4-р сарын 19
17 цаг 34 минут

Монголын Баянбүрд


Одоог хүртэл баянбүрдийн тухай жинхэнэ шинжлэх ухааны тодорхойлолт гараагүй байгаа нь баянбүрдийн судалгаа төдий сайн биш гэдгийг харуулж байгаа юм.
Баянбүрд гэдэг нь говь, цөлийн бүсэд орших үржил шимтэй хэсэг газрыг хэлдэг ажээ. Говьд Хангайгаас тасалж авчраад тавьчихсан юм шиг бяцхан газар хаа нэг тааралдах бөгөөд ус дагасан ургамал бүхий тийм газрыг баянбүрд гэж нэрлэнэ. Баянбүрд бол өндөр уулсын газар доорхи усны илэрцийн цэг болох булаг ундран гарч газар хөрсийг чийгтүүлсэнээс үүссэн, хааяа ордог борооны усаар тэжээгддэг ба олонхи нь ус хуримтлалын хотгор, өргөн хөндийд оршдог.
Баянбүрд нь говь, цөлд горхи шанд болон гүний ус нэвчин гарсан баялаг ургамал бүхий хэсэгхэн газар гэж Монголын нэвтэрхий толь, Шагж багшийн толь бичигт тодорхойлжээ.
Уулс ховор, гадарга нь тэгшивтэр хээр, усны хуримтлалын онцлог усархаг ургамал, зэгс, шагшуурга ургасан харьцангуй үзэсгэлэнт газрыг нутгийн хүмүүс бүрд хэмээн нэрлэх нь бий. Говь нутгийн чийглэг, ус ихтэй булаг орчим сөөг бут ургаж, түүнийг даган амьтад олноороо цугладаг. Баянбүрд нь Монгол орны цөлийн экосистемийн онцгой хэсэг бөгөөд түүнийг судлах, хамгаалах, үр ашигтайгаар ашиглах, ширгэхээс нь сэргийлэх нь асар их ач холбогдолтой билээ.
Баянбүрд нь ургамал болон амьтны ундны гол тэжээлийн цэг болох учраас цөлийн экосистемийн ногоон ургамалын бүрэлдэлтэнд чухал байр суурь эзэлдэг байна.
Баянбүрдийн ангилал ба тархалт
Баянбүрдийн ангилал нь олон хүчин зүйлүүдээс хамаардаг байна. Баянбүрдүүдийн газарзүйн байршил, усны эх үүсвэр, хэмжээ, үүссэн цаг хугацаа, усны нөөц, ургамалшил, хөрсний бүтэц, булгийн тоо, амьтны нягтшил гээд нөлөөлөх хүчин зүйлүүд их бий. Дээрхи хүчин зүйлүүд нь баянбүрдүүдийг хооронд нь ялгаатай болгодог.
Хятадын судлаач Жан Ха Лин Баянбүрдүүдийг байгалийн, хүний гараар бүтээгдсэн болон нөхөн сэргээгдсэн хэмээн 3 ангилжээ.
Байгалийн баянбүрд гэдэг нь хүний гараар бүтээгдээгүй, хүний үйл ажиллагааны нөлөөнд автаагүй баянбүрдийг хэлдэг ажээ. Энэ төрлийн баянбүрдүүд хүний хөлөөс ихэнхдээ хол байдаг байна.
Хүний гараар бүтээгдсэн буюу байгуулмал баянбүрд гэдэг нь хүний хэрэгцээ шаардлагын дагуу бий болгосон баянбүрдүүдийг хэлнэ. Байгуулмал баянбүрдүүдийг ихэвчлэн хот болон суурин газруудын ойролцоо, хүн ам төвлөрсөн газарт тариаланг хөгжүүлэх зорилгоор байгуулдаг. Уул уурхайн ойролцоо ч гэсэн байгуулмал баянбүрдүүдийг байгуулсан тохиолдол бий.
Нөхөн сэргээгдсэн баянбүрд гэдэг нь хүний буруу үйл ажиллагаанаас болж сүйдсэн, ширгэсэн байгалийн баянбүрдүүдийг сэргээснийг нь хэлдэг.
