5-р сарын 14
17 цаг 48 минут

"ЗАЙСАН ТОЛГОЙН ДОМОГ"

1778 онд дөрвөн уулын дунд их хүрээ сууршисан. Үүнээс үүдэн 1800-гаад оны үед Богд хаанд бараалхах шавь отгийн захирагч нар энэ бяцхан толгойн ар өврөөр түр нутагладаг байжээ. Тиймээс захирагчдын цол хэргэмийг их хаан харгалзан үзэж тэрхүү бяцхан уулыг Зайсан толгой гэж нэрлэх болсон хэмээн зарим домогт өгүүлдэг.

Бас нэгэн домогт энэ толгой буй газар тэгш тал байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорч газраас дээш ургасаар байв. Удалгүй өнөөх дов довцог болж томрох тусам Богд уулын мод бага багаар нүүдэллэн шинээр ургаж буй бяцхан уулыг чиглэн ургах болжээ.

Энэ бүхнийг харж гайхширсан их хаан Богд шадар сайдуудаа цуглуулан их хуралдай зохион өнөөх довцгийн тухай ярихад нэгэн цэцэн түшмэл нь:

- Төвдийн их хувилгаад монголын модыг эх орондоо авчир хэмээн газрын хэвлийгээр нэгэн уулыг явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул аж. Иймд нэр цолд их дуртай учир алдар сууг нь өргөн цол хэргэм олговол эндээ үлдэж ч магадгүй юм гэсэнд бүгд зөвлөлдөн Зайсан хэмээх цол өгөн нутагтаа тогтоов.

Ийнхүү Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн уруу хошууран нүүхээ ч больжээ гэсэн ч домог бий. Энэ домгийг Бадам хатан тайлахдаа:

- Энэхүү домог Богд хааныг шүүмжилсэн далд утгатай юм байна. Төвдөд их олон ламтай. Тэр ч утгаараа тэндээ ямар ч нэр хүндгүй, цол хэргэмгүй лам Монголд ирээд Богд хэмээх эрхэм алдрыг хүртдэг. Энэхүү санааг ард түмэн, газар дэлхий ёгтлон ийнхүү домог гарсан буй за хэмээн ярьсан байдаг.

Энэ мэт долоон янзын домог өнөө ч гар бичмэлээр Улаанбаатарын музейд хадгалагдан үлдсэн байдаг ажээ. Харин шинэ засаг оршин тогтнох цагт Зайсан толгойд 1956 онд анхны суварга боссон байдаг. Үүний дараа Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж 1969 онд уран бүтээлчдийн баг хоёр жил шахам ажилласнаар одоогийн сүрлэг хөшөө буй болсон түүхтэй юм байна. Тухайн үед Зайсан толгой 89 метр өндөр байсныг хөшөө бүтээгчид тэсэлгээ хийж орой дээрээс нь дөрвөн метр тайрч хаясан нь 2011 он хүртэл нууцлагдаж байгаад саяхнаас ил болжээ.

Зайсан толгой нь 300 метр урт буюу 612 гишгүүр шат, Зөвлөлтийн дайчдын 27 метр өндөр хөшөө, тулганы билэгдэл шигтгэмэл урлал, товойлгож сийлсэн одон медаль зэрэг нэгэн цаг үеийн үнэт түүхийг хадгалсан бүрэн цогцолбор болж чадсан. Үүний зэрэгцээ ХХ зууны сүүл хагаст нийслэл Улаанбаатар хотыг харах гол цэг болсон юм.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.46.229zochin   • 2016, 5 сарын 15. 11 цаг 52 минут

tegeed odoo yu ch gvi uxaad nvxleed baishin barichixsan Ouynii undraa gej neg baliar kompani

103.229.123.115зочин   • 2016, 5 сарын 15. 10 цаг 38 минут

жинхэнэ домогийг нь мэдмээр байна Халт соносож байсан их таагүй миний соноссон зөв үү буруу юу мэдэхгүй байна

