахгүй9 цаг 57 минутын өмнө“Boeing” компани шинэ загварын онгоцоо туршина1 сар 22. 15:45Австралийг нөмөрсөн аюул1 сар 22. 15:40БНХАУ-д дэлгэрсэн шинэ вирусийн вакциныг Орос хагас жилийн дотор гаргана1 сар 22. 15:35
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.