2016 оны 3-р сарын 14
13 цаг 26 минут

М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарын “Эх оронч” эвсэл мандтугай!

МҮАН-ын дарга М.Энхсайхан, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбаттай ирэх сонгуульд эвсэж сонгуульд орохоор санамж бичигт гарын үсэгт зурж суугаа сонихон түүхтэй “дахин” учирлаа. Эцсийн шийд гараагүй ч хариу нь бараг тодорхой. Учир нь Намын дарга М.Энхсайхан өөр аль нэг намтай эвсэхээр шийдсэн бол намынхнаасаа асуудаггүйсэн. Үүнийг арайхийн нэгдсэн Ардчилсан намыг чирж нам дотроо хэлэлцэж амжаагүй ч яаран Эвслийн Засгийн газар байгуулахаар МАХН-тай тохиролцоход харж суусан журмын нөхөд нь гэрчлэх биз.

Анхны ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Анхны ардчилсан Ерөнхий сайд М.Энхсайхан...сонин түүх шүү.

2004 оны наймдугаар сарын 20-нд 36 суудалтай МАХН, 34 суудалтай “Эх орон Ардчилал” эвслийн хамтарсан Засгийн газар байгуулагдаж эхлээд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилсон. Дараа нь М.Энхсайхан, Б.Эрдэнэбаттай хамтарч хуйвалдааны аргаар Ц.Элбэгдоржийг огцруулсан. Хоёр  дахиа Ерөнхий сайд болчихлоо гэхээс давчдаж байсан хэсэг хүмүүс хожим нь түүнийг Ерөнхийлөгч болно гэдгийг төсөөлөө ч үгүй биз.

2005 оны арванхоёрдугаар сарын  20-нд М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хамтарч “Эх орон-Ардчилал” эвслийг задлав. Эвслийн Засгийн газар огцорч, МАХН овогт Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдлаа. Үүнийг тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байсан Н.Энхбаярын захиалга байсан гэдэг. Шагналаа ч авч “Лидерээр хахсан Засгийн газар” гэж өөрсдийгөө өхөөрдүүлдэг байв. Харамсалтай нь тэр “лидерүүд”-ийн хувь заяа уруудсаар...М.Энхсайхан сайн, муу санаалж явсаар яамгүй ч гэсэн сайдын суудлаас зүүгдээстэй, Б.Эрдэнэбат амьдаа Д.Эрдэнэбатдаа хэчнээн чухал үйлдвэрлэлийн ажил хийгээд байгаагаа гайхуулан гүйж явах юм гэж хэн санахав.

М.Энхсайханыг АН-аас хөөгдсөн тэр үед  Э.Бат-Үүл “Би ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” гэсэн байдаг нь М.Энхсайханы олсон “илүү том цул” буюу очиж наалдсан тухайн үеийн МАХН-ыг нь хэлсэн хэрэг байв. 

2006 оны нэгдүгээр сарын 11-нд МАХН-ын Удирдах зөвлөл Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахаар шийдэж, Засгийн газрын гишүүддээ огцрох өргөдлөө бичих тушаал өгсөн байдаг. Ердөө хоёрхон хоногийн дараа Их эвслийн Засгийн газрыг УИХ дахь МАХН-ын гишүүд, Ардчилсан намаас урвасан дөрвөн гишүүний хамтаар огцрууллаа.  М.Энхсайхан, Н.Энхбаяр, Б.Жаргалсайхан нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнөөс хойш өрсөлдөгч хоёр нь ялагч Н.Энхбаяртаа хязгааргүй хайртай болж гайхаш төрүүлсэн. Н.Энхбаярыг 2009 оны сонгуульд ялагдахад Б.Жаргалсайханы “хайр дуусаж”, М.Энхсайхан живж үхэхдээ зуурах сүүлчийн ганц бургасаа орхиж чадаагүй. Өнөөдөр тэдний нөхөрлөлийг Н.Энхбаярыг шоронд хоригдсон, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр уучлуулж амь наана, там цаана гарч ирсэн тэр өдрүүдээр цэглэхээс өөр аргагүй болоод байгааг нуугаад яах билээ.  Гэтэл Н.Энхбаяр “Алтангадас”-ын “эзэн” Н.Энхбаяртай гэрээ хийж байсан шиг М.Энхсайхан ч “Эх орон” гэдэг мартагдсан нэрийг сануулж, үйлдвэрлэгч даргыг нь улс төрд амь оруулж эвсэж сонгуульд орохоор гэрээ байгуулж буйгаа зарлав. Энэ нь МАХН, МАН нэгдэнэ гэх ярианы цуурайнд “амьд үхдэл” болохыг хүсэхгүйн учир ямар нэг хөдөлгөөн хийхээс аргагүйд хүрснийх болов уу.

