5-р сарын 7
16 цаг 46 минут

Израиль улсын талаарх сонирхолтой баримтууд

Израиль улс нь:

- Судалгаа, боловсруулалтад зарцуулдаг зардлаараа дэлхийд 1-т ордог*
- Бизнесүүдийн судалгаа, боловсруулалтдаа зарцуулдаг зардлаар дэлхийд 1-т ордог*
- Чадварлаг эрдэмтэд, инженерүүдийнхээ тоогоор дэлхийд 1-т ордог*
- Бэлэн буй эрсдэлийн хөрөнгө оруулалтын (венч сан) хэмжээгээрээ дэлхийд 2-т ордог*
- Мэдээллийн технологийн чадвараараа дэлхийд 2-т ордог*
- Шинжлэх ухааны судалгааны байгууллагуудын чанараараа дэлхийд 3-т ордог**
- Нэг хүнд ноогдох бүртгэгдсэн патентын тоогоороо дэлхийд 3-т ордог**
- Ажиллах хүчний уян хатан чанар, бэлэн байдлаараа дэлхийд 3-т ордог*
- Дээд боловсролын амжилтаараа дэлхийд 4-т ордог*
- Инновацийн ерөнхий чадавхиараа дэлхийд 6-д ордог**

* IMD Global Competitiveness Yearbook 2007-2008
** WEF Global Competitiveness Report 2008-2009

Гар утсыг Израиль дахь Моторолагийн хамгийн том салбарт ажилладаг Израильчууд анх бий болгосон.

Windows NT болон XP үйлдлийн системийг Майкрософтын Израиль дахь салбарт бий болгосон. Интелийн Пентиум чипийн технологи Израильд дизайн нь анх гарсан.

Пентиум-4 болон Сентрино процессор бүхэлдээ Израильд дизайн нь боловсруулагдаж, хөгжүүлэгдэж, үйлдвэрлэгдсэн. 2005 оны 1 сард Сентрино процессорын шинэчлэгдсэн хувилбар нь Хайфа дахь Интелийн судалгааны төвд анхлан бэлэн болсон. Интелийн удаах томоохон оролдлого буюу утасгүй Интернэтэд зориулсан дэвшилтэт WiMax стандартыг дэмждэг чип мөн л Израильд анх санаа нь гарсан.

Интернэтээр дуут шуудан дамжуулах технологи Израильд боловсруулагдсан.

Майкрософт болон Сиско АНУ-аас гаднах судалгаа боловсруулалтын төвөө зөвхөн Израильд байгуулсан.

Израиль 4 залуу 1996 онд AOL-ын мессенжерийн технологийг зохион бүтээсэн.

Firewall буюу интернэтийн хамгаалалтын ханыг зохион бүтээсэн, аюулгүй байдлын Checkpoint компани Израилийн компани юм.

Еврей болон эцэг эхийнх нь аль нэг Еврей гаралтай 167 хүн Нобелийн шагнал хүртсэн нь 1901-2004 оны хооронд дэлхийд Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийн 22 хувь нь байв. Еврейчүүд дэлхийн хүн амын 0,25 хувь, АНУ-ын хүн амын 2 хувийг бүрдүүлдэг ч Нобелийн шагналыг дараах талбаруудад олныг хүртсэн. Тухайлбал:

Хими: (28 шагнал, дэлхийн шагналтнуудын 19%, АНУ-ын шагналтнуудын 28%)

Эдийн засаг: (21 шагнал, дэлхийн шагналтнуудын 38%, АНУ-ын шагналтнуудын 53%)

Уран зохиол: (12 шагнал, дэлхийн шагналтнуудын 12%, АНУ-ын шагналтнуудын 27%)

Физиологи буюу анагаах ухаан: (52 шагнал, дэлхийн шагналтнуудын 29%, АНУ-ын шагналтнуудын 42%)

Энх тайван: (9 шагнал, дэлхийн шагналтнуудын 10%, АНУ-ын шагналтнуудын 11%)

Физик: (45 шагнал, дэлхийн шагналтнуудын 26%, АНУ-ын шагналтнуудын 38%)

Еврей доктор Ионас Салк 1996 онд полио буюу хумхаагийн вакциныг дэлхийд анхлан танилцуулсан нь хумхаагийн "үхсэн" вирусыг өвчтөнд тарьж дархлаа суулгах замаар эмчлэх арга байсан.

