3-р сарын 10
10 цаг 08 минут

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын үзэсгэлэнт байгаль

Xүнхэр зуслангийн рашаан

Говь-Алтай аймгийн нутагт байгаа зарим төрлийн рашааны нэг нь Дархан Цаазат Хасагт хайрхан уулын зүүн сугад орших Хүнхэр зуслангийн рашаан юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газар өндөр хадан хясаа, хар модон ойтой. Өндөр уулын тунгалаг уст Хүнхэрийн горхины дэргэдэх хар гантиган хадан хясааны агуйгаас энэ рашаан шүүрэн гардаг аж.

Эрдэмтдийн тэмдэглэснээр Хүнхэрийн рашаан нь гидрокарбонат кальций, магнигаар баялаг бөгөөд хоол боловсруулах эрхтнийг анагаах чадалтай хэмээн тогтоожээ. 1960-аад оноос автомашины зам гаргаж, аймгийн нэгдлүүдийн дундын хүч хөрөнгөөр тус газарт амралтын газар байгуулан малчдыг сувилж эхэлсэн түүхтэй. Тус аймгийн нутагт одоогоор албан ёсоор өөр ашиглагдаж байгаа рашаан байхгүй.

Элсний аялал

Говь-Алтай, Завхан аймгийн нутгийг дамнан орших 600км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм. "Монгол элсэн"-д Сээр, Сэрвэн, Онц, Дөрвөлжин зэрэг өндөр элсэн уулстай бөгөөд Монгол ЭЭлсэн дундуур Завхан гол урсаж, их элснийхээ захаар Сангийн далай, Гүн нуур, Дөргөн нуур, Дуут гол зэрэг нуурууд байдаг. Мөн түүнчлэн элснийхөвөөгөөр Цоохор нуур, Дөрөө нуур зэрэг давсархаг нууруудтай бөгөөд элснийхээ дунд Монголчуудын дунд дуунд мөнхөрсөн үзэсгэлэнт Эрээн нуур оршино.

Эрээн Нуур

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Монгол Элс-ний зүүн сэжүүр дунд Завхан голын элс тохойд үзэсгэлэн төгс Эрээн нуур 1406 метр өндөрт, 4000км.кв талбайг эзлэн оршино. Үүнээсээ бусад талаараа элсэн манхнаар хүрээлэгдсэн болохоор ихэд үзэсгэлэнтэй харагдана. Эрээн нуурийн эргэн тойрон элсэн маннуудаар суль их ургах бөгөөд нуурын усанд хайруус, сугас зэрэг загастай. Зуны улиралд түмэн зүйлийн усны шувууд нуурын үзэсгэлэнг улам чимнэ. Энэ бол Монголд ховорхон байгалийн үзэсгэлэнт газар буюу.

32
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

32 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.50Зочин   • 2016, 11 сарын 3. 14 цаг 55 минут

Завханыхан бол данда хужаагийн эрлийзүүд ш дээ. Улиастайд Хятад амбан байсан. Хасагт хайрхан Завханд падлий байхгүй

122.254.126.2зочин   • 2016, 10 сарын 21. 16 цаг 17 минут

хасагт хайрхан уул завхан аймагийн нутаг юм.Говьалтай аймаг байгуулагдахад цагаан хайрхан сумын нутгаас тасалж өгсөн гэж байгаа юм.Уг нь манай завханы л уул ус даа.

66.87.76.121Зочин   • 2016, 12 сарын 9. 14 цаг 48 минут

Manai zavhan ch geh shig,Gusrii gej haraasan yumnuud zavhan goliin araar bii n bii.Haran hasagt by airhanii orchimoor gusriinuud baihgui dee baihgui ...

202.9.40.146зочин   • 2016, 10 сарын 29. 22 цаг 16 минут

Түүхээ сайн судлаарай...