Дашрамд сануулахад нэгэнтээ МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮАН-ынхаа гишүүдийг намдаа уриад байгаа сураг гараад өнгөрсөн. Сандрахдаа сайд Ц.Цолмон лав МАХН руу гүйж ороод элсчихсэн юм даг. Тав дах нам нь байна уу, тавь дахь нь байна уу, түүнд хамаагүй байсан хэрэг л дээ. Тэрүүхэндээ нам гүм болоод өнгөрсөн энэ “шилжилт” ч ирээдүйн энэ задралтай холбоотой байсан бололтой. Ямартай ч Н.Энхбаярын нөхцөл байдал маш хүнд байна. Хамгийн дотнын хүмүүс рүү нь улангасан дайрч, халаас, оффис, байгаа бүхэн рүү нь довтолж буй. Харин М.Энхсайхан Монгол төрийн сайд, бүтээн байгуулалтын төлөө чөтгөртэй ч эвсэж мэдэх ариун бүрэлбаа болж үлдэхээр ихэд хичээж байна.

Ийм хэмжээний түүхийг бол олон нийт мэднэ. Харин “хөшигний цаана” М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар ямар холбоотой болох талаар өөрийгөө “Улс төрийн амьд архив” гэж өргөмжилдөг, харин улс төрийн хүрээнд бол “Өндөр түвшний хорчин, улс төрийн Яго” гэгддэг Нүрзэдийн Дугар гэгч далан нас дөхсөн нэгэн эрхэм “Өдрийн сонин”-ы 2006 оны хоёрдугаар сарын 17-ны 041 дугаарт түүнтэй хийсэн ярилцлага архивт үлджээ.

Үүнд Б.Эрдэнэбатын захиалгаар М.Энхсайхан АН-ын дарга болсон. Тэр тохиолдолд л хамтарч эвсэл байгуулна гэх тохироо хийсэн байсан тухай, сонгуульд ялбал Б.Эрдэнэбат УИХ-ын дарга, М.Энхсайхан Ерөнхий сайд болох албан тушаалын тохиролцооны талаар үүнээс ИЗН-ын дарга С.Оюун эмэгтэй хүнээс гарамгүй зориг гарган хаширлаж бултаад “Алтангадас”-тай эвссэн гэх зэрэг сонирхолтой “үлгэр”-ийг зөвхөн Н.Дугар гэдэг ам гэрчтэйгээр өгүүлсэн байдаг юм.    

Одоо энэ бүхэн сонин биш. Ямартай ч тэдэнд ирэх сонгуульд эвссэнээрээ эрх мэдэл,албан тушаалд хүрэх нь хамгаас чухал. Гэхдээ олон нийтэд юугаараа ач холбогдолтой юм бэ гэж үү. Ганцхан л чухал зүйл бий. Нэгэн үе Н.Энхбаяр гэдэг “мангас”-аас л салгаад өгвөл тэр хүнийг баатар болгосон ч яахав гэдэг байсан үе бий. Үүний нэгэн адил улс төрийг, тэр тусмаа Ардчилсан намыг “Алтангадас”-аас салгаад өгөх хүч энэ хоёрт бий гэдгийг чамлаж болохгүй.

Үүгээрээ л одоо хэр нь тэр хоёрын эвсэх эсэх нь анхаарал татаад байгаа юм. Түүнээс биш хоорондоо ямар тохироо хийсэн нь сонин биш. Угаасаа УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Б.Эрдэнэбат УИХ-ын дарга, М.Энхсайхан Ерөнхий сайд болоогүй биз дээ...

Хэрэв Б.Эрдэнэбат ой санамжаа алдаагүй бол М.Энхсайхан бол Монгол Улсын сайд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “дор” ч бай, “дээр” ч бай, яалт ч үгүй танхимынх нь гишүүн гэдгийг мэдэх тул гэнэдэхгүй биз. Мөн хашир улстөрчийн хувьд Н.Энхбаяраас “даалгавар” аваад тангараг тасарсан дүр эсгэнэ үү гэхээс юу юугүй муудалцаж салах нь аюултай гэдгийг Үндэсний аюулгүй байдлын “алтан зарчим”-аас илүү мөрддөг нэгэн гэдгийг мартаагүй гэж найдъя.

У.Оргилмаа

Баабар.мн

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

109.27.84.150Зочин   • 2016, 3 сарын 16. 22 цаг 09 минут

Нийлж нэгдээд чиг нэр хүндгүй намууд нэмэр байна уу өөрсдийгөө хуурхийн л нэмэр биз.