Еврейн урлаг соёлын хүмүүс, хөгжмийн зохиолч, хөгжимчид, дуучид, жүжигчид, кино найруулагчид хүн төрөлхтөнд дэлхийн нийт хүн амд эзлэх хувьтайгаа харьцуулшгүй их хувь нэмрийг оруулсан.

Израиль улс нь агаарын хүчнийхээ чадавхиар дэлхийд 4-т ордог (АНУ, ОХУ, БНХАУ-ын дараа). Бусад төрлийн онгоцнуудаас гадна Израилийн нисэх хүчинд F-16 онгоц 250 гаруй байдаг. Энэ нь АНУ-ын дараа 2-т орох үзүүлэлт юм.

Израилийн 100 тэрбум долларын эдийн засаг нь ойр хавийн хөршүүдийнхээ эдийн засгийг нийлүүлсэнтэй тэнцэнэ.

Нэг хүнд ноогдох гэрийн компьютерийнхээ тоогоор Израиль улс дэлхийд тэргүүлдэг.

Израиль улс нислэгийн аюулгүй байдлын шилдэг технологийг хөгжүүлсэн. АНУ-ын нисэхийн салбарынхан онгоцны нислэгийн үеийн аюулгүй байдлыг хамгаалах талаар Израилиас суралцдаг.

Израиль улс нислэгийн үед онгоцонд гар утсаар ярих технологийг хөгжүүлсэн.

Израиль улс дэлхийд хүн амд эзлэх дээд боловсролтой иргэдээрээ хамгийн өндөр байдаг. Израилийн нийт ажиллах хүчний 24% нь дээд боловсролтой байдаг нь АНУ, Голландын дараа 3-т орох үзүүлэлт юм.

Израиль улс нэг хүнд ноогдох шинжлэх ухааны өгүүллийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Энэ нь 10,000 хүнд 109 өгүүлэл ноогддог гэсэн үг юм. Мөн нэг хүнд ноогдох мэдүүлсэн патентын тоогоороо дээгүүрт ордог.

Хүн амын тоондоо харьцуулахад Израиль улс дэлхийд хамгийн олон гарааны компанитай. АНУ-г үл тооцвол Израиль улс дэлхийн бусад улстай харьцуулахад гарааны хамгийн олон компанитай. АНУ-ын Цахиурын Хөндийн дараа Израиль улс өндөр технологийн компаниудын нягтаршилаараа хоёрдугаарт ордог.

Ширээний компьютерт зориулсан вирусын эсрэг программыг анх 1979 онд Израильд бий болгосон бөгөөд Израиль улс антивирус программыг хөгжүүлэх салбарт одоо ч тэргүүлдэг.

Израиль улс эрсдэлийн хөрөнгийн хэмжээгээрээ (венч капитал сан) АНУ-ын дараа хоёрдугаарт ордог.

Израиль улс нь NASDAQ-д бүртгэлтэй компанийнхаа тоогоор АНУ, Канадын дараа ордог.

Израиль улс нь Ойрхи Дорноддоо амьжиргааны дундаж түвшингээр хамгийн сайн нь байдаг.

Израиль улсын нэг хүнд ноогдох орлого 2000 онд 17,500 ам доллар байсан нь Англи улсынхаас их байв.

Израиль улс нь нэг хүнд ноогдох биетехнологийн гарааны компаниараа дэлхийд тэргүүлдэг.

Израиль улс нь Ойрхи Дорнод дахь цорын ганц чөлөөт ардчилсан улс юм.

Израиль улс нь энтрепренёршип буюу бие даасан бизнес эрхлэлтээрээ дэлхийд 3-т ордог бөгөөд эмэгтэйчүүд болон 55-аас дээш насныхны бизнес эрхлэлтээр дэлхийд тэргүүлдэг.

Израиль улс нь гарааны компаниудынхаа нягтаршилаар дэлхийд хамгийн дээгүүр ордог.

Израиль улс нь хүн амынхаа тоотой харьцуулахад цагаачдыг хамгийн олныг хүлээн авдаг улс юм. Цагаачид эрх чөлөө, ардчилал, эдийн засгийн боломж хайж ирдэг.

Израиль улс нь нэг хүнд ноогдох номын тоогоор дэлхийд 2-т ордог.

Израиль улс нь нэг хүнд ноогдох музейнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг.

Израилийн эрдэмтэд хөхний хорт хавдрыг радиац ашиглалгүй оношлох бүрэн компьютержсэн төхөөрөмжийг зохион бүтээсэн.

