4-р сарын 1
9 цаг 00 минут

Чононд хазуулсан эмэгтэй хүүхдээ хөхүүлж байгаа гэв

Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтод хүүхдээ салхилуулж явсан хоёр хүн рүү чоно дайрч, хазаж гэмтээсэн хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Чононд хазуулсан иргэн Б-ээс биеийн байдал нь ямар байгааг тодруулж, цөөн хором ярилцлаа.

-Биеийн байдал нь ямар байна вэ. Эмнэлэгт байгаа юу, гэртээ байгаа юу?

-Гэртээ байгаа. Бие гайгүй байгаа. Хазуулсан шарх л жаахан хөндүүртэй байна.

-Нөхөр тань бас гэртээ байгаа юу?

-Тиймээ. Бид хоёр хоёулаа гэртээ байгаа.

-Шинжилгээний хариу гарсан уу?

-Шинжилгээний хариу хэвийн гарсан. Бид хоёр гурван вакцин хийлгэсэн. Одоо өдрийн эмчилгээ хийлгэж байгаа.

-Одоо таны биед ямар нэгэн зовиур байна уу?

-Тэр үеийн айдас одоо болтол арилаагүй, маш их айдастай байгаа.

-Хүүхдээ хөхүүлэхгүй байгаа гэсэн. Хэзээнээс хөхүүлж эхлэх вэ?

-Хүүхдээ хөхүүлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, 14 хоног хүүхдээ хөхүүлж болохгүй гэсэн. Хүүхдээ хөхүүлэхгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байсан. Тийм зүйл огт байхгүй шүү дээ.

-Тэр өдөр яг юу болсон талаар ярихгүй юу?

-Манай хүүхэд одоо 2 сартай. Эмч хүүхдээ агаарт гаргах хэрэгтэй гэхээр нь Шарга морьтод байдаг зуслан руу явсан юм. Тэгээд гэр лүүгээ орох гээд хашааныхаа үүдэнд зогсож байсан чинь яг ард чоно ирчихсэн байсан. Ямар ч дуу чимээгүй, гэтэж ирдэг амьтан байна лээ. Бид анх хараад нохой байна гэж бодсон. Гэтэл гэнэт манай нөхрийн гуянаас хазаад авсан. Нөхөр маань хүүхдээ тэвэрч байсан. Чоно хазсаны дараа надад хүүхдээ өгөөд намайг зугтаалгах гэсэн боловч намайг эргэнгүүт чоно ар нуруунаас минь хазаад авсан. Тэгээд нөхөр маань чоныг хүзүүнээс нь татаж, надаас салгаад өөрөө зууралдаад хоцорсон. Ашгүй тэр үед нэг тугал явж таараад тэр тугал руу дайрсан. Тэр тугал л бид гурвын аминд орсон. Ер нь бодоод байхад, тэнд бид 3 байгаагүй. Хүмүүсийг сэрээж чоныг алуулаагүй бол тэр чоно хэр олон хүн хазаж, хэр их хохирол учруулах байсныг хэлж мэдэхгүй юм.

-Нөхөр тань та хоёрыг зугтаалгаад, өөрөө чонотой зууралдаад үлдэхэд танд юу бодогдож байсан бэ?

-Нөхрийгөө ингээд л алдлаа даа гэж бодсон. Би ганцаараа нялх хүүхэдтэйгээ үлдлээ. Нөхрийгөө аварч чадахгүй ингээд алдчихлаа даа гэж бодож байсан. Ер нь их олон юм бодогддог юм байна лээ. Тиймээс тэр хавиар амьдардаг хүмүүстээ анхаарал болгоомжтой байгаараа гэж хэлмээр байна. Манай тэр хавь ер нь хөл хөдөлгөөн ихтэй газар. Амралтын өдөр бол маш олон хүн салхинд гарахаар очдог. Бас тэр модон дотор маш олон хүн цанаар гулгаж байгаа харагддаг. Хэн ч өөрийгөө чонотой таарч, чононд хазуулна гэж бодохгүй шүү дээ. Тиймээс болгоомжлол хэзээд илүүдэхгүй гэдгийг хэлмээр байна.