103.57.95.201Зочин   • 2016, 3 сарын 14. 16 цаг 49 минут

Za zail aa Yun yasan eh oron ch

103.57.95.168Зочин   • 2016, 3 сарын 14. 15 цаг 58 минут

zail daa muu lalriin hujaagiin shees

103.229.122.50kkkkk   • 2016, 3 сарын 14. 15 цаг 26 минут

ene erliiiz novshiiig harahaaas sejgiiin 5 tolgoig mon shenhuad belegleh shahssn shuuudeeee

85.229.176.248zochin   • 2016, 3 сарын 14. 15 цаг 12 минут

ene songuuliar negdej niileed bgaa luivarchdig demjih hereggui shuu songogdoh humuusin namtar tuuhtei sain taniltcaj baij songooroidoo humuusee Belen am shaldan guynuud odoo bolloo suuldee bur shashni gaj ursgalaas sanhuujilt avch bdag ystoi ***** uls bna iimees bugdiig ulsturuus zailuulj EH ORNOO GESEN SETGELTEI BOLOVSROLTOI humuusig nas hugshin zaluu geltgui songotcgoono shuu

122.201.19.99Зочин   • 2016, 3 сарын 14. 14 цаг 52 минут

Unuudriin Mongoliin niigemees salahgui bol butehgui ee bil lab odoo AH-MAH 2g bol demjihgui ee odoo bolno 25 jil mulhuullee. Odoo arai tulhtai tuushtai nuhduud garch Ireh boltugai

202.179.27.102Зочин   • 2016, 3 сарын 14. 14 цаг 45 минут

халхын хорчин намууд мандтугой

202.21.124.17ttt   • 2016, 3 сарын 14. 14 цаг 36 минут

taarsan taar shuudainuud

103.9.90.130Зочин   • 2016, 3 сарын 14. 14 цаг 30 минут

М.Энхсайханг өрөвдөж байна. Мартагдсан Эрлийн Б.Эрдэнэбатаар яах нь дээ хөөрхий. Наад Б.Эрдэнэбат чинь орон нутагт ямарч гар хөл буюу дэмжлэг байхгүй нөхөр шүү дээ. Ганц хүний нам учраас Н.Энхбаяр шиг гишүүдээ дарамталсаар байгаад түших тулах хүнгүй болсон тул Энхсайхан минь бодолтой л байгаарай

202.131.225.1975112   • 2016, 3 сарын 14. 14 цаг 29 минут

ЭНЭ ХОЁР Н.ЭНХБАЯРЫН ХОЙНООС НАМЫН ҮХДЭЛ БОЛОВ ОО... ХӨӨРХИЙ. МОНГОЛ УЛСАД ХОЁР НАМ Л БАЙХАД БОЛОО. ҮЗЭЛ БОДЛОО УРАЛДУУЛААД ЯВАХАД АМАР. МУУСАЙН ГАНЦ ХҮНИЙ НАМУУДЫГ СОНГООД ХЭРЭГГҮЙ БИЗ. ТЭД ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛЛОО ГЭХЭД АСУУДАЛ ШИЙДЭЖ ЧАДАХ БИШ

202.170.68.19Зочин   • 2016, 3 сарын 14. 14 цаг 28 минут

таарсан . . .

103.57.94.19Зочин   • 2016, 3 сарын 14. 14 цаг 22 минут

Одоо болье

103.57.95.247Зочин   • 2016, 3 сарын 14. 13 цаг 49 минут

huurhii erdenebatiig dandaa urvagchid toirch bdg yum...kkk

122.201.21.128Зочин   • 2016, 3 сарын 14. 13 цаг 40 минут

erdenebat iig bid medne

103.57.92.155Зочин   • 2016, 3 сарын 14. 13 цаг 39 минут

эрэлийн эрлэнбатын намаас урваж АН орсон нөхдүүд болон байна Женко баттулга, авто тээврийн үндэсний төвийн дэд дарга төмөрийн баясгалан, ТНБД эрдэнэбүрэн гээд цаашаа хөврөх байх эд нар эрдэнбат даргадаа цагаан сараар очиж мөргөдөг болов уу их улс төрд оруулж өгсөн намынх нь дарга шүү дээ

103.57.94.120Зочин   • 2016, 3 сарын 14. 13 цаг 36 минут

Улаан Мүүнчин Энхсайхантай нийлээд Эрдэнбат Насанбаярын араас явах нь дээ.

122.201.31.105Зочин   • 2016, 3 сарын 14. 13 цаг 35 минут

Neeh hol yavahgui biz dee? Eh oron nam tom nam baraadsan ni deer baihaa.

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.