4-р сарын 12
17 цаг 49 минут

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг "Хувьсгалын өлгий Алтанбулаг"


Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Алтанбулаг сум. 1921 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлдсэн юм.
Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон Шүүхийн байшин, Дөрвөлжин сүм, Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд бий.
Төгсгөө булаг: (Мааньт чулууны хөтөл) Сүхбаатар хотоос Алтанбулаг сум орох замын өмнө талд Алтанбулаг сумын төвөөс 5-6 км зайд Сэлэмт хөшөө байдаг. Хөшөө босгосон өндөрлөгийг Мааньт чулууны хөтөл гэж дээр үед нэрлэж байсан ба түүний баруун урд талд элсэн довцогоос эх авсан булгийг Төгсгөө булаг гэдэг. Зүүн гар талаар үргэлжилсэн төгөл бургасыг Улаанбургас, элсэн доторхи бөөн нарсыг зуун цэргийн дугны нарс гэдэг.
1910 оны сүүлчээр нутгийн монголчуудыг Хятадын түрэмгийлэгч гамин цэргүүд дээрэмдэн тонож, орон гэр, мал хөрөнгийг нь булаан авч энэ нутгийг цэргийн хуаран болгосон байна. Улаанбургасны ойр газарт 600 орчим цэрэгтэй гамингийн I, II-р морин хороо байв. 1921 оны 3-р сарын 18-ны үдээс хойш ардын журамт цэргийн II, IV-р хороо ба гамингийн цэргийн хооронд болсон ширүүн тулалдаанд журамт цэргүүд ялж Хиагтын баруун урд тал руу давшилтаа үргэлжлүүлсэн юм. Энэ тулаанд ардын журамт цэргийн Б.Самбуу, З.Балдан, Гончиг нарын цэрэг дайчид баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн юм.
Солдат толгой: Алтанбулаг сумын өмнө талд Сүхбаатар хотоос ирэх замын баруун талд орших толгойг “Заргачийн овоо”, “Солдат толгой” гэж нэрлэдэг. 1921 оны 6-р сарын 5-нд Алтанбулагийг эзлэхээр довтлон ирсэн Баяргүний цэрэгтэй эсэргүүцэн тулалдахад энэ овоон дээр байрласан ардын журамт цэргийн пулемёнт галлаж овооны талаас монгол, зөвлөлтийн морин цэрэг дайсны эсрэг давшилтанд орж байсан байна. Энэ тухай сонирхуулахад Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романд энэ тулаан гардаг. Энэ тулалдаанд цагаантны цэргийн удирдагч дошгин Баяргүн ялагддаг бөгөөд баригдан эцэст нь өөрийгөө буудан амиа хороодог билээ. 1921 оны 6-р сарын 30-нд ардын журамт цэрэг Алтанбулагаас Зөвлөлтийн улаан цэргийн туслан хамгаалах ангийн хамт Нийслэл хүрээг чөлөөлөх аян дайнд мордож 7-р сарын эхээр Нийслэл хүрээг чөлөөлсөн юм. Алтанбулагт ардын засгийн анхны баяр наадмыг хийхдээ энэ овоог тахиж, түүний өвөрт наадам хийжээ. Энэ наадамд 64 бөх барилдаж засгийн газрын дипломат хэмээх Дамдин түрүүлж, Сайд ханын Цагаан нуурын Бат-Очир начин үзүүрлэж байсан байна.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.227.250Зочин   • 2016, 4 сарын 13. 14 цаг 31 минут

Өшөө Бүргэд Уул,Бааст гол,Дөрвөлжин сүм гээд олон газар бий дээ.

124.158.109.140зочин   • 2016, 4 сарын 13. 8 цаг 35 минут

бусад гайхамшигууд нь хаана байна 5 Хан уул ямар ямар нэртэй юм

Шинэ мэдээ

К. Роналду, А. Жоли нар Сирийн дүрвэгсдийн цуврал кинонд тоглоно3 цаг 17 минутын өмнөKraft Heinz 143 тэрбум долларын хэлцлээс татгалзлаа3 цаг 27 минутын өмнөХойд мөсөн далайн мөсний хэмжээ хамгийн бага түвшинд хүрчээ3 цаг 32 минутын өмнөАжлын таван өдөрт л тамхинаас гаргах шидэт арга3 цаг 34 минутын өмнөАвстрали улсад очиж үзэх 18 газар /фото/3 цаг 36 минутын өмнөМЭӨ 3000 оны үеийн хотыг олжээ3 цаг 42 минутын өмнөДуучин Кешагийн харилцан яриа хэвлэл мэдээллийнхний гарт оржээ3 цаг 46 минутын өмнө"Тусгай салаа"-ны Дэндэв чадварлаг дуу оруулагч гэдгээ баталлаа3 цаг 51 минутын өмнөЗеланди найм дахь тив мөн үү3 цаг 56 минутын өмнө“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугааорын тойм3 цаг 59 минутын өмнөШведэд заалны цанын бааз байгуулагдана4 цаг 4 минутын өмнөМушгиралдсаар Москва4 цаг 10 минутын өмнөДэлхийн анхны 4D парк байгуулагджээ4 цаг 14 минутын өмнөСайд Д.Оюунхорол салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ4 цаг 17 минутын өмнөБөртө чоно, Гоо марал домгийн амьтад уу, эсвэл хүн байв уу4 цаг 22 минутын өмнөМосулын баруун хэсгийг чөлөөлөхийн тулд хуурай замын ажиллагаа явуулж байна4 цаг 25 минутын өмнөБритни ахин нүцгэлэв4 цаг 29 минутын өмнөАхмадууд аваргаа тодрууллаа4 цаг 32 минутын өмнө60 хүрч ухаан суугаад 61-тэйдээ "Чадардаг" Монгол хүний тэтгэвэр...4 цаг 36 минутын өмнө“Талын түмэн адуу” /зураг/4 цаг 40 минутын өмнөГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчилж байна4 цаг 43 минутын өмнөҮхлээс зайлсхийсэн азтай агшингууд4 цаг 46 минутын өмнөНүдэндээ ч итгэмээргүй гайхалтай бүтээлүүд4 цаг 48 минутын өмнөАНУ, ОХУ зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна4 цаг 52 минутын өмнөЦагаан сарын барилдаанд хэн түрүүлж, үзүүрлэх вэ4 цаг 58 минутын өмнөАфрикын тэжээвэр амьтад өлсгөлөнд нэрвэгдэж байна5 цаг 2 минутын өмнөАнжелина Жоли: “Бид үргэлж нэг гэр бүл байсаар байх болно”5 цаг 5 минутын өмнөБаянгол, Багануур дүүрэгт томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна5 цаг 9 минутын өмнөЦагаан сараар болох тоглолтын хуваарыг танилцуулъя5 цаг 10 минутын өмнөС.Эрдэнэ: ҮБХ-ны гишүүдийг 76 тойргоос сонгоно5 цаг 11 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.