Израиль улс нь еврей болон араб гэсэн албан ёсны 2 хэлтэй ч англи, орос хэлээр их ярьдаг.

Израилийн компани эмийн тун хэмжээг тохируулах компьютерийн систем зохион бүтээсэн. Ингэснээр хүний алдаанаас болж өвчтөн амь эрсдэх аюул алга болсон. АНУ-ын эмнэлэгүүдэд л гэхэд жил бүр 7000 гаруй өвчтөн эмийг буруу тун хэмжээгээр өгсөнөөс болж амь эрсэддэг.

Израилийн компани жижгэвтэр эм дотор суурилуулж залгиснаар ходоод, гэдсийг дурандах видео камерыг анх зохион бүтээсэн.

Израилийн Veterix хэмээх гарааны компани үхэр, хонь, ямааны гэдсэнд суурилуулж, тэдгээрийн тарга тэвээрэг, эрүүл мэндийн талаарх мэдээллийг имэйл, гар утсанд өгөх инновацилаг капсулыг зохион бүтээсэн.

Израилийн эрдэмтэд зүрхий цус шахах үйл ажиллагааг дэмжих шинэ төхөөрөмж зохион бүтээсэн. Камер бүхий энэхүү төхөөрөмж нь мэдрүүрээрээ зүрхий механик үйл ажиллагааны мэдээллийг эмчид өгөх юм.

Израиль улс нийт ажиллах хүчинд эзлэх эрдэмтэн, техникийн мэргэжилтэй хүний тоогоороо (10,000 хүнд 145 эрдэмтэн, техникийн мэргэжилтэй хүн) дэлхийд тэргүүлдэг.

Израилийн компани Калифорнийн өмнөдөд хэсэгт Можавегийн цөлд суурилуулсан маш том, нарны эрчим хүч хуримтлуулдаг цахилгаан станцийг зохион бүтээж, байгуулсан.

Израиль улс нь өндөр технологи, био технологи, компьютерийн ухаанаар төдийгүй хөдөө аж ахуй, усалгаа, нарны эрчим хүчний гэх мэт ногоон технологиороо дэлхийд тэргүүлдэг.

Ус багатай ч Израилийн эрдэмтэд маш бага ус хэрэглэж тариа, ногоог дуслаар услах технологийг зохион бүтээсэн. Энэ талбарт Израилийн компаниуд тэргүүлдэг.

Израиль улс хэрэглэсэн усныхаа 75 хувийг буцаан ашигладаг нь дэлхийн дээд рекорд юм. Удалгүй Израильд бороог хүссэн цагтаа оруулдаг болно. Негев хотын Бен Гурион их сургуулийн Израиль, Бельги, Америк эрдэмтэд үүнийг бодитой болгохоор ажиллаж байна. "Гешем төсөл" нь дэлхийд тулгардаг өлсгөлөнг тодорхой хэмжээгээр бууруулах зорилготой.

Израилийг тусгаар улс болоход хүлээн зөвшөөрөөгүй ч Пакистан улсад 2005 онд аюултай газар хөдлөлт болоход Израиль улс анхлан тусласан.

Негев хотын Бен-Гурион их сургуулийн шилдэг эрдэмтэд хумхаа өвчин тараагч шумуул, хар ялааг биологийн хувьд хянах аргыг олж, Африк, Хятадад хэдэн сая хүний амь эрсдэхээс сэргийлэх боломж олгосон.

Майкрософт стратегийн шинжтэй судалгаа хөгжүүлэлтийн нэг төвөө Израильд байгуулсан. Энэхүү төв нь Израильд тус компанийн худалдан авсан гарааны компаниудад тулгуурлан ажилладаг.

Израилийн M-Systems компани USB-флаш дискийг зохион бүтээсэн. Тус компанийг Америкийн SanDisk компани худалдан авч нэгтгэсэн.

IBM, Kodak, Cisco, HP, Google, Novell болон бусад олон компани Израиль судалгаа, боловсруулалтын томоохон төвтэй байдаг.

