3-р сарын 25
13 цаг 17 минут

Зая гэгээний хийд буюу Архангай аймгийн музей

Архангай аймгийн төв Цэцэрлэг хот буюу Булган уулын энгэрт 1631 онд Заяын хүрээг үүсгэн байгуулжээ. Заяын хүрээг хоорондоо 5 км алслах газарт, дээд, доод хүрээ болгон хувааж байгуулсан бөгөөд дээд хүрээнд 6 аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга, доод хүрээ нь 2 аймгийн дуган, лам нарын байшин барилга байв. Зая гэгээний хүрээнээс үлдсэн сүм дуганыг сэргээн засварлаж одоо аймгийн угсаатны музей болгон ашиглаж байна. Мөн 1971 онд аймгийн, 1994 онд улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Эдгээр барилгууд Түвд, Монгол, Хятад хийцийн бөгөөд барилгын үндсэн материал нь мод, чулуу, хөх тоосго юм.
17-р зууны эцсээр Зая гэгээний хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчиг байгуулжээ. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний сүм гэх ба Зая бандида Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыг оршуулсан 3 суварга, зүүн Гүдэнд 5-р хутагт Лувсанжигмэднамжилын шарил тус тус байдаг. Зая гэгээний хүрээнд ямагт 1000 лам суудаг байсан бөгөөд хурал болох үед 4000 орчим, заримдаа түүнээс ч олон оам цугладаг байжээ. Зая гэгээний хийдийг Монголын бурхан шашны хийдүүдийн дунд томоохон төв байсан хэмээн тооцдог. 17-19-р зууны үед Монгол орныг дайрдаг байсан худалдааны зам Зая гэгээний хийдээр мөн дайрдаг байжээ. Харамсалтай 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн сүүдэр Зая гэнээний хийдийг тойрсонгүй. Өдгөө зөвхөн нисэр, Лаврин хийд нь л үлджээ.
1977 онд Зая гэгээний хийдийн туурин дээр үндэслэн Архангай аймгийн угсаатны музейг байгуулжээ. Лаврин хийдэд бурхны шашны зэр зэмсэг, хөгжмийн багаж зэмсэгүүдийг байрлуулжээ.
Баруун Сэмчин хийдэд нь угсаатны онцлогийг харуулсан хэсэг, өдөр тутмын айл гэрийн хэрэгсэл байдаг. Зүүн Сэмчин хэсэгт нь 20-р зууны монголчуудын уран зураг, дүрслэх урлагийн гайхамшигт бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.29.34нутгийн бүсгүй   • 2016, 9 сарын 19. 15 цаг 11 минут

Төрсөн нутаг минь түүх домогоор баян сайхан нутаг шүү. Музейг сэргээн засварлаж байгаад талархаж байна.

79.82.4.252Зочин   • 2016, 3 сарын 25. 16 цаг 13 минут

yamar oligtoi yum baidgiin 700 sum hiidee ustgasan uheruud

202.131.227.74zochin   • 2016, 3 сарын 25. 14 цаг 47 минут

muzeig ch dabaadorj ideed dvvrsen de

Шинэ мэдээ

Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авч ирнэ2 минут 22 секундын өмнөОУХМ боксчин Ж.Отгонжаргал БНСУ-д бусдад зодуулж, биеийн байдал нь хүнд байна3 минут 18 секундын өмнөМодель Амгаа жүжигчин Бямбаатай учир ургуулсан уу7 минут 14 секундын өмнөТрампад зүтгэх болсон Хоуп Хикс гэж хэн бэ12 минут 32 секундын өмнө13 жилийн өмнө гээсэн бөгжөө луувангийн ачаар олжээ16 минут 32 секундын өмнөУсайн Болт хөлбөмбөгт хүч үзэх үү?22 минут 58 секундын өмнөБ.Обамагийн жиргээ дээд амжилт тогтоов28 минут 30 секундын өмнөУлаанчулуутын хогийн цэгийг битүүмжиллээ31 минут 59 секундын өмнөМонголыг мөхөөх таван өгөөшийн арга36 минут 44 секундын өмнөАНХААР: Амь шигээ хайрладаг үр тань, амиа хорлох талаар бодож байгаа юм биш биз37 минут 17 секундын өмнө“Галт шорон” зоогийн газар38 минут 44 секундын өмнө10 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэнэ43 минут 46 секундын өмнөИрэх сарын нэгэнд хүлээлгэн өгөх зам засварын ажлын гүйцэтгэл дуусчээ45 минут 20 секундын өмнөБ.Хангай Япон улсын Парламентын дээд танхимаас зохион байгуулсан тэмцээнд түрүүлжээ50 минут 14 секундын өмнөШ.Алтанбагана "Цагдаагийн олимп"-ийн наадмын рекорд амжилтыг эвдлээ54 минут 51 секундын өмнөУдирдах Зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх буулт хийжээ1 цаг 1 минутын өмнөД.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ1 цаг 6 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 10 минутын өмнөШуурайн Солонго: Цооногт1 цаг 13 минутын өмнөНэймарын шинэ хамгаалагч1 цаг 16 минутын өмнөШэрон Стоун эрс өөрчлөгдөв1 цаг 22 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 11.00 цагаас болно1 цаг 26 минутын өмнөМ.Шарапова-д US Open-д оролцох эрх олгожээ1 цаг 33 минутын өмнөЗүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөв "залж" болно1 цаг 43 минутын өмнөТэнгэр аргадаж, нутгийнхныг царайлчилсан нүүдлийнхэн1 цаг 53 минутын өмнө"Эмнэг сургагч" баримлыг бүтээсний 70 жилийн ой тохиож байна2 цаг 3 минутын өмнөСХД-ийн 22-р хороо хоёр шинэ цэцэрлэгтэй боллоо2 цаг 13 минутын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 23 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна2 цаг 33 минутын өмнөМАН-ын УЗ-ийн хурлаас сонгуулийн үр дүнд үнэлэлт өгөх ажлын хэсэг байгуулав8 сар 16. 21:58
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.