122.201.24.161Рошиа   • 2016, 10 сарын 20. 19 цаг 04 минут

Рпаапррщр

59.153.115.92Нутгийн хүү   • 2016, 10 сарын 17. 23 цаг 28 минут

Жаргалан сум дахь миний болоод миний эцэг эх, өвгөдийн төрсөн, өвлүүлсэн хайрхан. Байгалийн үзэсгэлэн чухам энд л цогцолсон байдаг. Гүнд нь аялахад гадаад дотоодын юм үзсэн хэнийг ч гайхашруулан алмайруулна даа. Цааш явган юм уу мориор явахаас машинаар бололцоогүй.Их эрдэмтэн О.Намнандорж тэргүүтэн бүр жараад онд Дархан цаазтай болгуулсан байдаг. Нэгдэлчдийн амралт байсан. Одоо эзэнгүй юм шиг ноорхой гутаасан байна лээ. Гоё амралт барих ёстой юм даа

122.201.24.93l   • 2016, 4 сарын 6. 21 цаг 14 минут

minii nutag daa

202.70.42.98Нутаг   • 2016, 3 сарын 21. 15 цаг 41 минут

Байгалийн үзэгсэлэнт үнэхээр хаанч байхгүй рашаан устай хангай даа

202.72.245.122ч   • 2016, 3 сарын 11. 16 цаг 43 минут

ХЭн нэг Авчихаад л юу ч хийхгүй Мөнгө цохих гээд бйана уу.Тэгээд юм хийхээгүй хүний ганц МЭХ ЭНерги

122.254.126.2Алтан нутаг   • 2016, 3 сарын 11. 15 цаг 34 минут

Онцгой сайхан нутаг даа

202.9.42.2Зочин   • 2016, 3 сарын 11. 11 цаг 14 минут

oigyi ,usgyi gazart ene heseghen gazar divaajin um shig sangddag baihdaa

122.254.126.2Алтан нутаг   • 2016, 3 сарын 11. 15 цаг 33 минут

Онцгой сайхан газар даа

202.72.245.122Зочин   • 2016, 3 сарын 11. 9 цаг 55 минут

Юу хийхээгүй амралт Юу ч хийж чадахгүй ** шидэгнүүд Энерги гэдэнг үгийг ИХ Мөлжиж мөнгө сааж байна.

202.72.245.122мм   • 2016, 3 сарын 11. 9 цаг 07 минут

Юу ч хийхгүй агаар мэтээр хууурч Мөнгө хураамж авах

203.91.116.348989   • 2016, 3 сарын 10. 15 цаг 41 минут

Очоод агаарыг нь амвсгалаад ховор энергий нь авчаад юу олон юм яридийн бэ дэ

202.72.245.122ө   • 2016, 3 сарын 10. 15 цаг 30 минут

Орчлонгийн шим мандалын гайхамшигийг Олуул нийлж юунд бохирдуулнам Гайхалтай цэвэр мэдрэмжыг Ганц шил мансруулаар солихыг юунд Яарнам

122.201.31.228Зочин   • 2016, 3 сарын 10. 14 цаг 02 минут

1000 tugrugnii or, bair baihgvi gesen

202.21.117.30Жаргалан   • 2016, 3 сарын 10. 14 цаг 01 минут

сайхан байгалтай газрууд

202.72.245.122а   • 2016, 3 сарын 10. 13 цаг 39 минут

индианчуудын резеваци маягийн тохижилттой

122.201.31.228Зочин   • 2016, 3 сарын 10. 12 цаг 39 минут

тавчихсан 1 ор нь 1 хоноход 15мянга гэсэн. Хашаанд нь майхнаа бариад хоноход 1 майхан барихад 100мянга гэж "БVЛТЭРСЭН ШVV". Тэгээд хонож, амарч чадалгvй Эрээн нуурлуу явцгаасан