Видеонууд:
1. Israel – Defying the Odds
2. Israel - From Innovation to Freedom
3. Start-up Nation, the story of Israel’s Economic Miracle
4. Environmental technologies developed by Israel
5. Novel Efficient Water Technologies
6. Truly Amazing Advanced Solar Cell from Israel
7. Israel Boasts Agricultural Innovations
8. Eliminating Rural Poverty
9. eFuture of Israel
10. Israel - Your NEXT best investment
11. Before you boycott Israel
12. I am Israel

Өгүүллүүд:
1. Unmatched Israeli Innovation Praised in New Book
2. Israel’s impact on the world
3. Israel and the Arab World - Their Contribution to Mankind
4. Science and Technology in Israel
5. Israel – A World Leader in Agricultural Technology
6. Israel plows new ground in exotic crops
7. Innovations in Medical Technology
8. How Israel's NewTECH Is Watering The Economy
9. Israel ranked 17th-most competitive economy
10. Despite Rejection and Isolation, Israel Keeps Giving

PDF материалууд:
1. Israeli’s Economy at a Glance
2. Israel Life Science Industry- The Wealth of Innovation
3. Israel’s Agriculture- Innovations Make the Land Boom

Номууд:
1. Start-Up Nation – The story of Israel’s Economic Miracle
2. Israel in the World: Changing Lives through Innovation
3. The Golden Age of Jewish Achievement

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.12.17Зочин   • 2016, 5 сарын 8. 0 цаг 05 минут

UHER MONGOLUUD UHER CHIGEEREE DUUSAH BAIHDAA

211.246.220.5halh mongol   • 2016, 5 сарын 8. 9 цаг 37 минут

Muu iljig chin hohi ni shuu

89.217.200.133zzz   • 2016, 5 сарын 7. 22 цаг 35 минут

Ihenh medeelel ni hudlaa bainaa,,,,gar utas, mail -iig ted anhlaagui,,,geh met olon um ni hudlaa bna

112.72.11.124Зочин   • 2018, 3 сарын 18. 22 цаг 24 минут

Гар утас майлийг чинь изриалчууд анхласийшд 200 жиоийн турш изриалчууд энэ дэлхий даяар тарж амьдарч бсн болохоор изриал цус холигдсон хмүүс зөндөө бгаа жишээ нь ньютон хүртэл еврей үндэстэн шдээ

103.212.116.67Зочин   • 2016, 5 сарын 7. 19 цаг 50 минут

тархиа хэмх угаалгуулсан хүмүүс дээ одоо нацист нэртэй юу ч байхгүй болсон ч тэднийг үзэн ядсан хэвээрээ аймшигтай өс хорсолтой адгийн амьтад бий болсон тэгээд өөр рүү дайрсан бүгд нацистууд фашистууд бүгд дайснууд гэж хардаг

203.194.118.70Зочин   • 2016, 5 сарын 7. 19 цаг 13 минут

tegelgui yahav dee Gitler juuduudiig ustgah gesen bish esregeeree tseverlegee hiigeed hamgiin geni saitaichuud ni zugtaad uldchihsen yum chin

112.72.11.124Зочин   • 2018, 3 сарын 18. 22 цаг 27 минут

Гитлер 2-р дайны үед 6000000 еврей үндэстнүүдийг хөнөөсөн бас хорих лагерт байлгаж бүх үнэт эдлэлийг нь авч усанд оруулна гэж оруулаад хорт хийн газаар хордуулж алж бсн

203.169.50.24Зочин   • 2016, 5 сарын 7. 17 цаг 51 минут

Монгол их, дээд гэгдэх хулхи сургууль төгсөгчдийн тоогоор Израилыг давах магадлалтай ч төгсөгчид нь юу ч хийж чаддаггүйгээрээ тэднийг хэд нугална. Өвчлөлт, хулгай, архидалт, янхандалт мэтийн муу үзүүлэлтээр Израил байтугай Африкийн орнуудыг арав нугална, янзтай, янзтай...

202.179.27.76Зочин   • 2016, 5 сарын 7. 17 цаг 32 минут

izrail amerikuud jil bvr 5 terbumiig tusalmj nereer ogdogoo..

202.9.41.196Зочин   • 2016, 5 сарын 7. 16 цаг 57 минут

жүүдүүд шиг амьдрах хэрэнтэй

Шинэ мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд5 минут 31 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана10 минут 31 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга15 минут 31 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов20 минут 31 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо25 минут 31 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ30 минут 31 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга35 минут 31 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ40 минут 31 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв45 минут 31 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ50 минут 31 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд55 минут 31 секундын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 1 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 6 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 11 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 21 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 31 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 41 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 51 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 21 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 31 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ9 цаг 57 минутын өмнөКирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40Динозавруудад амьд үлдэх ганц ч хором байгаагүй1 сар 21. 17:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.