Үүссэн цаг хугацааны хувьд баянбүрдүүдийг нэн эртний, эртний, шинэ, нэн шинэ хэмээн 4 ангилжээ. Нэн эртний баянбүрд гэдэг нь 1000 жилийн өмнө, эсвэл түүнээс ч өмнө үүссэн баянбүрдүүдийг нэрлэнэ. Эртний баянбүрд гэдэгт 100-1000 жилийн өмнө үүссэн баянбүрдүүдийг хэлдэг бол шинэ баянбүрд гэдэг нь 100-гаас бага жилийн настай баянбүрдүүдийг хэлдэг ажээ. Нэн шинэ баянбүрд гэдэгт 10-аас бага жилийн өмнө үүссэн баянбүрдийг хэлдэг.
1975 онд судлаач М. П. Петров говийн баянбүрдүүдийг геоморфологийн онцлогоос нь хамаараад нам газрын, уулын амны хэмээн ангилжээ.
Харин Монгол орны хувьд баянбүрдийг байгалийн ба хүний гараар бүтээгдсэн гэж 2 ангилдаг. Баянбүрдийн хэмжээг түүний усны нөөц нь тодорхойлдог ажээ. Ерөнхийдөө Алтайн нурууны бэлээр баянбүрдүүд нь том хэмжээтэй, ус ихтэй байдаг нь уулын үерийн ус бууж ирдэгтэй холбоотой. Харин говийн баянбүрдүүд талбайн хувьд бага гэх боловч тухайн нутагтаа экологийн тэнцвэрийн амин чухал ач холбогдолтой. Иймээс цөлжилтөөс сэргийлэх, говийн байгалийг хамгаалахын тулд баянбүрдийг анхааран авч үзэх ёстой. Говийн баянбүрд нь говийн шим мандлын түүхэн хөгжлийг харуулах уугуул төрх, нөгөө талаар говийг амьд бүрдлийн хувьд сайжруулахад хэрэгтэй генофондын үнэт сан хөмрөгийг агуулсан ховор чамин тогтолцоо юм. Монгол орны цөлийн бүсийн нийт нутаг дэвсгэрийн 0,5-1%-ийг эзлэх боловч экологи, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө хэмжээнээсээ ч илүү чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
1998 онд судалгаа хийсэн Л. Чимэдрэгзэн Зүүнгарын говьд 10, Алтайн цаад говьд 54, Алашагийн говийн Монголын хэсэгт 20 байна гэж тэмдэглэсэн нь бий. Энэ нь нийтдээ 80 гаруй баянбүрд болж байгаа юм. Тэрээр мөн баянбүрдийн ангилал хийжээ. Газарзүйн байрлалын хувьд Монгол орны баянбүрдүүдийг Алашаагийн, Алтайн өвөр говийн, Зүүнгарын говийн баянбүрдүүд хэмээн 3 ангилжээ.
Монгол орны баянбүрдүүд нь Монгол орны цөлийн бүсэд буюу өмнөд хэсэгт, тодруулбал Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгуудын өмнөд хэсгээр тархжээ.
Алашаа говийн тойрог нь Монгол орны өмнөд хил дагуу буюу Тост уулаас эхлэн Сулинхээр хүртэл нарийн зурвасыг хамардаг. Өөрөөр хэлбэл энд Өмнөговь аймгийн Борзонгийн говь, Заг сүжийн говь, Гурилын говь, Гашууны говь, Улаан толгойн хоолой гэсэн газрууд хамаарагдана. Энд цөөн тоотой, хэмжээгээрээ жижигхэн баянбүрдүүд байдаг. 1 баянбүрдэд дунджаар 488000 га цөлийн бүс ноогдож байгаа нь баянбүрдийн нягтшил сийрэг гэдгийг харуулж байна. Алашагийн баянбүрдүүд нь талбайн хувьд бага, усны нөөцөөр бага байдаг.