202.21.118.98Зочин   • 2016, 3 сарын 10. 13 цаг 35 минут

iim saihan baigald 1000 tugrug tuluud honoj chadgui bsan yum bhdaa

122.201.31.228Зочин   • 2016, 3 сарын 10. 12 цаг 31 минут

Ноднин зун найз нартаа нутгаа vзvvлэхээр явахдаа Хvнхэрт очиж шараа болсон. Дахиж зvглэлтгvй. Байр нь ямарч тохижилтгvй, засвар ч хийгээгvй 4-8 "цагаан" ор тавих

202.179.25.157Нутгийн хүү   • 2016, 5 сарын 3. 13 цаг 06 минут

Хүнхэр зусланг ажиллуулж байгаа эрхмүүд эрх биш юм үзэж, нүд тайлсан хүмүүс байлгүй. Миний нутгийн үзэсгэлэнт бйагал, рашааныг хүний баас шээсээр дүүргэсэн байсан даа. Гадны хүн бүү дагуулж очоорой. Шившиг болно шүү. Даанч дээ. Соц. үеийнхээс бүр доордоод, хүний баас хөл гишгэх газаргүй болгосон байсан даа.

49.0.160.72Зочин   • 2016, 3 сарын 10. 11 цаг 34 минут

Tursun nutag mine. Hamar sharhirah shig sanagdlaa. Tiimee bi Mongold Govid tursunduu baharhdag bayarladag

122.201.19.66baysah   • 2016, 3 сарын 10. 11 цаг 24 минут

Elsen dund nuur baina gedeg sonin shuu.

202.170.84.231Алтай нутгийн уугуул иргэн   • 2016, 3 сарын 10. 10 цаг 36 минут

дархан цаазат "Хасагт хайрхан" гэдэг энэ уул нь Говь-алтай аймгийн Жаргалан, Шарга, Тайшир, Баян-уул сумдын нутгийг зааглан дунд нь оршидог юм. Үнэхээр мундаг гоё газар даа зуныхаа амралтаар очиж үзэн, сайхан амар аараа.Харин "Хүнхэр" зусланг шинэчилж, тохижуулахгүй бол муудсан байна лээ шүү аймаг, сумын засаг дарга нар аа....

202.21.115.165мэдэгч   • 2016, 3 сарын 10. 10 цаг 27 минут

энэхүү Хүнхэр зусланг БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү, Ч.Чулуун, Тайшир сум, нэгдлийн дарга Ц.Содномжамц нар нэгдэлчдийг амраах зорилгоор анхлан санаачилж газар нутгийг сонгож, шавийг нь тавьсан түүхтэй. үнэхээр үзэсгэлэнт сайхан байгальтай нутаг даа.

202.179.10.74їл мэдэгч   • 2016, 3 сарын 10. 18 цаг 11 минут

мэдэгч яасан бага мэдэж байнаа мєнхжаргал, шоовдор гэж 2 дарга бас л санаачлагчдын нэг дээ

182.160.38.188зочин   • 2016, 3 сарын 11. 19 цаг 37 минут

Төрж өссөн нутаг минь яалт ч үгүй сайхаан. Мэдэгч нар дөхүүлж л бгаад баярлаж л байна. Шоовдойхүү,Чимид гээд олон сайхан дарга нар байсаан байсан. Мөнхжаргал дарга бол сүүл үеийнх. Амралтыг янзалмаар л болсон бна лээ. Нутгийн бид ч яахав очихоороо хутгийн дүү нар энэ тэр гээд довоо болгочихдог. Гадны хүмүүст хэцүү юм билээ. Аймгийн засаг дарга анхааралдаа аваад юм хийвэл мөн ч сайхан байгал, газар нутаг шүү. Оюутан байхдаа миний нутаг энэ Богд уул шиг өндөр торгон элсэн уулнуудтай дунд нь цэнгэг том нууртай гээд л ярихаар үнэмшдэггүй байсан даа

