3-р сарын 28
12 цаг 36 минут

Уйлдаг улиасны домог

Үр хүүхэдтэй болохыг хүсдэг бүсгүй байж. Сэтгэлийг нь дэвтээн, энгэрийг нь дүүргэх шинэ хүн түүнд заяасангүй. Ханилсан хань нь орхин одож, бүсгүй ганцаар үлджээ. Намар оройхон ойд түлээ бэлтгэж яваад эхээсээ төөрсөн хоцорсон бамбарууштай таарчээ. Үнгэсэн малгай шиг царай муутай тэр амьтныг дагуулаад харьсан ажээ. Эзэнгү ойд ганцаардсан бамбарууш ч бүсгүйг элгэмсэн дагажээ. Үст амьтан боловч мөнөөх ойн үр садыг эмэгтэй хүүхдээсээ өөрцгүй өсгөжээ. Том баавгай болсон хойноо ойн эзэн түлээ мод, усыг нь дөхүүлж, муухан хүнээс илүү нэмэр болов гэнэ. Гэвч амьтан л юм хойно хээрийн амьдралаа хөөн одож, ичээгээ бараадах нь элбэг. Он жил өнгөрч, нэгэн хавар ичээнээсээ дөнгөж гарсан хүү баавгай ээжийгээ хайсаар ирэхэд бүсгүй урт өвлийг дуусгалгүй бие барж, нутгийнхан хөдөөлүүлсэн байж. Баавгай үнэрээр нь хөөсөөр нутаглуулсан газрыг нь олж хэдэн өдөр тэндээ хөдлөлгүй хэвтжээ. Тэгээд ойгоос улиас модыг үндэс шороотой нь булга татан авчирч тэр газраа суулгасан гэдэг. Улиасны хормойг даган 2 жижиг булаг оргилж, хэдхэн метр урсаад шороонд шингэх болжээ. Завхан аймгийн Тэс сумын нутагт байх энэ модыг нутгийнхан уйлдаг улиас гэлцэх.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.241.86Зочин   • 2016, 3 сарын 29. 9 цаг 27 минут

ямар гое домог вэ.Аливаа юмыг хайрланаа гэж сэтгэл эмзэглүүлсэн домог юм да. Өрөвдөлтэй юм.

84.74.122.225Зочин   • 2016, 3 сарын 29. 4 цаг 45 минут

Handiv

84.74.122.225Зочин   • 2016, 3 сарын 29. 4 цаг 45 минут

Ene chin domog shuu dee.ene setgegdel bichsen hun Bur handicap tsugluulj uguh ee kkkkk

203.91.115.42Монгол хүү   • 2016, 3 сарын 28. 13 цаг 19 минут

Ямар сэтгэл гэгэлзүүлж хөндүүр оргиулсан түүх вэ? Буянтан байж, ач тусыг мартаагүй бас нэгэн байж амар сайхан байх болтугай!

Шинэ мэдээ

Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг томиллоо8 цаг 3 минутын өмнөУУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазарыг томиллоо10 сар 19. 20:43Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн сайдаар томиллоо10 сар 19. 19:18Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн10 сар 19. 18:20АНУ-ын төлөөлөгч Ираныг эрс шүүмжлэв10 сар 19. 18:10Саддамд хэрхэн дүүжлэх ял сонсгож байв?10 сар 19. 18:00Архаг өвчтэй хүүхдийн хоолойны махыг авах нь амь насанд аюултай10 сар 19. 17:55Жереми Лин бэртжээ (видео)10 сар 19. 17:50Ургамлын гаралтай бүтээгдэхүүний хөгцрөлт ба микотоксин, түүнээс урьдчилан сэргийлэх арга10 сар 19. 17:45Хэний ч санаанд оромгүй хачирхалтай тохиолдлууд10 сар 19. 17:40Шувууны үүрэн байшин10 сар 19. 17:35Авлига, хээл хахуультай холбоотой 2,6 сая хэрэг үүсгэжээ10 сар 19. 17:30Хэврэгшиж хугараад байгаа хумсаа шар айрагны тусламжтайгаар бэхжүүлэх гайхалтай арга10 сар 19. 17:25Ажилгүй эхнэрээ шүүхэд өгчээ10 сар 19. 17:20Олон нийтийн сүлжээнд лалын шашинтнуудын эсрэг зар сурталчилгаа тавихыг дэмжиж байжээ10 сар 19. 17:15М.Энхболдоос суралц, УИХ-ын гишүүд ээ10 сар 19. 17:14Кофе их уудаг хүний уруул өнгө муутай болдог10 сар 19. 17:13Газар хөдлөлтийн үед юу хийх вэ10 сар 19. 17:10Нийгмийн даатгалын өөрчлөлтийг танилцууллаа10 сар 19. 17:07Хүрээ хийд дагасан суурин газраас шинэ хот болж хөгжсөн УЛААНБААТАР10 сар 19. 17:05Дархлааг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн №110 сар 19. 17:00“Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ10 сар 19. 16:57Хөлийн уланд байрлах 21 цэгт массаж хийснээр эрүүл мэнд сайжирна10 сар 19. 16:55Ж.Бат-Эрдэнэ: Нэн тэргүүнд Гашуун-Сухайт, Таван толгойн чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлнэ10 сар 19. 16:5230 жилийн турш Graffiti зурсан байшингийн хана10 сар 19. 16:51Резинэн углаашийг орлох хөлний наалт зохион бүтээжээ10 сар 19. 16:50Боулингийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо10 сар 19. 16:49Дуучин Г.Эрдэнэтунгалагын этгээд үсний засалт10 сар 19. 16:45Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл энэ 7 зүйлийг хийхээ боль10 сар 19. 16:40Өнөөдөр Кроне асуулт хариултын тэмцээний “Октоберфест баярын тусгай дугаар” зохион байгуулагдана10 сар 19. 16:35
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.