Алтайн өвөр говийн баянбүрдийн тойрогт Монгол Алтай болон Говь-Алтайн нурууны өмнөд хэсэг бүхий уудам нутаг хамаарагдана. Энд Сэгс цагаан богд, Эдрэнгийн нуруу зэрэг томоохон уулс байдаг. нэг баянбүрдэд дунджаар 100000 га цөлийн бүс ноогддог ба энэ үзүүлэлтээрээ харьцангуй өндөр нягтшилтай гэж тооцогддог ажээ.
Зүүнгарын говийн тойрог нь үндсэндээ Үенч, Бодонч голуудын сав газар, Байтаг, Хавтаг, Тахийн шан нурууны бэлийг хэлнэ. Энд нэг баянбүрдэд дунджаар 247000 га цөлийн бүсийн талбай ноогдож байгаа нь баянбүрдийн тархалт, нягтшилын хувьд Алашаагаас өндөр боловч Алтайн өвөр говийн тойргоос харьцангуй бага байна.
Баянбүрдийн ургамалжилт
Их нууруудын хөндий, хотгор болон Зүүнгарын говийг оролцуулаад Монголын говь-цөлийн бүсэд 1140 орчим зүйлийн ургамал ургадаг байна. Монгол орны баянбүрдүүдэд 164 зүйлийн ургамал ургадаг байна. Ургамалын төрөл зүйлийн хувьд Алтайн өвөр говийн баянбүрдүүдэд харьцангуй баялаг байдаг бол Алашаа, Зүүнгарын говийн баянбүрдүүдэд бага байдаг ажээ. Баянбүрдүүдийг тойрог тус бүрээр нь ангилан үзвэл Алтайн өвөр говь болон Зүүнгарын говьд ургамалын төрөл зүйл нь олон байдаг бол Алашаагийн говьд харьцангуй цөөхөн ажээ. Энэ нь мэдээж хэрэг усны нөөцтэй нь холбоотой.
Баянбүрдийг ашиглаж ирсэн түүхээс
Евроазийг холбосон эртний алдарт Торгоны зам нь баянбүрдүүдээр дайрдаг байсан бөгөөд үүнийгээ дагаад худалдааны зангилаа хотууд үүсэж бий болсон юм. БНХАУ-ын судлаач эрдэмтэн Хан 1995 онд баянбүрдийн судалгаа хийсэн бөгөөд тэрээр 1км2 талбай бүхий баянбүрд нь дунджаар 5420000м3 ус гаргах боломжтой гэжээ. БНХАУ-ын цэвэр усны нөөцийн 11%-ийг баянбүрд эзэлдэг байна.
Баянбүрдийг сэргээж, байгааг нь зөв зүйтэй ашиглаж байгаа жишээ Төв Азийн улсууд, Хятадад байна. БНХАУ-ын Шинжаан Уйгур буюу Шинэ Хязгаарын Өөртөө Засах Орон /1,6 сая км2/ нь говь, цөл газар бөгөөд нийт нутгийнх нь 4% нь л баянбүрд ажээ. Гэвч хүн амынх нь 90%, хот тосгодынх нь 98% нь баянбүрдүүдээ даган бий болж, суурьшжээ. Энэ бүс нутагт баянбүрд нь зөвхөн тариалангийн ач холбогдолтой бус, харин ч экологи, гоо зүй, танин мэдэхүй, эрүүл ахуйн ач холбогдолтой ажээ. Тэрнээс гадна эрт цагт Уйгур болон Төв Азийн нүүдэлчид баянбүрдийг байгалийн гамшиг болох элсний нүүдэл, шороон шуургаас хамгаалах “бэхлэлт” маягаар ашигладаг байв. БНХАУ-ын туршлагыг судалж үзэхэд баянбүрдүүдээ хамгаалахын тулд 1950 оноос хойш нийт 24 сая га нутгийг ойжуулж, 933000 га талбайг зүлэгжүүлжээ. Мөн 2,4 сая га элсийг тойруулж өвс тарин хамгаалалт хийжээ. Хятадад нэгэн зүйр үг байдаг нь “ямх өвс уул шиг элсийг халхална” гэсэн утгатай. Цөлжилтийн бүсэд ойжуулах ажлын явц нь 5-9%-тай байна.
Тэнгэр уулын хойд хэсэгт орших баянбүрдүүд Тэнгэр уулын бүс нутгийн 4,5%-ийг эзлэх боловч тус нутгийн хүн амын 95% нь баянбүрдээ даган төвлөрдөг байна.