203.91.116.34ЭРЭЭН НУУР, ЗАВХАН ГОЛ дуу   • 2016, 3 сарын 10. 10 цаг 20 минут

1

203.91.116.34ЖАРГАЛАНЧУУД   • 2016, 3 сарын 10. 10 цаг 19 минут

МИНИЙ ТӨРСӨН НУТАГ МОНГОЛЫН САЙХАН ХОВОР ГАЗРУУДЫН НЭГЭЭ. АСЕМ гэж орилолдож байх хооронд нь амжиж энэ сайхан газар нутгийг үзэж сайхан амарцгааяа Миний ард түмээн

202.9.41.225baysa   • 2016, 3 сарын 12. 0 цаг 39 минут

Aabiin min nutag saihan uomaa

Шинэ мэдээ

“Оддын дайн”-ы сүүлчийн анги 2019 онд нээлтээ хийнэ12 секундын өмнөБуудлага спортын залуучуудын УАШТ үргэлжилж байна4 минут 33 секундын өмнөЦагдаагийн байгууллагын генералууд9 минут 13 секундын өмнөЭйфелийн цамхгийг зарсан Виктор Люстиг цагтаа АльКапонег залилж явж11 минут 19 секундын өмнөХүүхэмсэг эрчүүд 4 янз байдаг15 минут 15 секундын өмнө3D үзгийг зохион бүтээжээ19 минут 19 секундын өмнөАфганистанд америкчууд амиа алджээ22 минут 45 секундын өмнөКардашиан өгзөгнөөсөө болж 100 мянган дагагчаа алдав25 минут 36 секундын өмнөСурагч Х.Бадамгэрэл30 минут 33 секундын өмнөТрамп THAAD систем байрлуулах зардалд Өмнөд Солонгосоос 1 тэрбум доллар шаардана34 минут 36 секундын өмнөБүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэй Одри Хепберн намтар түүхээс38 минут 3 секундын өмнө5 настайдаа ээж болсон Лина Медина охины санаанд оромгүй түүх41 минут 46 секундын өмнө25 жилийнхээ ойн босгон дээр амжилтаа дахин бататгалаа44 минут 28 секундын өмнө“Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2017” эхэллээ46 минут 4 секундын өмнөЕрөнхий сайд туршилтаар ажиллуулж байгаа хүмүүсээ жинхлэхийг хүслээ49 минут 35 секундын өмнөОй, хээрийн түймрээс хамтдаа сэргийлье52 минут 2 секундын өмнөДэлхийн улс орнуудын онцлогийг газрын зураг дээр дүрслэвэл54 минут 19 секундын өмнөХоолны дэглэм тархинд хортой55 минут 19 секундын өмнөХилийн боомтууд амарна59 минут 13 секундын өмнөToyota 228 мянган автомашинаа эргүүлэн татлаа1 цаг 1 минутын өмнөШүүгч хар тамхины наймаачныг магтав1 цаг 5 минутын өмнөХилийн цэргийн салбараас төрсөн 17 генералыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ1 цаг 8 минутын өмнөШ.Абэ, В.Путин нар Пхеньянд шахалт үзүүлэхээр тохиролцжээ1 цаг 11 минутын өмнөNBA News: Торонто Рэпторс дараагийн шатанд шалгарлаа1 цаг 14 минутын өмнөОУВС-аас төсвийн тодотголыг нягтлахыг зөвлөжээ1 цаг 20 минутын өмнө"Долоо хэмжиж, нэг огтлох"-ын учир1 цаг 24 минутын өмнөХ.Тамир нарыг шүүх хурал болж байна1 цаг 27 минутын өмнөЭнистон нөхрөө сүрдүүлэв1 цаг 30 минутын өмнөТиллерсон: Ким Чен Ун рационалист болохоос галзуу биш юм1 цаг 35 минутын өмнөИрээдүйдээ итгэх жавхаалаг төгс залуусын сонголт “МҮИС ” брэндээр оюунаа гоёцгооё1 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.