203.194.118.68Зочин   • 2016, 5 сарын 15. 10 цаг 26 минут

Шарын шашин бол манай цэрэг эрсийн сүр хүч, үмүгшлыг дарах зорилготой огж ирсэн тэр үүргээ биелүүлэхээр барахгүй үндэстнийг танигдашгүй болгон үхээнц болгож, улмаар бараг сөнөхөд хүргэсэн. Бүх богдууд Манжийн амбан л байсан шүү дээ. Эхэлж Өндөр гэгээн Манжид урван түүний амбан болсон. Хамгийн сүүлийн богд ч ялгаагүй. Манж эзэн нь унангуут эзэнгүй болохдоо л манай үндэсний эох чөлөөний хөдөлгөөнд нэгдсэн болохоос. 1№ оны хувьсгалыг Богд биш, Намнансүрэн, Магсаржав, Ханддорж тэргүүтэй алтан ургийнхан хийсэн. Богдын мухар сүсгийн нөлөөг л тжэд аши

103.57.94.101Зочин   • 2016, 5 сарын 15. 18 цаг 27 минут

Та үнэн бичлээ

59.153.114.66Зочин   • 2016, 5 сарын 15. 10 цаг 26 минут

zaisan tolgoi xezeenii l xog novsh baas sheesnii aimshigiin gazar baisan odoo xarin ym xiij chaddag setgej chaddag xymyys tomooxon tosol xeregjyylj soeliig gaixuulj mongoliin nyyr tsaraig delxii daxind mederyylj ogox Saixan yils byteej bgad talarxal ilerxiiliyee OUGroup chadaj bnaa bayr xyrgiie ulam ixiig byteegeerei succses!!!!!

202.9.41.13Tsegii   • 2016, 5 сарын 14. 22 цаг 23 минут

Zairan tolgoi. Modun Shaniyun xaanii sharil urdaxni bsan geed. tend ixl Xetsvv dee

122.201.22.82иргэн   • 2016, 5 сарын 14. 20 цаг 42 минут

жинхэнэ үнэн домгийг нь бичих юм бол зайсангаас бүх айлууд нүүх байх даа. Тэндээ байж л байг яахав...

103.26.195.94Зочин   • 2016, 5 сарын 14. 18 цаг 16 минут

Ardyn huvisgal 1921 ond bolson. Halhyn golyn tulaan 1939 on. Tegeheer 1969 ond iuny 50 jiliin oi bolson baih uu?

59.17.211.246Шуналт   • 2016, 5 сарын 14. 13 цаг 26 минут

ОЮУНЫ УНДРАА ЭНЭ УУЛЫГ УХСАН.ӨӨДЛӨХГҮЙ ДЭЭ НОВШНУУД

59.153.114.94Зочин   • 2016, 5 сарын 14. 10 цаг 50 минут

56 ОНЫ СУВАРГА Ч ГЭХ ШИГ...

59.153.115.126Зочин   • 2016, 5 сарын 14. 10 цаг 45 минут

Энэ зүгээр л нэг сонссон явган яриагаа л бичих аядаж дээ хөөрхий

139.5.216.11Зочин   • 2016, 5 сарын 14. 20 цаг 15 минут

Тэгвэл энэ явган яриаг хүн болгон зайсан толгойн домог гэж хүлээн зөвшөөрдөг юм

122.201.21.124pap   • 2016, 5 сарын 14. 12 цаг 16 минут

Uuruus chn l iluu ym sonsoj dee.

106.37.112.233ugeer shordogchidod!   • 2016, 5 сарын 14. 10 цаг 33 минут

End nuugaad baigaa yum baihgui. tolgoin oroig tegshil hoshoo barisan ni hen buhnii nuden deer il hiigdsen ajil.Tuuniig zaaval teden metr buulgej tegshilsen gej medeelj baih yamarch hereggui bogood shaardlagagui zuil.Hereggui yum hereggui l baidag yum . Uuliin shovh oroi deer yu ch hiisen zohih hemjeegeer nuraaj gazriig tegshlej baij barih ni "usan ***** l " bish bol hend ch todorhoi nudnii omno baigaa zuiliig neg ih sur badruulan bichih ni ayamar ashigtai yum? yamar Hend ch hereggui, ach holbogdolgui yumiig hend zoriulj bichne ve?!