Байгалиас заяасан энэхүү бүтээгдэхүүний усны нөөцийг хуримтлуулан иж бүрэн ашиглах замаар говийн унаган модлог, сөөглөг, заг, хайлаас ургуулах, газар тариалан эрхлэх, төрөл бүрийн аж ахуй эрхлэх өргөн боломжтой ажээ.
Манай орны хувьд баянбүрд чухал бөгөөд түүний анхдагч элемент нь ус юм. Усаа дагаж ургамал, ургамалыг дагаж амьтан цугладаг байгалийн хууль. Баянбүрдийг хүн ам, мал сүргийн амьдралын нөхцлийг сайжруулах болон цөлжилтийг сааруулах тулгуур цэг гэж үзэж болох юм.
Монгол орны говийн бүсэд Сайншанд, Баруун-урт, Даланзадгад, Есөнбулаг зэрэг усныхаа нэрээр нэрлэгдсэн суурин газрууд олон байдаг. Монголын говьд анх баянбүрдийг түшиглэн Оросын эрдэмтэн В. Ф. Шубин 1940 онд 0,5 га талбайд газар тариалан эрхэлж байжээ. 1970-80 онд Говийн бүсийн ундарга сайтай булаг, гүний худаг түшиглэн хүнсний ногоо, жимс тариалдаг байв. Говийн булаг бүрд мод таривал багагүй хэмжээний талбай ойжуулах боломжтой. Гэхдээ ус байсан ч гэсэн тохирох хөрсгүй газар олон бий. Тиймээс тохиромжтой газрыг илрүүлэн, баянбүрд байгуулах боломжтой. 1970-80-аад оны судалгаагаар газар доорхи усны ордуудыг илрүүлсэн. Энэ нь говьд баянбүрд байгуулах боломжтойг илтгэнэ. Говийн байгаль маш эмзэг учраас болгоомжтой хандах хэрэгтэй.
Говьд усны нөөцийг ашиглаж байгуулмал баянбүрд байгуулсан жишээ хэд хэдийг дурьдаж болно. Хүний байгуулсан баянбүрдүүд байх ба 1960 онд Оросуудын тусламжтайгаар баянбүрд байгуулах ажил хийгдэж эхэлсэн байна. Хөрсний болон гадаргын усыг ашиглах замаар баянбүрдүүд бий болгох нь цөлжилт болон экологийн тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх нь чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Говийн зарим нутагт байгуулсан баянбүрдүүдийг нэрлэвэл: Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянган, Бургас, Цогт сумын тэгш, Халиун сумын Халиун гол, Шарга сумын Урд гол, Дэлгэр сумын Гуулин, Увс аймгийн Улаантолгойн чацарганы плантаци, Ховд аймгийн Булган, Манхан сум, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хадат булаг зэрэг баянбүрдүүд бий.
Баянбүрдийн усны нөөц, горимын судалгааг жинчид, жуулчид хоноглох усаа авах зорилгоор тэмдэглэж байсан ба 1940-өөд оноос шинжлэн ухааны үндэстэй газарзүйн судалгааг хийсэн байдаг. Алдартай баянбүрдийн тоонд Говь-Алтай аймгийн Захуй, Баянхонгор аймгийн Эхийн гол, Өмнөговь аймгийн Зулганай, Гвь-Алтайн Тооройн булаг, Наран сэвстэй зэрэг орно. Зарим нь 400км2 талбайтай том байхад зарим нь 1 га хүрэхгүй талбайтай хэрнээ байгалийн алдарт уран бүтээл хэвээрээ хадгалагдан үлджээ.
Монгол орны баянбүрдүүд дэлхийн бусад орныхтой харьцуулахад хүн, малын хөлд бага идэгдсэн ба гэж зарим судлаачид үздэг боловч өдгөө хатаж ширгэсээр байгаа юм.
Говийн баянбүрдүүд Говийн Их Дархан газар, Бага дархан газар, Говь Гурвансайхны Байгалийн Цогцолборт газруудад орших ба энэ нь баянбүрдүүдийг хамгаалах, ашиглахад анхаарах шаардлагатай гэдгийг харуулж өгч байгаа юм.
Түүнээс гадна Зуун мод, Зулганай, Эхийн гол зэрэг баянбүрдүүд нь ховор ан амьтны нүүдлийн зам гэдгийг бас анхаарах шаардлагатай.

Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй нь Хятад улс бол суурьшмал иргэншилтэй, хүн ам их төвлөрсөн улс. Тиймээс ч Хятадуудад баянбүрдийг түшиглэн хотуудаа байгуулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм.
Харин Монголчуудын хувьд нүүдлийн иргэншилтэй бөгөөд хүн ам нь таруу байршсан байдаг. Энэ нөхцөл байдал нь Монгол оронд баянбүрдийг ашиглан аялал жуулчлал, МАА, усалгаатай газар тариалан хөгжүүлэхэд хязгаарлагч хүчин зүйлс байх болно.
Монголчууд баянбүрдүүдээ хамгаалж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Баянбүрдийн үр шимийг нэмэгдүүлэх, ашиглах талаар бидэнд алдаж оносон зүйлс асар их бий. Баянбүрдийн усны нөөцийг ашиглана гэхээр бүх усыг нь шавхаад газар тариаланд хэрэглэнэ гэсэн үг бишээ. Харин ч нөөцийг нь зөв тодорхойлж, орон нутгийн игэдтэй хамтран ашиглах нь чухал юм.
Манай оронд хүний гараар буюу байгуулмал баянбүрдүүдийг бий болгох боломжтой. Зөвхөн баянбүрдүүдийг байгуулаад зогсохгүй хүний болон байгалийн нөлөөгөөр эвдэрч доройтсон баянбүрдүүдийг сэргээх боломжууд ч бий гэж үзэж байна. Хүний гараар баянбүрдийг бий болгохдоо усны эх үүсвэр, нөөцийг нь тооцох нь маш чухал.
Баянбүрд бол хүний идээшлэх нутаг байсан бөгөөд байсаар ч байх болноо. Баянбүрдийг ашиглах, хиймэл баянбүрдийг бий болгохдоо алдаа гаргавал бид цөлжилтийн эсрэг арга хэмжээ авах биш харин цөлжилтийг түргэтгэнэ гэсэн үг. Тиймээс тооцоо, нарийн судалгаа шаардлагатай.
Байгалийн талаасаа баянбүрдийн хамгийн том дайсан нь шороон болон элсэн шуурга болон ган юм. Баянбүрд нь их эмзэг. Устаж доройтохдоо их амархан. Тиймээс орчин үед судалгааг нарийн хийж, дэвшилтэт технологийг хуучин уламжлалт аргатай хослуулан ашиглах нь чухал. Хүн-баянбүрдийн хоорондын харилцаа, хамаарал нь маш чухал бөгөөд хүмүүс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.194.118.105Jake Clawson   • 2016, 4 сарын 21. 6 цаг 21 минут