Т.Гэрэл

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.23.51.1Зочин   • 2016, 4 сарын 1. 11 цаг 09 минут

mundag aav bna ooriin erhgui nulimas garch bna shuu er hun

202.179.27.135зочин   • 2016, 4 сарын 1. 9 цаг 59 минут

чоно алаад байгаа нөхдйиг хуулиар болохгүй гээд байсан, одоо өсөж үржсэн чоно хотын гудамжинд хүн идэж байх юм даа, тугал байхгйү бол идсэн байх ?? чоно маш олон болсон, өвсөн тэжээлт амьтад нь ховордоод л хоол хайж яваа юм байна даа

150.129.142.103Зочин   • 2016, 4 сарын 1. 9 цаг 55 минут

Yamarch Mongol er hun ingeh b.h.Hairtai humuusiinhee tuluuamia ogohod belen b.dag gej bodoj b.a

122.201.24.176Зочин   • 2016, 4 сарын 1. 9 цаг 23 минут

Эр хүн гэж ийм л мундаг шүү бүсгүйчүүдээ. Ямарч Монгол аав эхнэр хүүхэд гэр бүлийнхээ төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй юм даа. Эрчүүдээ хайрлаж яваарай. Нөхөрт нь эрүүл энхийг хүсье мундаг эр байна таниар бахархаж байна.

202.179.27.135зочин   • 2016, 4 сарын 1. 9 цаг 54 минут

жинхэнэ Монгол эр хүн байна даа өөрийгөө золиод үлдэж байдаг

202.126.91.96altaa   • 2016, 4 сарын 1. 9 цаг 40 минут

sain huu.iim mundag huutei eej aabd bauar hurie

202.126.91.96altaa   • 2016, 4 сарын 1. 9 цаг 47 минут

mundag huu.mongol er hun gej iim baidag ium.jinhene chengisiin udam meneesee men.

Шинэ мэдээ

202 ширхэг өндгийг буцаан татуулжээ3 цаг 36 минутын өмнөБөөрний өвчин үүсэх таван шалтгаан3 цаг 46 минутын өмнө“English”-ээр “ус цас” болмоор байвал дараах зөвлөгөөг мөрдөөрэй!3 цаг 50 минутын өмнөСэтгэлийг тань юунаас ч илүү хөдөлгөх гайхалтай түүхүүд3 цаг 54 минутын өмнөЭнэ байрлалаар хэвтэж, 10 минут болоход дахин төрсөн юм шиг болно4 цагийн өмнөХайрцаг (Өгүүллэг)4 цаг 5 минутын өмнөСавдагтай тааралдсан өвгөн4 цаг 21 минутын өмнөДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нарыг байраар мялаалаа4 цаг 27 минутын өмнөГ. Ариунбаатар АСЕМ-ийн соёлын фестивалийн тайзнаа дууллаа4 цаг 28 минутын өмнөТа мөнгөтэй харьцаж чаддаг уу?4 цаг 36 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хөргийн хөндийн хүн чулуунууд4 цаг 45 минутын өмнөЖүжигчин Б.Цэцэг СТА цол хүртжээ4 цаг 45 минутын өмнөАвтомашиныг угаахдаа анхаарах зүйлс4 цаг 55 минутын өмнөШүүхэд санал хүсэлтээ цахимаар өгөх боломжтой боллоо5 цагийн өмнөБоломжгүй гэж бодсон бүхнийг бичдэг камер5 цаг 8 минутын өмнөБ.Мөнгөнтуул: Өрсөлдөгчөөсөө гадна өөртэйгөө тэмцдэг спорт5 цаг 13 минутын өмнөТАСС: Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх яриа хэлэлцээрт Монгол Улс нэгдэж болно5 цаг 18 минутын өмнөНӨАТ-ын ээлжит сугалааны тохирол өнөөдөр болно5 цаг 25 минутын өмнөЭрүүл биеийн соёл5 цаг 35 минутын өмнөИндонезийн авлигатай тэмцэх газар их хэмжээний мөнгө хураан авлаа5 цаг 38 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хорьдол сарьдагийн нуруу5 цаг 43 минутын өмнөМесси гэмтэл авч, Эль-Класикод оролцож чадахгүй боллоо5 цаг 45 минутын өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 цаг 55 минутын өмнөГ.Мандахнаран сүүлийн мөчид ялагдлаа5 цаг 57 минутын өмнөТ.Түвшинтулга өнөөдөр хүрэл медаль зүүх эсэхээ шийднэ6 цаг 5 минутын өмнө195 сая төгрөгөөр тавьсан замыг 3 хоногийн дараа нураажээ10 сар 20. 21:25Сингапурын тэрбумтан Kим Лим монголчуудад туслахаар ирнэ10 сар 20. 14:20БНХАУ-ын хоёр генералыг намын гишүүнчлэлээс хаслаа10 сар 20. 14:20Поп дива П.Алтанцэцэг “Чинийхээ хайранд жаргая” шинэ синглээ танилцууллаа10 сар 20. 14:00Хүүхдэд гар хүрэх нь зөв үү?10 сар 20. 13:50
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.