106.37.112.233ugeer shordogchidod!   • 2016, 5 сарын 14. 10 цаг 19 минут

Ard tumnii dund aman bolon tuuhend bichgiin helbereer uldsen ene met olon domog yaria baidgiig hoich uedee hurgej baigaa ni neg talaas sain hereg ch es yum shig "zaisan tolgoin oroig 4 metr tarsniig 2011 on hurtel nuutslag baij baigaad sayahan il bolson" geh metiin hatgaj shutgesen ug havchuulahaa er martahgui yum daa. Ene ni ongots harahad nuusan yumiig ilruulchihsen baatarlag gaviya ch yum shig atlaa tsaanaa niigmiig dotor ni haglan zorchilduuleh,taltsuulah mash muuhai shimtei horsiig chimeeguihen urguulj baigaa ni ih horlontoi yum daa.

Шинэ мэдээ

К. Роналду, А. Жоли нар Сирийн дүрвэгсдийн цуврал кинонд тоглоно3 цаг 16 минутын өмнөKraft Heinz 143 тэрбум долларын хэлцлээс татгалзлаа3 цаг 26 минутын өмнөХойд мөсөн далайн мөсний хэмжээ хамгийн бага түвшинд хүрчээ3 цаг 31 минутын өмнөАжлын таван өдөрт л тамхинаас гаргах шидэт арга3 цаг 33 минутын өмнөАвстрали улсад очиж үзэх 18 газар /фото/3 цаг 35 минутын өмнөМЭӨ 3000 оны үеийн хотыг олжээ3 цаг 42 минутын өмнөДуучин Кешагийн харилцан яриа хэвлэл мэдээллийнхний гарт оржээ3 цаг 45 минутын өмнө"Тусгай салаа"-ны Дэндэв чадварлаг дуу оруулагч гэдгээ баталлаа3 цаг 50 минутын өмнөЗеланди найм дахь тив мөн үү3 цаг 56 минутын өмнө“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугааорын тойм3 цаг 58 минутын өмнөШведэд заалны цанын бааз байгуулагдана4 цаг 4 минутын өмнөМушгиралдсаар Москва4 цаг 9 минутын өмнөДэлхийн анхны 4D парк байгуулагджээ4 цаг 13 минутын өмнөСайд Д.Оюунхорол салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ4 цаг 17 минутын өмнөБөртө чоно, Гоо марал домгийн амьтад уу, эсвэл хүн байв уу4 цаг 22 минутын өмнөМосулын баруун хэсгийг чөлөөлөхийн тулд хуурай замын ажиллагаа явуулж байна4 цаг 24 минутын өмнөБритни ахин нүцгэлэв4 цаг 28 минутын өмнөАхмадууд аваргаа тодрууллаа4 цаг 32 минутын өмнө60 хүрч ухаан суугаад 61-тэйдээ "Чадардаг" Монгол хүний тэтгэвэр...4 цаг 35 минутын өмнө“Талын түмэн адуу” /зураг/4 цаг 40 минутын өмнөГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчилж байна4 цаг 43 минутын өмнөҮхлээс зайлсхийсэн азтай агшингууд4 цаг 45 минутын өмнөНүдэндээ ч итгэмээргүй гайхалтай бүтээлүүд4 цаг 48 минутын өмнөАНУ, ОХУ зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна4 цаг 51 минутын өмнөЦагаан сарын барилдаанд хэн түрүүлж, үзүүрлэх вэ4 цаг 58 минутын өмнөАфрикын тэжээвэр амьтад өлсгөлөнд нэрвэгдэж байна5 цаг 2 минутын өмнөАнжелина Жоли: “Бид үргэлж нэг гэр бүл байсаар байх болно”5 цаг 4 минутын өмнөБаянгол, Багануур дүүрэгт томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна5 цаг 8 минутын өмнөЦагаан сараар болох тоглолтын хуваарыг танилцуулъя5 цаг 10 минутын өмнөС.Эрдэнэ: ҮБХ-ны гишүүдийг 76 тойргоос сонгоно5 цаг 10 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.