minii facebook deeree tavidag postuud ene site deer tsohij yawna daa gej...

202.9.40.56Зочин   • 2016, 4 сарын 20. 3 цаг 48 минут

saihan nutag bngaa shuu, erdemtei sain sudlaach nar sudlaj hairlaj bna daa, Munkh Orshig

203.169.50.46хонгор нутаг   • 2016, 4 сарын 19. 18 цаг 53 минут

БАЯНХОНГОРЫН ШИНЭЖИНСТ СУМЫН НУТАГ, ЭХИЙН ГОЛ МӨН Ч САЙХАН \БАЯН БҮРД\ ГАЗАР ДАА

Шинэ мэдээ

Америкчууд “Obamacare” хөтөлбөрийг аврахыг уриалан жагсав21 минут 15 секундын өмнөБразилын шоронд олон хоригдол амь үрэгджээ31 минут 15 секундын өмнөР.Уэстбрүк трипл-даблийн тоогоор домогт Мэжик Жонсонг гүйцэв41 минут 15 секундын өмнөМонголд террорист халдлага болох магадлалтай46 минут 15 секундын өмнөЯ.Содбаатар: Дотоодын цэргийг буцаан сэргээх хуулийн төслийг дэмжлээ49 минут 58 секундын өмнөДональд Трампын охин Иванка Трамп 5.6 тэрбум төгрөгөөр харш худалдаж авжээ51 минут 15 секундын өмнөБ.Бат-Эрдэнэ: Багахангай дүүрэгт байрлах ангарт хадгалсан 120 тонн хаягдлын асуудал шийдэгдэнэ54 минут 57 секундын өмнөДональд Трампын охин Иванка Трамп 5.6 тэрбум төгрөгөөр харш худалдаж авжээ55 минут 4 секундын өмнөМонголчуудыг Америкийн армитай харьцуулдаг56 минут 15 секундын өмнөЦ.Цогтбаатар Д.Хадбаатарт ялагдлаа1 цаг 1 минутын өмнөХүүхдийн 30 ортой тасаг нээлээ1 цаг 4 минутын өмнөНөхөр нь гэртээ ирээд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Гэтэл…1 цаг 7 минутын өмнөФлойд Meйвезер, Ронда Роузитой хамтрахад бэлэн гэлээ1 цаг 12 минутын өмнөХарвардын их сургуулийн гэрэл зургийн ангид үнэ төлбөргүй сурах боломж1 цаг 17 минутын өмнөНийт мотоциклын 90 орчим хувийг Хятад мотоцикл эзэлж байна1 цаг 20 минутын өмнө2017 оноос нүдний шил хэрэгцээнээс гарч, нүдний эмгэгийн хагалгаа байхгүй болно1 цаг 24 минутын өмнөБооёогийн олноос нуусан амраг1 цаг 28 минутын өмнөАмралтын өдрүүдэд таван жолооч согтуугаар жолоо барьж осол гаргажээ1 цаг 31 минутын өмнөУхаалаг утсанд вирус суулгаж зургаан тэрбум АМ.доллар хулгайлжээ1 цаг 36 минутын өмнөДэлхийн хамгийн жижиг тээгч пуужин хөөргөх ажил амжилтгүй боллоо1 цаг 40 минутын өмнө"Эрдэнэт Икон" баг эхний хожлоо авлаа1 цаг 44 минутын өмнө“Зон олны нам”-ыг бүртгэхээс татгалзав1 цаг 46 минутын өмнө17 жилийн хугацаанд 265 монгол хүүхэд үрчлэгджээ1 цаг 48 минутын өмнөДэглэм барьж буй бүсгүйчүүдэд зориулсан шоколадтай бялуу хийх арга1 цаг 51 минутын өмнөХүүхэлдэйн сүнс хүмүүсийг айлгав (видео)1 цаг 58 минутын өмнөШинхуа л чадна гээд өдөр бүр ард түмний тархийг угаагаад байгааг би ойлгохгүй байна2 цаг 2 минутын өмнөТаны хүүхэд хумсаа мэрээд байна уу2 цаг 5 минутын өмнөКэти Перри хайртынхаа төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барив2 цаг 7 минутын өмнөШИНЭ долоо хоногийн ШИЛДЭГ зургууд2 цаг 10 минутын өмнөМалиа болон Саша Обама нарын цагаан ордонд зочилсон анхны зургууд интернетийг шуугуилж байна2 цаг 12 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.